Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-18
Миний дуртай хүмүүс

  Хүн болгонд өөрийн бишрэн дууриах хүн гэж байдаг. Жишээлбэл зарим нэгэн ээж аавыгаа эсвэл багшыгаа, ахрыгаа эгчийгээ бишрэн дуурайх туртай байдаг. Бага байхад манай гэрт нагац ах мааньг гададад суралцаж байгаад  зуныхаа амралтаар жигтэйхэн гоё болчихсон ирнэ. Тэгэхэд их л гоё, бушуухан энэ ах шиг гоё болох юмсан гэж боддог байж билээ. Кинон дээрээс Д.Сүхбаатар, Шороотын Цэвээн, Цогт тайж.  Брюсли Жаки Чан нарыг хараад ийм болно гээд л дугуланд  яваад л . Минйи дуртай бишрэн дууриах хүмүүс маань намайг цэнэглэж мминий мөрдөөлийг сануулж байдаг юм.

 Ц.Лоохууз гуйаг маш их хүндэлж явдаг . Яагаад гэхээр энэ хүний амьдрал тэр чигээрээ тэмцэл. Шургуу мохошгүй байдал  хөдөлмөрч шударга зан чанар нь энэ хүнд гай ч болсон гавкяа ч бодсон байдаг. Цэдэнбалыг бут шүүмжлээд “Сэхээтний төөрөгдөл”-өөр Өвөрхангай аймагт нутаг заагдаж төрийн сайдаас - туслах малчин болсон энэ хүн  сайн мал маллаж, хөдөлмөрлөснийхөө төлөө “дамын наймаа” хийсэн “баяжсан” гэгдэж 6 жил ял эдэлж шоронгоос ар гэрийнхнийгээ тэжээж байсан байна. Тэгээд  ч болоогүй  тэндээсээ гараад Хөвсгөл, Хархорин зэрэг аймагт гахай тэжээж, аж ахуй эрхэлсэнээсээ мөн л буруудаж Говь-алтай аймагт нутаг заагдсан боловч гандан бураагүй хөдөлмөрч чанар нь үнэхээр гайхамшигтай.

 Гадаадынхнаас Ким Ү жин байна. Өглөөнтий үүрийн 5 цагаас орой 9 цаг хүртэл хөдөлмөрлдөг энэ хүний зариём бол цагийг харйла гамна. “Хийх зүйл тодорхой байхад цаг багадна” гэж үздэгь залуу хүн бүрийн зүрхэнд “хийж ,бүтээнэ” гэсэн мөрөөдөл байнга асч байгаасай гэж хүсдэг. Жирийн хар ажилчнаас Солонгосын хамгийн  том компаниудын нэг “DEWOO”, баян хүмүүсийн эхэнд гарч чадсан ч эгэл жирийн нэгэн хэвээрээ үлдэж чадсан учраас энэ хүн миний дуртай хүн  Цаашаагаа Д.Карнеги, Н.Хилл гээд л  манайхаас сүүлийн үед энэ З.Энхболд их таалагдаад байгаа юм.

 Мэдээлээсээ авч байгаа зүйлсээсээ, орчноосоо хүн байнга хараат байдаг нь тодорхой. Жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр “С1” ТВ-ээр энэ хүний тухай залуучуудаас асуухад нэг нь мэдэхгүй байгаа нь үнэхээр шившиг гэж хэлэхээс өөр үг алга. Бага ангийн, дунд ангийн ахлах ангийн үзэж байгаа сурах бичг дээр хуучин байсан зүйлсийг бүгдийг delete  хийгээд хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргэж, одоо ид хэрэгтэй болоод байгаа байгаль орчноо хайрлах, эх орноо хайрлах үзлээр хүмүүжүүлэх явдал орхигдсон нь үүнтэй холбоотой байж мэдэх юм.  Хүүхэд байхад  “Цагаан толгой” дээрээс “Щтенкин”, “Дзержинский”, “Төмөр ба түүний нөхөд”, “Унших бичиг” дээрээс “Уурхайчин” Класбай, “малчин  Очир” нарын тухай мэдээлийг тархинд гүн суулгаж хөдөлмөрлөх, хүнийг хайрлах үзлээр хүмүүсүүлдэг байсансан. Парламентийн гишүүн эмэгтэй Арвин гээд нахаль нөхөр тэр орой нь чуулган дээр салаавч өгч, өмнөөс нь нэг эрэгтэй гишүүн  П….. гэж харааж гарах юм бурхан минь. Нрмын санд ороод ном уншаад сууж байгаа залуучууд дэндүү бага болчихож. Уг нь хүн олон юм үзэж амждаггүй юмаа гэхэд хэдэн ном шүүрдээд тэндэээсээ өөрийн гэсэн үзэл баримитлал хандах чиглэлээ тодорхойлж байвал зүгээр ш дээ. Зарим хүн нэг юи үзэж харчихаад зөвхөн тэр чиглэл рүүгээ хазайгаад байдаг, олон юман дундаас авах гээхийн ухаан хэрэглэчихвэл ч …. гэхдээ би ямар номлогч биш. Дэмий сургааль айлдаад яахав  … залуус энэ тухай хангалттай мэдэж байгаа.

…. Хүмүүс өөрчлөгдөх джртай, гэхдээ хүнд таалагдах гэж биш өөртөө таалагдах гэж тэгдэг байх. Мэдээж хүнэ ахмгийн түрүүнд өөрийгөө боддог. Хувиа хичээх зан угааасаа бидний чиний таны төрөлх араншин. Зугаа аьахуулдлаа гэж бодъё хамгийн түрүүнд та хэнийг харах вэ. Мэдээж өөрийгөө. Би ямар гарч вэ энэ нүд яаачхаа вэ өөр цамц өмсдөг байж дээ  гэдэг ч юмуу магад 10 минутын дараа хажууд байгаа хүмүүсээ анзаарч үзнэ. Гэхдээ тэд нар таниаё илүү гос гарсан юм шиг та муухай гарсан юм шиг санагдах нь олонтаа. Өөөртөө таалагддаг хүнтэйгээ ямар нэг байдлаар ижил байх гэдэг ч юм уу эсвэл түүний таалагддаг ямар нэг хөдөлгөөн, үйлдэл, хэрэглэдэг зүйл гээд л танд юу таалагдаж  байна вэ тэрийгээ сонго, энэ таны эрх. Мэдээж зөвхөн нэг хүнийг дуурайх, аль нэг талаараа ижил байх нь муу хэрэг биш. Олон хүний олон олон талыг л олж харвал ….. гэхдээ л хэт их  маяг дэндвэл хортой… өөрийгөө өөрчлөе гэвэл тархинаасаа эхэлсэн нь дээр. Миний нэг таньдаг эмэгтэй байх. …. Тэнд нэг үнэртэй ус гарчээ аан тийм үү хаана тэр вэ , Аан ийм гар утас гарчээ өө хаана байна…. Хэзээний авчихсан тууж л байна. Нүүрэнд нь ямар тос юу таарахыг асуулгүйгээр хамгийн сүүлд гарсан   юмыг л авна… Хордлого авна…. Хүн хөгжим авбал IPOD авна, гоё болох тийм юм хэрэгдсэн бол тэрийг л хэрэглэнэ. …. Хүн  байгаагаараа л байх сайхан. Бишрэн дуурайх хүн зүрхэнд байхад өмнөх зам  илүү гэрэлтэнэ гэж бодож явдаг даа. 

Сэтгэгдэл:


hi
blog chini ih taalagdlaa. humuus hen negnees ulger jishee avch bval l sain sh dee
Бичсэн: aaaaluz (зочин) цаг: 16:13, 2008-02-21 | Холбоос | |


heeya
санал нийлж байна сайн ни муугаасаа олон хойно
Бичсэн: heeya цаг: 16:48, 2008-02-18 | Холбоос | |


сайхан бичжээ...бишрэв.

хамгийн сүүлд 25-р байхаа, Долдой-д тоглодог жүжигчин гарч байхаар нь үзсэн, бас л сайхан хүн санагдсан шүү. Жүжигчин ч гэж дуурийн дуучин юм байна лээ, нэрийг нь мартчихаж :p
Бичсэн: Friska (зочин) цаг: 12:21, 2008-02-18 | Холбоос | |


саяхан Монгол тв -н "та хариулахгүй ч байсан болно" нэвтрүүлгээр Бямбасүрэн гуайн ярихыг үзээд сэтгэл ихэд хөдөлж билээ.. Монголоор дүүрэн сайхан хүмүүс байгаа мэт санагдсан.
Бичсэн: bayasum (зочин) цаг: 12:07, 2008-02-18 | Холбоос | |


аанхаа
Бичсэн: 300-н блог цаг: 11:44, 2008-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax