Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-18
ДНК шинжилгээ
 

Өчигдөрхөн боломжгүй байсан мэт зүйл өнөөдөр ердийн болон хувирч 20-30 жилийн өмнө зөгнөлт зохиолоос л уншиж байсан нь өнөөдөр бидний амьдралын нэгэн хэвийн зүйл болж байна. Амьд организмын талаар бүхий л мэдээлэл агуулж байдаг ДНК-молекулын шинжилгээ нь эдгээр зүйлсийн нэг юм. “Ген”, “генийн код” гэсэн ойлголт нь хагас зуун жилийн өмнөөс л тодорхой болсон бөгөөд түүнээс өмнө эрдэмтэд эдгээрийн талаар ямар ч ойлголтгүй байсан гэж хэлж болно. Хүний удамшил, түүгээр дамждаг шинж тэмдэг, өвчнүүд хэрхэн удамшин дамждаг байсан нь оньсого хэвээр байсан билээ.

 ДНК шинжилгээ яаж хийгддэг вэ? “Толбонуудыг” хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр янз бүрийн урвалуудаар судалдаг, үр дүнд нь ДНК-ийн системийн кодын тодорхой хэмжээний тоонуудаас бүрдсэн тоон томьёолол гарч ирнэ. Тоо их байсан тусам шинжилсэн молекулын олон шинжийг шинжилж тэр хэмжээгээрээ давхцах магадлал нь бага байдаг байна. Барууны орнуудад 9 шинжийн тоон код хэрэглэдэг бол Орос, АНУ-д 13 шинжийн тоон код, Солонгост 16, манайд харин 3 төрлөөр шинжилгээ хийдэг байна. Ингээд удахгүй энэ бүх шинжийг нь ДНК-ийн тусламжтай тогтоох арга хэрэгсэл гарна гэдэгт найдаж сууя. Монголдоо ийм шинжилгээ хийдэг  болчих юмсан.

 ДНК шинжилгээг иргэний салбарт ихэвчлэн эцэг тогтооход хэрэглэдэг бөгөөд ДНК шинжилгээгээр эцэг тогтоох явдал нь олон хүчин зүйлээс хамаардаг байна.  ДНК шинжилгээг ашигласан хамгийн дуулиантай хэрэг бол маргаангүй АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтоны хэрэг юм. Энэ хэрэгт ДНК шинжилгээний хариу шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Харьцуулан шинжилсэн материал нь Моника Левинскийн даашинзнаас илэрсэн үрийн шингэний ул мөр болон ерөнхийлөгч Билл Клинтоны цус байсан. Эдгээр материалаас гаргаж авсан ДНК-г 7 шинжээр нь хооронд нь харьцуулж шинжлэхэд Моникагийн даашинзнаас илэрсэн үрийн шингэн Биллынх байх магадлал 99.99 %-тай гэж гарчээ. Өөрөөр хэлбэл Биллтэй ижил гентэй хүнийх байх магадлал 43.000-д 1 л байна гэсэн үг. Энэ тоо нь комиссын хувьд хангалтгүй санагдаж дахин өөр 7 шинжээр нэмэлт шинжилгээ хийлгэсэн байна. Уг шинжилгээний хариу Биллийнхтэй яг ижил гентэй хүнийх байх магадлал 7.87 триллионд 1 таарахаар гарчээ. Гэтэл 7.87 триллион гэсэн тоо дэлхийн хүн амын тооноос их байгаа гэдгийг та бид мэднэ  шүү дээ. АНУ-д хэргийг шийдвэрлэхэд хэрэглэж буй ДНК шинжилгээний хариу нь хэн нэгэн хүнийхтэй ижил байх магадлал маш бага, харьцуулах тоо нь дэлхийн хүн амын тооноос илүү байх тийм түвшинд тавигддаг. Б.Клинтоны хувьд хэрвээ мань хүн Жеферсон шиг төрсөн ах ч юмуу эсвэл дүүтэй, тэр нь Моника Левинскитэй танил байсан бол асуудал өөрөөр эргэж болох байсан байх  л даа.

 Харин одоо миний ДНК шинжилгээ: Суманд хэсгийн байцаагч байлаа. Нэг эмэгтэй уйлчихсан уруулаа унжуулсан өрөөнд орж ирээд л

-          “ Үүе байсаагчаа Би нэг хөвүүнд күчиндүүлсэн”

-           Хэн, хэн чамайг хүчиндсэн юм бэ?

-           “энэ гурдугаар багийн Парчингийн Пэлжээ гэгч  намайг 2 жилийн өмнө гол дээр күчиндсэнээс болж би одоо нэг настай хүүхэдтэй энэ күнийг шалгаж өг”

-          Уучлаарай үүнийг тогтоох боломж байхгүй, жилийн өмнө болсон хэргийг одоо яаж тогтоох юм. Та яахав хотод очиж эцэцг тогтоох шинжилгээ   хийлгэж болно шүү дээ

-          Юуглааж, би заавал нотолноо хөвүүн, нотолно хэмээгээд гарч одов. 7 хоногийн дараа  эргээд ороод ирхэдээ алга дарам албан бичг хийлгээд ороод ирэв. Нятглан үзэж сйирүүлбэл: Буянт сумын Норжинхайрхан баг ТОДОРХОЙЛОЛТ Иргэн З.Юмгаанжав нь гутгаар багийн иргэн П.Пэлжээтэй явалдаж байгаад хүүхэдтэй болсон нь үнэн болно. Багийн засаг дараг П.Баттулгагээд жирийтэл гарын үсгээ зураад тамга дарчихсан байв. Бөөн уур болсон амьтан Баттулга дээр пичигнээд хүрч очив:

-          Энэ юу болж байгаа юм /Өөрийнх нь хийж өгсөн бичгийг үзүүлэв/

-          "Юмгаа/нөгөө заргач эмэгтэй/ хийгээл өгчих гээл байсан ш дээ. Би буруугүй" хэмээн мэлзэв

-          Ингэх үед чи хаана байсан юм?

-          Удирдлагын академид…………тэгэсгээд инээдээр намжив. Суманд ДНК шинжилгээ хийж явлаа ш  нөхдөө /Обод/  

Сэтгэгдэл:


Etseg togtoolgoh shinjilgee shvvheer ywaad ogohod heden togrog bdag ym bol heleed ogooch
Etseg dogtoolgoh shinjilgee oghod hed bdiin bol
Бичсэн: Зочин цаг: 15:24, 2017-01-07 | Холбоос | |


hvmvvsee ym asuuh gsn ym dnk mongold hiidgiimuu heden tug bdiin bol
Бичсэн: Зочин цаг: 23:01, 2015-11-29 | Холбоос | |


Ikh hugjiltei siiruulsen bn.
Бичсэн: Зочин цаг: 16:42, 2015-07-02 | Холбоос | |


Haana hiideg yum be shinjilgee
Бичсэн: ganaa (зочин) цаг: 13:50, 2014-09-21 | Холбоос | |


Etseg togtooh shinjilgee hiilgesen hun baival hariu ni garsan tsaasniih ni zurgiig ugj tuslaach neree ballaad yavwuulsan ch bolno gadaadruu yaraltai avch yavah hereg bolood amjdagguie mail haygaar yawuulj tus bolooch humuusee zmoondoo@yahoo.com mash ih bayarlana shuu
Бичсэн: Tuslaach цаг: 16:44, 2013-10-17 | Холбоос | |


кримналистикийн хөлийн мөрөөр мэдээлэл олж өгч тус болооч сургалтанд хэрэглэх шаардлагатай байна.
Бичсэн: Зочин цаг: 19:46, 2009-10-19 | Холбоос | |


Сийхгүй хүүхэн. Дуулгавартай дарга Шалгасан байцаагч.    

  Хөгийн гурвал байна даа гэж... ДНК гэж хорвоо юу даа хөө гсн. хэ хэ
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:32, 2008-02-19 | Холбоос | |


ineedtei yum
хэ хэ хэ
Бичсэн: Зочин цаг: 09:03, 2008-02-19 | Холбоос | |


Мундаг ДНХ-гийн шинжилгээ хийж дээ хахаха
Бичсэн: хөхтолбот цаг: 21:46, 2008-02-18 | Холбоос | |


хи хи хи нээрээ л хөдөө буйд газар байж л байгаа даа big grin
хүмүүсийн ДНХ- г бүүр нэг орвонгоор нь өөрчилмөөр л ....
Бичсэн: shine цаг: 21:22, 2008-02-18 | Холбоос | |


big grin хаха нээрээ нэг бичлэг хийх юмсан гээл яваад байсан юм...

ДНХ гэж...
Бичсэн: xvv цаг: 20:12, 2008-02-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax