Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-02-21
Браакц
 

Бүлэг гэж юу вэ? Блоггеруудтай ямар холбоотой вэ?

Үүнтэй холбоотойгоор под групп, фракц/браакц/, лобби бүлэг, жигүүр, фронт гэсэн олон ойлголтууд  бий боловч угтаа эд бүгдээрээ нийгмийн нэг хэсэг болох тодорхой нэг “бүлэг”  хэмээх ойлголтонд хамаарах юм. Бүлгийг  ерөнхийдөө босоо харилцааны, хэвтээ харилцааны хэмээн ангилж болох юм.

Босооны харилцааны бүлгийг аваад үзий л дээ. Энэ нь ээж, аав, эгч ах, багш, дарга, цэрэг, ажилчин хамт олон гэх мэтээс  авахуулаад эрэмбэ дараа бүхий тогтолцоо байх бөгөөд , мэдээж эрх мэдэл, ашиг сонирхол хүртэл босоо шинжтэй  байх боловч  бүлэг тус бүрийнхээ эрхэм зорилгыг өмнөө тавьсан байдгаараа ялгагдана. Жишээ нь та ажлынхаа тодорхой хэсгийн хариуцсан нэг нь бөгөөд таны бүлэгт хамаарах хэд хэдэн этгээд байж болох юм.  Жиш:Мужаан дамба, менежер Эрхэс нар багаараа ажилладаг учраас

 Хэвтээ харилцаа бол та бидний мэдэх найз нөхөд, тодорхой хөдөлгөөн бүхий эрх ашиг ангийн нөхөд, хэсэг бүлгийнхний бүрдэл... Блоггерууд ч үүнд хамаарна. Мэдээж эрх ашиг сонирхолоороо нэгдэж байгаа болохоороо хэн хэнийхээ үзэл бодлыг хүндэтгэж харилцанаа гэдэг нь тодорхой. “Булт”=бүлэг гэдэг ойлголтонд бүгдээрээ хамаарна. Бултаараа нэгийгээ гомдоогоод байх дэмий, гэхдээ хэн нэг нь этгээд орж ирээд булингартуулаад байвал бас хэцүү. Эвтэйхэн ойлголууд засах нэг арга байна. Мэдэн будилах нэг арга байна. Тоохгүй байх нэг арга байна. Эсэн бусын нэг аргууд  байна л даа. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нээлттэйгээс хойш ... Хүмүүс их мэтгэлцэх тусам мэдээлэл их орж ирдэг. Хүн мэддэг ч юм шиг мэддэгүй ч юм шиг янз бүр царайлдаг нь их бий учраас бичиж байгаа нь бичлэг нь нь илэрхийлчихнэ. Зүгээр copy paste хийгээд зохиогчийн эрх зөрчөөд байна уу? Хүний юм хуулаад байна уу?гэдэг нь угаасаа л мэдэгддэг . Үүнд цензур хийх эрх бидэнд байхгүй ч  ийм хүн цөөхөн гэж найдаад явж болох....мэдээлэл хүргэж байгаа хэлбэр ч өөр өөр болохоор энэ үүнд хамаагүй юм шүү.

Тодорхой нэг бүлэг: Тэрэн дотроосоо "браакц" гэдэг зүйл хортой юу? хоргүй юу? Браакцад эрхэм зорилго бий юу? Бактерлогийн зэвсэг биш хортой байх нь юу бол. Зорилгын тухайд бол ердөө үзэл бодлоороо нэгдэх байж болох ч хүн бүрийнх ондоо: сэтгэл санаагаа тайвшруулах гэж, нууц юмаа бичих гэж, найз айх гэж, цагийг үрэхийн тулд, нээтээр доншуучлахын тулд, марзганахын тулд, бичмээр санагдаад л бичих гэж ер нь ямар л бол ямар ч байж болно. Эцсийн эцэст блогийн гишүүн болж байгаа бол түүний "бичигдээгүй хууль" болон блогийн албан ёсны дүрмийг дагаж мөрдөх нь зүй ёсны хэрэг. Ямар нэг хэмжээгээр бүлгийнхээ ирийг ирлэж байдаг байхаа "браакц". Буруу ярьж зөв ойлодог хойно манай монголчууд

 Бүлгийн эсвэл блогийн нэр хүнд, итгэл найдвар, олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, тэр бүү хэл цаашид оршин тогтнох эсэх нь түүний зорилго болон бодлогыг блоггерууд, олон нийт хэрхэн ойлгож бас дэмжиж байгаагаас шалтгаална  гэж бодож л байна.

Баярлаж явдаг юм: Тодорхой нэг бүлэгт багтаад ямар нэг хэмжээгээр хариуцлага, хүндлэл хүлээгээд явж байгаадаа. Бултаараа санаа нэгтэй байх надтай …. Би лав хэзээ ч ийм олон найзтай байгаагүй…. Найзууд нэмэгдэхээр сэтгэл санаа ч, ажил үйлсч бүтэмжтэй байдаг юм чинь… /Обод/

Сэтгэгдэл:


Very Happy nzuud Very Happy
Бичсэн: misty цаг: 12:00, 2008-02-26 | Холбоос | |


ok
одоо хийлаа юки андаа
Бичсэн: Обдоо цаг: 11:43, 2008-02-22 | Холбоос | |


Шинэ бичлэг хүсжээн хүсжээн хүсжээн.

Шинэ бичлэг шаарджээн шаарджээн шаарджээн

Обод нийраа надтай учирсандаа харамсдаг байх даа. Байнгын шаналаастай гсн хахаха, за гудлаа гудлаа найзаа...
Бичсэн: yuki цаг: 11:00, 2008-02-22 | Холбоос | |


тиймээ, ухаарч, ойлгоосой
Бичсэн: shine цаг: 17:18, 2008-02-21 | Холбоос | |


юуглаааж
Бичсэн: yuki цаг: 16:50, 2008-02-21 | Холбоос | |


yye yuki
юглаа ингэж юмаа засаад байгаан
юки гуай
Бичсэн: Обдоо цаг: 16:29, 2008-02-21 | Холбоос | |


тетрис юмуу, би юу ч ойлгосонгүй...миний буруу.
Бичсэн: Friska цаг: 15:11, 2008-02-21 | Холбоос | |


хэвтээ байрлалыг л ойголоо
Бичсэн: хундага цаг: 13:39, 2008-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл
Эндээс зарим хүнүүс ухаараасай л гэж хүсжээн.


Зассан: yuki хэзээ: 2008-2-21 01:25
Бичсэн: yuki цаг: 13:13, 2008-02-21 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax