Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-11-14
Талархжийнаа

Үхэх дөхлөө. Машинд мөргүүлээд... Сэхээнд 2 хоноход 6 хүн дэргэдээ өнгөрөхийг нүдээрээ үзлээ…. бурхан минь …..залуучууд нэгнээ яасан ч хайрлахгүй зоддог болсон юм бэ дээ ?  Хэдэх ч үг алга . Эх хүнний нулимс…. Би бүүр шоконд орсон. Үхэл надаас ойрхон эргэлдээд байна мэт. Нүдээ анихад, чихээ таглахад ч ёолж байгаа, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний тэр мөч чихэнд улам чанга дуулдана. Ээжийгээ дүү нарыгаа сэтгэл санааг нь мөн ч их зовоолоо. Бурхан минь танд баярлалаа. Амьд мэнд  хийж бүтээх эрч хүчийг минь сэргээж, юу хийх ёстойг минь хүчтэйхэн шиг сануулж өгсөнд маш их талархаж байна.  Бурхан намайг эхнэр аваагүй болохоор эргүүлээд явуулаа биз дээ. Хийх юм их байна. Амжуулах ажил ч их байна. Намайг тэрийг хий гээ биз дээ. Аавыгаа нас барахад алтан шарилынх өмнө амлаж хэлсэн тэр үгээ би мартлаа гэж үү?  Үгүй ээ би заавал хийнэ, чадна. Хийх зүйл тодорхой байхад цаг хугацаа ч багадана. 

 

BONUS 1; Би ихээ олон найзтай. Бас сайхан хамт олонтой. Хүн өвдөж байхдаа ганцаарддаг гээ биз дээ гэхдээ энэ зовлонг би амсаагүй, угаасаа ганцаардах дургүй хүн гэж байдаг . Анд нөхөд 300, Хүү, Оргио, Юки, Секү /энэ 2 нэр нээрээ холбоосоороо дуудагддаг шүү/ Чимгээ, Умбаа, Номио, Номингоо, Отгонсүрэн олдохгүй ховох эм тариа авчирсан анд найз Гангаа, яамны эмнэлэгээс арын хаалгаар ор хоног авчирсан Ундармаа, Отгонтуяа нартаа, гайхуулж баярлаж явдаг ажлынхаа хамт олондоо /нэрүүдийг нь жагсаавал блогт багтахгүй учраас ингэлээ уучлаарай/  чин сэтгэлээсээ баярласнаа хэлээд чанга чанга тэвэрье.

 

BONUS 2; Палатанд хилийн цэргийн албан хаагч нэхх худлаа яридаг ах хамт эмчлүүлж байсан юм. Тэр нэг удаа ингэж ярилаа: “Хил дээр нэг цэрэг амиа хорлоод тэгсэн чинь бүр толгойноос нь 40 шихрэг сум гарч ирсэн ш дээ” гэж ирээд л ярив. АКМ буу магазиндаа 30 ширхэг сумтай, тэгэхээр тэр эр нэг бүтэн магазин сум дуусгааад дараагийнх нь хийгээд талд оруулаад өнгрөсөн юм байна л даа. Барин тавин ярьсаныг аянаа.

 

TOTAL:Найз нартай би баярлаж талархаснаа илэрхийлж чаддагүй тийм л лойдор эр би. Угаасаа байгаа нүүрэн дээрээ ч баярласнаа хэлж чаддагүй, талархаж мэддэгүй тийм хүн. Хорвоо дээр хэд наслахаа би мэдэхгүй ч талахралыг бол хэрэгтэй үед нь тухайн хүндээ тэр цаг мөчид нь хэлж байх хэрэгтэй гэдгийг хожуухан ч гэсэн ухаарч байна. Андуутайгаа хэдэн жил найзлах болоо? гэж хүмүүс асуудаг. Он цагийн уртад найзын холбоо улам бэхжин үү гэхээс бүдгэрэнэ гэж үгүй. Салаа замын эрхээр амьдарлынхаа мөрийг хөөгөөд явах ч гэсэн хэзээ ч тэр хүн, тэр “алт” миний найз үүрд хэвээр л байх болно. Хорвоогийн бүр найз нар өнө мөнхөд байг гэж хэлмээр байна. Жавартай, салхитай өвлийн өдрүүд эхэлж байгаа ч гэсэн цээжин дотор хурц нар ээгээд сайхан байх чив ээ. Обдоо

Сэтгэгдэл:


Сургуулиуд малын хашаа болсон гэж үнэн шүү дээ, эцсийн эцэст, нэг ангид жаран хүүхэд суулгаад, тэр багшийг бүх хүүхэдтэй яаж харьцаж, бүх хүүхдийн гэр орон эцэг эхтэй байнгын холбоотой байлгах гэсэн юм бол тиймээ? гэтэл тэр багш хүн чинь ядаж нэг удаа өөрийн гараар гэртээ хоолоо хийх хэрэгтэй биздээ? Аймаар аа, аймаар, бүх юм аймаар, хүүхдийн сэтгэхүйг зөв тийш залахын тулд түүнтэй өдөр бүр харьцах хэрэгтэй гэтэл давтлага өгөх анги байтугай хичээл орох анги ноу байхад яаааж дээ?
Бичсэн: Melody цаг: 23:09, 2008-12-17 | Холбоос | |


найз нь уг нь эргэж очно гэж бодож байсан л даа... уучлаарай хэсэг тэнэгтээд ер амжаагүй юмаа.. Гэхдээ ямар ч байсан үхчихгүй гэдгийг чинь мэдэж байсан болохоор winking tongue Сорри шүү. Уулзаж учирч амжихгүй хэдэн жил болсон ч бодол санаа нэг байхад сайхан найзууд хэвээрээ л байна happy big hug
Бичсэн: Админ цаг: 00:44, 2008-11-22 | Холбоос | |


Сэтгэгдэл
Хорвоо дээр хэд наслахаа би мэдэхгүй ч талахралыг бол хэрэгтэй үед нь тухайн хүндээ тэр цаг мөчид нь хэлж байх хэрэгтэй гэдгийг хожуухан ч гэсэн ухаарч байна.
Энэ бүхнийг мэдрэх боломж олгосон жолооч ахдаа баярлалаа. хэ хэ
Амьд явбал алтан аяганаас ус байтугай уудаг гсн... Сайхан амьдарч урт наслий. Бие сэтгэл эрхтэн бүтэн байж бие биеээ хайрлий...

Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 18:17, 2008-11-21 | Холбоос | |


Org-toi sanal neg bna. All the best
Бичсэн: honzo цаг: 18:01, 2008-11-21 | Холбоос | |


Би бас санаандгүй мөргөлдөөд авсоо.Гэхдээ зүгээр.
Бичсэн: gangaa цаг: 13:40, 2008-11-18 | Холбоос | |


амьд мэнд, бүрэн бүтэн тэгээл болоо тиймүү
Бичсэн: 300-н блог цаг: 13:06, 2008-11-18 | Холбоос | |


Аймаар юм
Обдоо чамайг мөргүүлснээс хойш замаар гарахдаа дэлхийн 3-р дайнд л орж байгаа юм шиг явдаг боллоо. Манай улсад авт ослоор жилдээ цөөнгүй хэдэн хүн бурхны орон өөд халидаг сурагтай. Тэр нь харьцуулаа үзвэл иргэний дайн дажин болж байгаа улс оронтой тэнцэхүйц хэмжээний тоо болдог юм гэнэ. Хүмүүсээ нэг нэгнээ жоохон ч гэсэн хайрлая л даа... big hug
Бичсэн: Haiguulch (зочин) цаг: 12:24, 2008-11-18 | Холбоос | |


уучлаарай
Таныг эмнэлэгт хэвтсэн гэж дуулсан болохоос тийм аймар юм болсон гэж бодоогүй шүү.Надаар дутахааргүй олон найзтай гэдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ л очиж чадаагүйд уучлаарай.
Бичсэн: tungaa (зочин) цаг: 15:06, 2008-11-17 | Холбоос | |


найз нар сайхан
би 3р курсэд ухаан алдаад гэртээ хэвтэж байхад гурван найз маань эргэж ирэхэд орой нь нэг их уйлж билээ. сайхаан. монгол залуучууд дэндүү их зэрлэг байна. ямаар ч юм бэ дээ. сургуулиуд нь гэж малын хашаа болчихсон юм дөө. гэхдээ удахгүй байх өө итгэж байна smug
Бичсэн: dadido цаг: 21:01, 2008-11-14 | Холбоос | |


мммммммммммм...
юу гэхээ мэдкүйн...
манай энд саяхан нэг хэрэг гарсийн тэгсэн хэдэн батсканууд 15-17наснийхан хун алаад зурхийг н сугалж узсэн гэж байсан шуу унэхээр аймар. яаагаад ингэдэг байнаа. хун биздээ тэд нар чин. аймар аймар.

бонус: ... байхгуйн байнаа big grin

тотал: миний хамгийн сайн найз байдийн би тэр найзийгаа "миний торсон найз" гэж хэлэх дуртай. happy
Бичсэн: donika цаг: 16:55, 2008-11-14 | Холбоос | |


neeren tegsen
ангаахаай нээрэн тэгсэн
Бичсэн: Обдоо цаг: 16:14, 2008-11-14 | Холбоос | |


Мэдрээд үздиймлүү гсн /түй түй түй/ Нээрээ тариа тариадаахаар тариагаар шээдиймбээлээшд чинийх тэгжийнүүү ккк /сорри шүү мараалгүй юм бичсэн бол/ big grin
Бичсэн: Angaahai (зочин) цаг: 16:08, 2008-11-14 | Холбоос | |


heheheh
хэхэхэхэх
Бичсэн: Обдоо цаг: 16:08, 2008-11-14 | Холбоос | |


үхлийг мэдэрсэн хүн амьдралын амтыг ухаардаг юм гэсэн. Бүгдээрээ эрүүл саруул байгаарай
Бичсэн: org цаг: 15:45, 2008-11-14 | Холбоос | |


харин тийм, яах гэж нүдний шил зүүдэг юм?
Обдоо
чи явж байсан машин мөргөсөн юм уу, мөргүүлсэн юм уу
дандаа бэртэж байхийм
болгоомжтой бай л даа

Бичсэн: muha цаг: 15:44, 2008-11-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax