Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2008-12-25
ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХЭНИЙГ ХАМРУУЛАХ ВЭ?

ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬД ХЭНИЙГ ХАМРУУЛАХ ВЭ?

ХЗҮТ-ийн Криминологийн Судалгааны Секторын

эрдэм шинжилгээний ажилтан,

 хууль зүйн магистр Г.Оюунболд

 

Хууль зүйн ойлголтоор нийтийг хамарсан арга хэмжээний үед оролцогчдоос  хууль зөрчих, зохион байгуулагчийн хяналтаас  гарах зэргээр үйл ажиллагаа хурцадмал хэлбэрээр өрнөвөл олон нийтийг хамарсан үеийн эмх замбараагүй байдал үүслээ гэж үздэг.

Тэгвэл энэ эмх замбараагүй байдалд оролцсон 200 гаруй хүний хэрэг анхан шатны шүүхээр орсон. Давж заалдах шатны шүүхүүдээс аль хэдийн 30 гаруй хүнд холбогдох хэргүүдийн ялыг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Энэхүү шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйл “Бусдын зүйлийг хулгайлах”, 146 дугаар зүйл “Бусдын эд зүйлийг булаах”, 147 дугаар зүйл “Бусдын эд зүйлийг дээрэмдэх, 153 дугаар зүйл “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах гэмтээх, 155 дугаар зүйл “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулах, 181 дүгээр зүйл “Танхайрах”, 177  дугаар зүйл “Зандалчлах”, 179 дүгээр зүйл “Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох”, гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял ногдуулсан нь ихэвчлэн дангаар нь биш өөрөөр хэлбэл 2-3 гэмт хэргийг үйлдсэн хэмээн давхар зүйлчилж ял ногдуулсан байна.  

Эдгээр 200 гаран хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хэн ч үгүйсгээгүй боловч ЭХ-ийн 179 дүгээр зүйлээр бараг энэ хэрэгт холбогдсон хүмүүсийн 90 гаран хувийг шийтгэсэн байна. 

 “Нийтийн эмх замбараагүй байдал бий болгох” гэмт хэргийн бүрэлдхүүнийг заахдааТүйвээн үймүүлэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх замаар нийтийн эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, өдөөн турхирсан бол...гэжээ.     

Хамгийн гол эдгээр шийтгэгдсэн хүмүүс бүгдээрээ өдөөн турхирсанүйлдлийн хамтран оролцогч болж байгаад л гол учир нь байна. Хамтран оролцогч гэдэгт юуг ойлгох вэ? Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасан “…бүлэглэн гүйцэтгэгч” гэдэгт гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон этгээдийг ойлгоно.   гэж УДШ-ээс тайлбарлажээ. Жишээлбэл: тухайн жагсаалд оролцож байсан А танхайран, цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэх явцад А-тай хамт явсан Г урьд нь үгсэн тохиролцоогүй боловч төрийн албан хаагчийг эсэргүүцэх, биед нь гэмтэл учруулах үйлдэлд оролцож А-гийн хамт гэмт хэрэг үйлдсэн бол уг хоёр этгээд бүлэглэн гүйцэтгэгч болно. Өөрөөр хэлбэл жагсаал цуглаанд оролцож нийтийн эмх замбараагүй байдалд хүргэсэн хүмүүс тухайн хэрэгт болох явцад үйлдлээрээ хамтран оролцогч болж  байна.

“Өдөөх” гэдэг нь үг нь /Я.Цэвэл. “Монгол хэлний товч тайлбар толь”/ өдөхөд хүргүүлэх, өдөхийн үйлдүүлэх хэв, сэдэх, өдөөн хатгахыг  хэлнэ хэмээн тодорхой тайлбарласан байна.

Шийдэгдсэн хэргүүдээс аваад үзэхэд  энэхүү тайлбарт дүйцэхээр өдөөн турхирсан үйлдэл хийсэн нь цөөхөн, тохиолдлоор тэнд очсон, чулуу шидсэн, бусдыг дагаж хөөрсөн, тодорхой төрлийн гэмт хэргийг тусдаа үйлдсэн нь илэрхий байсан боловч бүгдийгхамтран оролцогчхэмээн ял шийтгэхдээтолгойн”-оос нь бишхөл”-нөөс нь шийтгэж байгаа нь  зүйлчлэл үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа юм.

МУ-ын ЭХ-ийн 77 дугаар зүйлд  “Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын хуулиар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлж болно” гэж заасан байдаг. Тэгэхээр нэгэнт дээрхи хүмүүсийг бүгдийг гэмт хэрэг үйлдсэн хэмээн шүүхээр ял ногдуулсан болохоор хууль тогтоох байгууллагаас хүссэн, хүссээгүй ард, иргэд бусад улстөрийн хүчний шахалтаар ямар нэг байдлаар өршөөлийн хууль гаргах нь тодорхой байна.

Энэ хууль нь 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр, 7 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 2-нд шилжих шөнийн хугацаанд Улаанбаатар хотод гарсан нийтийг хамарсан эмх замбараагүй байдалд оролцож  гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарах нь ойлгомжтой боловч эрүүгийн хуулийн зохих зүйл ангиудад заасан гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ялаар шийтгүүлсэн дараахь нөхцөлийн алиныг хамааруулах вэ?

·        Зөвхөн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй ялтныг хамааруулах уу?

·        Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдэд хамаарах уу?

·        Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд үүнд хамаарах уу ?

·        Хүн амины эсрэг гэмт хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагчидад энэ хамаарах уу? 

·        Урьд гэмт хэрэг санаатай  үйлдэж,  энэ хэргийн улмаас дахин  хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийг хамааруулах байх уу?

·        Өршөөл, уучлалд урьд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн этгээдүүдийг хамааруулах уу?

МУ-ын Эрүүгийн ялын бодлогын хувьд аваад үзсэн ч тэр онц хүнд гэмт хэрэг  үйлдсэн,  урьд ял шйитгэгдэж давтан гэмт хэрэг үйлдсэн, өршөөл уучлалд урьд хамрагдаж байсан этгээдүүдийг ахин өршөөлийн хуульд хамруулах нь зохисгүй юм.

Хөнгөн хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдүүдийг өршөөлийн хуульд хамруулахад чамгүй олон хүн суллагдана. Хохирлын хэмжээнээс шалтгаалан ихэнхи нь  /улс, иргэдэд 11 тэрбум төгрөгний хохирол учруулсан/ бусдын эд зүйлийг дээрэмдэх, санаатайгаар устгах, гэмтээх зэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээрээ 5 – аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн байна. Түүнчлэн хууль тогтоогчоос ЭХ-ийн 179 дүгээр зүйлд “Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг өршөөлийн хуульд хамааруулахгүй, зөвхөн үүнээс өөр гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хамруулна хэмээн үзэх юм бол   /энэ маань өөрөө хүндэвтэр гэмт хэрэг/ энэ хэргийн улмаас ял эдэлж байгаа ялтнуудын ихэнхи нь  суллагдах боломжгүй болох юм.  Хэрэг болсон гэх газрын ойролцоогоос компьютер авч явсан, жагсаал цуглааны явцад чулуу шидсэн этгээд ЭХ-ийн 155 дугаар зүйл буюу “Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах” үйлдэлдээ ял шйитгэгдсэнээс гадна ЭХ-ийн 179 дүгээр зүйлээр давхар ял сонссон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл шийдэгдсэн хэргүүдээс үзэхэд 2008 оны 7 сарын 1-ны өдөр тухайн байранд, газарт, эсвэл тэр орчимд тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг бий болгоход өдөөн турхирсан үйлдэлд нэмж ял сонссон байна.

Тэгэхээр МУ-н ЭХ-ийн 179 дүгээр зүйлд өдөөн турхирсан үйлдлийн талаар албан ёсны тайлбар гаргуулж ЭХ-д нэмэлт өөрчлөлт тусгах нь үүнээс гарах нэг арга зам байж болох юм.  Тухайлбал өдөөн турхирах гэсэн үгийг тайлбарлаж, нэмэлт өөрчлөлт оруулснаар энэхүү хэрэгт хамтран оролцогч этгээдийг Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэх замаар /Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, ногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлддсэн этгээдийн эрх зүшйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэдэг/   эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох юм.  Зөвхөн эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүмүүсийг өршөөлийн хуульд хамрууллаа гэхэд 25 орчим насанд хүрээгүй, цөөн тооны эмэгтэй ялтнууд хамаарагдах юм байна.  Өршөөлийн хуульд хэнийг хамруулах нь хууль тогтоогчдийн бодлогоос ихээхэн шалтгаалах нь тодорхой. Эцэст нь хэлэхэд гэмт хэрэг үйлдсэн болгонийг өршөөгөөд л байвал юм ахиад л гэмт хэрэг улам ноцтойгоор үйлдэгдээд л байх нь мэдээжийн зүйл. Үзэх харах зүйлээ хязгаарлуулаад, төв байдалдаа онц байдал тогтоолгочихоод ангайгаад суухыг ахиад бид хүсэхгүй биз дээ. гэхдээ л залуучуудаа гэмт хэрэгт суралцуулаад бөөнд шоронд суулгаад байх бүүр тэнэг хэрэг.  Хэнийг өршөөхөө хууль тогтоогч нар мэдэж байгаа байх гэж найдаж байна.

Сэтгэгдэл:


ORSHOOLIIN HUULIA HURDAN GARGAHIG OLON OLON HUMUUS HULEEJ BNA SHU HUULIA HURDAN BATALJ OGOOCH GEJ ERONHIILOGCHOS GUIJ BNA OLON ERCHUUD G HORCHOD YAJ S
ETGEL AMAR SUUJ BNA DARGA NAR A
Бичсэн: NAR цаг: 10:42, 2013-08-24 | Холбоос | |


huulichidaas asuuya
hezee orshooliin hulid hamruulj ehleh we.dalai_buyan@yahoo.comoor hariu ilgeej tus bolooch pls
Бичсэн: bek (зочин) цаг: 03:07, 2012-12-19 | Холбоос | |


тэврэлт

Бичсэн: Dvvrenbuyan цаг: 14:01, 2011-10-29 | Холбоос | |


humuuste niilelen ham herger niiled ortson huuhedud ih bga shd tiim humusig orsholin huulid hamruulah heregte bn

Бичсэн: Зочин цаг: 20:02, 2011-10-27 | Холбоос | |


7n sard orsholor xumuus sullsgdax yumu.bi yag yaj asuxa medexgui bnaa.ene tal deer todorxoi medlegtei xun bval tuslaach xelj ogj.ene xaygaar aldaraa0316 mon ene dugarar 88613038 88513038 99613038
Бичсэн: ADR цаг: 21:21, 2011-05-22 | Холбоос | |


2011ond ordhool
sain bnuu ene ond orshooliin huuli batlagdah ym boluu
Бичсэн: batjargal (зочин) цаг: 22:01, 2011-05-06 | Холбоос | |


whew!
Бичсэн: Зочин цаг: 20:49, 2009-12-03 | Холбоос | |


gehdee yaagaad ch yum nada ene orshooliin huuli hereggui yum shig sanagddagiin. Ene metchlen uildluud l olon nitiiig biye biyenee ul hundelsen bas hariutyslaga huleeh chadvargui tegeed tranhai blmad baij bolsog yum bna gesen seteghuiteebolgodog yum shig sanagddag.

Бичсэн: Posh (зочин) цаг: 19:13, 2008-12-28 | Холбоос | |


hariult
1.Turiin alban haagchiig esergyytseh ni gemt hyndevter hereg mun, Erunhiid ni 1-6 sar barivchlah 5 jil hyrtel horih yal zaasan gemt hereg bol hungun bolon hyndevter gemt hereg hamaarah yum.
2. Hynd gemt hereg gedeg ni niigmiin hor ayulaar ilyy ih tuhailbal hyndryyleh nuhtsul baidaltaigaar yildsen gemt hergiig oilgoj bolno Tuhailbal hynii bied hynd gemtel uchruulah zamaar deerem hiisen, ih hemjeenii hohorol uchruulsan geh met.
3. Medeej hynii aminii esreg gemt hereg yildsen ni togtoogdvol onts hynd gemt heregt hamaarah buyu ene ni 10 aas deesh jil horih yaltai baidag
4.Heniig urshuuld hamaaruulah ve gedeg asuudal devshyylsen niitlel gedgiig sain oilgono uu Bi busdaasa asuuuj bgaa hereg. Medeej hyn alsan, galdan shataasan hymyysiig urshuuchihgyi todorhoi
5.Ene yed urid ni gemt hereg yildej zahirgaanii haynaltand bh yedee davtan gemt hereg yildsen nileedgyi olon etgeed bgaa yumsgyy edniig bas bitgii hamruulaasai gej bodoj bichlee
6. Sanaatai sanaandgyi 2 tun yalgaatai yumshyy . ta hyniig modoor tsohih, deerees ni mod gene aldaj unagaah gedgeer jishee avaad yzvel todorhio boloh bizee
Бичсэн: obod (зочин) цаг: 23:40, 2008-12-25 | Холбоос | |


Хуулийн талаар сайн мэдэхгүй ч бодлоо юу ч гэсэн хуваалцаж болно биз дээ.

Зөвхөн эмэгтэйчүүд, насанд хүрээгүй ялтныг хамааруулах уу?

- Насанд хүрсэн хүмүүсийг эрэгтэй эмэгтэй гэж ялгах нь утгагүй. Харин насанд хүрээгүй хүүхдүүдийг улс төрийн чанартай ийм ял шийтгэж огтхон ч болохгүй байх! Тэгээд бүр бусдыг өдөөн хатгасан нийгмийг эмх замбараагүй болгосон гэдэг зүйл ангиар бол. Дээр нь тухайн үүссэн нөхцөл байдалд цаг тухайд нь арга хэмжээ авч чадаагүй, болоод үүрэгт ажлаа зохих хэмжээнд биелүүлээгүй гэдэг заалтаар төрийн эрх баригчид болоод холбогдох албан тушаалтнуудыг шүүхэд өгөх л хэрэгтэй баймаар!!! Тэд чинь энэ улс орныг удирдаж, хэрэгтэй үед нь зохих арга хэмжээг цаг алдалгүй авна гээд ард түмнээс цалин аваад, тангараг өргөөд ажиллаж байгаа хүмүүс. Гэтэл эмч хүн санаандгүй алдаа гаргасныхаа төлөө маш хүнд шийтгэл авдаг, насанд хүрээгүй хүүхэд бусдыг даган дуурайсныхаа төлөө улс төрийн хоригдол болдог ийм байдал хууль үнэнээр хэрэгждэг нийгэмд хэзээ ч байж боломгүй зүйл гэж бодож байна.

· Хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдэд хамаарах уу?
Үүн дээр тэр хулгай хийсэн, далимдуулсан нөхдийг бол шийтгэх нь зөв шүү дээ. Харин тэр төрийн цагдаад халдсан энэ тэр гэдэг утгаар нь бол шийтгэх нь буруу.

· Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээд үүнд хамаарах уу?
Хүнд гэхээрээ ямар байхыг нь сайн мэдэхгүй юм байна. Юугаар нь хүнд хөнгөнийг ялгадаг юм бэ?

· Хүн амины эсрэг гэмт хэрэгт холбогдсон цагдаагийн албан хаагчидад энэ хамаарах уу?
Нэгэнт хүний аминд санаатайгаар халдсан нь үнэхээр батлагдсан юм бол яагаад хамаарах ёстой гэж? Хүн санаатайгаар хүний амь хөнөөсөн этгээдийг үүнд хамруулах нь буруу байх гэж бодох юм.

· Урьд гэмт хэрэг санаатай үйлдэж, энэ хэргийн улмаас дахин хорих ял шийтгүүлсэн этгээдүүдийг хамааруулах уу? байх уу?
Хийсэн үйлдэл, зүйл ангиас нь хамаарах нь зүйтэй байх л даа. Компьютер тэврээд гүйж явсан нөхдийг бол хамруулах нь утгагүй ч юм шиг...

· Өршөөл, уучлалд урьд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн этгээдүүдийг хамааруулах уу?
Санаатай үйлдэх санаандгүй үйлдэх гэж юм юу байхав дээ. Ер нь тэгж давтан хэрэг үйлдсэн хүн тэр шийтгэгдэж буй хүмүүс дотор тийм олон байгаа гэж үү?
Бичсэн: xvv цаг: 21:38, 2008-12-25 | Холбоос | |


сайхан тайлбарлалаа шүү
Бичсэн: GUMP (зочин) цаг: 16:21, 2008-12-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax