Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-01-30
Хуульчийн тайлбар

СҮҮ ХХК-ийн тойрсон шуугиан дэгдээд байна.  Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байцаагчийн гаргасан дүгнэлтээр 19 заалт бүхий зөрчил илэрсэн ба Мэргэжлийн хяналтын албан хаагчийн зүгээс тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоох хууль зүйн үндэслэлийг авч үзье л дээ.:

 

Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар/

·        холбогдох байгууллагатай нь тохиролцон зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах, шаардлагатай асуудлыг магадлах зорилгоор лабораторийн буюу магадлан шинжилгээг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх; 

·        бүтээгдэхүүний дээж, загварыг тэмдэглэл үйлдэн захиргааны хяналтын эрх бүхий байгууллагаас тогтоосон тоо, хэмжээгээр үнэ төлбөргүй авах, шинжлүүлэх; 

·        хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол  аюул  гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах  шийдвэр  гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх. Энэ шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай  шийдвэр  гаргах; 

·        хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах; 

·        улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгээ болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй; 

·        улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах үүрэгтэй байдаг. ; 

 

 

 

 

Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага  нь /Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд уг хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу улсын ерөнхий, ахлах болон улсын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулдаг/ 

1.      Хяналт шалгалтаас зайлсхийсэн албан тушаалтныг 5000-20000 хүртэл төгрөгөөр торгох; 

2.      Хяналт шалгалтын байгууллага, улсын байцаагчийн албан шаардлагыг эсэргүүцсэн, тогтоосон хугацаанд биелүүлээгүй, шаардлагын биелэлтийг гаргаж ирүүлээгүй албан тушаалтныг 5000-50000 хүртэл төгрөгөөр торгох; 

3.      Хянан шалгах үйл ажиллагаанд саад учруулсан, гаргах дүгнэлт, шийдвэрт нөлөөлөхийг оролдсон этгээдийг 60000 хүртэл төгрөгөөр торгох; 

4.      Хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, гэмтээсэн, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

5.      Шаардлагатай гэж үзсэн баримт бичгийг танилцуулах, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн албан тушаалтныг 30000 хүртэл төгрөгөөр торгох. 

 

Тэгвэл хэрэглэгчийг хуурч мэхлэх, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдхүүн худалдсан бол дараахь хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан байна:

 

Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйл. Хэрэглэгчийг хуурч мэхлэх,  төөрөгдүүлэх  Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллагын ажилтан буруу жинлэх буюу хэмжих, үнэ, тарифыг өсгөх, баталгаагүй буюу баталгааны хугацаа дууссан жин, хэмжүүр ашиглах, хэмжих хэрэгслийн заалтыг санаатай өөрчлөх, бараа бүтээгдэхүүний чанар, нэр төрөл, хэмжээ, хэрэглээний шинж байдлын талаар зориуд худал мэдээлэл өгөх, хуурамч зар сурталчилгаа явуулах зэргээр хэрэглэгчдийг хуурч мэхэлсэн, төөрөгдүүлсний улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”

 

 

Эрүүгийн хуулийн 172 дугаар зүйл. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний  бүтээгдэхүүн худалдах Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны байгууллага, иргэн эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдсанаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан, эсхүл удаа дараа худалдсан, худалдаанд гаргасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

       
     
Тэгвэл ямар нэг байдлаар төрийн хяналт шалгалт явуулахдаа хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцох заалт холбогдох хууль тогтоомжоор тодорхой зохицуулагдсан  байна. Хэн алины хэлж ярьж байгаа мэдэгдэл нь үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байгаа ч хуулийн үндэслэлийг дурдахад ийм байна.  /Г.Оюунболд/

Сэтгэгдэл:


harin tiim zov yum uu buruu yum uu manaih suu hhk iin baingiin hereglegch
sanaa zovjiina shuu
Бичсэн: Posh (зочин) цаг: 00:06, 2009-02-20 | Холбоос | |


Хүн чанарын хувьд бодоход үндэсний үйлдвэрээ энэ хямралтай цагт дэмжиж түшмээр. Тэгтэл хууль байж байдаг. Яамаар ч юм бэ дээ. Хуулийн шийдвэрийг сэтгэл хөдлөлөө дагаж гаргалтай биш.
Бичсэн: Амарсайхан (зочин) цаг: 22:27, 2009-01-30 | Холбоос | |


dygnelt ni garaagyi bgaa yum bishyy
dygnelt ni garaagyi bgaa yum bishyy
Бичсэн: Обдоо цаг: 13:58, 2009-01-30 | Холбоос | |


Тэр нь тэгээд зөв байсиймуу, буруу байсийм уу?
Бичсэн: molor цаг: 13:34, 2009-01-30 | Холбоос | |


bayarllaa
iim heregtei zuiliig bichsend bayarllaa.
Бичсэн: safety_san цаг: 13:15, 2009-01-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax