Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-03-11
Back again ... Обдоо

     Цав цагаахан дэлгэцээ санаад хүрээд ирлээ. Сүүдэр хиргүй блогоо санаад ирлээ. Нэг их түүх бичих гээд яахав.29 нас хүрчихлээ. Үс нилээн бууралтчихаж. Ар талаасаа. Яагаад ийм болсныг харин ойлгохгүй байна. Юм их уншсан, тунгааснаас байж мэдэх л юм. Дурласаар байгаад гээд л үү… Ойрын хугацааны зорилт биелэхэд хэдхэн алхам дутаж, урдуур улаан хөлтөн гүйгээд. Санаагаар унаад байх юм биш л дээ. Би угаасаа зогсохгүй эрч хүчтэй, гунихгүй зүрхтэй тийм л хүн үргэлж байхыг хүсдэг. Би, би, би, би, би, би л гэнэ.  ……. Хүний төлөө, бусдын төлөө хийж чадсан хэдэн алхам байгаа билээ. Цөөхөн байнаа. Гэхдээ тэр цаана үзүүрт нэг лааны гэрэл харагдаад байна. Очоод бензин асгачихдаг юм ууу …. Хи хи хи. Надад нэг найз байдаг юм. Цагаан гэнэн сэтгэлтэй. Амархан итгэдэг. Бас нэг найз байдаг юм жинхэнэ эр хүн,  эр хүн ярих юм биш. . . Хүнд тусалж, дэмжиж явдаг ийм хүмүүст би хайртай. Харин өөрөө ийм байж чадаж байгаа билүү гэдгээ тунгааж сууна...  Хэлж, ярьж байсан тэр үгэндээ үргэлж хүрэхийн төлөө чармайна. Хааяа боддог юм… “Зүгээр ангайж сууснаас алдаж оноод, тэрэндээ харамсаж, гуниглаж, баярлаж, хашгирч, чарлаж, уйлж , дуулж , инээж, хөөрч бүх ааш аяагаа гаргаж явах нь сайхан” гэж  

Bonus: Хуучин ажилладаг байсан ажлын газрын нэг залуу бичиг үсгийн чадвар муутай боловч их л онгироо нэгэн байх. Яагаад ч юм бэ нэг удаа цагийн бүртгэл дээр хүмүүсийн нэр бичиж байсан нэг харуул нь түүгээр Цоож гэж хүн ажилдаа ирээгүй залуугийн тухай хэлж бичүүлсэн юм.  Мань “Цоож” гэж нэр бичихдээ бүхэл бүтэн 2 удаа алдсан байгаа юм. “Чойж” гэж бичиж. Ч, Й үсэг хаанаасаа гараад ирсэн юм чөтгөр бүү мэд. Угаасаа бүүр түлхүүр цоожийн Цоож гэж нэртэй хүн гэдгийг мэддэг мөртлөө шүү.   Шоолоод л бөөн юм болох .. Орой хэрд ажлаараа шоудсан чинь мань эр халж “Хуц мэдүү. Тоондоо сайн хүнийг та нар яах юм бэ ” хэмээн агсамнашиж, онигоонд оруулсан залуугийн гуянд гедан хийсэн дээ. Хөөний эр , хөөний эр . /Обдоо/

Сэтгэгдэл:


sanaa zovoltgui ee hoo nuhurt garah bi yaraagui bhad ehner avah chi vundaa yarav laughing
Бичсэн: caola цаг: 20:23, 2009-03-19 | Холбоос | |


дараачийн бичлэгт сэтгэдэл үлдээхийг машид ихээр хүссэн боловч чадсангүйээ гэж хаана нь дарж сэтгэгдэл бичихиймбээ уймарчийгаад гарав. /эргээд ороод ирнээ ч гэх шиг big grin /
Бичсэн: dao цаг: 13:59, 2009-03-19 | Холбоос | |


TANII BICHSENIIG UNSHIH TOOLOND IH SAIHAN
Бичсэн: UYANGA (зочин) цаг: 13:54, 2009-03-19 | Холбоос | |


tanii bichseniig unshih bolgond ih saihan sanagdah yum
Бичсэн: Зочин цаг: 13:53, 2009-03-19 | Холбоос | |


Чи ч их өөдрөг хүн бололтой. Одоо өөдрөг, хийж бүтээх эрмэлзэлтэй байхгүй бол хэзээ гэж, одоо юу чаддагаа үзүүлэхгүй бол хэзээ гэж. Урагшаа залуу минь
Бичсэн: director цаг: 17:40, 2009-03-18 | Холбоос | |


Алдаж оноод уйлж дуулахсан... Алдахаас айж байна... Хамгаа алдаад дуусчихсан юм шиг...
Бичсэн: gereltuya цаг: 16:20, 2009-03-12 | Холбоос | |


22toidoo nas maani zogstsiim shte, sayhan l 30 garsnaa medlee. odoo ch guydaj ogoh baih daa. gunigtai bna. gehdee yahav. erch huchtei zaluu nasaa hii demii aldahguig hicheegeerei. hun daichin baih albagui. hun hunee oilgodog l baih heregtei baih.
Бичсэн: org цаг: 16:01, 2009-03-12 | Холбоос | |


Одоохондоо 20 той л юм байна шд. Зүгээрээ. Нэг шүлэг байдаг юм англи хэл дээр залуу нас гэдэг. /хэл мэдэхкү байж галзуурах гэж байна./
Залуу нас
Заримдаа 20-той биш, 60-тай хүнд байдаг гээд л их л сайхан эхэлдэг. Явуулна аа андаа
Залуу нас гэдэг чинь аз жаргалтай адилхан сэтгэл зүйн нэг хэлбэр байхгүй юу. хэхэ
Бичсэн: Shinee (зочин) цаг: 15:00, 2009-03-12 | Холбоос | |


rolling on the floor Чойж гэхдээ нэр байдаг биз дээ? (эргүүтэв)
Амжилт! Чи лаг шөө. мань чинь даанч чам шиг дайчин байж чадахгүй юм даа..
Бичсэн: xvv цаг: 02:25, 2009-03-12 | Холбоос | |


“Зүгээр ангайж сууснаас алдаж оноод, тэрэндээ харамсаж, гуниглаж, баярлаж, хашгирч, чарлаж, уйлж , дуулж , инээж, хөөрч бүх ааш аяагаа гаргаж явах нь сайхан” гэж- ENE ESTOI GOE Yumaa, naiz aa
Бичсэн: chimgee (зочин) цаг: 21:41, 2009-03-11 | Холбоос | |


Хүмүүс чинь 10 тай нас явж өгдөггүй. 20 хүрэхээр дуншаад эхэлдэг. 30 гарахаараа гуядаад явдаг 40 хүрэхээр шааригдаж эхэлдэг насаа гээд яридагийшд.
За яахав. 20 той гэж хэлэгдэх сүүлийн жил. Бүүр болохгүй бол гуяддаг жилдээ болох байлгүйдээ.хэхэ. Амьдрал бүхэл бүтэнээрээ урд байнөө.
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 20:06, 2009-03-11 | Холбоос | |


дандаа нэг нэг,.... инээдтэй
урам зоригтой байгаараа амжилт
Бичсэн: g84 цаг: 19:04, 2009-03-11 | Холбоос | |


irtsiisht
irtseen
Бичсэн: Обдоо цаг: 18:49, 2009-03-11 | Холбоос | |


font bolohgyi bna
font bolohgyi bna genee
Бичсэн: Зочин цаг: 18:24, 2009-03-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax