Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-04-05
Сонин хачин

 

Хөгшид минь: Ай даа хэдэн хоног нутаг яваад ирлээ. Уулстайгаа хаярах зэрэгцэн  орших өвөгчүүд дээрээ очоод ирлээ. Нутгаасаа гараад олон жил болж. Хэдхээн жилийн дараа очиход юм бүхэн хэвээрээ мэт боловч тэдний минь майжиг алхаа, буурал сахал, цагаан үс, баярласан сэтгэл .... Хөгширчээ, үнэхээр хөгширч.. Сандраад л хоол хийх гээд л цай чанах гээд л мунгинаад.... хөөрхийсдөө...

 

 

.

Цаг хугацаа мөнх биш .. амьд бурхад минь үр хүүхдийнхээ төлөө санаа зовсоор байгаад энэ насаа элээж. Гэртээ ганцаараа үр хүүхдүүд тусдаа гараад явчихсан,,, Үүндээ хөгшид маань хэзээ ч харамсаагүй. Хэдий хэр наслаа билээ дээ.  

.... Ингэж яваа гэнэ тэгж яваа гэнэ ... миний хүү ямар ажлаар явж байгаа юм бэ, танайхан сайна уу? Хэзээ буцахийн, нэг гуя аваад буц. аваад яваа. Чи ямар амьдрал мэдэх биш дээ.... хүнтэй суухгүй юу хийгээд байгаа юм бэ ? ... та нар юугаа хийгээд ингээд яваад байдаг юм бэ ? хэнийгээ голж шилээд оройтдог юм бэ?...

 

Бурхан гэж хэнийг хэлдэг юм бэ ай мэдэх үү Хамгийн хөөрхөн хүмүүс хэн бэ? Хөгшид маань

...хөгшид та нарынхаа ачыг хариулах алс холын ухаарлын тэндээс оюун бодол минь хүлээтэй л яваа юм шүү, нутагтаа эргээд очтол аль болох урт удаан хугацаанд сайн сууж байгаараа амьд бурхад минь..  Хайрхан уулынхаа тэндээс үр, ач, гучаа үргэлжид сайн яваасай гэж сүүн цацал өргөж суугаа даа. Бид боддог юм агуу та нарынхаа талд ч нь гэсэн хүрчих юмсан ....

  

Ээ андууд: Энгийнээр илэрхийлэхэд хэцүү тиймс сайхан, хаанаас ч юм хувь тохиолоор учруулсан “хайрламаар золиг”-нуудыг  андууд гэдэг байх даа. Үнэнч, тусархаг нөхөд надад олон бий. Хэрэгтэй цагт хэрэгтэй үед туслах шиг тус хаа байхав дээ. 2 -хон жилийн өмнө би тэгтлээ их хүмүүстэй нөхөрлөөд байдагүй л байлаа... бүр тэдэнд цаг зав гаргаад туслаад л дэмжээд л гүйж явсан удаа тун ховор...


Интернэт гэгч зүйлийг ашиглаж сураад одоо би хүнд гайхуулахаар, бахархахаар хэдэн найзтай гэвэл итгэх хүн тийм ч цөөхөн биш байх болов уу? Сайхан найз нөхөд минь эрч хүч урам зоригийг хайрлаж байна. Одоо надад бусад асуудал, проблем юу ч биш юм шиг санагддаг.  Яагаад гэвэл хүнд хэцүү үед туслах нөхөд байгаа учраас”баян хүний”-ийхээ үгийг бичээд сууж байна. Тиймээс би “гэртээ” иржээ.  

 

 

 

Сэтгэл хөдлөл: 80 гараад явчихаж миний нас биш шүү... Жин ... асуудал ч үүсч байна шүү. Гутлдаа өмсөх гэж, 4,5 давхар гарах гэж амьсгаадаад л .. Толинд харлаа л даа хэрэг алга. Хэзээ ийм байсан юм. Шийдлээ л дээ. Ахиж таргалахгүй, ийм болохгүйгэж... Турвал асуудлын талыг шийднэ гэдэг ортой үг дээ.

 

Гомдол:Онгоцны буудал дээр настангуудын өгч явуулсан махыг хураалгасан. Хаврын хавсарганд пидэн хар нүүртэй болж.  Хэн нэгэн бусдынхаа төрсөн өдөр дээр ирээд “та нартай хамт байхаас дургүй хүрч байна“ гэж “тэнэгтсэн”. Тэгэхдээ ухаан орчих байлгүй дээ гэж найдаж байна. Гомдоод явбал тэр л биз. Өө нээрээ тийн ... Их дэлгүүрийн тэнд нэг марожин идэж байсан хүүхдийг өхөөрдөөд хий “хапп” гээд марожинийг нь шүүрсэн дүр үзүүлсэн чинь нөгөө бацаан хашгирч уйлаад ээжид үхтэлээ “лекц” уншуулав.

 

Бонус1: Хулгайн арга улам бүр нарийсаад байх юм даа. Саяхаан энэ УБ хотын захад нэг нөхөр морьтойгоо давхиж явсан юм байх. Гэтэл нэг мэдсэн чинь нөхөр бүр морьгүй явган, ташуураа барьчихсан гүйж явсан гэнэ. Явдал дунд давхиж байхад нь морийг нь хулгайлчихаж. Гэгээн цагаан өдөр давхиж байхад нь шүү. Гаарч байна даа энэ хулгай...

 

Бонус2: Хямрал болоод хэрэг алга. Ямар сайндаа л идэх хоолгүй, өмсөх хувцасгүй болоод амьдарлын баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд ойр зуураасаа юм хумсалдаг болж. Хайлаастад шөнө нэг эр хулгай хийхээр гараад шөнөжин явж.. тэгээд хүнгүй айл олж зурагтыг нь хулгайлаад өөрийнхөө гэрийг ололгүй арай гэж ухнатаж байж олж. Гэтэл түүний зурагтыг хэн нэг нь бас хулуучиж. Хараал ерөөл тавьсаар нөгөө хулгайлсан зурагтаа боосон баадангаас нь гаргаад иртэл юу болсон гэж санана мань эр өөрийнхөө зурагтыг хулгайлчихсан байсан байгаа юм. Энэ бүр үнэн шүү.

 

Тотаl: Амьдрал сайхан байнаа. Адал явдал ч ихтэй байна. Зүрх ажиллаад сүүлийн хэдэн өдөр байнгын “адреналин” ялгарав. Хийх зүйл тодорхой. Товчхондоо ийм байна. Намайг мэддэг бүх хүмүүст ямар ч шалтгаангүйгээр “чин сэтгэлээсээ баярлалаа” гэж хэлмээр санагдаад . За за хэтэрхий нялуурчихсан байж магад. Гэхдээ өнөөдөр бичлэг хийхэд сайхан өдөр байна. Хавар ч болж байна. Хайр дурлалтай учрах ч юм шиг тийм мэдрэмж төрөөд байна.  Учрахгүй байсан ч яахав, турж эцэх, байр сууриа бэхжүүлэх,  ажлаа амжуулах, бусдад тэр тусмаа би чадна төвийн хүүхдүүдэд туслах гэсэн хэдхэн зорилго яг энэ сарын тухайд байна. Амжилт /Обдоо/

Сэтгэгдэл:


uran yaruu bish herne unen, engiin bichih ymaa. Oboddoo amjilt hisie
Бичсэн: buengee цаг: 12:05, 2009-04-06 | Холбоос | |


jaahan taivan bail daa
Hugshidiig unshaad uilahaa shahlaa. emeegee sanajiine. Bas ene angaahai boloogui bhad yagaad uruu tataad bgaanbee... crying
Бичсэн: neo (зочин) цаг: 11:17, 2009-04-06 | Холбоос | |


Өөөш бүгдээрээ салхинд гаръя л даа. Майхантай мишоктой тогоотой ямар сураагүйн биш гсн big grin Зуныг хүлээж тэсэхгүй юм байна. Их хотын шороо тоосноос холдмоор байна. Би өчигдөр ажлаасаа хичээлрүүгээ явах замдаа шороотой хамтарч салхинд хийсээд гонжийсон хар юм л хичээл дээрээ очсон. Залхжийшд уур уцаартай хүмүүс, шороо тоос чимээ шуугианаас.
Би гол ормоорээна. Загас болмоорээна. Царцааны дуу сонсы. Богксдуулы. Өвсөн дээр хөл нүцгэн явы. Голын эрэг дээр галын дэргэд залуугийн мөр дэрлэж суугаад од тоолы. Өглөөний ногооны чийг үнэртий. Цогонд төмс булж идмээрайна. Нисдэг загас болмоорээшдээ. Өрөөсөн гутлаа түүдэгт шатаая. Гэцүү ийн зүгүүр.
Бичсэн: Angaahai цаг: 10:45, 2009-04-06 | Холбоос | |


tsoglog zaluu shuu. amjilt. oshoo olon olon shan zuils zondoo zondoog bicheerei andaa.big grin big hug
Бичсэн: Nomio B (зочин) цаг: 10:22, 2009-04-06 | Холбоос | |


Сайхан нийтлэл байна.
“хайрламаар золиг”-нуудыг андууд гэдэг байх даа. энэ чинь маш хөөрхөн зүйрлэл байна. Бүр инээд хүрчихлээ. rolling on the floor

Хөгшддийн талаарх сэтгэгдэл их таалагдлаа.

ШИНЭ 7 ХОНОГТ НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ! winking
Бичсэн: Ýðäýíý÷èìýã (зочин) цаг: 09:58, 2009-04-06 | Холбоос | |


Өө тийн, адал явдал ихтэй байнааа
Бичсэн: Pearle Deppsu (зочин) цаг: 09:41, 2009-04-06 | Холбоос | |


setgel ni zurh ni iim oodrog, tusarhag, tsoglog zaluus ulam olon boltugai Mongold! Tavisan zoriltdoo hurehed amjilt amjilt aga!
Бичсэн: chimgee (зочин) цаг: 06:45, 2009-04-06 | Холбоос | |


Bolj dee my nz!
Neeree nutag ruugaa yawaad ireh saihan bjee...boljdee my nz...Ok. Bonus chin ch ok blaa...Ok
Бичсэн: Зочин цаг: 17:18, 2009-04-05 | Холбоос | |


bi bas 6-aan jil nutagtaa ochoogui baij baigaad ochson chini uneheer saihan baisaan, ter setgegdleer bichsen shulgee oruulchihlaa,


Миний нутаг аав ээжийн минь цэнэтэй

Ус нь туссан дүрсийг минь хараад долгиолон өхөөрддөг
Унаган нутагтаа очилгүй охин нь зургаан хаврыг үджээ
Томоогүй салхи нь салаа гэзгийг эрхлүүлэн шагнадаг
Төрсөн нутгаасаа гараад зургаан насаа элээжээ.

Шувууд нь уртын дуу дуулах шиг тэнгэртээ жиргэн нислээ
Модод нь үлгэр ярин бүүвэйлэх шиг чихнээ сэрчигнэн хийслээ
Үүлс нь хадаг болон зулай дээр дэрвээд
Сүү өргөх шиг бороо дуслуулан угтлаа, ээжийн минь сэтгэлээр
Уулс нь нутгийн хойморт налайгаад
Алгаа тосох шиг сэтгэлд дотно угтлаа, аавын минь хайраар.

Тэврээд үнэрлэх аав минь үгүй ч
Тосоод угтах нутагтай хүн юм би
Үнсээд үдэх эжий минь үгүй ч
Үгүйлээд санах нутагтай хүн юм би

Миний нутаг аав ээжийн минь цэнэтэй
Миний аав ээж нутгийн минь үнэтэй.


Бичсэн: Tsoomii цаг: 17:11, 2009-04-05 | Холбоос | |


havarshaad l
havar gedeg chini oroo busgaa olon aashtai huuhen shig l. obdoo maani havarshaad l sain muu, saihan muuhai ni holildood l, gegelzeed l degelzeed l yavaa bololtoi, gehdee amjilt ugtaj baigaa ni gartsaagui l dee.
Бичсэн: injidee (зочин) цаг: 17:07, 2009-04-05 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax