Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-04-07
Ялгаварлан гадуурхалт

Ерөнхий боловсролын сургуулиас элсэлтийн шалгалт өгөх шинэ журмын тухай та бүхэн хангалттай дуулсан л байх. Ай мундаг мундаг гадаадын өндөр хөгжилтэй орнууд  шиг онлайнаар бүртгээд л хураамж аваад л… түс тас гээд л болоо... асуудал ингээд шийдэгддэг бол сайхан л байна.

Нэгэн зүс таних нөхөр нилээн тааруухан амьдралтай. Саяхан гудамжинд тааралдааад ийн хүүрнэнэ: “Дүүгээ их дээд сурууглийн бүртгэлд хамруулах гэсэн чинь виза карт, бас дээрээс нь шалгалт өгөх тохиолдол бүрт 3000 төгрөг хурааж байна гэнэ. Хүнд амьдралтай бидэнд ямар юмных нь карт байхав дээрээс нь тэр шалгалтын хураамжийг тэр муу ядарсан ажилгүй эгч маань  өгөх нь битгий хэлд талхны ч мөнгөө арай гэж олдог айл. Уг нь чармалттай ангидаа сүрхий толгой цохидог хүүхэд юмсан. Жил өнжүүлчихгүй баймаар байна.. Хүний карт гуйгаад, хэдэн төгрөг зээлж өгөөд элсэлтийн шалгалтанд нь оруулж өгдөг юм уу даа” хэмээн шүүрс алдан ярив.

Хөгжил, хөгжил л гэнэ. Боловсорлыг шинэ түвшинд аваачна л гэнэ... Тэгэхдээ өнөөдөр дээрхи журмаараа ард түмний хүүхдийг мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаварлан гадуурхаад сурч боловсрох эрхийг нь бүдүүлгээр хязгаарлаад байгаа юм биш үү. Захаас авахуулаад л амьдарлын баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, борчуудын хүүхдүүд үй түмээрээ байна.

Хямрал энэ тэр гээд юун тэр банкны карт авах манатай байхад элсэлтийн шалгалтын тэр хураамж гэдэг нь ямар учиртайг чөтгөр бүү мэд. Бодвол тэр зохион байгуулсан зардал энэ тэрдээ тооцсон юм байгаа биз. Эдийн засагч биш болохоор энэ тухай сайн хэлж мэдэхгүй юм.  Аймшигтай нь чиний, таны хүүхэд элсэлтийн шалгалтанд өгөх мөнгөгүй, картгүй бол бол сурах эрхгүй гэж байна.    Юу гэсэн үг вэ? Уг нь ардчилсан нийгэмд амьдарч байгаа л гэж бодож явсан юмсан. Хэргийг гол учир нь үүний цаана хэдэн мянган хүүхэд зүгээр л амьдарлын боломжгүй орчинд төрснийхөө төлөө ялгаварлагдан гадуурхагдаж, сурах эрх чөлөөгөө уландаа гишгүүлж байна. Гэтэл … Боловсорлын яам аа гэж хүнд нөхцөлд байгаа, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийн сурах боломжийг дэмжиж, төсөл хэрэгжүүлж байгаа гэж худлаа яриад байгаа юм даа… улайм цайм зурагтаар, радиогоор, фм-ээр. Хаашаа л юм болоод байна даа.  Үр хүүхэд, дүү, ач зээ нараа, ирээдүйгээ бид ялгаварлах ёсгүй. /Обдоо/ 

Сэтгэгдэл:


Gehdee Obdooo

ene sestymees omno ch bas surguuli bolgon deer ochod konkursdehed 3000-7000 togrog toldog baisan biz dee.

Tegeed mGL ulsiin bolovsroliin huuliin daguu hun zovhon yoeonhii bolovsrol une tolborgui ezemshih erhtei gedeg hsig sanagdaad bna. Tegeed ch ih surguuliin tolbor huraamj tolj chadahgui humuus TMC bolon oor busd ajil hiih bolomjtoi tegeed ch sain talh nariinboovchin uschinguud yu ch suraagui hooson diplomtoi ih surguuli togsogchidoos hamaagui iluu harin ch tsag mongoo hemnej bgaan bish uu.
Бичсэн: Posh (зочин) цаг: 23:33, 2009-04-13 | Холбоос | |


Санааг чинь ойлголоо. Гэхдээ учир дутагдалтай юм байнаа бас. Хөгжилтэй орнуудын сургалтын систем их боловсронгуй байдаг. Сургуулиуд үнэтэй байдаг. Үнэ өндөртэй сургуулиуд нь илүү чанартай нэр хүндтэй байдаг. Гэхдээ төлбөрийн боломжгүй айлын хүүхдүүдийг ялгаж байна гэсэн үг бас биш. Цоорхой сайн сурлагатай хүүхдүүдэд сколаршип гэж мундаг гоё гарц байдаг. Сурлагадаа мундаг хүүхдүүдийг сургуулиуд нь уриад үнэгүй сургачихдаг юм. Хоёрын хооронд манайх шиг сонин үнэ тогтоочихсон сургалт султай чанаргүй сургуулиуд зүгээр л дипломны гол бэлдээд байдаг нь хямд үнэтэйдээ ч байдаг байх гэж бодогддог. Үнэхээр ч тийм л байгаа юм. Үнэ илүү өндөр байсан бол оюутнууд сурч байгаа юмандаа хариуцлагатай хандана. Эцэг эхчүүд нь ч сурах сурахгүйг нь мэдэхгүй нэг сургууль бараадуулах асуудал арилна л даа.
Бичсэн: 3apaa (зочин) цаг: 01:38, 2009-04-09 | Холбоос | |


зохицуулж болох л зүйл шүүдээ танилынхаа каартыг зээлэх энтр бол зүгээршд тэр хураамж энтрийг бол яахуудээ байж л байг үнэхээр толгойтой хүүхдүүдийг дэмжих тал дээр л дутагдаад байгаа нь үнэн шүү. ядуу ч бай баян ч бай ухаантай нь л сурдаг болчуул сайхан санагддийн тэрнээс ядуу гэхлээрээ л бусдаас ухаантай байдаг энтр гэсэн хууль байхгүй шүүдээ баян гэхээрээ л бас тэнэг байх албагүй. баян хүн ч бас ухаантай бол төлбөргүй сурдаг бол зүгээр ч юм шиг. big grin
Бичсэн: dao цаг: 19:04, 2009-04-08 | Холбоос | |


Мөнгө муутай юм бол дээд сургуульд орж хэдэн жил сурсан болж байсанаас ТМС, бусад мэргэжлийн дамжаанд сураад эртхэн ажиллаж байсан нь дээр дээ. Бүгдээрээ дээд боловсролтой болчоод хэн нь хар бор ажлаа хийх вэ? Дээд боловсролтой худалдагч, зөөгч нар хэнд хэрэгтэй вэ? Бодох л асуудал
Бичсэн: Orgio (зочин) цаг: 18:09, 2009-04-08 | Холбоос | |


gehdee l
uursduu hynd hetsyy nuhtsuld baisan bol yaduu amidraltai hamaatan sadantai baisan bol neg bodood yzeerei
obdoo
Бичсэн: gehhdee (зочин) цаг: 11:19, 2009-04-08 | Холбоос | |


картгүйгээр болно гэх гээд байна уу би лав л судалж үзсэн тэр юманд бүртгүүлэхийн тулд каарт заавал хэрэгтэй юм байлээ. гэхдээ энэ бол тийм ч ноцтой ялгаварлан гадуурхасан хэрэг бишилдээ. big grin
Бичсэн: dao цаг: 10:32, 2009-04-08 | Холбоос | |


Айнхө зээхө
Элсэлтийн хураамж өмнө нь ч байсан байсаар байх бөлгөө.
Элсэлтийн шалгалтын ажлын зардлыг шингээж байгаа хэлбэр буюу.
Заавал карт-аар гэдэг бол утгагүй хэлбэр, Банкаар шууд данс руу гуйвуулга хийж болно шдээ.
Төлбөрийн даалгавар дээрээ элсэгчийн бүртгэлийн дугаар оруулж баталгаажуулдаг.
Магадгүй танай танил энэ талаар арай дутуу судалчаад каарт хайж гүйсэн байх өө
Бичсэн: Битмин (зочин) цаг: 10:16, 2009-04-08 | Холбоос | |


Заавал картаар гэхгүйгээр бэлэн мөнгөөр тэр төлбөр энэ тэрээ төлөх боломжийг бол хаах нь буруу л даа. Гэхдээ үүнийг бас ялгаварлан гадуурхалт гэж хэлж болохгүй юм шиг санагдаад байна. Яг юу гэмээр ч юм бэ дээ... Шууд ялгаварлаж байна гээд хэлчих гэхээр болохгүй л байна.
Бичсэн: gereltuya цаг: 08:35, 2009-04-08 | Холбоос | |


yalgavarlan gaduurhlaa gej bas helj bolohgui l dee. yamar negen huuramch uil ajillagaa yavagdahaas sergiilj baigaa arga helber l dee. harin zaaval Visa cartaar tootsoo hiine gedeg bol buruu.
Бичсэн: arius цаг: 23:59, 2009-04-07 | Холбоос | |


Угаасаа юуных нь мөнгө хурааж аваад байгаан, Шалгалт авах чинь багш нарын нэг үүрэг биз дээ? Түүнийхээ төлөө бас цалин авч л байгаа ш дээ.
юун даварчихсан юм. Виза гэнэ шүү.
Энийг уншсан хүн болгон ийшээ орж гомдол гаргахыг урилаж байна,
http://www.open-government.mn/index.php?option=com_contact&Itemid=57
Монголчууд нэг л их тайван хүмүүс ерөөсөө гомдол зардал гаргадаггүй, тэгээд сайжирсан юм байдаггүй.
Тэр ерөнхий сайд нь сонсож байна уу, үгүй юу, юутай ч бид санал гомдол гаргахгүй бол юм өөрчлөгдөхгүй ш дээ.
Бичсэн: Blessing Tara цаг: 22:51, 2009-04-07 | Холбоос | |


хүүхэд бүрт боломж олгох ёстой. картаар авдаг нь муу биш ч бэлэнээр авах боломжоо хааж болохгүй. үйлчиллгээний байгууллага үйлчүүлэгч татахын тулд бүх боломжийг ашиглаж байдаг бол төрийн байгууллага үйлчилгээнийх гэдэгээ мартдаг.
Бичсэн: gump (зочин) цаг: 22:32, 2009-04-07 | Холбоос | |


uu neeree tiin
neg shalgalt uguhud 3000 tugrug dansand hiij baigaa gesen shyy
Бичсэн: Обдоо цаг: 21:43, 2009-04-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax