Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-04-14
“Зар сурталчилгаа ба гэм хор”

 

 

 

Хамтарч ажиллах тухай

 

 

  

 

 Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн Иргэн, эдийн засгийн эрх зүйн сектор нь “Зар сурталчилгаа ба гэм хор” сэдвээр судалгаа хийж эхлээд байна. Энэхүү судалгааны нэг чухал зорилт нь зар сурталчилгааны эрх зүйн орчинг сайжруулах, ялангуяа зар түгээгчдийн үйл ажиллагаанд тавих хуулийн хяналтын үр дүнг сайжруулах талаар тодорхой санал боловсруулах явдал юм. Зар сурталчилгааны хяналтын тодорхойгүй байдал нь нийгэмд гарч буй сөрөг явдлын шалтгаан, нөхцөл болж байгааг зарим судалгаа харуулж эхлээд байна.

Мөн түүнчлэн зар сурталчилгаанаас болж иргэн, хуулийн этгээдэд учирсан гэм хорын шалтгаант холбоо, түүнийг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлийг олж тогтоох, шүүхийн практикт гарсан шүүхийн шийдвэрүүдийг харьцуулан судлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Хууль бус зар сурталчилгаанд тавих хяналтын үр нөлөөг дээшлүүлэх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгтэй Та бүгдийг санал нийлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд уг судалгаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллана гэдэгт найдаж байна.

 

 

Жич: Уг асуудалтай холбоотой лавлах зүйл байвал 99086102, 99194710 дугаарт хандах буюу  tamir_0318@yahoo.com , obod1130@yahoo.com  хаягаар захидал илгээнэ үү.     

 

   

Сэтгэгдэл:


дадидотой санал нэг. Зарыг явуулж байгаа ТВ, радио зэрэг байгууллагууд зарыг явуулахдаа хяналттай явуулах, явуулсан тохиолдолд хамт хариуцлага хүлээдэг байхаар...
Бичсэн: Алмас цаг: 21:25, 2009-06-04 | Холбоос | |


зарын бодит үнэнийг зарлуулсан байгууллага хувь хүн бүрэн хариуцна...монголын хэвлэл мэдээлэл
Бичсэн: dadido цаг: 20:36, 2009-06-04 | Холбоос | |


Наад чинь тун хэрэгтэй сэдэв. Манайд одоо хэрэглэгдэж байгаа зар сурталчилгааны хууль асар сул л даа. Гэхдээ яг энэ асуудал дээр гээд ярих юм бол нэлээн олон талаас харах хэрэгтэй юм шиг. Зөвхөн хуулийн талаас нь ч биш бас тэр байгууллагуудын эрх ашиг энээ тэрээ гээл.
Сурталчилах хэрэгтэй ч сурталчилж болдоггүй зүйлүүд их байдаг шүү дээ.
Бичсэн: 300-н блог цаг: 12:30, 2009-04-25 | Холбоос | |


happy
Бичсэн: Зочин цаг: 16:17, 2009-04-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax