Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-05-20
Хонзогнуур зан


Нэг ийм зан манайханд байдаг юм. Манайханд ч гэж дээ. Бидэнд шүү дээ. Хорхойтой араандаа зууна, өшинө, хорсоно, хариугаа чангахан авна.  Насан туршид хэн нэгэнд гомдож өширхөсөн сэтгэхүйгээр амьдарна. Бугшина, хөгширнө, токсин ялгаруулна...

-         Аан муу Балдан чи тэгэхэд надад хэдэн төгрөг зээлүүлээгүй . Би чиний хүүг яг сургуульд оруулж харагдаач. Унагасаар байгаад хөөнө дөө. Олигтой дүнтэй төгсөнө гэж гонж мэдэв үү?

-         Чи ааль дээр . 2 жилийн өмнө намайг яаснаа санаж байна уу тэгэхэд чи нэг гааль дээр зөвшөөрөл өгчихгүй их новширсондоо. Май шангаа хүрт. Хаха ха. Би чиний газрыг баталгаажуулж өгч чадахгүй  нь дээ.

Гол нь ийм хүмүүс сул дорой эсвэл урь насандаа нэг бол бага насандаа дээрэлхүүлж байсан байх магадлал тун өндөр байдаг юм. Тэгээд л тэдэнд жаахан эрх мэдэл, эсвэл нэг тийм ямар нэг зөвшөөрөл олгох, торгох, цагдах, хязгаарлах эрх өгчихөөр нөгөө залуусын хэлдэгээр “маайаар” оодорно доо.

-         Намайг багад их дээрэлхдэг байсан бил үү?  дүрэм зөрчинө гэнээ, май чи ингээд 10.0 төгрөгөөр торгоноо чамайг. Бас болоогүй ээ жаахан араасаа гүйлгэнээ.  Ёохх нэг ингэж бах ханах гэж дээ. Сайхан байх чинь.

-         Чи бид хоёр ч их тооцоотой доо, Миний эргүүлж байсныг хүүхнийг чи яалаа даа, авч суусан бил үү. Аан. Татвараар чамайг дарамталж алнаа за. Ингээд чи аж ахуй эрхэлж мөнгө олоорой. Май чи. 50.0 мянгаар торгож, жил бүр чамайг мэргэжлийн хяналттай ирж дарамтлахаар чи дуусна за.

Хэдэн арван мянган жилийн өмнөөс бараг тийм байсан хүмүүс барин тавин ярих юм. Агуйд байсан Пэлжээ гарч ирээд л багад нь найз хүүхнийг эргүүлдэг байсан учраас Дарваагийн махыг булааж идсэн л гэнэ. Яснаасаа цуснаасаа хонзогнож чаддаг учраас өдий хүртэл тусгаар тогтноод явж чадаж байгаа юм гэж өөрийгөө зөвтгөх нэгэн ч байна. Чой ах, Бал ах , Шар дээлт ах нар бараг бүгдээрээ шахам “маайаар” хонзогнуур гэх юм. Нэг чухал зүйл нь ийм хүмүүст найз нөхөд гэж байддагүй. Зүгээр л “тойрон хүрээлэгчид” эсвэл “багтай нөхөд” инээвхийлээд сууж байна. Харин эргээд “тугал хариулах” үед нь нөгөө “багтай нөхөд” чинь жинхэнэ хонзогнож байгаад хариугаа авна даа. “Хамгийн муу тугал”-аа хариулуулна гэж мэд. Ингээд хонзогнох цикл тасралтгүй эргэлдэнэ. Эргэх дэлхий эргэлдэнэ. Энэнд нь бид бас эргэлдэнэ. Ядаж байхад цөөхөн юм хойно … нэгэндээ “бага зэргийн муу юм”  хийгээгүй гэж бараг үгүй. Худлаа гэвэл хараарай зах зухаас нь … малчны хотноос эхлээд хараарай. Чиний тэр азарга энэ жилийн түрүү авч миний азарганы урьд орсон гэл үү. Май ингээд хотноос чинь тууж, махаллаа за.   ….. тасралтгүй үргэлжилнэ.

Факт: 1988,1989 оны хавьцаа юм уу даа. “Улаан од” сонин дээр хувьсгалт нам засгийн талаар болчимгүй зүйл бичсэн цэргийн дэслэгч Ц.Элбэгдоржийн хэргийг цэргийн прокурор Ц.Нямдорж шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж байжээ. Тэгэсгээд энэ хэрэг хаагдсан бололтой. Тэгэхдээ үүний хонзонг хэн хэн ь мартаагүй бололтой байгааг би ч чи ч та ч бэлхнээ харж байгаа байхаа. “Машинтайгаа  осолдсоноос хойш нэг л биш болоод байгаа юм шүү. Мэдрэл нь” гэж нэг айлдаж байхад.  “Хятадын тагнуул ш дээ” гэж нөгөө айлдана. Хонзогноноо гэж…Заримдаа асуудлыг хэт сүржигнүүлснээр эргээд гай болох нь ч байдаг. Үүнийг хэн яаж ашиглаж чадсанаар бүх зүйл харагддаг.

     Факт:


1932 онд сараалж эрүүг хэрэглэж байгаа нь.. 1921 онд есөн эрүүг устгасан гэх боловч 1940-өөд оныг хүртэл хэрэглэж байв. Үүний хариуг 7 сарын 1-нд авсан гэж зарим нэг нь ярих юм. Гэхдээ “шатаалгасан нь” эргээд бас энэ аргыг хэрэглэж “хариу барьсан” гэж нөгөө хэсэг нь барин тавин, баримттай, устай нотолж байна.

Bonus: Нэг найз маань бөх гэгч нь унтаж байваа. Их зүүдэлдэг эр л дээ. Тэгэхээр нойргүй суусан мань чинь сахилгагүйтмээр санагдаад гэнэт. Хөлийх нь үзүүр дээр жаахан ус асгав. Тэгтэл ч мань эр доошоо хараад сэлж гарч байнаа. Зүүдэндээ бараг 30 минут сэлсэндээ хөөрхий. Сэрээд ядарсанаа л гайхаад байсан. /Обдоо/


Сэтгэгдэл:


obdo bayarlalaa
chi aihawtar ym bichine shvv neeree
ingehed bonus-d bas bayarlalaa he he
g84
Бичсэн: Зочин цаг: 20:08, 2009-05-23 | Холбоос | |


obodoo
Obodoo neg l oilgosongui ee
Бичсэн: D.Ts*/*** (зочин) цаг: 17:42, 2009-05-20 | Холбоос | |


SANAL
Odoo niigem muukhai bolson ved jahn vvdrvg yum bich l de niigem ter chigeere strees out bolchood bn shv hvv
gegeeleg goyo goy yum bichee batting eyelashes
Бичсэн: Zulaa (зочин) цаг: 11:59, 2009-05-20 | Холбоос | |


Арай ч ийм аймар байдаггүй биз дээ, хэхэ
Гэхдээ ганц нэг иймэрхүү хүмүүс байдаг л байх. Манайхан чинь гайгүйшдээ уг нь...

Харин тэр Нямдорж, Элбэгдоржийг шалгаж байсан нь бас л сонин л юм. Гэхдээ тэр үеийн зүйлийг тэдгээр хүмүүс үнэхээр бодоод явдаг эсэхийг нь мэдэхгүй юм. Ямартай ч үзэл бодлын хувьд нэлээн хол зөрөөтэй хүмүүсийн хувьд маргаан байх асуудал л даа. Харин шар сониноор элдэв гүтгэлгээр маргалддаг нь л муухай байдаг юм.

Ээ чи 10 минут сэлүүлээд л сэрээчихгүй хөөрхийг tongue
Бичсэн: xvv цаг: 11:25, 2009-05-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax