Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-05-27
ЗАПАС ДУГУЙ

Үргэлж нөөцөнд явдаг автомашины запас дугуйны тухайд биш “амьд запас дугуй”-ны тухайд өгүүлэн өгүүлэх нь :

            Практик дээр онолдолгүй авч үзэхэд эмэгтэйчүүд ялангуяа гэрлэх насны эмэгтэйчүүд “запас дугуй”-нуудын дунд эргэлзээтэй, сонголт хийхэд хэцүү байдаг тухай нэг найз маань надтай мэтгэсэн. Учир утгагүй бүгдтэй нь унтаж, хэвтээд гүйгээд байдаггүй ч гэсэн ямар нэг битүү горьдлого, хардлага, шалгалтуудыг, аналитик дүгнэлтүүдийг үргэлж дотроо хийж явдаг юм гэнээ. Барин тавин ярьснаас нь үзэхэд би ч бас тийм запас дугуйны нэг гэнэ. Хэн нэгэн танилцсан эмэгтэй чинь алга болчихоод гэнэт байж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирээд “хүүе энээ тэрээ” гээд л эхэлдэг чинь нэг нөгөө нэг запас дугуй нь мөн чанараа харуулсан учраас “лам олдохгүй бол буцахдаа таныг зална” /нэг чуганц дайралдахаар нь тэгж хэлсэн гэж нүгэл буян гэж зохиол дээр гардаг… from Dao/ гэдэг шиг хуучин байсан запас дугуй чамайг гаргаж ирж байгаа гэнэ дээ. Бодоод үзэхэд үнэн байж мэдэх л юм . Түүний хэлснээр хамгийн аймаар нь бүх запас дугуйнууд нэгнээ огт мэддэгүй гэнэ. Тэгэхээр запас дугуйнууд бас найдварын бяцхан оч, битүү горьдлогын дунд амьдардаг гэсэн гаргалгаа нэмэгдэж байна.

            Зарим нь магадгүй нэг тамлан зовоогч эсвэл санаачлагүй амьдарлын идэвхгүй хэн нэгнийг сонгосон байгаа нь тааралдсан запас дугуйгаа хийчихээд шалгалгүй тэр чигт нь давхисантай холбоотой гэх  бор шувуу ч нисгээд амжиж байх шиг мань эр. Товчхондоо хэлэхэд эр ч бай эм ч бай үргэлж сонголтын өмнө амьдардаг нь юутай ч үнэн юмдаг. Буцаж авдаггүй запас дугуй байхгүйн тулд хичээж л явна. Элэгдэл хорогдлын шимтгэлээ ч хамаагүй тооцуулаад  нөөцөнд байх нь амттай ч юм шиг. Обдоо 


Сэтгэгдэл:


uu za za
tiim gene lee
Бичсэн: obdoo цаг: 19:45, 2009-06-04 | Холбоос | |


Үүш Обдоо, чи мэдээгүймуу? Нэлээд хэдэн хүний запаст нэр чинь бүртгээстэй байлээ, харсийшүү
Бичсэн: gereltuya цаг: 16:07, 2009-06-04 | Холбоос | |


hyysh
bi neeree bas zapas dugui yum baina
Бичсэн: obdoo цаг: 16:01, 2009-06-04 | Холбоос | |


Күэ энэ захирлыг хараачээ. Захирлыг шоолж хэсэг зуур савж унаад элгээ гөштөл инээгээд гарав. rolling on the floor laughing rolling on the floor rolling on the floor
Бичсэн: gereltuya цаг: 15:13, 2009-06-04 | Холбоос | |


хм энэ гаж донтонгуудыг харж харж шогшроод гарав
Бичсэн: director цаг: 15:10, 2009-06-04 | Холбоос | |


Тэгүүл ер нь Хүү минь запас дугуй бишнөөц дугуй болуул зүгээр юм бишөө. Хэзээ нэгэн цагт бүрмөсөн ээлжээ хүлээж аваал... tongue . Зө зө яшиг мангарын... laughing
Бичсэн: gereltuya цаг: 13:27, 2009-06-04 | Холбоос | |


Хайртай хүнийхээ запас байх юмсан. Нэг л өдөр намайг тавина даа гээл... tongue
Уг нь ч запас байсны буруу ч гэж юу байхав дээ. Нөгөө запас болгогч маань өөрчлөгдчихөөгүй, хайр татам хэвээрээ байвал мань запас байхдаа дуртай big grin

Бодоод байсан чинь лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг чинь болохоор "Нөөц дугуй" болж байх шиг байна. Запас чинь болохоор дугуй хагарсан үед нөхөж түр тавьдаг нөгөө нэг жижигхэн шар дугуй мөн биз дээ хаха. Нөөц дугуй нь бол гол дугуй миарвал оронд тавих дугуй юм аа гэж big grin

Одоо тавьсан байгаа дугуйг нь "тавьсан дугуй" гэнэ хахаха devil

Ер нь энэ жишээ чинь их зүгээр жишээ байна шүү, цаашаа яваад байвал яваад байх шинжээ laughing
Бичсэн: xvv цаг: 13:25, 2009-06-04 | Холбоос | |


Лам олдохгүй бол буцахдаа залнаа гэдэг үг жишээлбэл чи запас дугуй шүү гэсэн утгатай үг юм бусуу. Би л лав тэгж ойлгожийно. Аа тэгээд ч бас аль дээр хэдүүлээ нэг уулзахад бүгдээрээ л запас дугуй нөөцөнд дандаа байдаг тухай хүлээн зөвшөөрсөн гэж боджийгоо. Зүгээр нэг жишээ авы. Нэг бүсгүй нээх сайхан залууд хайртай байлаа гэж бодъё. Тэр нь тоохгүй ч юм уу, тээл нэг хүн амьтантай уулзаж учирмаар санагдуул хэн нэгэн рүү залгаад уулзая этр гэнэ. Хүрч иржийгаа товарищ өөрийгөө запас дугуй гэдгийг мэддэггүй л байхгүй юу. Аа харин нэг залуу нэг бүсгүйд хандтай байж л дээ. Нөгөөх нь ч гэсэн муугүй. Гэтэл нэг орой бааранд суужийгаад эртний танил бүсгүйтэй таарлаа гэж бодъё. уулзаад, инээж ханиагаал, за тээд юу ч болж магадгүйм. Эртний танил хүүхэн болуул бас л тухайн үедээ запас дугуй болоол явчжийгаам шиг санагдаад байгаам. Гүэ тээд хүний амьдралд юу эс байхав. Найз бүсгүйтэй хэрнээ "Энэ нээрээ аятайхан биетэй дамшиг шүү" гээд Итгэлт баянархуу харцаар харжийгаа этр бол шууд запас дугуйны төрөл рүү давхиад орчино. Миний бодлоор ийм л байх шив.
Бичсэн: gereltuya цаг: 12:44, 2009-06-04 | Холбоос | |


Zapas dugui baihaas zalhjiin ni.... iiiiiii
Бичсэн: anu (зочин) цаг: 12:10, 2009-06-04 | Холбоос | |


Хүн бүр адилгүй биз дээ. Зарим нь үзэж харж шалгаж, ялгаж запасладаг нэг нь байхад, нэг уулзаад л, нэгнээ хараад дурлаад тэврэлдээд явчихдаг нь ч байдаг л байх.
Заримдаа хамт алхаж алхаж хажуу тийшээ харсан чинь хамгийн гайгүй нь хажууд зогсож байсныг нь хараагүй явж байсан ч байж магадгүй л юм.

Харин тэр олдохгүй бол буцахдаа залдаг ч бас л гэцүү л хэрэг байна. Тэгснээс ганцаараа явжээсан нь дээр байлгүй дээ big grin
Бичсэн: Зочин цаг: 20:43, 2009-05-27 | Холбоос | |


gerlee yund iimiin che
ongodoo oruulchaach
Бичсэн: obdoo цаг: 18:20, 2009-05-27 | Холбоос | |


хэ хэ. хэн нэгний запас дугуй болцон явжаах вийдээ. tongue
Бичсэн: dao цаг: 17:34, 2009-05-27 | Холбоос | |


Гайхалтай болсон байна.
Бичсэн: G84 (зочин) цаг: 17:22, 2009-05-27 | Холбоос | |


Би бол санал нийлж л байна. Угаасаа "энийг запасанд хадгалчий" гэх нь хаашаа ийн. Гэхдээ л... Мэдкүэ... Бичих гэсэн санаагаа нэг л сайн гаргаж чадахгүй хэд хэд устгав. Дараа онгод орохоор нь санаагаа бичнэ.
Бичсэн: gereltuya цаг: 17:14, 2009-05-27 | Холбоос | |


Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь.... Эрдэнэ-Очирын шүлгийн хэсэг
Computer Times SG: гоё санагдаад яг энэ мөр
Бичсэн: Computer Times SG: (зочин) цаг: 17:11, 2009-05-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax