Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-06-02
Эндорфин

  Эхх ямар сайхан байна аа . Ойрын үед хачин их эрч хүчтэй, амьдарлын амтыг ихээр мэдэрч байх чинээ. Лайтай лайтай. Өглөөний нарнаас эрч хүчийг мэдрэх, гүйхэд цээж тэнэгэр байх гээд л .. , амнаас тамхи үнэртэхгүй байх, гутлаа үдэхдээ амьсгаадахгүй байх гээд л  энэн чинь ямар сайхан юм бэ. Санаa дагаад ч tэр үү нүүр мүүр толийгоод гялаагаад ч байх шиг.

Хачир: Аан тийн Манай ажлын нэг нөхөр согтчихоод айлд байсан пудль нохойг ямар хөөрхөн хурга вэ гээд эрхлүүлээд байсан гэж байгаа.  Автобусны жолооч ахыг “эгчээ түр зогсоорой” гээд байсныг яана. Овоо гар даа. Энэ юу ч биш Загдаа гээд манай номын сангийн эгч байдаг юм. Тэгсэн манай ажилд ороод удаагүй байсан нэг залуу /уг нь удсан байсан боловч үүнийгээ ингэж цайруулж тайлбарласан/  эмэгтэйчүүдийн баяраар мөнгө хураагаад … эрчүүдээс л дээ. Түүнд ноогдсон ажлыг хэт чармайж хийгээд Загдаа гэхээр нь эрэгтэй хүн гэж бодсон юм байхаа. Тэгээд түүний ажлын местен дээр түр сууж байсан ааваас нь Загдаа ахаа эрчүүдээс мөнгө хурааж байгаа юм та одоо мөнгөө өгөхгүй юм уу гээд дайраад байсан гэсэн. Аав нь охиныхоо нэрийг дуулаад хэсэг эргэлзээ  биз. Мань эр ч 100% өөртөө итгэлтэй гар даа. 

Баримт нотолгоо: Өглөө иогоор хичээллэх чинь өөрөө аз жаргалын дааврыг бэлэглэдэг гэдгийг биеэрээ мэдрээд сууж байна. Нөгөө Баянаа аварга өөр хүүхэнтэй байж байгаад эхнэртээ баригдангуутаа “Дэжинбээ минь чамаас сайхан хүүхэн байхгүй гэдгийг биеэрээ мэдрээд сууж байна” гэдэг шиг.  
/By Обдоо/

Сэтгэгдэл:


thnx
oird iim l bna daa
Бичсэн: Обдоо цаг: 14:29, 2009-06-02 | Холбоос | |


Эрчээрээ яваад л байж дээ big hug
Бичсэн: gereltuya цаг: 12:43, 2009-06-02 | Холбоос | |


Nvvr toliib
hvvrhvn zvil bn vshvv bicheed bgaarai . teged hezee gutlaa vdehdee amisgaadahgvi boloh gej bn da ?het ih turchihvaa
za Bonne chance angel
Бичсэн: Zulaa (зочин) цаг: 11:12, 2009-06-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax