Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-06-04
Шашин, шүтлэг тэдгээрийн нөлөө:

Мормоны, Мүүнийн шашин зэрэг христосийн урсгалын нэлээд  гуйвуулагдсан урсгал сектүүд олноор орж ирснээр монголчуудын уламжлалт сэтгэлгээ, үнэлэмж амьдарлын хэв маяг, нийгмийн ёс суртахуун гэдэг ойлголт өөрчлөгдөхөд хүргэж өөрчлөх, нийгмийг илүү задгай байлгах чиглэлд илүү түлхүү үйлчилж байгаа нь ажиглагдаж, зарим төрлийн шашны хориотой   хэлбэрүүд ч гэмт хэргийн сэдлийг  “шүтэгч этгээдэд”, төрүүлдэг, тархийг нь угаадаг байдлууд ч байсаар байна. Энэ нь эд хөрөнгөгүй байхыг шаардах, амиа хорлох, үүндээ бусдыг ятгах зэрэг нийгэмд харш зан үйлийг хөхүүлэн дэмжсэн, хаацайлсан шинжтэй байна.

 “Өдрийн сонин” 2009 оны 6 сарын 4, ¹136/3213, “Сүмийн итгэгч бяцхан охиныг амттанаар хуурч, гэрийн хорионд байлгажээ” гэсэн эрэн сурвалжлах нийтлэлд 9 настай охиныг хүчирхийлсэн, бэлгийн мөлжлөгөд ашигласан гэмт хэрэг гарсан ба  үүнийг нь тухайн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн нэгэн ажилтан хаацайлсан утгатай ярилцлага өгчээ гэсэн байна. Үүнд дурдсанаар болвол сэжигтэн, хохирогч тухайн сүмийн итгэгч байсаар байтал уг хэрэг тухайн сүмтэй хамааралгүй нэг хүний хувийн хэрэг мэтээр авч үзжээ. Түүнчлэн гишүүн болсон хүн орлогынхоо арван хувийг авчирч өгдөг, хандив өгч байгаагаас нь хэр их итгэл үнэмшилтэйг харж болдог, гишүүн болоход тодорхой амлалтууд өгдөг  гэжээ. Ёстой бидний хэлдгээр лай л байна даа. Итгэл үнэмшлийнхээ төлөө мөнгө өгнө гэж байх уу ай? Тэгээд дээрээс нь үнэхээр шашин юм бол тодорхой хүний нийгэмд харш зан үйлд нөлөөлөх засах нь битгий хэл өөгшүүлсэн шинжтэй байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглэм асуудал юм. Амлалтууд, орлогын хувь, хүчирхийлэл, хүүхдийг ашиглах гээд л  ... чөтгөр аваг гэж ийм юмнууд хаанаас гарч ирдэг байнаа. 

Түүнчлэн зарим судлаачид санхүүгийн эх үүсвэр нь тодорхой бус шашны урсгалын ард мөнгө угаах гэмт хэрэг нуугдаж байдаг хэмээн үздэгийг ч дурдах хэрэгтэй болов уу.

Судалгаагаар нийт гарч байгаа кинонуудын зарим нь шашны давуу шинжийг шууд харуулсан, сурталчилсан, өөгшүүлэн дэмжсэн, хэдийд насны ангиллаар, онцлогоор яаж үзүүлэх талаар ямар нэг хязгаарлалтгүй байна.[1] Энэ нь бага болон өсвөр насны хүүхдийн сэтгэхүйд гэмт зан төлөвийг бүрдүүлэх нэг нөхцөл болж байгааг ч үгүйсгэх аргагүй юм. Өдрийн сонин, 2009 оны 5 сарын 9 ¹112, “Телевиз аливааг даган дууриах сэдэл, сэтгэгхүйг төрүүлдэг” гэсэн ХИС-ын хэсэг оюутнуудын нэг өдрийн ажиглалтын аргаар хийсэн судалгаагаар үүнийг нотолсон байна.  

 



 

Сэтгэгдэл:


Монгол улсад өнөөдөр хүн худалдаалах гэмт хэргийн ямар ч элемент байхгүй байгаа гээд манай томчууд хэлж, яридаг юм байналээ. Гэтэл энэ нь ямар нэг хэлбэрээрээ оршин байгаа гэдгийг энэ мэт маш олон жишээнээс хаагдаж байгаа шүү дээ...
Монголын төр засаг хэзээ иргэдээ хамгаалж, харж ханддаг болох юм болдоо!!!
Бичсэн: Б.Д,,, (зочин) цаг: 14:47, 2009-06-05 | Холбоос | |


heheh
neg bodliin tiimee sanal negtei baina
Бичсэн: obdoo цаг: 13:54, 2009-06-05 | Холбоос | |


ядуурал бол бүхнйи эх үүсвэр байна шүү дээ. Ганданд 10000 төгрөгөөр Алтан ганжуур уншуулчих хүн яс юман дээрээ ховоршд. Өнгөрсөн жил явуулсан судалгаагаар хотын захын хороололд ядуурал таамаглаж байснаас аймшигтай байсан гэнэ. Ийм байхад тэр үнэгүй хоол, хувцаст хүн үхнэ биз дээ. Манай төрийн байж байгаа царай нь ийм.
Амьдралын хэв маягын өөрчлөлтийн хувьд заавал шашинтай холбох хэрэггүй байх. Ер нь бол өөрчлөгдөж байна. Нөгөө талаар шал хэрэггүй монгол зангууд нийгэмд чөдөр болжийнэшд. Буддизм өөрөө зөвхөн тэр гандандаа байдаг л шашин болчоод байнашд. Эсвэл үс засах өдөр ч гэх шиг тэнэгтээд байнашд...
Бичсэн: dadido цаг: 20:19, 2009-06-04 | Холбоос | |


bi bas booj yhehee duhuud suuj baina
harin tiim yum sonschood booj yeheel duhluu . yu l bolood baian daa Ter novshiig ug ni tsaazaar avchmaar yum
Бичсэн: obdoo цаг: 16:06, 2009-06-04 | Холбоос | |


Балжинням Дашнямтай өдөр харж ажил хийдэг захиралтай хүн шүү дээ би


Харин тэр гаж донтой дуракыг сонсоод хичнээн уур хүрэв ээ. Дөнгөж 9хөн настай охин. Тийм бяцхан юмыг шүү. Яаж чадав аа.
Бичсэн: Pearle Deppsu (зочин) цаг: 15:41, 2009-06-04 | Холбоос | |


Хааяа их шүтлэгтэй гүн бяслагагч гэгээнтэн гэдэг хүмүүс бурхан ном мэдэхгүй биднээс илүү шуналтай, эдийн сонирхолтой байдаг ч юм шиг харагдаад байдаг.

Ер нь ч тэгээд өөрийгөө удирдаж, ухаан бодолдоо л үнэн ч байхгүй хэн ч юу ч гээд толгой эргүүлж мэдэхээр л болоод байгаа.
Бичсэн: Erhtsas (зочин) цаг: 15:24, 2009-06-04 | Холбоос | |


Шашины байгууллагууд, ТВ-үүдийн хувьд тодорхой цензур байх нь бас зүйтэй мэт. Миний мэдэхээр лав Японы ТВ-үүд маш нарийн хяналт, цензуртэй, хүүхдийн нэвтрүүлгийн тогтмол урт цагуудтай г.м байдаг шүү дээ.
Зохицуулах сайн хууль хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. nerd
Бичсэн: xvv цаг: 13:31, 2009-06-04 | Холбоос | |


Манай улсад шашны ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад тавих шаардлага, хэм хэмжээ, хууль эрх зүйн орчин гээч юм байхгүй байхаа. Буддын шашны гандан нь яг л бизнесийн байгууллага шиг тийм ном уншихад тэдэн төгрөг гээд заачихсан. Христын сүмүүд олноороо үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь чухам сүрлэг сайхан байшин дотроо бурхны нэрийг бариад юу хийдгийг мань мэт нь таашгүй. Нэг тиймэрхүү. Тухайн шашныхаа цаад мөн чанарыг ойлгоод шүтэж байгаа бол хамаа алга. Хүмүүс шүтэх, эс шүтэх эрхтэй гэдэг байхаа. Христчин байна уу, буддист байна уу хамаагүй. Хамгийн гол нь учраа мэдэхгүй хүүхдүүд, эсвэл ядуу дорой хүмүүсийг шашны үйл ажиллагаанд татан оруулж Ободын хэлээд байгаа тэр амиа хорлох этр гэсэн үйлдлүүдийг хийж байгаа нь харамсалтай. Бидний шүтлэг оюуны хэмжээнд биш зүгээр л мухар сохор байгаа шүү дээ. Ажил бүтэхгүй бол гандан оръё гэх жишээтэй. Тэрнээс биш өдөр тутмынхаа амьдралд нүгэл гэж цээрлэсэн эерэг зүйлүүдийг хэрэгжүүлэхгүй л байгааз дээ. Ингээд бичээд байвуул их юм байнаа.
Бичсэн: gereltuya цаг: 12:03, 2009-06-04 | Холбоос | |


нөгөө олон эх оронч жагсагчид яагаад тэр сүмийн үүдэнд жагсдаггүй юм болоо хэмээн гайхаад л сууж байна
Бичсэн: Bataa123 цаг: 12:03, 2009-06-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax