Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-06-30
“Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд” нэмэр хандив болох уу ?

Саяхаан өнгөрсөн 6 дахь өдөр олон улсын сайн дурын байгууллагынхны Монголын хүүхэд эмэгтэйчүүдэд зориулсан хандивын тоглолтыг  үзэж суулаа. http://mongolhuuhed.wordpress.com/2009/06/26/classical-music-concert/  Уг нь сайн дурынхны хүмүүнлэгийн тоглолтонд нилээд хүмүүс ирэх байх гэсэн боловч яг санасанд хүрээгүй. Монгол хүмүүс энд тэнд цөөхөөн, хэдхэн харагдана. Хаа байсан Эрдэнэ суманд сайн дурын багш хийдэг, хаа байсан Баяндэлгэр суманд сайн дурын ажилтан хийдэг гадаад залуучууд бүгд санаа нэгдээд Улаанбаатарт  сайн дураараа, ямар нэг үнэ хөлсгүй, зөвхөн монгол эмэгтэйчүүдэд хүүхдүүдэд зориулсан хандивийн тоглолт хийж байхад … бидний байж байгаа царай. Би харамссаан, нилээн харамссан. Монголчуудынхаа өмнөөс…

Жишээ аваад үзье л дээ. Манай нэг найз улсын сургууль төгсөж байгаа юм. Түүнийг мэдээж аль нэг Улаанбаатар хоттой ойролцоо газар эзэмшссэн мэргэжилээр нь томилсон боловч явахгүй гэсэн. Угаасаа энд ч бас үргэлжлүүлж сурахгүй юм байхаа.  Гадаад сурч амьдарна л гэнэ. Тэндээ сайхан байна л гэнэ. Нэг л их Монгол Улсдаа дургүй хүн. Энд нөгөө бидний хэлдгээр “миа” байгаа юм байхаа. Монгол эрэгтэйчүүд бас арчаагүй, хогийн гэнэ. Мэдэхгүй ээ тэгж л хэлсэн үүнээс нь бид дүгнэлт хийх юм байгаа л байх гэхдээ л … сайн нь муугаасаа олон энэ хорвоод халтар шилний цаанаас харвал халтар юмыг л олж харна..   Хэний хүчээр, ямар нийгэмд өдий хүрсэн тухай асуултыг би түүнээс асуусангүй.. хариулт нь угаасаа ойлгомжтой юм чинь. 

Хүнд тодорхой зорилго бий л байх. Тэгэхдээ амьдарлаас тасарсан, “өөрийнхөө ертөнцөд амьдарсан” тэр сайхан мөрөөдөл бол мөрөөдөл биш.  Нүдээ сайн нээгээд харвал түг түмэн сайхан боломжууд бидний өмнө зөндөө дурайж л байна. Би лав энд тэнд сургууль төгсөөд ирсэн залуучууд дотооддоо сургууль төгссөн залуучуудаас нэг их ялгараад гоцгойроод, мундагдаад байгаа ялгааг олж хараагүй л байна. Уг нь соёлын үрийг хөдөөд тарина гээд явдаг байсан цаг саяхан... Одоо ч хөдөө явж ажиллаж байгаа залуусыг ховорхон хардаг болж дээ. Тийм сэтгэл битгий хэл хүчээр явдаг нь ч ховор болсон мэт. Зарим нь үүнийг доромжлол гэж хүлээж авах юм.   

Хөдөөгөө  болъё л доо. Улаанбаатар түүний эргэн тойрон байгаа хэдэн хот... Энд “масс” залуучууд сурч боловсорч, өсч, өндийж байна. Асуудлыг өөрөөр авч үздэг хэсэг бас ихсээд л байх шиг…  гадаад сурч амьдраад ирвэл асуудлыг шийдчих юм шиг, гэнэт нэг сайхан албан тушаалд, эсвэл өндөр цалинтай ажилд томилогдчих юм шиг. Эсвэл ямар нэг бэрхшээл тулгарвал гадаад очоод тэр нь алга болчих юм шиг…, амар хялбар юм гэж хаана байх билээ дээ. Аз жаргал, амжилт, үр дүн нэг өдөр гүйгээд ирэхгүй нь мэдээж. Уйгагүй хичээл идэвхи, чармайлт хичээл зүтгэлээр бий болдог, тэжээж тэтгэгдэж байдаг зүйл. Угаасаа би энэ гадаад сурах ч юм уу тэнд амьдрах асуудлыг буруу биш гэж боддог боловч  “Эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд” нэмэр хандив болдоггүй, эсвэл хуруу хумс нэмэрлэдэггүй , тэгсэн мөртлөө ямар нэг бүтэлгүй зүйлд Монгол Улсыг  буруутгадаг хүмүүст дургүй, тийм л “төрийн төлөө өөрийгөө боосон оготно” Обдоо.

Нөгөө талаас аваад үзье л дээ. Насны залууд газар үз гэдэг бил үү . Тодорхой бие даах хүртлээ гадаад дотоодод хал үзэж халуун чулуу долоох нь ашигтай нь хэнд ч ойлгомжтой. “Аавын бийд газар үз…” гээд л зүйр цэцэн үгийн сан дундрах биш дээ. Оюутнууд дунд хийсэн ярилцлагын судалгаагаар төгсөх курсын оюутнуудын 47 хувь нь гадаад сурах эрмэлзэлтэй, ямар нэг хэлний курсд хамрагдаж, өөрсдийгөө бэлтгэж байдаг байна. Сайшаалтай үнэхээр сайшаалтай. Зарим тохиолдолд болохгүй, бүтэхгүй эсвэл ямар нэг санхүүгийн, тооцоолоогүй хүчин зүйлийн улмаас энэхүү сайхан мөрөөдөл нэг өдөр нуран унах нь элбэг. Хэдэн жилийн дараа амьдарлын идэвхигүй эсвэл ажилгүй нөгөө юмаа ярьчихсан явж л байдаг. Сүүлдээ ажил хийх ч сонирхолгүй болох тохиолдол ч байна. Зарим нь хэдэн жил яваад ирнэ. Монголдоо ирэхээр бүрхэг хар бараан муухай санагдаж эргээд явна. Буцаж ирэхээр ахиад л муухай санагдана. Гадаад хүнтэй суух хэцүү, монгол хүнтэй суух хэцүү, нэг мэдэхэд 30 гарчихна. Яваад яваад л байна. Монголд ирэх болгонд шинээр бүх юмаа, амьдарлаа эхлэх гэж хүнд аль хэр хугацаа зарцуулагддагийг тооцоолж үздэггүй юм ихэнхи нь. Бүх юм эхнээс … 

Гэхдээ л тэгж явсан залуусыг би Монголдоо ирж, ажиллаж амьдраасай гэж боддог. Бидний өмнө хийх зүйл зөндөө байна Бага буурай орны зовлонг амсаагүй хүн гэж хаана байхав. Адаглаад л виз авахад хүртэл шалтгаангүй дарамталж, хар тамга дарна.  Өсч өндийхөд хамтын хүч хэрэгтэй. Зааж чаддаг нь нэг нь хүний хүүхдүүдэд заая, дэмжиж чаддаг нь дэмжие, нөгөө “мөлхөх нь мөлхөхөөрөө алхах нь алхахаараа” гэдэг шиг. Хөгжсөн цагт биднийг “их гүрний дээрэнгүй нүдээр” харахгүй л байх. 

Хагас сайнд төрсөн бодлын тухайд ийм байлаа. Авах, гээх юм зөндөө л бий байх. Зөвхөн өнөөдрийн тухайд төрсөн бодол, сэтгэгдэл юм шүү.

Бонус: Сургууль төгсөхөөр биднийг аль нэг аймагт хэсгийн төлөөлөгчөөр томилдог л доо. Хотод үлдэх гэж хамаг байдаг аргаа хэрэглэнэ дээ. Орон тоо байхгүй гээд онц төгссөн нэг хоёр, арын хаалганы бас нэг хоёр нөхөр үлдэж бусад нь тэгээд хөдөө томилогдоно. Би бүүр Ховд аймагт хувиар авав. Араас нэг ээрүү нөхөр орсон юм л даа. Хөрхий найз маань ээрсээр байгаад явсан. Юу гээч

-          За хаашаа явж ажилламаар байна /комиссийн дарга асууна/

-          Хо… хоохохо.. хо /хотод үлдмээр байна гэх гээд ангалзаад байсан гэсэн/

-           За за Ховд аймаг шүү нөхөр минь. Аль сум руу вэ?  /комиссийн дарга/

-          Ча ча ча ….. ча чаа ча /чадахгүй ээ гэж хэлэх гэж байсан гэсэн /

-          За за Чандмань сум. Сайн байна шүү залуу.  Ийм л залуус хэрэгтэй байна.

Найз маань гарч ирээд үхтэлээ уйлсан юмдаг. Хотод үлдэнэ, чадахгүй л гэсэн үш дээ гээд л уйлаад байсан. Тэндээ 4 жил ажилласан даа сайн эр. Одоо хаанаа явдаг бол нэг олж уулзанаа “золиг”-ийг.

/By Обдоо /

.

 

 

 

Сэтгэгдэл:


өөрөө академийнх уу оюунболд оо. санал нэг байна өө өөртэй чинь.
Бичсэн: dadido цаг: 19:54, 2009-07-03 | Холбоос | |


Хүн хаанаа сэтгэл хангалуун байна тэр газраа ажиллах ёстой л гэж боддын
gereltuya sanal niilj bna gaihaltai saihan bodol bna
bayarlalaa obdo bounus gaihaltai bailaa he he
Бичсэн: g84 цаг: 16:41, 2009-07-01 | Холбоос | |


reading ...
Бичсэн: g84 цаг: 16:28, 2009-07-01 | Холбоос | |


bonus gsen heseg ih taalgdlaa
Бичсэн: galbaatar цаг: 19:31, 2009-06-30 | Холбоос | |


Өөрийгөө бодох нь хүний төрөлх чанар...
Өөрөө жаргая гэвэл өрөөлийг хайрлаж яв... энэ хоёр үг хоёулаа үнэн. Гэхдээ хэтэрхий олон хандив тусламж гуйлга... Бусдад туслахсан гэсэн сэтгэлийг үнэгүйдүүлсэн баярын бичиг. Бид дээр Билгүүн хүүд туслах аяны хүрээнд хаан банкны театрт очсон доо. Тэгэхэд апу, мапу гээд хэдэн компанид өргөмжлөл гардуулаад. Би жишээлбэл утсандаа 500 нэгжтэй байлаа гэж бодъё. Тусгай дугаар руу нэг мсж явууллаа. Би байгаараа л туслаж байна шүү дээ. Тэгэхэд архи пийваа ирикламдахсан хүнүүст олз болж ирикламдаал. Тэр нь өдөр тутмын сонинууд дээр гараал... Утгагүйн бишүү. Би бусдад гай болохгүй амьдаръя. Тэгээд үнэхээр чаджийвал илүү гаръя. Тэгвэл би эх орондоо хэрэг болжээнэ ээж аавдаа дэм болжийно гэж өөрийгөө бодно. Хүн хаанаа сэтгэл хангалуун байна тэр газраа ажиллах ёстой л гэж боддын.
Бичсэн: gereltuya цаг: 19:31, 2009-06-30 | Холбоос | |


ene neg zavsriin uyiig davan tuulchuul buh yum saihan bolnoo gej naidaj bna. uund ene OBDOO shig zaluuchuudiin huvi nemer asar ih, bi neg ni bmaar l bna, minii egneenees ta nariin egneend shiljigsed buur .. buur olon baih boltugai!

Obdoo tnx shuu, Bonus гоё шүү
Бичсэн: GG (зочин) цаг: 14:47, 2009-06-30 | Холбоос | |


Хэтэрхий их туслах аян, янз бүрийн тоглолт, хандив гээд л нэг талаар хүмүүс залхсан ч юм шиг эргэлзэх  Уг нь тэр тоглолтыг очиж үзэх юмсан гэж бодож байсан ч амжаагүй гуниглах

Ямартай ч хэн нэгэнд туслаад сүйд болохгүй гэхэд хүнд гай болохгүй өөрийгөө, гэр бүлээ аваад явчихдаг л болчиход уг нь болж байна л даа. Хүн бүр өөрийгөө гэр бүлээ боломжийн авч яваад, оногдсон ажлаа хамгийн сайнаар биш юм гэхэд халтуурдаж гурилдалгүй, тарах цагаа хүлээж тачаадалгүй хийчихдэг болчуул л тэгээд болох биз дээ. гоё шүү
Гадаадад сураад ирсэн нь тэндээ хэр сайн сурснаасаа л болж байгаа байх. Ямартай ч гадаадын сайн сургуульд гол нь өөрөө хичээгээд сураад ирсэн "чадалтай" хүнд бол бас нэг үеэ бодвол ажил төрөл олддог, ядаад томхон компанид ажил олддог л болж. Гадаадад байдаг шиг хангалуун биш ч гэсэн өөрийн эх оронд өнөө маргаашаа болгоод ч болсон амьдардаг л болж л байна. Болох биз дээ. Би ч бас гадагшаа явж суръя гэж боддог. Гэхдээ яг сураад эргэж ирээд танил талгүй бол яг мэдлэгийнхээ түвшингээр, чаддагаа хийгээд ажиллана гэхэд бас л хэцүү л байх. Ер нь Монголд ч биш олон газар тийм л байдаг. Японд ч гэсэн дөнгөж сургууль төгсөөд очсон бол хаанахын ямар ч сургуулийг ямар ч онц дүнтэй төгссөн байлаа гэсэн жирийн нэгэн ажилчнаас л бараг эхлээд л доороос нь дээш л явдаг гэдэг шүү дээ. Хуучин хал нөхдүүдээс ч янз бүрийн дарамт шахалт ирэх нь ч угаасаа л энүүхэнд. Ганцхан Монголд биш байхаа.. Манайд харин улс төр бүх юманд хутгалдаад байдаг нь л жоохон тиймхэн байдаг юм шиг байгаа юм. Гэхдээ л биднээс түрүүлээд хөгжчихсөн, тэр улсуудаас юм сурч ирж тэдний туулсан зам, элээсэн хугацааг товчлох нь яах аргагүй зөв. Аль болох олон залуус гадаадад сурч, юм үзэж, арай өөр өнцгөөс юмыг харж, энэ чинь ийм байдаг юм байна шүү, энийг аваачаад ингэчих юмсан гэж бодоод, авч ирээд хийгээсэй л гэж боддог...
За мэдэхгүй байж баахан худлаа бурчлаа ярзайтал инээх
Бичсэн: xvv цаг: 11:42, 2009-06-30 | Холбоос | |


Ооооооох шээт. Дээрхи зочин нь би шүү.
Бичсэн: Angaahai цаг: 11:36, 2009-06-30 | Холбоос | |


Надаас өөр бодолтой гэх гэсэн юм шүү. Өөрийгөө багтаасан юм шиг ойлгогдохоор болж
Бичсэн: Зочин цаг: 11:35, 2009-06-30 | Холбоос | |


Зааааадааа мэдкүм да. Зөв нь зөв л байх. Гэхдээ л 2 талтай. Би ч хувиа хичээсэн хүн. Улсаа хөгжүүлье гэхээсээ илүү өөрт хаана ашигтай, аль зөв гэж бодсон санаснаа л сонгодог. Нээрээ шүү. Энийг хийчихвэл улс хөгжих болов уу, эх орон ард түмэнд минь ашигтай юм болов уу гэхээсээ илүү надад ямар ашигтай вэ. Би юу хожих вэ л гэж боддог. Өнөөдөр надад шаанс гараад ирвэл гадаадад очиж сурч, боловсорч, ажиллаж амьдрахад бэлэн байна. Хүн ер нь өөрт ашигтай хувилбарыг л олоод сонгочхын тулд хичээж явдаг байх. Би ч чи ч тэдний нэг. Тиймээс хэнд ч буруу өгөх вэ дээ. Чи албатайм шиг эх орноосоо зугтаж тэнд тарвалзаж тарвалзаж нас гуч дөч гарч ирчихээд олигтой хийсэн бүтээсэнгүй нөгөө ярьдгаа яриад явна ахиад л бүхнийг эхнээс нь эхлэх гэлээ. Тэрний оронд тэгсэн ингэсэн бол гэх эрх бидэнд байхгүй. За тэгээд надаас өөр улс эх орныхоо төлөө санаа зовнин суудаг, ёс суртахуунтай залуус ихэнхи нь л байдаг биз. Бүүүүүүр ч олон болтугай. Монголын үрс маш олон болтугай гээд дуусгачих уу даа. тормолзох
Бичсэн: Зочин цаг: 11:34, 2009-06-30 | Холбоос | |


Negiig bodogduulsan bichleg baina ...
алга ташилт Unen ug ch ih baina . (Ingej helj arai bolohgui ee) gej dugneheer ch zuil baina . yur ni bol chinii heldeg zuwuu andaa . nadad bol anh ireed uneheer l hetsuu sanagdsan . gehdee bi sain saihan zuilsiig endees olj harsaan hehe. odoo bolohgui baigaa zuil alga l baina .тэврэлт hicheenee ho . harin huduu yawj bol chadahgui baihaa ... aaa уйлах
Бичсэн: Õàéãóóë÷ цаг: 11:32, 2009-06-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax