Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-07-02
Юу гэсэн ч утгатай юм бэ дээ.

Хаяаадаа дэээр үед хэрэглэж байсан үгнүүдийг бодохоор инээд хүрээд байдаг юм. Хачин хачин агуулгатай, эсвэл огт агуулгагүй хэлбэрдсэн тэр үгнүүдийг одоо хэрэглэдэг хүн байдаг болов уу?Саяхан тун саяхан би нэг хүнтэй хууч хөөрч байгаад энэ бүхнээ санаад хачин их инээсэн юмдаг.

Сонсоцгоож байгаарай магадгүй та гэсэн хэрэглэж байсан байж магад. /Ихэвчлэн ,80-аад онд төрсөн хүүхдүүд бол сайн мэднээ. /

1.      Чурка тас – юу гэсэн ч үг юм бэ дээ. Ямар ч гэсэн нуугдаж бил үү байлдаж байгаад завсарлага авахдаа ингэж хэлдэг байсан. Чурка гээд нэг юмыг таслаад байсан шиг байгаа юм.

2.      Дийдандий, агони арми виниманий пуста …. Орос жаалуудаас л гарвалтай гэж бодож байна.

3.      Азны коля - ёстой утгагүй үг. Аз тараахаар баярласандаа ингэдэг байсанш н. Нэхх тэнэг. Ямар ч утгатайн. Янз нь Коля гээд орос жаалд аз таарсанг шиг байгаан.

4.      Бака чусс – маайаар утгатай. Ихэвчлэн үерхэж байгаа нөхдүүд түр салахдаа ингэдэг байсан шиг санаад байна.

5.      Аараа ээрээ басиба, пака чика новия … чөтгөр бүү мэт. Нэг л их орос хэлтэй хүүхдүүд

6.      Бака чао – янаг үг. Гадаадаас нэг нь авчирсан юм шиг байгаа юм.

7.      Эрка, Сурька , Чимка ч гэх шиг… юув дээ. Хаанаасаа ч ийм нэр бодож олсон юм бүү мэд. Лав л Эрка чинь маайаар од нэр байсаншт.

/By Обдоо /

.

Сэтгэгдэл:


hehe
yutai ch odoonii jaaluud shig eldeviin haraal heldeggui bsn sangdaj bna. Odoo bolaraaliig oron orno hileer ursgajeeshd
Бичсэн: .. (зочин) цаг: 20:20, 2009-10-20 | Холбоос | |


Hehe, huuhed nas mini ergeed sanagdchihlaa. Manai bairniihan lav ortsnii urlagiin uzleg gej hiideg baisan. Tuhain ortson amidardag huuheduud nuguu ortsnii huuheduuded aviyasaa uzuulj hoorondoo uralddag, shuugch nar ni bairnii tom ah egch nar. Bodvol ted nar 20,21 tei l humuus baisan baih. Ortsnii neg shat bol tegeed l pig uzegcheer duurchihsen baina shdee, tegeed l udurjin orts damjij yavdag baisan. Deer ni ohiduud ortsnii missee shalgaruulna, bairnii hamagiin huurhun egch, goyo ahiig shalgaruulna, tegeed ter 2 uerheesei gej muruudnu hehe.
Hehe bas neg yum sanaand orchihloo
ara jim jim gedeg neg yum baisan, ara jimjimdiye geed. Bas algaa tashij toglohdoo duuldag neg duu baina. ee umare umare supluya umare umare ... geed duuldag. алга ташилт hehe
Бичсэн: advis цаг: 18:49, 2009-07-19 | Холбоос | |


Сайхан наадаарай баяртай байна баярлах
Бичсэн: oogiinoo (зочин) цаг: 08:32, 2009-07-10 | Холбоос | |


азны коля-г одоо ч хэрэглэдэг шд
Бичсэн: Deppsu цаг: 11:41, 2009-07-04 | Холбоос | |


чиртаадана гээ л хавтгай төмөр нивиагийн саванд элс хийгээд л шидэж тоглоод л
иираас идва и три гээ л.
Бичсэн: dadido цаг: 19:49, 2009-07-03 | Холбоос | |


huee bas darhan tsaaztai gedeg bsiishdee. ah egch nartai dandaa togolhoor hamgiin joohon ni geed namaig dandaa manai duu darhan tsaaztai shuu geel tsewerheen jichihneee уйлах
Бичсэн: Зочин цаг: 15:17, 2009-07-03 | Холбоос | |


mr boroo-goos
Америк, африкийн дуучдын хамтаран дуулсан нэг дуу байдагдаа. “-We are the World, we are the children” гээл дуулдаг. Тэр дууг “-Би яасын бэ, би яагаачгүй ш дээ” гэж ирээл ичихчгүй дуулаал зогсож байдаг байлаа.
Бичсэн: g84 цаг: 13:37, 2009-07-03 | Холбоос | |


чи нээрээ сонин хүн шүү
Бичсэн: g84 цаг: 13:36, 2009-07-03 | Холбоос | |


Нэлээн дээр үед нулда нулда гэдэг байж. Яахав яахав гэж байгаан. /Ну ладно/
Бичсэн: Арсун (зочин) цаг: 10:42, 2009-07-03 | Холбоос | |


2 dahi hesgiin ugiig medeh yum bna, dia dia geel.

olon ch udaa buuduulj "uhej" bsiin bna. ярзайтал инээх
Бичсэн: galbaatar цаг: 22:43, 2009-07-02 | Холбоос | |


Бөглөөдөх: Тухайн үеийн тэрэлж, интоорийн ундааны бөглөөг сайн гэгч нь алхаар болохгүй бол чулуугаар нүдэж тэгшилж аваад сайн моогуур /цохидог зүйл/ олж аваад бөглөөдөж гарна. Сайн тоглодог хүүхдүүдэд үхтэлээ "шулуулна". Бөглөө бүр өөр өөрийн үнэ цэнэтэй . Тухайлбал барын зурагтай бөглөө жирйийн 5 бөглөөтэй тэнцэнэ. Харин өөр хүрээтэй гоё зурагтай бөглөө бол 10 жирийн бөглөөтэй тэнцэнэ. /Одоо бодоод байхад Тайгэр, Будвайзэрийн бөглөө байсан юм шиг байгаа юм/. Бас нэг бөглөөний өөр тоглоом бол бөглөө шүүрэх, эв дүй муутай удаан хөдөлөгөөнтйэ бол дандаа хожигдоно. Бас Пээдэх гээд хөгийн тоглоом байна. Энэ нь бөглөөг ширээ тавцан маягийн зүйл дээр тавьж байгаад Пэ пэ гэж үлээнэ. Доош харуулсан бөглөөгөө хожиж авна. Хэдэн өдөр эрүү сайртсан явдагсан.

Самкааткаар гулгах. Энэ хэцүү тоглоом. Шааригийг 4 дугуй маягаар хийж байгаад рам занигдаж скейт маягийн зүйл хийж бүгдээрээ зам дээгүүр уралдана. Шариг олдохгүй зовооно. Сайн модтой, том шаригатй бол Шумаххер миний хажууд юу ч биш. Хааяа цагдаа нарт зам дээр гулсаж байгаад дандаа хураалгана. Харин дараа нь гуйж гувшиж байгаад авдаг эргээд л давхиж явна.

Гүүдэг маатакдана: Энэ олуулаа бол сайхан тоглоом байлаа. Одооны энэ бейсболийн бартагдуухан хувилбар байсан шиг байгаа юм. Удаан гүйдэг нэгнийгээ дандаа жийнэ. Би ч хэд хэд жийгдээд авсандаг. Нэг жижиг бөмбөг цохилуур мод, үүр тэнцүү хуваагдсан хүүхдүүд бид байхад хангалттай. Гүйгээд л оноо аваад байна даа. 1000 оноо нэг гүйхэд авдаг байсан шиг санаад байна. Тэгээд хий цохисноо "өмхий" гэнэ. Нэг удаа хий цохивол нэг "өмхий " гэх мэтчилэн 3 "өмхий" бол дараагийн хүн цохионо.

Хуурайгаар эх орондоно. Энэ тоглоом аюултайд орно. Хуурайгаар элсэн дээр газар хувааж байгаад эх орно дээр нь зоож газар нутгийг нь эзлэнэ. Тухайлбал үзүүртэй хуурайг духан дээрээс газар унагааж зоохийг "генерал" гэнэ. Тэгээд дараагийн хүн ижил хийх ёстой. Холоос , хажуугаас, сууж байгаад, даллаж гэх мэт янз бүр шиднэ. Ингэж байгаад нэг хүүхдийн толгой гэмтсээн юмдаг.

Чулуугаар байлдана. Энэ хамгийн аюултай нь. Атаманаа дагуулаад чулуугаа сайтар бэлтгэж аваад урд гудамижны хүүхдүүдтэй байлдана. Хэдэн цагаарч хамаагүй дайн үргэлжилнэ. Тархи толгойгоо хэд хэдэн удаа хагалж байсан. Яаж айхтар гэмтээчихээгүй юм. Дандаа байлдсаар байгаад зүгээр ниссэн бор шувуунаас хүртэл дальдчина.

Товч няслана. Ямар нэгэн этгээд гэрээсээ товс хулгайлж ирнэ. Зарим нь хувцсаа сүйтгээд аваад ирнэ. Тэгээд товчоо оруулах гольфных шиг нүх бэлдээд тэр лүүүгээ хаврана. Ихэвэчлэн алган дээрээс эсвэл өвдгөн дээрээс харваж хамгийн түрүүнд холоос ур чадвар гаргаж оруулж чадсан нь бусдынхаа товчгийг авна. Гэрийнхээ нилээн олон хувцасны чамин товчнуудыг цааш харуулсан юмдаг.

Подвал хэснэ. Энэ хамгийн тэнэг тоглоом. Слесариас үхтэлээ айна. Шилэн хөвөнд ороооцоолдоод хэдэн өдөр л маажууртай явна даа. Урт байр бол дамжсаар байгаад хамгийн цаад талын байрнаас гарч ирнэ. нэг бол подвалдаа амьтан, гөлөг тэжээ нууцаар тамхи татна.

Гөлөг хулгайлна Энэ бол хэцүү ш дээ. Айлын хашаанаас төрөөд жаахан удаж байгаа жингэрийн гөлөг хулгайлах гэж тамаа цайна. Хонгоо уруулан байж хулгайлсан гөлгөө гэртээ нууцаар тэжээ байгаад ээж аавдаа загнуулна. Болкон дээрээ нэг гөлөг гаргаж нуугаад, хөлдчихсөн хойно нь олоод үнэхээр гашуудан уйлж билнээ.

Нууц байр хайна Ихэвчлэн чөлөөт цагаа өнгөрөхөө газар байхгүй учраас ийм байрны эрэлд гарна. Энэ нь хаана ч байж болох боловч хүн олох ёсгүй тийм сайн байр байх хэрэгтэй. Гэхдээ ихэвчлэн хөөгддөг сөн. Нууц байранд нэгнээ гишүүнээр авахийн тулд тангарага өргүүлж тэнэгтэнэ.

Реп бүжгээр байлдана. Тэгэхэд л реп бүжиг моод болоод байсан цаг. Сургууль тараад хятадаас авчирсан магнитфонд "доглон жиба хаана ч явсан сийхгүй" гээд герман ч юм уу хаанахын ч мэдэхгүй дуу тавиад охидууд нь бүжгээр байлдана. Байлдана гэхэрээ зэрэг бүжиглэж дуусаад тэрийгээ доош хийсэн үйлдэл гаргана. Тухайлбар хуруугаараа газар заах гэх мэт. Эрэгтэйчүүд бол Одоо болохийн хүслэнд орохийн бөөн хүслэн.

Гэмт хэрэг үйлдэнэ. Хаанаас ч хамаагүй хөнгөн цагаан зэс хулгайлж тушаагаад мөнгөөр нь марожин авч иднэ. Эсвэл 1.60 мөнгөний пэчэн, ороомог идэж тансаглана. Мэдээж ихэнхидээл баригдана. Заримдаа гэрээсээ мөнгө тууна. Ээж аав мөнгө тоолж байхад оймсондоо эсвэл гудсан доогуураа аваад хийчихнэ. Энэ нь бол 3, юм уу дээд тал нь 5 төгрөг байна.

Нуугдаж тамхи татна. Сургууль дээр эсвэл байрныхаа хүүхдүүдтэй нийлж байгаад том хүмүүсээс нцуугдаж тамхи татан. Ихэвчлэн подвалд эвдэрхий бахрилгад энэ үлйдэл хийгдэнэ. ТОм хүн ирвэл "Нүх, нүх гэж дохио өгнө. Зармимдаа "кава" түүгээд тэрийгээ нунтаглаж байгаад орооож татна.

Мөн дээсдэх, чиртаадах гэх мэт охидын тоглоом бий боловч сайн мэдэхгүй байна. Харин бүлгээр тоглодог баавгайн чих гээд аймаар тоглоом бий. Энд том биетэй нь давуу талтай учраас үүрнээс хэн нэгийг гаргаж шиднэ. Би өөрөө намхан жижиг учраас дандаа шидүүлж /цементэн дээр / зулгарсан нүүртэй уйлаад гэртээ харина. Ангийн том биетэй охидудууд бараа шиг л аваад тавьчихдагсан. Хэ хэ гэжүү

Нэээрэээ нэг тасарцан тоглоом байдийшт. Нэр нь юубилээдээ. Оюутан болоод сурсиймдаг. Хүндэнэ гэдэг билүү. Хаандана гэдэг билүү. Тойрч суучаал. Хамгийн дээд талд нь хүн, тэгээл амьтад суугаал. Хамгийн доод талынх нь амёоб болдог. А нээрээ амёобдоно ч гэдэг билүү. Тэгээл өвдгөө нэг алгадаал, амьтны дүрсээ үзүүлээл, өвдгөө алгадаал. Манай ангийнхан хичээл тараал шөнө дөл хүртэл тэрийгээ тоглочихдог байсийшт. Биеийн тамир орохоор баахан хөх хөх гуятай хүнүүс. Алгадсаар байгаад хөхөрцгөөцөн.

Чиртаадана. Дээсдэнэ. Туул голд сэлнэ. Атуусаар зугаална. Эрзээндэнэ. Чавхаар харвана. Айл гэрдэнэ. Чоно туулайдна.. Дүүгий даагийдна. . Аараа жим жимдэнэ. Найзаа олно гэдэгшт. чулуу таалцана, сүнс дуудна , байлдана, зодолдоно уралдана, өндөрөөс харайна нэгнийгээ ухаан алдуулна , дэлбэрч болох бүхнийг дэслэж дэлбэлж туршина ах эгч нарыг үнсэлцэхийг хулгайгаар харна

Бас ... кинуу их үздэг байсан биздээ шуурийк гээл , аргалт уулын анчин жураа , хаврын 17 учирал , км бүр , үхлийн архив , дугуйлан жүжиг гээл, нохойтой дөрвөн....,үлгэрийн баатарууд амьлсан нь,,бушхүүгийн үлгэр ,алтан өргөө,зэрэг нэмэхийн өмнө гээд л

Орой болохоор тойрч суужийгаал аймшгийн юм их ярина дээ. Цагаан гар, улаан гар, шар палаж, шар лент өшөө юу юу ч билээ. Өдөр болохоор онигоо ярина. Онигоо нь гэж Орос монгол хятал гурав байжээ, эсгүүл Чипаев Петка 2, эсгүүл Чукча, Эсгүүл Бобка. Гэрт болохоор эмээ өвөө 2 байнга бадарчин, бэлэн Сэнгэ гээл онигоо ярьж өгдөг ,загасанд явна... голд сэлнэ... хажуу байрныхантай нанчилдана... Бас тойрч зогсож байгаад ард нь алчуур хаядаг. -Гагнасан гинжийг хэн таслах вэ? - Хэнээр? гэж мэгээл Бомбоодоно /одоо бодоход дулаалгын тийм үргэлжилсэн хар урт юм байсийн, тэрүүгээр/, Гагнуурын хадаас ирлэж байгаад зоож тоглоно, Эх орон ч билүү юу билээ / хүн болгон орон болоод тэр тоогоор чулуу овоолж байгаад жижиг бөмбөгөөр онож тэгээд зугтаад нэг тиймэрхүү/ , Том зүүний ард утас хийж байгаад хананд зоож тоглоно, тагтааны өндөгийг хүний дээрээс шидэн наадах, хээр гарч гал түлэн төмс булж и
Бичсэн: Обдоо цаг: 15:10, 2009-07-02 | Холбоос | |


нем чур, чурка гэж завсарлага аваад, чурка тас гэж завсарлагаа дуусгадаг байхгүй юу даа cool

Бас гүүдэг матк гээд тоглоом байдаг бодвол орос л үг байх даа? Люксдэнэ ч билүү нөгөө гутлын тосны саванд элс хийж байгаад тоглодог нэг охидуудын тоглоом байж билээ. Маний хамгийн дуртай нь бөглөө байсан. Доонжуур (монжуур гэдэг үг анх байсан юм шиг байгаам ярзайтал инээх ) гээд юмтай инээх
Бичсэн: xvv цаг: 13:53, 2009-07-02 | Холбоос | |


Азны коля саша мама папа а бас юу билээ, нарнаас том ч гэх шиг миа
Бичсэн: director цаг: 12:11, 2009-07-02 | Холбоос | |


ярзайтал инээх ёстой чөтгөр өөрөө байгаад ч учры нь олохгүй үгнүүдийг хэлдэг байжүүлээ. нэг санаанд үлдсэн гэвэл аливаа тоглоом эхлэхэд эхний хүн болохын тулд юу эсийг хэлдэг байваа. цэдэнбалын цэнхэр тамга энтр ч гэх шиг хэ хэ.
Бичсэн: ObLNV цаг: 12:08, 2009-07-02 | Холбоос | |


ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 12:04, 2009-07-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax