Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-07-11
Хайрыг хайрла

Цаг үетэйгээ холбоогүй дав далий зүйл биччихдэг юм уу. Би энэ жүжгийг багадаа үзэж байсан. Тухайн үедээ сайн ойлгоогүй боловч саяхан, ойрмогхон болсон үйл явдлууд энэ жүжгийг ахин сануулахад хүргэв. Бусдыг хайрлахад ямар нэг хүндтэй шалтгаан, шалтаг хэрэггүй, Тэрийг хүлээж авч чадахгүй бол юу гэхэв. Элдэв хэв маяг, өөрийгөө тусгаарлах үзэл, үнэд орох байдал энэ тэр хэнд хэрэгтэйг би ерөөсөө ойлгодоггүй юм. Угаасаа нээллтэй бүх юм алган дээр байдаг ийм хүн болохоор би хаалттай хүмүүстэй харьцахдаа заримдаа халшраад байх...

Магадгүй сайхан амьдрах, аз жаргалтай байх, үр удмаа үлдээх гээд түг түмэн зорилго бидний өмнө бий боловч энэ хорвоод бид чинь нэгнээ хайрлах гэж ирдэг л гэж би боддог. 

Угаасаа яг энийг бичиж байх мөчид аавын минь үнэнч “хуурай” дүүгийн хээр морь их насны уралдаанд түрүүлээд уйлах дөхөөд сууж байна. Дээрээс нь хагас жилийн ажлаараа шалгараад сайхан байнаа.  

Үнэнч хүмүүсийг би шүтдэг, ач хариулж чадахгүй ч гэсэн мартдаггүй хүмүүст би хайртай. Ийм хүмүүст би дуртиай. Түрүүний дээр дурдсан талийгаач аавын маань хуурай дүүг жишээ аваад үзье. Залуудаа их сахилгагүй, архи уудаг нөхөр байсан гэх. Нэг удаа ааваас сүрхий банга хүртсэнээс хойш бүрэн өөрчлөгдөж чадсан төдийгүй өнөө, маргаашийн асуудалдаа санаа зовохооргүй хэмжээнд хүрсэн энэ хүн манайд жил болгон ирдэг юм. Аав маань бурханы оронд явсан ч гэсэн түүнийг хайрладаг хүмүүс манай гэрээр тасардаггүй. Бас аавын маань жолооч нь байсан нэг ах хүү бас жил болгоны цагаан сараар ирж нулимс нь цийлэгнэж байгаад явдаг. Бурхан аав минь надад хүнийг хайрлах ухааныг тэр энэ гэж заагаагүй ч зүгээр л хар зөнгөөрөө өөрөө энэ бүхнийг өгч...

Би баярладаг юм. Ийм сайхан хүмүүжлыг, ийм сайхан ухааныг, ийм сайхан хүнийг хайрлах чадварыг надад өгсөн ээж, аавдаа би баярладаг... Гэхдээ аавыгаа явахаас нь өмнө би энийгээ хэлж чадаагүзй ээ. Тэнэг хар толгой. Байгаа дээр нь нэг баярлалаа гээд хэлчихгүй. Хүн гэдэг үргэлж л алдаа гаргасныхаа дараа л ухаарах юм даа. Жил болгоны цагаан сар, жил болгоны наадмаар, жил болгоны цагдаагийн баяраар миний сэтгэл эзгүйрдэг. Хэсэг хугацаанд ... хэсэг хугацаанд ...Ийм сайхан хорвоо, дэлхий дээр намайг төрүүлсэнээс хойш би бурхан аавынхаа үргэлжлэл тасархай нэг хэсэг байх болноо.

            Нүүрэн дээрээ манайхан хэзээ ч хайртай, баяралалаа гэж хэлдэггүй сонин улс. Дотроохайрлаад л яваад байдаг.  Нэг л зөн билгийн тулаанд орох гэж байгаа хүмүүс шиг. Заримдаа бүр манай ажлыхан их гайхдаг юм. Ээжийн төрсөн өдрөөр утсаар ярив .... -За сайн байна уу ээж. За баяр хүргэе. Сайхан баярлаарай гээд утсаа тасалсан чинь гайхаж хоцров. Чи ээждээ хайртай шүү, энэ тэр үнсье гэж хэлдэггүй юм уу гээд л ... хэрэв би тэгээд хэлвэл ээж гайхах биз -чи чиньэрүүл байна уу -солирчихсон юм уу гээд л манайхан чинь ийм л сонин улс. Хайрыг дотроо л хайрлдаг. Гаднаа хайрладаггүй. Сонин улс шүү. Жишээ нь манай дүү нар надад хэзээ ч хайртай шүү ахаа гэж хэлж байгаагүй. Би ч тэгж хэлж байгаагүй. Тэгэхдээ дотроо нэгэндээ хайртай, хүмүүсээс хамгаалдаг, үнэнч ийм л улс.. Магадгүй аяга будаа асгахад зүүн үзүүр дээр тогтож үлдэх ширхэг будаа шиг тийм аз таарч мэндэлсэн энэ хорвоод хайрыг хайрлаж явцгаая нөхдөө.

БОНУС: Иргэний зориг намын сонгуулийн уриа явна. “ТАНЫ БОДОЖ БАЙГААГ БИД БОДОЖ БАЙНА” дахин дахин давтахыг сонссон эр “Ямар сэжгийн юм боддог нам бэ “ гэж амандаа дахин дахин шивэгнэнэ.

By Obdoo


Сэтгэгдэл:


хэхэ зөн билгийн тулаанчид уу ярзайтал инээх гоё хэлжээ. юм юм бодогдууллаа баярлах
Бичсэн: Алмас цаг: 13:06, 2009-07-20 | Холбоос | |


hair huvirashgui, hair tootsoo bodoggui ...
Uneheer saihan niitlel bna. Ene horvood neeree bie bie e hairlahaas nandin zuil gej yuu baihav. Ooriin hairtai humuusdee hairtai gej heleh ni uneheer chuhal yum bilee. Burhanaas nadad zayaasan yuugaar ch solishgui naizuuddaa uneheer hairtai.
Бичсэн: Зочин цаг: 10:24, 2009-07-20 | Холбоос | |


Хайранд ямар ч шалтгаан байдаггүй. хайртай
Бичсэн: Амита (зочин) цаг: 13:24, 2009-07-14 | Холбоос | |


цаг хугацаа явсаар л харин би хэзээ ухаарах юм. өчигдөр бодсон бодлоосоо өнөөдөр дотроо ичиж амьдрах...гэвч ухаарал хайрласан өдөр болгонд би дуртай. энэ үгээр блогоо бичсэн тэр хүнд баярлалаа гэж бичье. ухаарал хайрласан бичлэг бичсэнд баярлалаа

бөх үзээд эргэлдэж явснаас хүй долоон худаг руу барагтай зүглэж явсангүй ээ...би тэнд...за за иччихлээ...би морь мэдэхгүй ээ...байранд өссөн хүн. Гэхдээ монгол хүн морь хоёр ямар их ойр байдгыг сэтгэлээрээ мэдэрлээ...монгол хүний магадгүй ганцхан монгол хүн л ойлгох тэр араншинг, ахуйг би мэдэрлээ
Бичсэн: dadido (зочин) цаг: 21:45, 2009-07-11 | Холбоос | |


Баярын мэнд анд аа
Сайхан нийтлэл байна.Үнэн сэтгэлийн үгийг тэр бүр хэлээд байдгүй л дээ. Хааяа бахархаж, итгэж, хүндэлдэг тухайгаа илэрхийлдэг. Харин тэдний талархал намайг жаргалтай болгодог.

Жаргалтай сайхан наадаарай.
Бичсэн: GG (зочин) цаг: 20:46, 2009-07-11 | Холбоос | |


tiim shuu
tiim shuu, burhan aavaar dutaj yavah hetsu... olon ym bicheh geheer, aaviin tuhai iluu ihiig sonsoh geheer dotor bachuuraad busdad medegdchih geed bhiimaa. oboddoo bayarlalaa... bayar naadmiin udruudiin dald gunigaas min huvaaltssand
Бичсэн: buengee цаг: 18:10, 2009-07-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax