Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-09-01
Equal right
          Тэгш байдлын тухай хангалттай л ярьж хэлж бичдэг. Эхнээсээ авахуулаад л асуудлууд ар араасаа ундарна… сурагчийн форм комунизмын нэг хэлбэр гэж үздэг хэсэг байхад зарим нь бусдад ялгарах , гадуурхах нөхцөлийг олгодоггүй тэгш байдлыг бий болгодог гэж үзэцгээнэ. Хуучинсаг үзэлтэй миний хувьд сурагчийн хувцсаар жигдрэхийг илүүд үздэг. Угаасаа баян хоосны ялгаа гардаггүй гээд тоочоод байвал дуусахгүй ашигтай тал олон бий. Магад өөрөө өмсөж өссөн болоод тэр байж ч болох юм. энэ ч яахав гол зүйлдээ оръё           
          Малчдыг бараг бүх татвараас чөлөөлчихсөн. Дээрээс нь ямаа өөр юу юунд ч билээ ноолуур энэ тэрд нь баахан нөхөн олговор баталчихсан. Хотынхны дийлэнхийн хувьд энэ бол шууд тэгш биш хандаж байгаа хэлбэр мөнөөсөө мөн.. Бидний нийтлэг эрх ашигт нийцсэн хууль гэж байхаа больсон өнөө цагт зөвхөн хотод амьдарч байгаагынхаа төлөө ялгаварлагдан малчдын адил татвараас чөлөөгдөгдөхгүй гэдэг нь ёстой утгагүй. энгийнээр хэлэхэд адилхан бүгд амьдрах гээд зүтгэж байхад заримыг нь татвараас чөлөөлөөд, хөнгөлөлт өгөөд заримыг нь үүнд хамруулахгүй байгаад байдаг. 
          Эцсийн эцэст малчид ч амьдарч хөдөлмөрлөж байгаа, хотод байгаа таксины жолооч, аж ахуй эрхлэгч нэгэн ч амьдарч хөдөлмөрлөж байгаа. Гэтэл ингээд нэгэнд давуу байдал, “буяны үйл”-ийг Авсtралийн абрегеничүүдийн нэгэн адил бөөциийлөөд олгоод байдаг. /Тэд нь мөхөөд дуусч байгаа/. Цас орлоо өвс өг,. малгүй боллоо мал өг л гэнэ. Салхинд туугдлаа нөхөн олговор өг, гэр өг л гэнэ. Нөгөө хүний төлөө амьдарч байгаа юм шиг хэв маягт бялхуулаад л... Халамжийн нийгэм, хангамжийн нийгэм өөрөө хүмүүсийн амьдрах чадварт сөргөөр нөлөөлдөг нь ч ойлгомжтой.
             Ерөөс хэлэх гээд байгаа санаа маань би ийм зүйлд дургүй. Малчид ч, ажилчин ч, гуталчин, аж ахуй эрхлэгч бүгд л нэгэн адил байх ёстой. Эцсийн эцэст хөдөөнөөс олон нөхөр их хуралд сонгогдогийнхоо төлөө малчидыг бусдаас дээгүүр тавьж тэднийг “сул дорой болгодог” хууль гаргадаг, түүнийгээ ахиж модон гоё сийлбэртэй ширээний ард суух гарах арга хэрэгсэл болгодог нь төвөгтэй ... Хотоос сонгогддог хэд нь цөөхөн байхаар арга байж уу. 
                  Atriin аян л гэнэ. Хувиараа тариа тарьж байгаа нэгэн улсаас мөнгө нэхэж татаас авна. Машин тэрэг оюутан цэрэг нэхнэ. Коммунизм капитализмийн эрлийз болцон улсад яадаг ч юм билээ. 
          
Ерөөсөө мал малладаг юм бил үү дээ. Костюм пиджакаа тайлж хаяад урт нударгатай дээл өмсөөд, бааварласан шигээ байраа зарж аваад хөдөө гардаг юм бил үү дээ. Сенаторуудынхаа ачаар малынхаа чихэнд чипс зүүчихээд өөрийнхөө чихэнд IPOD зүүчихээд онлайнаар малаа хянасан шигээ нэг хоёр хөнгөлөлт, татвараас чөлөөлөгдсөн шигээ сууж байдаг ч юм бил үү. Аягүй бол лаа бариад нусаа хамартаа наачихдаг юм болов уу. Өглөө босч мал хариулна гэдэг л лөөлөө биз дээ. Өвөл нь гэртээ хөлдүүс болчих байлгүй. Ядаж байхад нөгөө нүд үзүүрлээд байдаг gmobile хаана ч барьдаг сурагтай байна лээ. Мессенжерээ шалгасан шигээ намаржаан дээрээ суувал чиг ...

Bonus;
Барьцах ч утгагүй ч тэгш эрх үүнийг зохицуулдаг. Уг нь үнэнийг хэлэхэд хөдөө орон нутагт ажиллаж хөдөлмөрлөх боломж олдвол явна л гэж боддог юм. Хаана ч ялгаа юу байхав дээ. Хүний хүүхдэд юм заагаад өөрийгөө хөгжүүлэх боломж хэзээд байх... гадаад явна сурна , маайаар том мэдлэгтэй болон гээд бусдыг дууриагаад утгагүй. Тэгсэн тэгээгүй орон нутагт залуус бидний туслалцаа зөндөө бий. Шууданд нь ороод долоо хоногт нэг удаа блогоо бичээд байж болох байлгүй.. .
Обдоо.

Сэтгэгдэл:


zuv shuu, zun namarjingaa nair ne duusaxgui nairalchixna, tegeed uvul boloxoor uvc baixgui, suruuliin xuuxduudees xurtel tataas avna. Tegeed xotinxon maane xuurxuu yadarch baina geed maxnixaa uniig ch buulgaxgui, ulam l nemeed baina. bolyo oo
Бичсэн: Зочин цаг: 13:53, 2009-09-28 | Холбоос | |


Uneheer goyo bolson baina. Tur uuruu yavj baigaa zah zeeld bitii oroochee. Bid henees ch demjleg avmaargui baina. Bid chin shudragaar ursuldmuur baina. Ehleed hiih yostoi yum aa oligtoihon hiigeedeh l dee noyon turuu. Urdah ajilaa duusgaagui baij yaasan olon zuild sanaa tavina ve.gej turiin humuusd helii daa.
Бичсэн: amartuvshin (зочин) цаг: 13:59, 2009-09-02 | Холбоос | |


hehehe
dadido giin heldeg ynen
aris uvchih yum bna lee
Бичсэн: obdoo (зочин) цаг: 21:08, 2009-09-01 | Холбоос | |


аль түрүү жил наадахын чинь тухай хөдөө малтай хүмүүстэй ярилцсан чинь арьсаа өвчүүлэх дөхсөн. Тэгээд тэр мэддэг хүмүүс нь мэднэ биз гээд орхисон. Эрүүл энх явбал бусад нь ч яахав одоохондоо
Бичсэн: dadido цаг: 19:55, 2009-09-01 | Холбоос | |


ер нь бол зөв гэхдээ буруу гэж наасан хэ хэ
юу л даа бид энгийн статистик-ын сүүлийн жилүүдийн мэдээ тайлангаас бидний өрхийн орлого зарлагадаа хүрэхгүй байгааг олж харж болно.....
малын хөлийн татвар авъя л даа бүр өвөлжөө зуслан хаваржааны хураамж ус бэлчээрийн хураамж ч авъя ингэлээ гээд нэмэргүй....
тэртээ тэргүй амьдрах гэж ядаж байгаа нь илүү төлсөөр байгаа,... өнгө дээрээ ижил тэгш мэт боловч хэнд ачаалал байгааг шударгаар харуулсан л хэрэг....энэ бүхэн....
миний төлсөн татвараар дарга нар томилолтоор явж, бидний татвараар үерийн усанд живсэн айлуудыг нүүлгэж үрэн таран хийж байгаа... муу ч үгүй дүүргийнхээ шилдэг татварын төлөгчийн хувьд хэлж байна, тэд ажлын байрныхаа дулаан халуун хүйтэн ус жижүүрийн цалин тэр бүү хэл бичгийн цаас кофендоо бидний хураамжийг зарцуулдаг
тэртээ тэргүй элсэн говьд малаа нуудаг сайхан кино байна
сүүдрийн эдийн засаг ба нуруугаа авахуулсан морь шиг болчихдоо байгаа хувийн хэвшлийнхээ байр байдлыг л ялгүй энэрэнгүй бус байдалтай боловч ялгарагдахуйцаар л харуулж буй хэрэг явдал юм
ер нь байрын метр кв үнэ харьцангуй хямд жишгээр явсаар байгаад түүний алдагдлыг токны үнэн дээр нэмж гаргадгийн төлөө гэр хорооллынхон юу хэлсэн гэж... эцэст нь хэлэхэд бидний амьдрах чадварыг дөвийлгөн харуулж буй тэнэг хирнээ сайхан хэрэг явдал л болж байна да
Бичсэн: g84 цаг: 16:41, 2009-09-01 | Холбоос | |


Коммунизм капитализмийн эрлийз болцон улс гэдэгч үнэн шүү
Бичсэн: dao цаг: 14:35, 2009-09-01 | Холбоос | |


Чиг шугам таарч байна шүү
Чи бид хоёрын чиг шугам таарч байна. Нийлээд нэг нам байгуулах уу?
Бичсэн: Амарсайхан (зочин) цаг: 14:02, 2009-09-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax