Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-09-21
Цуврал аллагууд-1

 

Геннадий Михасевич /1947- 1987/

 

Полоцк хотын ойролцоох Солоники тосгоны Геннадий Михасевич бэлгийн гаж донтой хэрэгтнүүдийн дотор өвөрMөц байр суурийг эзэлдэг юм.

            Тэрээр анхныхаа хүн амины хэргийг 1971 онд үйлдсэнээс хойш жил ирэх тусам олон хүний амийг хороох болж түүндээ донтох болжээ. Түүний гэмт хэргийн хохирогчид нь зөвхөн эмэгтэйчүүд байсан бөгөөд тэрээр аллагыг зам дагуу голдуу үйлдэж, түүний бүх хохирогчид нь чанга мушгисан алчуур, хүзүүний ороолт аль эсвэл багцалж ороосон өвсөөр боолгуулж амь насаа алдсан байдаг байжээ. Аллага үйлддэг байсан газар орон нь мөн л тодорхой Витебек ба Полоцкийн хоорондох нутаг дэвсгэр байсан учраас олонд Витебекийн хэрэг гэж нэрлэгддэг байлаа. /Үүнээс өөр бас тодорхой нэг шалтгаантай/  

Энэ түүх нь олон хүний амьдарлыг нэг мөр үгүй хийдэг далайн хар салхитай төстэй байлаа. Арван дөрвөн жилийн турш Михасевичийн гарт амиа алдах  эмэгтэйчүүдийн тоо өссөр байлаа. Жинхэнэ гэмт хэрэгтэн баригдхаас өмнө хилс хэрэгт 14 хүнийг ял шийтгэсний дотор 1 нь цаазаар авахуулж, нөгөө нь сохорч бас нэг нь 10 жил хорих ял эдэлжээ. Эдгээр хүмүүс нь мэдээж цагдаагийн байгууллагын “уламжлалт” эрүү шүүлтийн дор хэргээ хүлээсэн нь ойлгомжтой.

Михасевич идэр наснаасаа блэгийн эмгэгээр өвчилж эхэлсэн ба цаг тухайд нь эмчлүүлээгэгүйгээс хүндэрч энэ нь түүнийг харгис догшин авиртай болгосоор байсан байна 1984 оны 1 сарын 13-нд оюутан К-г хүчирхийлэн алсан хэрэгт гэм буруугүй Адамыг барьж хоьсноор энэхүү цуврал гэх хэргийг шалгах ажилагаа эхэлсэн байна. Анхандаа хүчиндүүлж, амь насыг нь зэрлэгээр хөнөөсөн хэргүүдийг нэг хүн үйлдсэн гэх сэжиг таамаг байгаагүй учир өөр өөр цагдаагийн албан хаагчид хэргийг тус бүрдээ шалгаж, хэрэг илрэх ажиллагаа олон жилээр удааширсан байна.

Михасевич цаашдаа сэтгэл судлаачдын хэлдгээр “тогтворжих зарчмаар” адал явдалд донтож аллага үйлдэх нь нэгэн сэтгүүүлчийн дүгнэснээр “спортын нэг төрөл” болон хувирсан байна.

Зөвхөн 1984 онд гэхэд Витебект цусан зам татуулсан аллагын мөрөөр 12 эмэгтэйг төрөл бүрийн аргаар яргалж хороожээ Аллагын тухай буруу төсөөлөл цагдаагийн байгууллагын ухвар мөчид ажиллагаанаас гэмт этгээд удаан хугацаанд эрх чөлөөтэй явж гэмт хэргээ үйлдэж байсан бөгөөд сүүлдээ энэ нь цагдаагийн байгуулагаар тохуу даажин хийх тийм түвшинд хүрчээ.

Мөрдөн байцаагч Н.И.Игнатович анх энэ гэмт хэргийг нэг хүн үйлдэж байж болзошгүй гэх таамаг гаргах үед хохирогчдийн тоо аль хэдийнээ 30 даваад байв. Гэвч цагдаагийн ахмад ажилчид түүнийг “балчир хүүхэд “ гэж нэрлэн энэ тэнэг таамгаа хаяхыг шаардаж, ажлын хэсгээс гаргаж байв. Гэвч “галууны” гэгдэх “анчинд” мөрдөн байцаагчийн нөр их хөдөлмөр уйгагүй хичээл зүтгэл, ур чадварын ачаар ойртож эхэлсэн байна. Улаан өнгийн Запорожец машин, гэмт хэрэг үйлдэгдсэн арга, төмөр зам дагуух цогцосууд түүнийг Михасевичд дөхүүлэх бүрд тэр улам сандарч сэтгэл хөдөлж эхэлсэн байна. Тэрээр хамтын нөхөрлөлийн гишүүдтэй хамтран улаан туг ханцуйдаа зүүн “өөрийгөө хайж” улмаар бүр их догдолж, өөрийнхөө бичгийн хэв маягийг өөрчлөн “нутгийн араараа тавиулсан эрчүүд хүүхнүүдээс хариугаа авч байна” гэсэн төөрөгдүүүлсэн утгатай захиа бичиж эхлэжээ. Үнэмшилтэй болгохын тулд Михасевич ахин нэг эмэгтэйн амь насыг хөнөөж мөн л адилхан захиа орхисон нь түүнийг барих замыг дөхүүлж өгчээ. Сүүлд эдгээр бичгийг Михасевич үйлдсэн нь кипитографийн шинжилгээгээр тогтоогдсон байна.  

 

Михасевич баригдах үедээ өөр тийш явахаар төлөвлөж байсан бөгөөд огт сандарч мэгдсэн шинжгүй байж. Хожим түүний үйлдсэн хэргүүд олон нотлох баримтаар тогтоогдсоны дотор алагдсан эмэгтэйчүүдийн эд зүйлс ч гэрээс нь олдсон байна. Түүнийг цаазлан хороосны дараа бүр сүүлд 1990 онд энэ хэргээс сэдэвлэн “Алуурчны орон тоо” гэсэн уран сайхны кино бүтээгдэж, 1993 онд энэ хэрэгт алдаа гаргаж хариуцлага хүлээж байсан нэг мөрдөн байцаагч болох В.Сороков “Витебекийн хэрэг буюу 2 нүүртэй Фемида” номоо бичжээ.


 
Эх сурвалж:  
www.serial-killers.ru “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүл, 2005 он, ¹1

 

By Obdoo



Сэтгэгдэл:


Sonirholtoi sedew baina. Hunl yum bolson hoino obdoo chi uuruu heleed baidag daa yunii (gemt sedel biluu) yalgarch baidag ni unen baihoo. bi law yapond surch baihdaa ajliinhaa gazriig neg l udur shataana daa gej boddog baij bilee ke ke ! (ene byatshan togloom baisan shuu) инээх
Бичсэн: Haiguulch (зочин) цаг: 19:22, 2009-09-30 | Холбоос | |


хэргийн үйл явц, үргэлжлэх хугацаа, үйлдэгдэж буй процесс цөм бүрэн нүднээ харагдав. Гэр өүлдээ халамжтай, сонин уншаад хүүхдүүдтэйгээ тоглодог, сайн ажилчин хүртэл жигшүүрт цуврал аллагын гол дүр байх нь нэг бус удаа тохиолдож байсан баримт байдаг. Эр нөхөр нь, хүү нь, аав нь, ах нь үгээр хэлж, үзгээр бичишгүй валиар заьаан гаж донтой алуурчин байсан гэдгийг мэдэх тэр мөч л хамгин аюумшигтай not talking
Бичсэн: director цаг: 15:40, 2009-09-24 | Холбоос | |


Maash ih taalagdlaa, uur sonirholtoi zuils oruulj bgaarai баярлах
Бичсэн: Зочин цаг: 15:02, 2009-09-24 | Холбоос | |


тэр хилсээр баригддаг улс л хөөрхий байна даа.
Бичсэн: гамп (зочин) цаг: 14:47, 2009-09-24 | Холбоос | |


ai aimriinbee
Бичсэн: Зочин цаг: 12:58, 2009-09-24 | Холбоос | |


sirus-ees bolgoomjil hunuusee he he he
Бичсэн: Зочин цаг: 12:18, 2009-09-24 | Холбоос | |


hun alah gedeg bas l tom taashaal bhdaa... tuiliin erh choloog medreh deed medremj...
Бичсэн: sirus (зочин) цаг: 12:02, 2009-09-24 | Холбоос | |


Оросууд ч зэрлэгүүд шүү. Эрхүүд гэхэд л өдөрт нэг хүн бол заалттай үхдэг гэжийлээ шд. ямар нэгэн байдлаар.

Ингэхэд цуврал аллагийн нэгдүгээрт хэн байдгийн хэдийг нухсийн. хэдэн онд гээд сонирхмоор байна шд. хэхэ
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:19, 2009-09-24 | Холбоос | |


hi
Ih taalagdlaa. Yadaj baihad bi serial killers-uudiig sonirhodgiig heleh uu. Orosod bas neg iim aldartai tsuvral aluurchin baidag baih aa. Bas emegteichuudiig alj, saviig ni iddeg geluu. Hen bilee dee...kkk. Hicheel deer l bagsh yarij baisan ym. Martjee. Ter bas ih sonirholtoi.
Бичсэн: Tegshee (зочин) цаг: 10:48, 2009-09-24 | Холбоос | |


Сонирхолтой бичлэг байна, АНУ кино үзсээр байгаад орсод ийм хэрэгтэй байдгүй юм шиг төсөөлдөг болцон байншд
Бичсэн: anime цаг: 09:54, 2009-09-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax