Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2009-09-30
Hero
     Хүнд гайхуулаад байх юм биш ч гэсэн би тамхинаас гарч чадсандаа баяртай байна. Үүнээс хойш, түүнээс цааш би баргийн юмыг бол даваад гарчихаж чадна гэдэгтээ маш итгэлтэй болсон шүү. Хүн өөрөө өөртөө баатар байж болдог.
     Тамхинаас гарах тийм амар биш л дээ. Олон жил татсан над шиг хүний тухайд бол тийм амар байгаагүй. Гэхдээ мөнгө төгрөг үрэхгүйгээр , эрүүл мэнддээ оруулах хамгийн зөв хөрөнгө оруулалт бол тамхийг хаях явдал. Би багцаагаар бодоход 14 жил татжээ. /7 дугаар ангиасаа татсан гэж үзвэл/ Энэ хугацаанд нэг удаа чихэндээ янз бүрийн юм нааж нэг удаа тамхинаас 1 сар гарч байсан. Тэгтлээ үр дүнд хүрээгүй л юм даг. За за чалчих яахав.
     Ерөөс тамхинаас гарах хамгийн сайн арга бол гэнэт гарах. Гэнэт гарах гарахдаа өөрийнхөө бүх мэддэг нөхөддөө, гэр бүлийнхэндээ хамгийн чангаараа зарлаарай. Өөртөө итгэлтэй, дайчин шаргуу, бууж өгөхгүй, тэвчээртэй зан чанар, нөр их тэмцэл чинь зөвхөн дайн байлдаанд биш өдөр тутам хийх тамхины тэмцлээс эхэлдэг гэдгийг битгий мартаарай. Эхний 7 хоног бол хэцүү л байдаг юм. Гэхдээ ямар өлсөж, цангаж үхэх гэж байгаа биш болохоор бууж өгч болохгүй шүү.
     Энийг давж гарч чадсан цагт дээр дурдсан таны чанарууд улам зүлгэжин өнгө орох болно. Та битгий зогсоорой. Амжилт хүсч байна.
     Өө нээрээ сэтгэлээр гутарсан эсвэл хөөрсөн үед тамхинаас гарсан бол эргээд тийм байдалд орсон үедээ тамхинд орох магадлал өндөр байдаг тул та өдөр тутмын тайван амгалан байх, хэн нэгнээс хараат бус байх үедээ тамхинаас гарах тэр шийдвэрээ хэрэгжүүлж эхлээрэй.
     Зөвлөгөө гэхэд хаашаа ч юм бэ. Гэхдээ би л гэхэд 3 хүнийг тамхинаас гаргах шийдвэрт хүргэж чадсан юм шүү. Одоо эхнийх тамхинаас гараад 3 сар болж байна. харин сүүлийнх нь татахгүйгээр 26 хонож байгаа. Хоногтоо гол нь биш л дээ. Тамхинаас гараад та 3 сар болж чадвал их элсэн цөлийг туулснаар өөрийгөө төсөөлж болно. Тэгсэн цагт угаасаа татддаггүй байсан билүү гарсан бил үү гэдэгт чинь хүмүүс эргэлзэж эхэлнэ. Адаглаад л шүд цагаан, уушиг эрүүл, үнэртэх, амтлах эрхтнүүдийн үйл ажиллагаа илүү болчихсон ч юм шиг. Амнаас тамхи үнэртэхгүй байх тэр сайхан мэдрэмжийг та өдөр болгон нэг мэдрээд үзээрэй. Та өөрийгөө баатар гэдэгт улам ч илүү итгэлтэй болно.
Обдоо
Сэтгэгдэл:


Obdoo, chi bol baatar. Uneheer mundag.
Бичсэн: Segsger (зочин) цаг: 14:42, 2009-10-23 | Холбоос | |


Нээрээ миний найз мундаг шүү. Өөрөө өөрийгөө ялан дийлсний чинь төлөө баяр хүргэхэд ч багадна.
Бичсэн: gereltuya цаг: 10:17, 2009-10-08 | Холбоос | |


Зарлалын өдрүүдийг хараад бахархаад заримдаа бас хатгаад урамшуулмаар санагдаад ирдгийм байна лээ.

Ингэхэд мань нь тамхинд ороод тэгээд гардагийм билүү. Энэ мэдрэмжийг мэдрэхийн тулд гсн... чөтгөр
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:11, 2009-09-30 | Холбоос | |


he he
unen shuu. baatar4 gej helj bolno. bi chas barag 3 doloo honoloo doo ho. saihan l baina. gehdee hajuud suugaa nz nohod bainga tatah tul joohoon hetsuum daa
Бичсэн: arius цаг: 10:04, 2009-09-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax