Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-03-02
Serial killer-11

Теодор Банди

/1947-1989 онд амьдарч байсан. АНУ-ын иргэн. Хоч нэр нь Тэд Банди, Крист Хаген. 1989 онд 40 эмэгтэйг алсан учир 1989 онд цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн./

Царайлаг эрэгтэй алуурчдын жагсаалтыг яар аргагүй тэргүүлдэг энэ эр харгис хэрцгий цуврал аллагаараа АНУ-д Белль Ганнесийн дараагаар 2 дугаар байранд бичигддэг юм. /PS: Цуврал алуурчдыг байр эзлүүлэх нь утгагүй боловч нэгэн сайтад ингэж бичжээ./ Дур булаам ааш, хэнтэй ч эелдэг боловсон харьцдаг хуурамч чанараараа олон найз нөхөдтэй, боловсролтой, сайн зөвлөгч, харилцан ярилцагч түүнийг гадаад төрх нь цуврал, манъяак алуурчин гэсэн ойлголтыг хэнд ч төрүүлэхээргүй нэгэн байсныхаа хүчинд чамгүй олон жил баригдалгүй явж хуулийн хүрээнд хэргээ шийдүүлэхэд нөлөө үзүүлж байсан байна. Түүнтэй улзсан хэн бүхэн эхний мөчөөс түүнд татагдаж, ялангуяа эмэгтэйчүүд өөрийн эрхгүй ойртдогоос хэн ч түүнийг цуврал алуурчин гэж төсөөлж чаддаггүй байж.

Түүний ярьж хэлж буй зүйл, биеэ авч яваа байдал нь өндөр соёл боловсролтойг нь гэрчилж, шог хошин яриагаараа олон найз нөхөд тойрон хүрээлэгчидтэй болсон, ялангжяа эмэгтэйчүүдийг татахад ямар ч төвөггүй байдаг байв. Энэ мэтээр наад зах нь амь насаа алдсан 40 гаран эмэгтэйчүүд үүнийгээ хувь тавилан мэтээр хүлээж авсаныхаа эцэст харгис хэрцгийгээр хүчирхийлүүлэн алуулцгаасан юм. Хуучны уламжлалт алуурчдаас ялгаатай нь гэвэл түүнд ямар нэг сэтгэцийн гэхээр эсвэл удамшсан эмгэг байгаагүй бөгөөд залуу ид насандаа найз охиндоо хаягдсан тэр нь эмэгтэйчүүдийг алах шалтгаан болоогүй гэж хожмоо тэр мэдүүлсэн байдаг.

1970-аад оны эхээр Америк тэр тусмаа Калифорнид охид, эмэгтэйчүүд манъяак маягийн дайралтанд өртөн алуулж, ор сурагггүй алга болж, тамлуулж зодуулж, зэрэмдэглүүлсэн цогцосууд энд тэндээс олдох болжээ. Хамгийн эхний хохирогч Сиетл хотын иргэн Шарон Кларк байв. Түүнийг унтаж байхад нь толгой руу нь арматур төмрөөр цохисон боловч тэр золоор амьд үлдэж. Тухайн үед алах оролдлогод ямар ч тайлбар олдоогүй бөгөөд хохирогч дайрагч этгээдийн гадна төрхийн талаар төсөөлөлгүй тэрч байтугай эрэгтэй эмэгтэй алин болохыг ч хэлж мэдэхгүй байв.

Гэмт этгээдийг цагдаагийнхан эрж хайж байх хооронд охид алга болох нь тогтмол шинжтэй болсон байна. 1974 оны 1 сарын 31-нд Линда Энн Хилл, 3 сарын 12-нд кино үзжхээр явсан Донна Гейл Мэнсон, түүнчлэн оюутан охид болох Сюзан,Бренда гэх мэтчилэн тус тус алга болсоор л. Хохирогч эмэгтэйчүүдийн тоо тасралтгүй өсөх тусам цагдаагийн байгууллагын мөрдөн мөшгөх ажиллагаа хэт олон сэжиг таамаг руу хөвөрч гэмт этгээдэд ямар нэг байдлаар ойртож чадахгүй байв. Тухайн үед эмэгтэйчүүдэд халдсан хэд хэдэн манъяак эрчүүдийг шалгаж байсан боловч цуврал гэхээр аллага үйлддэг гэмт этгээд олдохгүй ихээхэн хугацаа алдсан юм.

1974- оны 7 дугаар сард нуурын эргээр явж байсан хэсэг охидоос хар үстэй өндөр нуруутай царйалаг өрөөсөн гараа боосон залуу дөхөн ирж өөрийгөө Тэд гэж танилцуулан машин дээр завь гаргахад хамт туслахыг хүссэн байна. Охид ч зөвшөөрч түүний Вольксваген дээр ачихад нь тусалжээ. Тэд тэдний хэн нэгнийг гэр хүртлээ хамт явж завиа буулгахыг туслахыг хүсэд нь охидоос зөвшөөрөөгүй бөгөөд харин шаргал үст Жэнис Отт зөвшөөрч цуг явжээ. Охин эргэж ирсэнгүй. Энэ явдлаас хэдэн цагийн дараа Наслундл гэх охин яваад л мөн л алга болов. Хэдэн хоногийн дараагаар эдгээр охидыг өөр бас үл мэдэгдэх цогцостой хамт нийт 3 цогцос нуураас илрүүлсэн ба харахад л хүчирхийлж алсан ул мөр илэрхий байв.

Гэрчүүдийн мэдүүлгээс цагдаагийнхан хэд хэдэн дүгнэлт хийжээ. Нэгдүгээрт гараа бооосон хар үстэй, өндөр нуруутай хүний нүдэнд дулаахан гэхээр залуу энэ хэргийг үйлдэж байна. 2 дугаарт аллага зөвхөн нэг хүнтэй холбоотой төдийгүй хохирогчид ихэвчлэн хүчинд автаж зэрлэгээр алуулж байна. 3 дугаарт зам дагуух газраар гэмт этгээд явж охид эмэгтэйчүүдийг ямар нэг байдлаар татаж улмаар алж байна гэсэн дүгнэлтиэнд хүрээд ийм гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй сэжигтэй этгээдүүдийг сэжиглэн баривчилж эхэлсэн байна. Эмэгтэйчүүд алга болж, тэдний цогцос олдох нь тогтмол шинжтэй болох тусам цагдаагийнхнаас иргэд хариу шаардаж эхлэв. Алуурчинд ямар нэг хэмжээ хязгаар байсангүй.

Огт санаандгүй байтал нэгэн эмэгтэй цагдаагийн газар луу утастан Тэд Банди хэмээх залу эмэгтэйчүүдийг хулгайлан алж байна хэмээжээ. Цуврал аллагад орон нутгийн иргэд ихээхэн уурсаж түгшсэн байсан учир янз бүрийн сэжиг таамаг, мэдээ, мэдээлэл ирүүлж байсны дотор дээрхи мэдээллийг сэжиглэж шалгах сөхөөтэй цагдаа ч байсангүй. Хохирогчдыг чулуу болон биет зүйлээр цохин ухаан алдуулж хүчиндэх, хутга мэс хэрэглэж тамлан алах зэрэг хүчирхийллийн хамгийн хурц хэлбэр Тэдийн нэрийн хуудас байв.

Эцэст нь алуулсан хохирогчдын тоо 40 дөхөх тэр үед л цагдаагийнхан Тэд Бандиг баривчилжээ. 1975 оны 8 сарын 16-нд машинаараа удаан явж хоёр талын байруудыг ажиглаж байсан нь сэжиг төрүүлж шалгасан байна. Эхэндээ Тэд Банди худал хэлж сонгуулийн ажлаар яваа жирийн нэг судлаач гэж байсан ч удалгүй үнэнд гүйцэгдэж гэрээс нь гэмт хэрэгтэй холбоо бүхий газрын зураг олдсон байна. Улмаар крминалистик шинжээчид түүний машинаас нэгэн хохирогчын үсний хэсгийг олж тогтоов. Таньж олуулах ажиллагааны үед хэд хэдэн гэрч түүнийг таньсан төдийгүй зарим нэг хохирогч биеийн зарим нэг онцлог хөдөлгөөнөөр шууд ялган зааж байлаа. Тэд Банди өөрийгөө хэргийн газар тохиолдлоор байсан төдийгүй хэргийн золиос болж гэж зүтгэсээр. Гэвч гэрчүүд түүнийг өөрийн санасанд хүрдлэг зальт этгээд гэдгийг баталсаар.

Мань эрийг шүүхээр хэлэлцүүлэхээр Колорада мужийн Аспенд хүргэжээ. Тэрээр шоронгийн хуягууд болон яллагч нарын сэтгэлийг татаж хамтран ажиллахыг хүсч байгаагаа илэрхийлсэн төдийгүй хүмүүст ийм залуу, ухаалаг сэхээтэн яагаад ч гаж донтой алуурчин байж таарахгүй гэсэн сэтгэгдлийг төрүүлж чадсан юм. Хүн бүхэн түүнтэй эелдэг харьцаж, сайн хоолож байсан төдийгүй шүүхэд хүргүүлэхдээ гавгүй явахыг зөвшөөрдөг байжээ. Банди өөрийгөө өмгөөлөх болно хэмээн мэдэгдэж хууль зүйн ухааны шаардлагатай бүх номыг авчирч өгөхийг хүссэн байна. Үүний дагуу шүүх ажиллагааны явцад түүнийг орон нутгийн номын санд очихыг зөвшөөрсөн байна. Хэдийгээр түүнийг харгалзагч дагаж явсан ч тэрээр номын сангын 20 футын өндөр цонхоор оргож, зугтав. 3 хоногийн дараа нэгэн уулын эзгүй байшингаас баривчилан чангалан хорьсон байна. Алуурчдаас гүйлгээ ухаантайгаараа ялгаатай тэрбээр хуулийн цоорхойг ашиглан хэргийг сунжруулж 2 дах орголтондоо бэлтгэн турж эхэлсэн банйа. 1977 оны 2 сард шоронгийн гэрэлтүүлгийн хэсгийн шаврыг авч тохой хэрийн зайгаар 2 дах удаагаа оргов.

Тэр Чикаго хүрч дараа Атланта, Флоридагаар тэнэж хэрцгий аллагуудаа үргэлжлүүлэн үйлдэж охидын нийтнийн байраар явдаг жинхэнэ “ангууч” тэр төрхөндөө эргэж орсон байна. 1978 онд л гэхэд нэгэн дотуур байранд 4 эмэгтэйг хүчиндэн зодож алжээ. Хэрэгтэнг тохиолдлоор 1979 онд хулгайн машинтай явж байхад ахин баривчилж шүүхэд хүргэв. Тэд урьдын адил шүүх хурал дээр биеэ эгээ л яллагч адил авч яван өөрийгөө гэм буруугүй гэж зүтгэсээр байсан боловч гэм буруутайг хангалттай нотолж чадсан юм. Тангарагтан руу эелдэгээр инээмсэглэж, шүүгч нар луу итгэлтэйгээр харж, өмнөх хэргүүдийн талаар жишээ баримттайгаар ярьж олон хуулиас ишлэл татаж өөртөө итгэлтэй байсан түүнийг цэх сууж гэрчүүдийн мэдүүлгийнг сонсоход өөртөө итгэлтэй байдал алдагдаж эхэлжээ. Шүүх хурлын явцад Банди бэлгийн асуудалтай байсан нь тогтоогдож ирэв. Тэрбэээр эмэгтэйчүүдийг нууцаар харах дуртай, нийтэд өөрийгөө заримдаа цус сорогч мэтээр ярьдаг байсан гэжээ. Эцсийн эцэст түүнд цаазаар авах ял ногдуулахад түүнийг өмгөөлж байсан шүүгч нар хамтран ажиллахад таатаай байсан гэдгээ мэдэгдэж сайн хуульч болох байсан гэж мэдэгдэл хийж байсан гэлэг. Хамгийн аймшигтай түүнийг цаазлан цаазалтал нь хуулийн байгууллагын тэр дундаа шоронгийн алба хаагч нар хамгийн сайнаар хандаж, түүнд зориулан ном бичиж, хүүхнүүд хайраа илэрхийлсэн захидал илэрхийлцгээж байсан нь сонирхолтой. Үнэн хэрэгтээ тэр эмэгтэй хүнд хорссон жирийн нэгэн гаж донтой алуурчин байсан төдийгүй хуулийн цоорхойг ашиглаж өргөдөл бичсээр 10 жил амьд байж чадсан.

Хамгийн сүүлд тэрбээр өөрийн гэм бурууг нэг бүрчлэн бичиж 23 аллагыг дурдсан уцагдаагийн байгуулага нэмж 15 аллагыг нь тогтотсон билээ. 1989 оны 1 дүгээр сарын 24-нд Флоридийн шоронд цахилгаан сандалд суулган цаазаар аваачих тэр мөчид гэр бүлийнхэндээ мэнд дамжуулахыг хүсч айсандаа нүд нь ийш тийш гүйж, нүүр нь хувхий цайсан байсан гэдэг. 200 вольтод цохиулан амсгалт хураах тэр мөчид гадаа нь 100 орчим сурвалжлагч шавж, гартаа түүнийг цаазаар авахуулж байгаад нь баярлаж лоозонг барьсан байж. Нэгэн нутгийн иргэн бүр баярласандаа “Би энэ мөчийг 10 жил хүлээлээ” хэмээн ярьж, тэр ч байтугай бага шиг галын наадам хийсэн гэдэг. Түүний тухай 10 гаран ном, 6 кино хийгдэж басйны дотор нэг кино нь олон улсын наадмаас шагнал хүртэж байжээ.

Хуульч Г.Оюунболд

 /Эх сурвалж: Мөрдөн байцаалтын практикаас цуврал-2, орчуулсан Т.Оюунчимэг, портал сайтууд/

Сэтгэгдэл:


aluurchnuudiin chin tuhai sonirholtoin bn. urgejluulee ярзайтал инээх
Бичсэн: eternalzul22 цаг: 13:02, 2010-05-20 | Холбоос | |


za baiz
13 dah aluurchnii tuhai bichhyy
ali esvel uuryum bichhyy
Бичсэн: Обдоо цаг: 22:01, 2010-03-19 | Холбоос | |


Мань алуурчин байвал нэг ийм гар байх байсан болов уу гсн хэлээ гаргах

Домэйн нэр .mn жаахан үнэтэй биш үү? www.oyunbold.com эсвэл net гээд лав одоогоор авч болохоор байнашд.
Бичсэн: xvv цаг: 19:55, 2010-03-03 | Холбоос | |


uu neeren bi neeree uuriin gesen domain ner avch sonirholtoi site tai boloh gej bgaa
uu neeren bi neeree uuriin gesen domain ner avch sonirholtoi site tai boloh gej bgaa
obod.mn gesen bval yamruu
Бичсэн: Обдоо цаг: 14:22, 2010-03-03 | Холбоос | |


sanal
yahavdee blog deeree serial kileer bichih minii hobby
harin daraa daraagaas tsever criminal man ii tuhai bichdeg yumuu gej bodoh yum
serila killer ih unshval zarim hynii setgehyid bgaa zyiliig sereedeg taltai
Бичсэн: Обдоо цаг: 12:28, 2010-03-03 | Холбоос | |


hehe, neeree l tsarailag b.san ym shig b.na. Tnx, oird unshaaguin b.na ирмэх
Бичсэн: AE цаг: 09:42, 2010-03-03 | Холбоос | |


Зургийг нь хараад, гэмгүй хүнийг цахилгаан сандалд суулгачихсан юм биш үү гэж бодов
Бичсэн: Амарсайхан (зочин) цаг: 08:44, 2010-03-03 | Холбоос | |


Дур булаам алуурчин гээд нэрлэчихвэл... хэ хэ
Бичсэн: Amita цаг: 17:34, 2010-03-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax