Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-04-17
Serial killer - 12

Edward Theodore Gein
: Хоч нь Эд Гэйн  The Butcher of Plainfield
(August 27, 1906 оны 8 дугаар сарын 27-оос - 1984 оны 7 дугаар сарын 26),

Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн хэрцгий, гаж алуурчинд тооцогддог. Түүнийг дэлхий нийтийг цочирдуулсан сүүлийн 2 аллагаар түүнийг илрүүлээгүйсэн бол хэзээ ч мэдэхгүй өнгөрөх байлаа.

Түүний ахын учир битүүлэг нөхцөл байдалтайгаар  нас барсан хэрэгт, 1947- 1957 -ийн хооронд Wisconsin мужийн Ла Кроссе хэмээх хотод зургаан хүн алсан хэрэгт буруутгадаг. Түүний гэрээс янз бүрийн байдалтайгаар алуулсан 15 эмэгтэй хүний эд эрхтэн олдсон байдаг.  

Эд Гейний бага нас: 1906 оны 8 сарын 26-нд  Aвгуст, Жорж П.Гэйн нарын хүү болон Wisconsin мужийн La Cross хэмээх хотод мэндэлжээ.  Түүний эцэг эх, Wisconsin мужийн уугуул нутгийн иргэд байсан агаад 1900 онд гэрлэж 2 хүү төрүүлсний бага нь Эд Гэйн байж. Түүний аав нь архаг архичин байсан бөгөөд хөвгүүдийг бгад хэрцгийгээр зодож шийтгэн, ээжийг  тэдний нүдэн дээр нэг биш удаа хүчирхийлж байжээ. Августаа нөхрөөсөө салахаар шйдэн 2 хүүгээ аван тусдаа амьдрах болсон байна. Шашин шүтдэг эх нь түүнийг сүмийн хоор дуунд идэвхтэй явахыг шаардаж, хатуу хяналт тавьдаг байжээ. Чухам өсвөр насны хүүхдэд тохиолддог гадуурхал, тэрхүү хүчирхийллийн хэлбэр хөвгүүний ухаммсарт хүчтэй нөлөөлж, сэтгэц нь хэзээ ч засагдахгүйгээр гэмтсэн нь сүүлд харгис хэрцгий аргаар хүн алж арьсыг нөмөрч таашаал авах гаж нэгэн болно гэдгийг тухайн үед хэн ч гадарлаагүй юм.

Гэйн бага насандаа ангийнхаа хөвгүүдэд ихээр доромжлуулдаг байсан төдийгүй шашны янз бүрйн буруу номлол, хэт хатуу хяналтын нөлөөн дор хүмүүжжээ. Аав нь архины хордлогоор өнгөрснөөс хойш удалгүй түүний ах гал түймэрт сэжигтэй байдлаар өртөж нас барав. Үүний дараагаар тэрбээр ээжтэйгээ амьдардаг байсан бөгөөд идэр нас нь ямарваа нэг байдлаар нууцлаг үлдсэн байдаг. Чухам тэр л үед хүү ээжийнхээ нүглийн тухай шашны сургааль номлол, эмэгтэй хүн эсвэл сексийн тухай буруушаасан шүүмжлэлийг сонсож шууд тусган авдаг байв.  

Идэр нас: Нас биед  хүрсэн тэр үеэс залуу хүү эмэгтэй хүнийг үзэн ядах сэтгэхүй ихээр хөгжиж, эмэгтэй хүний анатомийн тухай уншиж судлан сексийн тухай /фантаз/ уран сэтгэмжид автаж эхэлжээ. Хэдий тийм ч түүнд гадна байдлаараа ямар нэг анзаарагдахаар зүйл байсангүй. Гасс /Gus/ хэмээх найздаа тэрбээр эмэгтэй хүний анатомийн бүтцийн талаар ярьж улмаар оршуулгын газраас эмэгтэй хүний цогцос  хулгайлан авчирч янз бүрийн туршилт хамтран хийж байв. Ингэх явцдаа тэрбээр эмэгтэй хүний арьс болон гадна хэсгийн эрхтэнээс илүү таашаал авдаг төдийгүй байнга хэрэглэх өөртөө ойр байлгах хүсэл хүсэлдээ дийлддэг байжээ. Чухамхүү Эд Гэйн өөрөө эмэгтэй хүнд төдийлөн анзаарагдахааргүй, гадна байдлаа доожоо муутай эр байсан нь магадгүй түүнийг ийм зам руу хөтөлсөн байж болох юм. Өөрөөр хэлбэл тэрбээр эмэгтэй хүнийг хүсэмжлэх сэтгэлээ хөтлөгдөн цогцосыг тэвэрч хэвтэх илж таалах тэрч байтугай арьсыг хуулан авч өмсөх дуртай   нэгэн байв.

Гэмт хэрэг: Иймэрхүү байдлаар Гейн Плэйнфилдийн ферм дээр 10 жилийг өнгөрөөжээ.   Тухайн үед нутгийн иргэдээс хэн ч түүнийг ийм гаж нэгэн гэдгийг гадарлаагүйгээр барахгүй хүүхдүүдээ харуулж асруулан, өрөвдөн янз бүрийн ажил хийлгэн нутгийн хөгжлийн хөтөлбөрт хамруулан мужааны мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлүүлж байв. Эх нь нас барсны дараагаар тэрбээр шарилыг нь гэртээ авчирчээ. Гэйн некрофил, ганнибализмын өвчний хүнд үе шатанд орж эхийгээ байгаа мэтээр төсөөлөн   цогцсоор гэрээ дүүргэсэн байсан нь хожмоо илэрсэн юм.  

48 настайдаа тэрбээр Мери Хогантай танилцан түүнийг хөнөөснөөр шинэхэн цогцосны амтанд оров. Үүний дараагаар тэмэгтэйчүүдйиг алах цуврал аллагаа эхлүүлэв. 1957 онд Бернис Ворденийг буудан хороож машиндаа атчн гэртээ авчрав. Аллага удаан хугацаанд тогтмол шинжтэйгээр үргэлжилж байлаа.  Цагдаагийнхан  яг тэр үед Гэйн “анд явааад ирлээ” хэмээн машиныхаа тэвшний цусыг арилгаж байсныг нутгийн иргэдээс тодруулан Вордений аллагад сэжиглэн шалгаж эхлэв. Түүний гэр орон нутгийн шериффийн ойролцоо байсан бөгөөд удалгүй Вордений цогцосны зарим хэсэг түүний эзэмшил газраас олдсоны дараагаар түүнийг цагдан хорьж гэрт нь нэгжлэг хйив. Юу олсон гээч ??? Аймшигтай цочирдмоор дуулиан гарч иргэд түгшүүрт автав. Түүний гэрээс хүний мах, эд эрхтэн, хүний арьсаар хийсэн эдлэлүүд олдож цагдаагийнхан байтугай дэлхийг шоконд оруулав.  Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэх тусам “woman suit” буюу  эмэгтэй хүний арьсаар хийсэн бүхэл бүтэн хувцасны иж бүрдэл гарч ирэв. Хүний арьсан тэлээ, гэрлийн бүрхүүд, нүүрний хуулсан арьснууд ... тэр ч байтугай буйдангаа хүний арьсаар бүрсэн байлаа.  Түүний гэр нь тэр чигээрээ хзүний арьс, эд эрхтэнээр дүүрсэн байсан төдийгүй хүн ойртохийн аргагүй үнэрт цагдаагийнхан үзлэг, нэгжлэг хийж чадахгүй байсан гэдэг.

Мөрдөн шалгах явцад түүнийг сэтгэцийн өвчтэй учраас байцаалт аваад ч нэмэргүй байв. Гэртээ байх хугацаанд  тэрбээр хүний арьсаар хийсэн хувцасаа өмсөж, хүний нүүрэн баг зүүн орондоо унтан таашаал авдаг байсан илэрч хуульчдыг ёстой л ангайлгасан байна. Шүүх түүнийг сэтгэцийн өвчтэй учир ял шийтгэх боломжгүй хэмээн үзэж хатуу дэглэмтэй сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх шийдвэр гаргажээ. Эд Гэйн эмнэлэгтээ хэвтсээр 1984 онд зүрнхий шигдээс өвчнөөр нас баржээ.


Түүний тухай олон ном, кино байдгаас хамгийн  “Хурга майлах цагаар” гэдэг кинонд Антони Хопкинс доктор Лекторын дүрд тоглохдоо хүний арьсанд нуугдаж оргодог хирдхийлгэм хэсгийг түүний хэргээс шууд сэдэвлэсэн байдаг юм.
Харин нүүрний арьс зүүдэг хэсгийг "The Texas Chainsaw Massacre" буюу Техас маягийн хөрөөний зүсэлт кинонд харуулсан байдаг. Гэйний шарил Висктинсоны музейн ойрхон байдаг бөгөөд криминологич, сэтгэц гэм судлаачдын хувьд дуусашгүй судлагдахуун болсоор байдаг юм. Дуудлагын худалдаагаар түүний машин болон зарим эд зүйлс чамгүй өндөр үнэ хүрж зарагдсан гэдэг. Дээрх түүхээс та хүмүүний аймшигт дур хүслийн талаар мэдэх болно.      

 Obod

 

Сэтгэгдэл:


sonirholtoi yumaa, tegehdee bas aimaar..,
Бичсэн: oko (зочин) цаг: 14:36, 2010-04-19 | Холбоос | |


Uneheer ewgui ymaa, chi aidaggui ymuu iim ym bichij unshihaas
Бичсэн: Ayasaa цаг: 12:59, 2010-04-19 | Холбоос | |


huuh
isda aaimar yumaa. chi iim yum bichhee bolio. Soliorvol yana
Бичсэн: zochin цаг: 13:00, 2010-04-18 | Холбоос | |


гайхах
Бичсэн: Зочин цаг: 17:15, 2010-04-17 | Холбоос | |


heheheh
get ih unshih bas ayultai shyy
Бичсэн: Обдоо цаг: 15:44, 2010-04-17 | Холбоос | |


Ёоо үзлээ уншлаа нэг аймар алуурчин хүүхний тухай...Зүүдэнд ормоор вм байна дахиж уншихгүйээ
гуниглах
Бичсэн: Зоригт ван цаг: 15:43, 2010-04-17 | Холбоос | |


harin tiimee
harin tiimee ovoo muu gardaa
Biography yostoi naaiaarsht
neg dor ene serieliih yzii gevel http://www.monkey.mn/channel/news/obod
iishee orood yzeerei
Бичсэн: Обдоо цаг: 15:34, 2010-04-17 | Холбоос | |


Ээ багш минь...Ямар аймар гар вэ тээ...Энэ кинонуудыг ч үзэж байсанлдаа...Тэр хурга майлах цагаар гээд кино чинь бас л мундаг кино ш дээ тэээ...Эмэгтэйд нь Жүди фостер тоголдог...
Бичсэн: Зоригт ван цаг: 15:29, 2010-04-17 | Холбоос | |


zarim
ys ysgiin aldaa garagsan bna sorry
Бичсэн: Обдоо цаг: 15:12, 2010-04-17 | Холбоос | |


aimaar gehdee sonirholtoi
Бичсэн: Amita цаг: 15:12, 2010-04-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax