Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-04-22
Орхи
Бүгдийг орхи. Эхний байрандаа эргэж очих хэрэггүй. шааригдах хэрэггүй зүгээр л урагшаа яваад бай. Зэрлэгээр сэтгэж, чалчиж найзуудынхаа дургүй хүргэж, ад үзэгдэж, хөөгдөж, эрүүгээ цууртал цохиулж, элэгдэж хорогдож, сурч, гэгээрч, нүүж, сууж гүйсээр энэ сарыг үдэж байна даа.
Хэл сураагүйн зовлон гэдэг нэг юманд чадуулаад сууж байна. Урд боломж байгаа болохоор энэ долоо хоногоос хуулийн англи хэлний сургалтанд сууж эхлэв. Чан чан чан гээд товчхондоо гэгээрлийн хажуугаар салалтын сар байлаа...  найз нөхдөөсөө хөндийрсөн, үзэн ядагдсан...
Хов жив гэдэг хүнийг алдаг гэдэг юутай үнэн ажгуу. Мөрөөрөө хийх юмаа хийгээд "хувиараа, ганцаараа" зорилгынхоо төлөө явлаа. Хэсэгхэн хугацааг шаал дэмий алдаж, шаал дэмий үрж "нийтийн хүн" гэсэн тэнэг бодолд хөөрцөглөж, "сайн үйлс хийж байна ","хүнд тусалж байна", найз нөхөддөө тусалж байна" гэж онгирч сагсуурч өөрийгөө хуурч явж  ...  Энэ бүхний дараа бүх юм утгагүй болов доо. Орхи орхи бүгдийг орхи. Алдаа гэдэг угтаа шинэ боломжийн эхлэл болохоор амьдарлыг үзэх үзлээ өөрчлөх хэрэгтэй юм шиг байна.

Бонус:Ажлынхаа эмэгтэйчүүдийг заримдаа тараад эсвэл ажилдаа ирж явахад би цүнхийг шүүрч айлгадаг юм л даа. Гэтэл саяхан яавдаа... Манай ажлын номын санч эмэгтэй явж байхад нь айлгах санаатай цүнхийг шүүрч зугтав. Гэтэл биш байж.. Уучлаарай эгччээ гэхийн зууртгүй нөгөө хүүхэн орилж яасан ч ойрхон байсан юм 2 цагдаа гүйн ирж, даран унагаж гавлан, шороо тоостой хутгаж ёстой амьтан болгов. Сүүлдээ учраа хэлж салах гэж байцаагдсан гээд бод доо. Тоглоом тоотой нь дээр гэдэг дээ. Гэхдээ л би хаширдаггүй л хүндээ. Одоо шүүрэх гэж байхдаа танидаг хүн мөн үү биш үү гэж өлийж хардаг болоод байна ...     

Сэтгэгдэл:


бүүр нүдэнд харагдаж байнаа, шүүрээд гүйгээд тэгжаад шүүрэнгүүтээ цаашаа рахаал гүйх гэсэн чинь машины ар талыг мөргөдөг ч юм уу хайсанд тээгэлдэг ч юм уу унаж мунаад өнөө шүүрүүлсэн эмэгтэй нь хүн үхчихлээ айж майгаад түргэн дуудаж муудаад эмлэг рүү тэргээр түрж түрж ороход нь хойноос нв харж хоцорч моцроод, духаа жаахан шалбалчихсан гэрч ирэхэд нь баярласандаа тэвэрч мэврээд, тэгснээ ичиж мичээд аая аая обдоо бас зүгээргүй ичиж мичээд дурлалцаад дуусав аа гэж. ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: director цаг: 12:43, 2010-04-27 | Холбоос | |


People never fail. They just stop trying...
Бичсэн: Зочин цаг: 11:05, 2010-04-27 | Холбоос | |


ineedteiin hehe.
Бичсэн: eternalzul22 цаг: 21:41, 2010-04-26 | Холбоос | |


Ободоо чи юу заах гэж байгаа ийн ангаахайд аан. та 2 сонин байна шоо. ккккккккк хэлээ гаргах
ингэхэд байнаа гаричин гарын утас гсн чинь 99750533 гэжийлээ шд. /0,75л 0,5л 0,33 л/
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 20:09, 2010-04-26 | Холбоос | |


hehehe
tegye hu zaagaad zaagaad yavchii
Бичсэн: Обдоо цаг: 19:45, 2010-04-26 | Холбоос | |


Юу болсын найзаа? Дараа уулзахаараа сэтгэл зүрхээн уудлаад гаргаж ирж байгаад хуруугаараа заалцаад яриа яриа явчий.
Бичсэн: Angaahai цаг: 17:04, 2010-04-26 | Холбоос | |


amidral denduu bayan shuu dee
hund busdaas buu hel uuruusuu ch zugtaah tiim ue olon shuu dee. unendee zugtaagaad baigaa ni bi uuruu mun gedegtee itgehiig husehgui, tegsen hir uuriiguu haigaad l tiim uedee eyr humuustei uulzaad baihgui hereggui baidag yumaa,
Namaig ineej yavahad hairlah hun olon
Nulimstai suuhad mini ...... tednii zarim ni ogt tanihaa baichihdag yum shigee, gehdee zugeeree ene hund asar ih uhaarliig bas uneniig neej ugdug tul haramsah zuil bish
Бичсэн: injidee (зочин) цаг: 18:07, 2010-04-24 | Холбоос | |


Тэр амьтан болж байхад нь би байсан ч болоосой. Бичлэгийг нь дор хийж орхиод Юутүбэ, болон блогмндээ Бонус болгоод оруулцан сууж байхгүй юу гсн. хэхэ за тэгээд удалгүй нийтийн хүн болох биздээ. cool cool smug хэлээ гаргах
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 15:45, 2010-04-23 | Холбоос | |


хачин юмаа. ямар сахилгагүй юм бэ.
Бичсэн: Iriinaa цаг: 12:15, 2010-04-23 | Холбоос | |


tiimdee hyn uuruusuu shaltgaaniig haij oloh
tiimdee hyn uuruusuu shaltgaaniig haij oloh heregtei bh, bloggeruudad bayarlaj bainaa6 chin setgeleesee talarhlaa. Ynetei surgamj, ynetei yg
Бичсэн: Обдоо цаг: 11:39, 2010-04-23 | Холбоос | |


саваагүй гэдэг нь, хүний цүнх шүүрч тоглож байх даа яахав дээ rolling on the floor . манай эрх зүйн чиглэлээр сурч байгаа, төгссөн ихэнх залуучуудын 1 сул тал нь english байхгүй, дээр нь компьютерийг тааруухан эзэмшсэн байдагт их санаа зовдог. сайхан сайхан залуучууд хууль эрх зүй яриаал яваал байдаг. ялангуяа энэ салбарын хүмүүс ямар ч месттэй байсан дор хаяж 2 хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх ёстой гэж боддогийн. тэхдээ сүүлийн үед хараад байхад манай залуучууд бас ч гэж мэдлэгтэй болцон байна лээ
Бичсэн: Zurai цаг: 10:35, 2010-04-23 | Холбоос | |


Xэн нэгний аз жаргалыг зурах харандаа байж чадахгүй бол
Уйтгар гунигийг арилгах баллуур болж яваарай

гэж үг байдаг даа. Харандаа ч бай баллуур ч бай ухаалаг гараар л үйлдэгдэх ёстой шүү дээ тэ. Сайн найз нөхдүүд олон. ойлголцох үл ойлголцох үе зөндөө. ямар ч хүн гомдож бухимдаж уучилж өршөөхөөсөө өмнө шалтгааныг өөрөөсөө хайх хэрэгтэйм шиг. Хэтэрхий их хариуцлагыг чамд үүрүүлж найдсанаараа бид л буруутай гэдгийг ойлгоорой.

УУХДАА ГОЛ НЬ БИШ УУЛЗАХДАА
чихэр амттай ч ихэдвэл нялуун
давс гашуун ч тохируулбал зөөлөн
хүн хэлэхээс нааш ухаарахгүй
цаас чичихээс нааш цоорохгүй

За хөгжилтэй баллуур минь сураад байж дээ
Бичсэн: зочин (зочин) цаг: 01:09, 2010-04-23 | Холбоос | |


одоо ч хэлгүй бол явахгүй юм шиг байна өө
Бичсэн: dadido цаг: 23:05, 2010-04-22 | Холбоос | |


адал явдалтай л амьдарч байгаам байна даа whew!
Бичсэн: arch_tseegii цаг: 18:57, 2010-04-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax