Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-05-01
Serial killer - 13

 “Ногоон голын алуурчин”

“Ногоон голын алуурчин” нэрээр алдаршсан энэ эрхэм цуврал алуурчид дотроо толгой цохидог цөөн хэдэн шилдгүүдийн нэг. Цуст цуврал алуурчныг Гари Леон Риджвей гэдэг. “Би алсан цогцсоныхоо өнгийг хэрхэн өөрчлөгдөж байгааг харах дуртай.” гэсэн нь түүний үг.

Бага нас: Өсвөр насандаа Риджвэй /Gary Ridgway/ үе тэнгийнхээ нэгэн хүүг алсанаар түүний сэтгэцэд гэм суусан байж болох талаар судлаачид дурджээ. Хамтдаа усанд наадаж байсан хүүг хөлнөөс татаж живэн живтэл нь дарсан боловч насанд хүрээгүй байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнгөрч. Энэ л үед өсвөр насны хүүхдийн анхаарал татахгүй байхын аргагүй үйлдлүүд хийж тэр тусмаа амьтан тамлах , муурын зулзага эсвэл нохойн гөлгийг дүүжилж үхэн үхтэл нь харж зогсдог байж. 

Түүний ээж нь усанд нүцгэн зогсоон шийтгэж, өсвөр нас хүртэл нь бэлгийн чиг хандалагад нь нөлөөлхүйц үйлдлүүдийг хийж байсан гэдэг. Цуврал алуурчин Тед Бандигийн хэрэг дээр ажиллаж байсан Боб Кеппел мөрдөгч энэ хэрэг дээр ажиллаж гэмт этгээдийг илрүүлсэн нь ихээхэн сонирхолтой юм

Идэр нас: Нас биед хүрсэн хойноо Гарри биеэ үнэлэгч нартай ихэд орооцолддог байсан бөгөөд нэг биш удаа тэдэн рүү халдсан, хүчирхийлсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдан шийтгэгдэж байв. Цуврал алуурчдын сонин тайлагдашгүй гэмээр нэг зүйл бол өсвөр эсвэл бага насандаа авсан сэтгэцэд үлдсэн гэм  нь ямарваа нэгэн тэсрэлтийн гэмээр юм уу эсвэл гэнэтийн цочирдмоор зүйлд өдөөгдөж сэдэрдэгт байгаа юм. Энэ удаад ч ялгаагүй Гарри найз бүсгүйдээ хаягдсанаар биеэ үнэлэгч нарт хорслоо тайлж эхэлсэн байна. Сүүлдээ энэ нь “ангийн спорт”-ын шинж чанартай болж.     

Гэмт хэрэг: 1982 оны 8 сарын 15-нд ээлжит аллагаа хийгээд Ногоон голын  орчимд явж байхад нь Robert Ainsworth, гэгч дайралдаж тодорхой зүйл асуух гэсэн боловч түүнээс зугтан оджээ. Түүнийг явсных нь дараа нүцгэн хар арьстан эмэгтэйн цогцосыг олж харсан байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнөөр алуурчныг мөрдөх ажил эхэлжээ. Эхлээд голын тэр орчмоос дөрвөн ч цогцос олдов.  Christensen, Agisheff, Rois, Sherill, Pitsor, Lager, Smith нарын цогцос олдосны дараагаар энэхүү аймшигт аллага зөвхөн үүгээр зогсоогүй тодорхой болж эхлэв. Тэднийг хороосны дараа хүчиндэж гол хаднаас чулуудсан байж. Гэмт этгээд цогцостой хурьцал үйлдэх гаж зуршилтай байж.

Үүний дараагаар Ногоон голыг бүхэлд нь самнах ажил эхэлсэн бөгөөд Вашингтон голын орчмоос Deborah Bonner-ийн тамлуулж алуулсан цогцос олдов. Үүний дараагаар Wendy Lee Coffield-ийн боомилуулсан цогцос .. аллага ээрмэлийн утас адил хөвөрсөөр энэ бол эхлэл байлаа. Олон сарын турш үргэлжилсэн хайгуулын дүнд дан эмэгтэйчүүдийн цогцсууд илэрсээр байсан бөгөөд алуурчинд эцэс төгсгөл гэж байсангүй. 1982-1983 онд14 цогцос олдов. Тэгээд ч зогссонгүй аллагууд аймшигт байдлаар үргэжилсээр байв. Америкийн Ногоон голын дагуух газрууд болон нисэх онгоцны буудал зэрэг газраас биеэ үнэлэгч эсвэл хөнгөн  гэх явдалтай охидын цогцос олдсоор ... Энэ хооронд хичнээн олон хүнийг сэжиглэн хорьж шалгасан боловч цуврал алуурчныг илрүүлж чадсангүй. 1982-1984 оны хооронд л гэхэд 2 сая доллар мөрдөн байцаалтын ажиллагаанд зарцуулсан байна. Хуулийн байгууллагын албан хаагчид биеэ үнэлэгчидтэй холбоотой байж болох бүхий л хүнийг хорьж саатуулж шинжилгээ хийсэн боловч маш их хугацаа үргүй зардал гаргаж байв. 1991 он гэхэд л энэ хэргийг илрүүлэхийн тулд 15 сая доллар зарцуулагдсан байна.

Хохирогчийн тоо 40 гараад ирэв. Алуулж мөчлүүлсэн, тамлуулсан, буудуулсан, булуулсан, сүхдүүлсэн, хэн болох нь танигдахгүй цогцсууд нэмэгдсээр л. Сиетл хотын иргэд багагүй хугацаанд түгшүүрлийн байдалтай байж гэмт этгээдийг нэн даруй илрүүлэхийг хуулийн байгууллагаас шаардсаар байв.   Америкчууд гэмт хэрэгтнийг шалгахдаа хүний эрх их ярьдаг. Тэгээд нотолж чадахгүй ч юм уу хангалттай үйлдсэн гэх баримт байсаар байтал гэмт этгээдийг сул чөлөөтэй байлгаж ул мөрөө баллах боломж олгосоор байдаг хачин тогтолцоотой. Зарим хүн энэ алуурчны нэрийн дор хичнээн хүн алсныг тогтоох аргагүй юм. 48 гэдэг тоо бол энэ алуурчны алсан гэх эмэгтэйчүүдийн цогцосны тоо. Бусад нь тогтоогдоогүй.  


Цуврал алуурчин мэдээж бас л хэн нэгэнд хаягдсан лүүзэр эр. Тэр эхнэрээсээ салснаас хойш аллагаа эхэлжээ. Түүнийг ДНК-ийн шинжилгээгээр 2001 оны 11 сарын 30-нд  баривчлан саатуулсан юм. Бүр арваад жилийн өмнө алуулсан хохирогчийн биенээс олдсон үрийн шингэний ДНК-г харьцуулах замаар барьсан хэрэг л дээ. Мань эрийг бүгдийг нь алаагүй үүний ард өөр алуурчид байдаг гэж үздэг америкчууд одоо ч бий.

Тэр хүүгээ алсан уу ? Түүний хэргийг шалгах явцад биеэ үнэлэгчидтэй орооцолдож амь насыг хөнөөдөг зуршлынх нь талаар мэдсэн хүүгийнхээ амь насыг хороосон үйл баримт байсан боловч хуулийн байгууллага үүнийг нотолж чадаагүй байна. Цуврал алуурчин энэ тухайд “би мэдэхгүй”  гэсэн товчхон хариулт өгсөн байна.

Obdoo
Сэтгэгдэл:


Barag buh l iim aluurchdii baga nas.d zaaval neg um bolson bh umda.
Бичсэн: eternalzul22 цаг: 21:30, 2010-05-19 | Холбоос | |


Иймэрхүү эмэгтэй цуврал алуучид ер нь хэр их байдаг бол, азийнхны хувьд иймэрхүү гэмт хэрэгтнүүдийн онцлог нтр гэж байдын бол уу?
Бичсэн: Zurai цаг: 17:14, 2010-05-12 | Холбоос | |


daraagiiin udaad
daraagioin udaad emegtei hyn yamruu
Бичсэн: Обдоо цаг: 21:34, 2010-05-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax