Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-05-12
Theif
Хулгайчийн тухай чангаар ярьж, жигшин бичиж зургийг нь самбарт наадаг байсан цаг саяхан. Одоо ч дэргэдээ байгаа хүнээ ч хэлэхээ байж дээ. Сайтуудаар хэсэж явтал хөөрхий цуврал алуурдчын тухай нийтлэлүүдийг маань тусдаа блог хүртэл нээгээд магтуулаад, өөрсдөө орчуулсан мэтээр их л ид хав болгон бичсэн байх юм. За даа нэг их сүйдтэй юм биш ч гэсэн бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах нь жирийн нэг гамбир идэхтэй адил зүйл болж.   Тэглээ гээд би ч бухидаж, уурлаад байх нь хаашаа юм. Блог дээр өөрийн хөлс хөдөлмөрөө гаргасан зүйлээ зүгээр нэг хулгайд алдчихамгүй байгаа учраас цаашид зүгээр тэмдэглэлүүд оруулж байхаар шийдлээ.
 
Аан хайр дурлалын тухай юу?. Мөнхийн сэдэв болохоор бичсээр л байна. Хүний сэтгэл зүрхийг хулгайлах чинь харин гэмт хэрэг биш болохоор энэ тухай хэн юу хүссэнээ бичиж, бас өөрөө ч хүний зүрхийг хулгайлж, зүрхээ хулгайд алдаж болно. За тэр чалчих яахав. Ойрд амьдарлын  хэмнэл өөрчлөгдсөн болохоор өөрийгөө жаахан арчлахгүй бол болохгүй нээ. Хүн өөрийгөө л засч, додомдож явахгүй юм бол дараа нь бусдад гологдогдож ч мэднэ. Судалгааны ажил ихтэй тэвдүүхэн сар байнаа. Хором ч амрахгүй гүйсээр, харайсаар нэг мэдсэн 5 сар гарч хаврын хавсаргатай зэрэгцэн алхах нь заримдаа зугаатай ч юм шиг.  Зуны өглөөны гүйлт, эрч хүч, зуслан, зугаалга, орон нутгаар хийх судалгаа, сургалтын цаг хаянд ирж Обод хүүгийн борви бохисхийхгүй байх цаг ирчжээ тамин.
 
Бонус:  Хоёр жолооч холын замд гарчээ. Нэгнийх нь машин тэрэг эвдэрч хоёл зэрэгцэн сууж задалж угсраад л дуусч. Тэгсэн машин нь эвдэрсэн жолоочийн том түлхүүр алга болчиж. Амандаа үглэн том түлхүүрээ хайж байгаа мань эр "Хэн шаачихваа дөнгөж саяхан байсан юмсан" хэмээн үглэнэ. Уг нь хөдөө хээр талд 2- уулхнаа л байгаа юмсан. Нөгөө хамт машин зассан эрийг авсан гэлтэй ч биш.  

Сэтгэгдэл:


blessing tara-d
blessing tarad
Odoogoor Mongold DNA shinjilgeeg 3 han shinjeer hiij baigaa ni hangaltgyi yum. Onts notstoi hergiin shinjilgeeg Koread yavuulj DNA shinjilgee hiilgedeg
Бичсэн: Обдоо цаг: 09:16, 2010-05-20 | Холбоос | |


hey zarim bichleguuded chin' yaj setgegdel bichih um be?? Bi chamaas neg um asuuya geed l bodood yavaad bsiin.,Мгл-н Criminalistic-t DNA-Test, DNS-Analyse hiideg yumuu?
Бичсэн: Blessing Tara цаг: 04:25, 2010-05-20 | Холбоос | |


tiisht
neg bodliin hymyyst raraaj baiga ni shaishaaltai yum
Бичсэн: Обдоо цаг: 09:55, 2010-05-13 | Холбоос | |


Уг нь GPL, Creative commons энэ тэр гээд тусгай аваад ашигла гэсэн лицензтэй, эсвэл зүгээр л аваад ашилга гэсэн, авч болохгүй гэсэн гээд олон янз байгаа. Тэр дагуу нь л хандвал уг нь болно доо...
Бичсэн: xvv цаг: 21:30, 2010-05-12 | Холбоос | |


Миний бичлэгүүдийг бас энд тэнд тавьчихсан л байналээ...Эхлээд жаахан дургүй хүрч л байлаа, одоо ч харин эсрэгээрээ яахав хүн амьтанд таалагдсан болоол гусаа биз гээл араас нь нэг сэржим өргөчөөл сууж байдаг болсон шүү дээ... инээх
Бичсэн: Зоригт ван цаг: 20:11, 2010-05-12 | Холбоос | |


gesnees oird bonus avaagui biluu хэлээ гаргах
Бичсэн: dao цаг: 19:38, 2010-05-12 | Холбоос | |


хаха харин тэр Дао хэлдэг онигоо ч байдаг шүү хэлээ гаргах Ер нь бол Монголчууд маань тэр аяараа энэ гарчгийн Англи үгээр нэрлэгдсэн буруудахгүй болсон доо. Оюуны өмчийн хулгайн тал дээр бол. Дандаа гаднаас "шаадаг". За тэр нь яах вэ гэхэд дотоодынхоо арай гэж босож тэнцэж ядаж байгаа хэдийнхийг бас л "шаагаад, шаагаад" явчихна. Энэ хулгайч сэтгэхүй маань биднийг бас л их доош нь татаж байна даа...
10 жилийн бацаанууд нь PC тоглоомын газар хууль бусыг шаагаад л эхэлж байгаа хорвоо хойно, сурсан занг сураар боож болох биш гээд л яривал олон хүн орж ирээд битгий "шаа" Монголчуудаа хөлдөө чирч алах нь нтр гээж авч өгнө дөө, nerd
Бичсэн: Алмас цаг: 19:00, 2010-05-12 | Холбоос | |


huurhiis yu hiij bgaagaa oilgohgui bgaashdee zailuul bitii too. aimr teneg n tegsnee minii bichseniig end hulgailchij entr getsen yavjiidiim bailee ke ke

ungursun namar manai blogmn-ii dari eh neg tengis gambuushiind honoson nevtruuleg uzeed neg yum bichseniig neg gar uuriinhuu blogt tavisan bj l dee tegsen chen door n neg nuhur eniig minii blogoos avsan bna eh survaljaa bichkuu yasiin entr getsen bhaar n daria maani yun sonin nereer end bichsiin geed neren deer n daraad orson yun daria shaal uur hun gol n manai dariagaas uuruu tuuchaad bas neg huniig minii yum hulgailaa entr getsen tei. shaal utgagui naasa ke ke rolling on the floor
Бичсэн: dao цаг: 17:47, 2010-05-12 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax