Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-07-17
Нагац минь
Нагац өвөөгөө хааяа санагалдзаг юм... Өдийд бурханы орондоо амар амгалан суугаа буйзаа 
Хэзээ ч юм бага залуудаа нүдээ  гэмтээгээд зузаанаас зузаан гэгчийн линз зүүж явдаг нагац өвөө маань насаараа ганц бие явсансан. Багадаа мөн ч их эрхэлдэг байж... Сумын хоршооноос нархамба, нандин чавга гээд л ... Лав л сумын хүүхдүүдийн амтлаагүй чихрийг хармаагаараа дүүрэн чихчихсэн л явдаг байх.  Арван жилийн хонхны баяртайгаа мартаад   биеийн тамирын хувцастай  очсон өдөр хүүхдэдээ хувцас авч өгсөнгүй гэж ээж, аав хоёрыг гурилын элдүүр мод бариад хөөж байсан саяхан мэт.  Чухам яагаад хүнтэй суугаагүй ганц биеэр хорвоог туулж байгаагаа нагац маань хэзээ ч тайлбарлаж байсангүй, бид ч асууж байсангүй. Кино үзвэл тэмдэглэл шахам зүйл хөтлөөд ихээхэн ач холбогдол өгнө. Ялангуяа өвөармонголын телевизээр гарач байсан нэг их олон антай баатруудтай киног бол бүр дууг нь цээжилчихсэн, дагаж аялаад жаргалтай гэгч нь инээмсэглээд л ...    
Шатар нүүнэ ч гэж гайхамшигтай. Хэзээ ч билээ манай өвөөтэй шатар нүүгээд хожигдсон шарандаа хоёр хоног юу ч дуугараагүй гэдэг. Ардчилсан хувьсгал ид гарч ирж байсан тэр үд сумынхныгаа хоёр талцуулчихаад барилцаж авах дээрээ тулж явсан нагац минь үнэхээр л омголон хүн байж билээ. Жилдээ нэг хот ороод ирнэ. Нүдээ эмчлүүлэх гэж ирж байгаа нь тэр... 
Намрын сүүл сарын нэгэн өдөр сумын төв орно гээд явган гарсан нагац маань замдаа зүрх нь зогсоод өнгөрчихсөн гэсэн мэдээг аваад тун их гашуудсансан. Сумын хоршоо гэж байхаас л авахуулаад чихэр нууцаар ил ч нэг далд ч нэг  өгч нуруун дээрээ үүрэн цэцэрлэг гэр хоёрын хооронд их ч зөөсөн дөө намайг.
Би багадаа их хүн дагамтгай хүүхэд байж. Аав маань гадагшаа сургуульд явсан хойгуур цэргийн хувцастай хүн л харагдвал тосож гүйгээд л очдог байлаа. Тэгсэн нэг удаа аавтай маань хамт сурч байсан нэг офицер суманд ирж л дээ. Хүүхэд л болсон хойно эрхлэх санаатай гүйгээд очсон чинь огт тоогоогүй яваад өгсөнд нагац маань жигтэйхэн уурлаж, гөвшөөд авч байсан гэдэг.
Үргэлж ганган цэвэрхэн, дэгжин явна даа.  Сумандаа бол ер нь толгой гангачуулын нэгд зүй ёсоор ордог байв. Нагацыг өнгөрсөн хойно манайхан бөөнөөрөө нэг цуглаад түүнийгээ дурсан ярьж билээ.
Өөртөө, байгаа амьралдаа үнэхээр сэтгэл хангалуун байсан миний нагац хэнд ч гомдлоллож байсангүй. Гаанстай тамхиа сороод таатайхан инэээвхийлэх тэр зургийг хаааяа санагалзан суудаг даа.  Уул өргөж таныхаа ачыг хариулаагүй ч аз жаргалтай сайхан амьдарч, төрөөгүй боловч төрсөн хүүгийн чинь ёсоор хүслийг чинь бага ч атугай биелүүлэх урт холын бодлын тэнд уяатай яваа юм шүү нагац минь.  
Обдоо 
  
Сэтгэгдэл:


uu neren tiin
bloggeruud neg tiish yavahgyi yumuu zun duuslaa
Бичсэн: Обдоо цаг: 11:36, 2010-07-19 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax