Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Sep-14
Намрын синдром ...
 Намрын синдром гээч нь тусчаагүй байлтай. 9 сар гараад ухаан орж юм нэхдэг, уйхайлдаг, яардаг, уйлдаг дуулдаг хүмүүс тээр болдог хэвээрээ. Угаасаа ч зарим нэг найз нар намайг наад утгагүй тус, сайн үйлсийн аянаа зогсоо хэмээн хэлж, хүнд үгүй гэж хэлж сур гэсэн. Үнэний ортой. угаасаа би
хүнд үгүй гэж хэлж чаддаггүйгээсээ болж дараа өөрөө зовдог нэгэн.  Энэ ч яахав намрын налгар өдрүүдүргэлжилсээр ., Богд уул маань ч шарлаад эхэлчихэж. Оройд ойр хавьд утаа гарч эхлээстэй, үдэш жиндээстэй, өглөө жавар буугаастай. Ийм нэгэн өдрүүдэд нийгмийн даатгалын шимтгэл гээч
зүйл уур хүргэж, уушиг сагсайлгаж байна гэдэг жигтэйхэн. Асуудал ингэж эхлэв. Байгууллагадаа нилээд хэдэн сая төгрөгний төсөл олж ирвээ. Эрийн сайндаа ч гэж хэлж болно. Судлаачийн урамшуулал авах дээрээ тултал аманд ч үгүй хамарт ч үгүй. За нэг сая төгрөг авах ёстой байлаа гэж бодъё.
  • Хүн амын орлогын албан татвар 10 хувь
  • Нийгмийн даатгалын шимтгэл 11 хувь
  • Ажил олгогчийн 11 хувь /цаад байгууллага чамд ажил олгогчийн даатгал төлөх ёстой гэнэ/
  • Байгууллагын дотоод журмаар нийт урамшууллын 15 хувийг суутган авах 
Ингээд миний гар дээр авах ёстой нэг сая төгрөгөөс ердөө 200 мянган төгрөг ирвээ хөөрхий. Бусад нь улсын хармаа руу орлоо. Миний олж ирсэн төслийн хүрээнд нягтлан маань байгууллагадаа төсвөөс гадуур мөнгө олсон хэмээн урамшууллал хүртэж, байгууллага нэртэйнөхөр маань хэд хэдэн татвар шимэн авч дэмий оюун ухаанаа зарцуулсан болж таарав.  Уурч хүрэх шиг.. үнэхээр даравцан юмаа. дараа нь хувиараа гэрээ байгуулж ажиллаж байхаас даа. 
Обдоо 
Сэтгэгдэл:


больж ямар юмыг бага гэхгүй заавал шимж байдаг новшийн байгууллагав. энэ ч монгол орны бүүр том нүүр царай байна пропорцоороо... гэхдээ чамаас бусад нь төслөө хэрэгжүүлэхгүй оюун ухаан зарахгүйдээ, зарлаа гэхэд шал өөрөөр, ингэж: бусдад өгөхгүй, өгвөл 20%-иас хэтрэхгүйг нь өгнө гэж байгаа даа гэсэн бодол зүрхийг минь базалж... ас ас оч хая... тэсэр, орхи, өөрчил, өөрчлөгд,
Бичсэн: g84 цаг: 08:26 PM, 2010-Sep-15 | Холбоос | |


ХАРААЛ ИДСЭН ТАТВАР ууртай АВАХ НЬ ЗӨВ Л ДӨӨ ГЭХДЭЭ ЭРГЭЭД БИДЭНД ҮЙЛЧИЛДЭГ ТӨР БОЛ ХАМАА АЛГОО ТӨЛМӨӨР Л БАЙСАНЖ ХАРААЛ ИД ууртай
Бичсэн: DESI цаг: 06:27 PM, 2010-Sep-15 | Холбоос | |


ёстой нээрээ...
Миний хөгшин надтай адилхан нийгмийн даатгал төлөхгүй болчихвол ямар ч татвар энэ тэр төлөхгүй ш д... хэхэ
Тэээээл юу ч болоогүй юм яваааалийн...
Бичсэн: Шинээ (зочин) цаг: 06:05 PM, 2010-Sep-15 | Холбоос | |


heheh e
zarimdaa ch uur hyrdeg shyy
Бичсэн: Обдоо цаг: 01:05 PM, 2010-Sep-15 | Холбоос | |


харин хэлээд юу гэхэв ээ. Цалин олгох ёстой байтал буцааж татаад л бас нэмж татаад л.......
Бичсэн: Чойрын Хүү цаг: 12:50 PM, 2010-Sep-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant