Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-10-20
Criminal man - 2
 
Нэр: Аlphonse Capone,
Хоч: aka, Хэрцгий царайт

Чикагогийн мафийн босс , гангстер Алфонсе Капоне нь гэмт хэрэгтнүүдийн хар дансанд нилээд байр суурийг эзэлдэг юм. Тэрбээр  архины хуурай хууль батлагдсан үед мафийн босс Франк Иейлийн залгамжлагч болон гарч ирсэн түүхтэй. Тухайн үеийн архины хууль Америкийг өдий хэмжээний зоххион байгуулалттай гэмт хэрэг бүхий орон болоход гол нөлөө үзүүлсэн түүхтэй. Аль Капоне Цициеро дүүрэгт байрлах жааз клубт хөгжимчдийг тоглуулдаг байсан ба тэрээр анх гэмт хэргийн ертөнцөд биеэ үнэлэгчдийг зуучлагч байхаас эхлэн байр сууриа бэхжүүлсэн түүхтэй. Мафийн бүлэгт хар залуугаар элссэн Капоне бусдыг дарамтлах, айлгах, хууль бус татвар авах зэрэг ажиллагаанд чамгүй сайн гэдгээ нэг бус удаа харуулж байлаа.    Тэрбээр Гузик хэмээгч найзтайгаа уг мафид элсэж хар бор ажлыг хийж явсаар хоёул тодорхой хэмжээний байр суурьтай болов. Капоне найз Гузикийг “еврей” хэмээн нэг дээрэмчинг 6 удаа буудан алж прокурорт байцаалт өгсөн боловч удалгүй суллагдсан байна. Түүнийг хүн алж байгааг харсан гэрч бүрэн гайхамшигтайгаар үйл явдлыг “санахаа байв”. Энэ мөчөөс эхлэн түүний нэр хүнд мандаж эхэлжээ.  

Капоне мандсан нь: Багахан шиг гэмт бүлэглэлийн толгойлогч болсон гүйлгээ ухаантай Капоне орон нутгийн сонгуульд хотын захирагчийн суудалд дэвшсэн Жозеф Гленха гэгчийн төлөө саналаа өгсөн ба түүний гаргаж ирэхэд идэвхитэй оролцож эхлэв. Юуны түрүүнд тэрбээр 200 зэвсэгтэй гангтстеруудыг дуудан ирүүлж санал авах байруудад байрлуулж, эсрэг талын дэвшигчдэд санал өгүүлэхгйү байх, мсаналын хуудсыг солих будлиантуулан хүчээр янзалж байлаа.  Ингэснийхээ хүчинд мань эр өөрийн талд бат бэх найдвартай хамгаалалт босгон авсан байна. Түүний мэдэлд 700-800 хүний бүрэлдэхүүнтэй бага шиг арми, бүхэл бүтэн хотын шүүх ,цагдаагийн алба хаагчид багтдаг байв. Удалгүй тэрбээр  улайм цайм архи хууль бусаар худалдаалах ажиллагааг хүчээр гартаа оруулан авч хэдэн мафийн толгойлогчидтой дайн зарлан дийлсэн гэдэг.     







 Капонегийн эзэнт гүрэн: Түүнийг зогсоох хүч байхгүй болсон тэр үед Чикаго хотын төвд хамгийн том байрыг тэр чигт эзлэн авч үйл ажиллагаа явуулдаг байв. Түүний гарт архины хууль бус наймаа, янхандалт тэр чигээрээ төвлөрч хотыг далд захирдаг байсан гэхэд хилсдэхгүй. Олсон орлогынхоо 30 хувийг хуулийнхныг хахуульдахад зарцуулна гэдэг бол түүний хамгийн сайн бодлого байсан гэдэг. Тухайн үедээ зөвхөн нэг жилд гэхэд энэ хахуульд 30 сая доллар зарлагаджээ. Капоне хууль бус ажиллагаас гадна бүлэглэл хоорондын аллагад илт оролцож улайм цайм бусдыг алсан хэрэг ч хүртэл гарч байв. Энэ бүхэнд ард орон дургүйцэх болсон тул түүнийг хуулийнхан дүр үзүүлж нэг жилийн хугацаагаар суулгаж уур амьсгалыг намжааж байлаа. Түүнийг алах оролдолого 3 удаа явагдсанаас бүгд амжилтгүй болж эцэст захиалагчид өөрсдөө нүд аньснаар асуудал шийдвэрлэгджээ.         

Хуурай хууль: Капонегийн 21 насны төрсөн өдөр буюу 1920 оны 1 сарын 17-ны өдөр Волстидийн буюу архины хуурай хууль батлагдсан ба чухам энэ л үед гангеструуд хожоотой наймаа гэдгийг хараандаа авчээ. Удалгүй Америкийг гол гол мужуудад архи худалдаалах явдал тэр чигтээ мафийн гарт шилжив. Гэтэлд энэ үед байсан Холбооны мөрдөх Товчооны дарга Эдгар Гувер мафи байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүйгээр барахгүй “Public Enemy” буюу “Ардын дайсан” гэж нэрлэсэн этгээдүүдтэй дайн зарлан удаа дараа бүтэлгүйтэж байлаа.  Хамгийн инээдтэй нь архи импортлох, зарах, борлуулахыг хуулиар хориглосон мөртлөө энэхүү хууль бус ажиллагаанаас олсон орлогыг хүн амын орлогын албан татвар ногдуулахаар АНУ –ын Дээд шүүх шийдвэр гаргажээ.    

Мөнгө угаах буюу money laundring: Капонегийн үеэс архины хууль бус наймаанаас олсон орлогыг яах вэ гэсэн тархи гашилгасан бодол салахаа байсан үед “хувцас угаалгын газар”-уудаар дамжуулан олсон орлого мэтээр ил болгох моод дэлгэрч энэ нэг хэсэгтээ хүчээ аван угаалгын газар олноор нээгдсэн байна. Орчин үед мөнгө угаах гэмт хэрэг гэсэн нэршил үүнээс эхтэй юм. .      





Үхэл татвар хоёр адилхан:
Капонег хүний амины эсрэг болон хууль бус архины худалдаа зэрэг хэргүүдэд яллаж чадахгүйгээ мэдсэн прокурорууд түүний бусад мөнгө зарцуулалтанд анхаарлаа хандуулан орлогын тайлантай харьцуулан шалгаж байлаа. IRS албаны прокурор дэлгүүрүүдээр явж түүний хэрэглэдэг хувцас, ттавилга, хивс тэр байтугай дотуур хувцасны үнийг хүртэл тодруулсан быай.а. Хэдэн зуун ихүнээс мэдүүлэг аваха жиллагаа удаан хугацаанд сунжтран үргэлжилж байлаа.  Мань эр үүнд огт анхаарлаа хандуулахгүй, тоомжиргүй байсан нь хожим нь түүнийг шоронд оруулах гол цалам болсон юм. Засгийн газрын прокурорын энэ шалгалтаар 1924-1930 онуудад түүний орлого 103864,84 доллар байсныг тогтоож үүнд ногдох татвар болох 215080.48 долларыг төлөхийг санал болгсоон ч хүлээн аваагүй байан. Энэ тэнэглэлийн ачаар түүнийг татвар төлөхөөс захйлёхийсэн хрэгээр 1931 онд яллан,80000 доллаара торгон, 11 жилийн ял өгч чанга хатуугаараа зартай Алкартас шорон руу ачуулжээ.      

Кевин Костнер Элиот Несс: Элиот Несс нь 1903 онд Чикаго хотод төрсөн ба эцэг эх нь Норвегоос гаралтай хүмүүс байжээ. Тэрбээр 1926 онд Чикагогийн хуулийн сургуулийг дүүргэж дүүргийн дрокурорын архидан согтуурахтай тэмцэх ажилтан боосн байна. Тэрээр ажиллах хугацаандаа олон тооны нууц ажиллагаа явуулж 82 хүнийг яллаж жилд 36 сая долларын наймаа хийдэг архины хууль бус сүлжээг устгажээ. Тушаал дэвшсэн Несс Капонед анхаарал хандуулж түүнийг нэг жил шронод суусан хйогуур нилээд хэдэн сүлжээг нь хаасан байна. Энэ ажитлагаанд Капонегийн 6 пивоны үйлдвэр, 25 ачааны машин, 9 сая долларын үнэтэй пиво хурааж авав. Несс  итгэлтэй, авилга авдаггүй цэвэр  залуучуудаар багаа бүрдүүлэн ажиллажэ байсан ба тэднийн “untouchable” буюу “халдашгүй” хэмээх нэр хүртэл өгч байв. Эдний багаар нэрлэсэн кино гарч 1987 онд Нессийн дүрд Кевин Костнер тоглож жүжичигний карераа ахиулж байсан түүхтэй. Неессийн шударга зан олон хүнд үлгэр дууриал болж байсан авч Холбооны Мөрдөх Товчооны тэргүүн Эдгар Гуверт таалагдаагүй бөгөөд түүний байгууллагын гишүүн болох хүсэлтэд татгалзсан хариу өгч байсан удаатай.  Түүнийг алах оролдлого хэд хэдэн удаа гарч байсан авч нэг нь ч бүтээгүй. Явж явж Капонег шоронд хийхэд түүний багийн оролцоо чамгүй үүрэг гүйцэтгэсэн юм.

          Амьдарлын сүүлийн мөч: Тэрбээр шоронгоос тэмбүү өвчин нь хүндэрсэн шалтгаанаар суллагдсан ч гэсэн нэр нөлөө нь буураагүй хэвээр байлаа. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэдэг шиг түүнийг байхгүй бий болгсон сүлжээ нь өөрөө ажиллаж, мань эр шоронгоос удирдсаар байсан гэдэг. Түүний үхлийн шалтгаан нь уушигны хатгаа боловч голлох шалтгаан нь тэмбүү өвчин нь сүүлийн үе шатандаа орсон байсан учраас ухаан санаа орж гардаг , өөрийнхөө мэдрэхээ байжээ. Тэрбээр нэг удаа тэмбүү өвчиндөө солиорон өөрийн бүлэглээс урвасан хэмээн үзэж 2 эрийг бейсболын цохиураар үхтэл балбаж байсан удаатай. Амьдарлынхаа сүүлийн жилүүдэд тэрбээр гэртээ байсаар нас нөгчжээ. Магадгүй тэр үеийн мафийн боссуудаас амар жимэр нүд анисан нь Капоне байлаа.       

 Obod

Сэтгэгдэл:


iim humuusiin tuhai unshih sonirholtoi bdiin, bicheeliigaarai Obod ahaa!

Muu um hiisen ch bas l mundag bgaaan shuu
Бичсэн: eternalzul22 цаг: 09:46, 2010-10-21 | Холбоос | |


ter yed
ter yed tembyyg dunguj emchilj ehelej bsan tsag .
Бичсэн: Обдоо цаг: 09:20, 2010-10-21 | Холбоос | |


Яахудэ
нөгөө талаараа тэр бүхэл бүтэн мафийн ертөнцийг атгаж чадсан, шоронд байхдаа хүртэл, ер нь үхтэлээ л хянаж байсныг нь л хэлж байна
Бичсэн: Zurai цаг: 02:24, 2010-10-21 | Холбоос | |


gehdee bichleg goyo boljee obdoo гоё шүү
Бичсэн: MAR2 цаг: 01:43, 2010-10-21 | Холбоос | |


yuun sain er. muu er geech миа
Бичсэн: MAR2 цаг: 01:42, 2010-10-21 | Холбоос | |


харин тийм, сайн эр
Бичсэн: Zurai цаг: 21:47, 2010-10-20 | Холбоос | |


сайн л эр байж дээ. Тийм их мөнгөтэй байсан байж тэмбүүгээ эмчлүүлчихгүй
Бичсэн: dadido цаг: 21:33, 2010-10-20 | Холбоос | |


Ойрд таны нийтлэлийг уншаагүй байж байгаад уншсан чинь гоё байна шүү. Баярлалаа.
Бичсэн: Turbold цаг: 18:32, 2010-10-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax