Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Oct-25
Үнэгүй.мн
Цалингаа голж байсан удаа байсангүй. Сонирхож ч байсангүй. Гон бие байсан болохоор  өөрийгөө болгоод л болохгүй үед нь бүсээ чангалаад л явдаг байлаа. Одоо бол бид хоёулаа болсоон. Түрүү долоо хоногт дэлгүүр хэсэв дээ. Жаал жуул юм сонирхож энэ тэр үзжээ харж явж байтал нэг удаагийн цалин маань юу юугүй дуусчихав. Картаа ухах санаатай очерлоод зогсож байтал үүдэнд зогсоо хамгаалалтын ажилтан залуу утсаар ярина: Харин ээ хөгшин нь цалин буухаар яваад очъё - ха ха х а - Чинийх хэдийн - Өө мань чинь багаа бага гар дээрээ 400-г л авч байна ш тээ. хэмээн хүүрнэнэ. Ичих ч шиг. Төрд 8 жил ажиллаад гар дээрээ авч байгаа маань түүнээс 2 дахин бага байдаг.  Бас ч үгүй эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр толгой тархиа ажиллуулдаг зэгсэн ачаалалтай л даа. Гомдоллож хашгирч, заргалдаж явсангүй,  Хүний хэд авч байгаа ч надад хамаагүй. Гэвч өнөөдөр би цалингаа голжээ сууна. Тархи толгойгоо уралдуулан суусан ажилд маань төр 300 хэдэн цаас хаяхчээн болж хийсэн судалгаа түшмэдийн ширээний шургуулганд хэвтэнэ. Ийм байхад би хөдөлмөрөө үрэх шаардлага байна уу. Эсвэл бусад шиг төрийн алба гэгдэх ширээний сандал бөглөөд цайны цаг, ажил тарах цагийг хүлээн ажилтай байхын тулд ажилтай байх уу. Утгагүй мэт. Судалгааны ажилд сэтгэл зүрхээ өглөө гээд үсрээд л өөрийн оюун ухаан л хөгжих юм даа. Заримдаа албан тушаал хөөцөлддөг ч юм уу. Ерөөс энэ миний явах зам мөн үү үгүй юу гэдэг асуултад би ахиад л 4 жилийн дараа ирчихсэн зогсож байх юм. Яг дөрвөн жилийн өмнө би хүчний байгууллагаас өөрийн санаалаар халагдах гээд ингээд тээнэгэлзэж байсансан. Юм тэгээд сонин юмдаа цикл маягаар давтагдаж л байх.
Омбдоо   
    
Сэтгэгдэл:


solongosruu naidvartai garguulna ochson hoinoo mongiin ogno hymd baival sn naidvartai hun hulihdah gesnii hereggui utas 96601484
Бичсэн: Зочин цаг: 04:43 PM, 2014-Mar-10 | Холбоос | |


хашаа байшин зарна
Чингэлтэйд үйлдвэрлэл үйлчилгээ явуулах бүрэн боломжтой авто замын нүүрэн талын блакон хашаа байшин зарна. Жич: газар нь эрүүл худаг буудалдаа ойрхон Утас: 99179343
Бичсэн: Зочин цаг: 05:34 PM, 2013-Jun-6 | Холбоос | |


Ардчилсан нам ялав. бид бөөн баяр , одоол нэг ажилд орж авгайдаа дэм болох нь гэхээр нойр хүрдэггүй. /Уул нь би ардчилсан намын гишүүн/ Гэтэл их санасан газар хоосон гэгч болж байна гэж олон хүн чрихыг сонслоо. Намын нэрээр дарга,/захирал/ болсон нөхдүүд өөрсдынхөө чадлаар болсон юм шиг хамараа зангидсан хүмүүс болжээ.Гайгүй өндөр цалинтай ажилд дандаа танил тал найзуудаа авсан байна. Элбэгдорж, Алтанхуяг та нар намаасаа ажлын хэсэг томилоод шалгахад үнэн нүүр царай нь гарна да.
Бичсэн: ганаа (зочин) цаг: 03:17 PM, 2013-Mar-28 | Холбоос | |


Ажил хийх сайхан л даа гэхдээ авдаг нь бага болохоор хүрэлцэхгүй хэцүү л байх юм.
Бичсэн: Зочин цаг: 12:18 PM, 2012-Dec-11 | Холбоос | |


дажгүй л юм байна.даа хө
Бичсэн: Зочин цаг: 12:16 PM, 2012-Dec-11 | Холбоос | |


тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 08:02 PM, 2011-Feb-12 | Холбоос | |


Төрд шудрага зүйл байдаг бол сайн
Бичсэн: Зочин цаг: 11:27 AM, 2010-Dec-16 | Холбоос | |


Хамт олон сайхан л даа. Гэхдээ хэзээ ч багийн найзууд, дотны андуудыг гүйцэхгүй. Тэд бол өрсөлдөгч нар.
Цалин бага ч ажил чинь өөрийг чинь хөгжүүлдэг бол хөгжиж байгаад аятайхан нүх рүү шургачихвал зүгээр л байх. Цалин өндөр ч хувь хүний хөгжилд нэмэргүй байгууллагад ажиллаад хэдэн жилийн дараа халагдахад "юу ч хийж чадахгүй амьтан" үлдэх л хамгийн аймшигтай юм билээ. Өндөр цалинд пологдож пологдож нэг өдөр тас няс.
Бичсэн: dadido цаг: 05:08 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


харин тийм, заримдаа ажлаасаа гарч ТҮЦ ажиллуулмаар санагддаг юм, арай орлоготой
Бичсэн: Гилийн хатан (зочин) цаг: 02:16 PM, 2010-Oct-27 | Холбоос | |


ajil hayalaa geed yahav dee. turiin uilchilgee avch baigaa engiin irged heseg hugatsaand uilchilgeegee avch chadahgui hohirohoos hetrehgui shd. tsalin nemlee gesen shum ehlej amjaagui baital yamar neg shaltag heleel haschihdag. saya 30 huvi nemegdehed ih surguuli turiin uilchilgeeniih yum chin hamaarahgui geel hassan. odoo nohoj ugnu gesen shum baina. gehdee zarim neg yum bolohoor tanaih turiin baiguullaga baij geel eldev zuilees hasdag murtluu uilchilgee gej neg ug nemj avaal bas zavsarduulna he he. emzeg emzeg
Бичсэн: arius цаг: 12:03 AM, 2010-Oct-27 | Холбоос | |


Иймэрхүү байдалаар байдал өөрчлөгдөхийг хараад суувал дөрвөн жилийн дараа чи дахиад л би энд юу хийж сууна гэж асуух болно. Залуу хүн байна даа, хэний гарыг харан сууна вэ Уран донгодогч элбэгдорж авилгалын эцэг энхбаяр мэтийн этгээдүүд та нарын төлөө тэмцэхийг хараад суугаад байгаа юм уу. Төрийн алба хаагчид өөрсөдөө улсынхаа төлөө төрийн төлөө шударга ёсны төлөө тэмцэл дээ. ажил хаяалт зохион байгуул дээд дарга нартаа шаардлага тавь ... Залуу хүмүүс бид л залуу хүний эрч хүчээр нэг хөдөлмөөр байна шүү дээ
Бичсэн: advis цаг: 05:59 PM, 2010-Oct-26 | Холбоос | |


Маргааш инээгээд ажлаа хийнэ гэдэг үнэн шүү. Би бас л инээгээд л суужийнэ хэхэ.
Бичсэн: Чойрын Хүү цаг: 10:39 AM, 2010-Oct-26 | Холбоос | |


аан тийн
төсөлд оролцох нэг аятайхан арга бий. Гэхдээ зарим нь ярихнээ гадаад улсын байгууллагаас хийлгэж байгаа судалгаа өөрсөдөд нт ашигтай байлаг хэмээн дууллаа. Үнэн эсхийг мэдэхгүй юм. Юутай ч манай улсад ирчихээд манахй улсын тухай ямар нэг мудалгаа хийлгэчихээд зүгээр нэг мөнгө өгөөд явахгүй байгаа нь сонирхилтой гэж хэлэх нэгэн ч байна.
Бичсэн: Обдоо цаг: 10:11 AM, 2010-Oct-26 | Холбоос | |


хажуугаар нь математикийн давтлага өгөхгүй ю, тэгээд хөөрхөн хэдэн цаас олчдийшд. кккк
Бичсэн: upshot_gp цаг: 09:56 PM, 2010-Oct-25 | Холбоос | |


төрийнхний цалин 30 хувь нэмэгдсэн энэ тэр гээд л гадуур яриад байна ш дээ. Чинийх тэгээд 260 орчим болж байгаа юм биш үү? Дээрээс нь удаан жилийн нэмэгдэл энэ тэр гээд бас байгаа байлгүй дээ. Би л хувьдаа чамлахгүй. Тэгээд ч төрийн төлөө ажиллана гэдэг нь тэр чигээрээ нэр төрийн асуудал гэж би боддог.
Бичсэн: amaahai76 цаг: 09:49 PM, 2010-Oct-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant