Цалингаа голж байсан удаа байсангүй. Сонирхож ч байсангүй. Гон бие байсан болохоор өөрийгөө болгоод л болохгүй үед нь бүсээ чангалаад л явдаг байлаа. Одоо бол бид хоёулаа болсоон. Түрүү долоо хоногт дэлгүүр хэсэв дээ. Жаал жуул юм сонирхож энэ тэр үзжээ харж явж байтал нэг удаагийн цалин маань юу юугүй дуусчихав. Картаа ухах санаатай очерлоод зогсож байтал үүдэнд зогсоо хамгаалалтын ажилтан залуу утсаар ярина: Харин ээ хөгшин нь цалин буухаар яваад очъё - ха ха х а - Чинийх хэдийн - Өө мань чинь багаа бага гар дээрээ 400-г л авч байна ш тээ. хэмээн хүүрнэнэ. Ичих ч шиг. Төрд 8 жил ажиллаад гар дээрээ авч байгаа маань түүнээс 2 дахин бага байдаг. Бас ч үгүй эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр толгой тархиа ажиллуулдаг зэгсэн ачаалалтай л даа. Гомдоллож хашгирч, заргалдаж явсангүй, Хүний хэд авч байгаа ч надад хамаагүй. Гэвч өнөөдөр би цалингаа голжээ сууна. Тархи толгойгоо уралдуулан суусан ажилд маань төр 300 хэдэн цаас хаяхчээн болж хийсэн судалгаа түшмэдийн ширээний шургуулганд хэвтэнэ. Ийм байхад би хөдөлмөрөө үрэх шаардлага байна уу. Эсвэл бусад шиг төрийн алба гэгдэх ширээний сандал бөглөөд цайны цаг, ажил тарах цагийг хүлээн ажилтай байхын тулд ажилтай байх уу. Утгагүй мэт. Судалгааны ажилд сэтгэл зүрхээ өглөө гээд үсрээд л өөрийн оюун ухаан л хөгжих юм даа. Заримдаа албан тушаал хөөцөлддөг ч юм уу. Ерөөс энэ миний явах зам мөн үү үгүй юу гэдэг асуултад би ахиад л 4 жилийн дараа ирчихсэн зогсож байх юм. Яг дөрвөн жилийн өмнө би хүчний байгууллагаас өөрийн санаалаар халагдах гээд ингээд тээнэгэлзэж байсансан. Юм тэгээд сонин юмдаа цикл маягаар давтагдаж л байх.
Омбдоо