Шившиг хэмээх үгийг оросууд дургүй хүрсэн үедээ хэрэглэдэг. Заамарын гэрээг би сайн мэдэхгүй л дээ. гэхдээ зүгээр нэг орос хөрөнгөтөнд дөнгүүлээд мууухан жижгэвтэр улсын хэмжээтэй газраа там болгуулчихаад манайхан нээрэн дэндүү арчаагүй юмаа.Хэдэн зуун км үргэлжлэх шалбааг, шавар , шавхай, овоолго магадгүй дараагийн үеийн Монгол Улсын нийтлэг дүр төрхийг хэдэн телевизээр удаа дараа гарган өр өвтгөх.
Үгүй ер байгал орчинд ийм их хохирол учруулчихаад байхад байгаль эдийн засгийн орчны үнэлгээ, хохирлыг тооцон гаргаад Эрүүгийн хариуцлагалд татчихаж болдоггүй л юм байхдаа. Паушок гэгч нөхрийг шоронд хийчихэж нэг л болмооор санагдаад байгаа юм. Даанч манайхан дэндүү сул дорой Олон Улсын шүүхэд бүхэд бүтэн улсаараа Паушокоос до гэдгээ удаа дараа харуулна. Монгол Улсын байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гээд интрерполоор эрэн сурвалжлуулаад алаад өгөх юм байх гэсэн чинь нэг гэрээний сураг гарч байна. Нөхөн сэргээлт хийхгүй гэх мэт нөхцөлтэй бололтой. Тэглээ ч гэсэн байгаль орчинд учирсан гэм хороо Монгол Улс нэхэмжилчихэж болдоггүй л юм байхдаа. Позор.