Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-10-27
Тархиа таллая

Өөртөө байгаа нэг тархи ашиглахдаа хоёр хуваах хэрэгтэй юм байна... Судалгаа шинжилгээний хувьд шүү.
Өчигдөр хийж байгаа судалгааны ажлаа хэлэлцүүлэв. Дэмжигдэж гоц санал аваагүй ч гэсэн чамгүй банга хүртээн хийсэн ажлыг тооцсонгүй. Энх цагт хөлс их гарвал   дайны цагт цус бага урсдаг гэдэг үгийг цээжиндээ бодон бодон үл давтан өгүүлэх нь : Академик судалгаа, Бодлогын судалгаа хоёрын дунд хэрхэн хавчуулагдахгүй байх талаар өөрийн саналыг дуулгая... 

Хэлэлцүүлж буй сэдвээрээ бичихдээ аль болох их ишлэл авч, шинжлэх ухааны үг хэллэгийг түлхүү ашиглаж, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийн хэмжээнд бичихдээ үг, өгүүлбэр цэг таслал бүхэн дээр анхаарч нэр дурдсан эрдэмтэдийн бүтээлээс заавал ч үгүй дурдаж, дуугавартай байж, энэ салбарт орж байгаа гэдгээ дуулгах хэрэгтэй гэсэн бичигдсэн бичигдээгүй дүрмийг би дагах шаардлагатай. Том хүний  өмнө дув дуугай байх хэрэгтэй. Буруу байсан ч хамаагүй. 

Харин бодлогын судалгаа хийж байгаа тохиолдолд судлан буй асуудал аль салбарт хамаарах, онол юу болох, манай салбарт хэн гэдэг эрдэмтэн байдаг, юу гэж боддог, мэддэг, чаддаг нь огт хамаагүй бөгөөд судлаач та өөрөө тэднээс зөвшөөрөл авах шаардлагагүйгээр тулгамдсан асуудлын мөн чанарыг тодорхойлж, шийдэхэд гол чанар нь оршино. Нийтэд чиглэсэн зүйл хийж байгаа болохоор хараал идсэн тэр шинжлэх ухаан огт хамаагүй түүнийгээ түр хойш тавиад бодит байдалд анхаарлаа хандуул. Хэрэгтэй зүйл хий, Үр дүн нь гарч байх ёстой. Үнэхээр болохгүй зүйл гарвал шүүмжил, гарц хай... Бодлогын судалгаа гэдэг бол энэ.  

Ийм болохоор сохрын газар сохор доголонгийн газар доголон явахгүй юм бол хоолой дээрээ заазуур тавиулах нь энүүхэнд гэж мэд...Хүссэн хүсээгүй чи нэг салбарт зүтгэж тэрүүгээрээ хоолоо олж идэх болохоор бие хоёр хуваагаад тавьчихлаа хэмээн төсөөл.  
Живэр живэр жавир жавир гэж урдуур орлоо гэх , цор цор гэж дуугарах болоогүй байхад дуугарлаа гэх томчууд гал унтраагчийн хэмжээнд байдаг. Дэмжсэнгүй тээд зүтгэхийн оронд сэтгэлээр унахгүй байж толгой өөдрөг явах хэрэгтэй гэж үзэв.  
Элдэв зүйлд дэс дараалалтай хандаж шинжлэх ухаанчаар зүтгэх нэг тархи байхад  элдэв зүйлийг эмх замбараагүй этгээд өнцгөөс бодож, цэгнэж галзуу мэт хандаж байх бас нэг тархи хэрэгтэй юм байна. Хэрэв ингэхгүй бол бол би зэврэнэ, гандана, гундана.          

 Омбдоо

Сэтгэгдэл:


бүх юм " гавъяат...ардын багш" ийн зааснаар болно гэж бас байхгүйшд.
Бичсэн: dadido цаг: 16:55, 2010-10-28 | Холбоос | |


хэхэхэ
энд ямар ч байдлаар шинжлэх ухаанд хоёр нүүр гаргах талаар яриагүй байна. Хийж байгаа зүйл чинь шал өөр байгаа үед тэр нөхцөлд нь тохируулж хандаж байх ёстой юм байна агэсэн асанааг агуулж байгаа болно. Яахав бичсэн зүйлд хариу реакци үзүүлж байна гэдэг харин сайн хэрэг байж болох юм. Одоохондоо би судалгааны ажлилтан болох дөрөө олоогүй байгаа болохоор ямарч зүйлийг судлаагүй, тэгээхээр санаа зовох хэрэггүй байх
Бичсэн: Обдоо цаг: 11:42, 2010-10-28 | Холбоос | |


Гэвч судалгаа бол судалгаа. Ямар кино зохиол бичиж байгаа юу?

Тогтсон хандлага нь буруу байна гэхээсээ илүү би юуг буруу хийв яаж бичих хэрэгтэй билээ гэдгээ мэдэх хэрэгтэй. Мэдээж Өөрөөр хэлбэл хийж байгаа судалгаатайгаа холбоотой судлагдсан зүйлүүдийг судлаагүй байж яаж Эрдмийн зэргийн тухай ярих уу? Ямар философи биш /Математикчид Цаас, харандаа, хогийн сав гурав, Философичид Цаас харандаа хоёр байхад хангалттай гэдэг шиг/. Хөгшин пороф-уудаас авах ч юм байна хаях ч юм байна, зөрөх юм дээрээ зөрөх л хэрэгтэй шд. Харин Хоёр нүүртэй байх хэрэгтэй гэдэг санаа чинь ёстой өөдгүй санаа байна.
Бичсэн: Зочин цаг: 20:10, 2010-10-27 | Холбоос | |


bichleg taalagdalaa bi dugaraad l temtseed l bgaa daraa gantsaaraa gozon tolgoi bolson hoino demii ch am neew vv gej sandag l ym bileedee hvchtei ursgald sorj zogsohod bie setgeliin tamir dem boloh negen heregtei l bdag ym
tes oor taliin hvn bsan ch hamaagviee

g84
Бичсэн: Зочин цаг: 17:26, 2010-10-27 | Холбоос | |


sain uu chi
aka awch ogohgvi bol manai hvv asuusaar bgaa shvv

g84
Бичсэн: Зочин цаг: 17:24, 2010-10-27 | Холбоос | |


алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 13:23, 2010-10-27 | Холбоос | |


заримдаа
Дотроо дуугай ингээд хэлчих вюмсаан гэж бодоод яваад байдаг залуучууд дуугарч байх хэрэгтэй л гэж боддог шт. Жишээ хөрөнгийн бирж дээр хувьцаа худалдан аваад зардаг мэргэжилтнүүд л гэхэд 25 -аас доош настай байлаг гэсэн. Эрсдэлийг үл хайхран шийдвэртэй алхамыг хурдан гаргадаг хашир биш учраас тэгдэг гэнэ лээ.
Бичсэн: Обдоо цаг: 12:25, 2010-10-27 | Холбоос | |


том хүний өмнө дуугүй байх гэдэг чинь. яг зөв гоё шүү
Бичсэн: upshot_gp цаг: 12:11, 2010-10-27 | Холбоос | |


tiimshuu. sanal neg bn. hugshin professoruudaa gj bs l sonin humuus shuu.
Бичсэн: grl (зочин) цаг: 12:11, 2010-10-27 | Холбоос | |


яаг үнэн. үргэлж бусдын заасан замаар явж байх утгагүй. өөрийн гэсэн зам гаргахын төлөө тэмц
Бичсэн: org (зочин) цаг: 12:06, 2010-10-27 | Холбоос | |


баярлах Үнэтэы зөвлөгөө байна.
Бичсэн: уянга (зочин) цаг: 12:05, 2010-10-27 | Холбоос | |


санаа зовох whew!
Бичсэн: Бахархал цаг: 12:02, 2010-10-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax