Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Oct-28
Бөө, мэргэч, төлөгчдийн уршиг.

     Дүр зураг: Нийгэмд болон иргэдийн эрх ашигт гэм хор учруулсан этгээд буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Сүүлийн үед амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор бусдыг залилан мэхлэх, итгэл олох замаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах,  болгоомжгүйгээр амь насыг хөнөөх, бие махбодид нь шарж, түлэн гэмтэл учруулсан гэх мэт бөө удгантай холбоотой хэрэг тасрах янзгүй. Уур амьсгалыг хараад байхад даамжирсан мунхруулсан гэмээр шинжтэй энэ үйлдэлд иргэд өөрдсөө хэдэн сая төгрөгөө үрэн барин алдар нэр устай найдвартай хэмээн шаагилдан, шуугилдан  гүйлдэж байгаад хэргийн учир оршмой. Бөө хэмээгч нь эхний ээлжинд бөө хэмээн тогтоогдсон онгодыг дуудна, одоо торгооно, дараа нь энд тэндхийн уулзалт үзлэгийн цайллагыг даа хэмээн үүрэгдэж залилан мэхлэж хармаа хотыг нь хоосолно. Түлэнхийн  төвөө оргүй болтол нь дүүргэж уйлалдан дуулалдан Эрүүл мэндийн сайдаараа мэдэгдэл хийлгүүлэх... Дүр зураг ердөө ийм.

 Гэмт хэрэг: Түрүү жилийн эхээр Сонгино хайрхан дүүрэгт нэг нөхрийг мөн л энэ нэрийдлээр архи өгөн, эсгийнд боон халуун чулуугаар түлж алсан хэрэгтээ нэг нөхөр “аавын хаалга” татсанаар хүмүүс энэ асуудлыг анзаарч эхэлж байх шиг. 

Бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн улмаас хэдэн хүн нас барж хэдэн хүн нас барсаныг хуулийн байгууллагаас тодруулахад тодорхой тоо мэдээ гаргаагүй байна. Харин  тодорхой тохиолдол бүрийн араас хөөцөлдөж байж олж авсан мэдээллээс үзэхэд энэ хэрэгт Баянзүрх, Сонгино Хайрхан, Чингэлтэй дүүргийн захын хороонуудад ийм гэмт хэрэг үйлдсэн хэмээн 4 хүн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж 3-ийн зэрэг хүн 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол үзмэрч, зурхайч хэмээн бусдыг хохироон ял шийтгүүлсэн жишээг дурдвал дуусахааргүй.       

      Баримт: Залилангийн хэргийнтодорхой жишээг аваад үзэхэд бага ангийн багш байсан компанид цэвэрлэгчээр ажилладаг нэгэн эмэгтэй тухайн компаний захирал эмэгтэйд өөрийгөө бөө хэмээн итгүүлжээ. Итгэл олж авах гэдэг бол залилангийн хэргийн гол шинж бөгөөд ийнхүү олж авсан итгэлд тулгуурлан тухайн эмэгтэйн тархийг угаасаар бүр дэд захирлын албан тушаалд хүрсэн байна. Энэ хугацаандаа захирал эмэгтэйн нөхрийг салахаас нь торгоож байна хэмээн дөвчигнөсөөр түүнээс 30 сая төгрөг, үнэт хөрөнгө, машин тэрэг гээд л бүхэл зүйлийг “гайтуул”-жээ. Түр салсан нөхөр нь эргэж ирэх үед бүх хөрөнгө нь зарагдаж, компани нь сайхь бөөгийнх болсон байсныг  байсныг мэдсэнээр асуудал босч иржээ. Улмаар өөрийгөө захирал болгож гарын зүсэг зурах эрхтэй болсон цэвэрлэгч авгай томорсоор банкнаас зээл аван арилж одсон байна. Одоо энэ хэрэгтээ залиллагч этгээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 2 дах хэсгээр буюу итгэл эвдэх замаар бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа гэнэ.

Энэ хэргийг шалгасан нэг дүүрэгт л гэхэд бас нэгэн мэргэч Д гэгч эмэгтэйн тархийг угаасаар уван цуван 20 гаран сая төгрөгний хохирол учруулж үүндээ зохих ял шийтгүүлжээ. Энэ төрлийн хэргийг шалгахад гардаг нэг хүндрэл бол гайтуулсан буюу гарлагад гаргаж байгаа эд зүйлийг үнэлэхэд учрах бэрхшээл юм. Нэгэнт байгаа үнэ цэнэтэй зүйлээ шатаалгана, газар булуулна, хаяуулна гэх зэргээр өгчихсөн хойноо тэрнийхээ үнэ өртөгийг хичнээн нэхсэн ч устсан болохоор эргэн үнэлгээ хийхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Магадгүй та мухар сүсэгт автан, дарамтлуулан айн барин байж шөнө дөлөөр дуудагдаж аваачиж өгсөн хонины гулууз мах , шатаалгах гэж байгаа тавилга, машиныхаа патиарыг татуулаад, бичлэг хийгээд авчихсан байхад сүүлд шүүх дээр нэхэмжилж болох л юм. Гэвч хоёр чихнээсээ өөр юмгүй мэргэч төлөгч нар маань үрээд зараад эдлээд дуусчихсан болохоо хохирлоо барагдуулах  тоотой л болов уу. . .   

  Яагаад ? : Хавар болох үесээс буюу ичигсэд хөдлөх цаг, ханш нээх үеэр бөө болох гэсэн хүмүүсийг хотын зах голдуу хэсэгт байрлах боловсрол багатай  зальтай этгээдүүд "бөө болгоно" эсвэл өвчнийг нь эмчилж өгнө, аливаа нэгэн асуудлыг нь саатуулна гэх мэтчилэн олон амалж залилуулсан гэх өргөдөл хэзээ хойно цагдаагийн байгууллагад ирдэг. Хотын захын цагдаагийн хэлтэс тасагт ирдэг шалтгаан нь гол төлөв мэргэч, зурхайч,  бөө нар хотын хойд захаар байрладаг нь тэр хавиар тахилга бүхий олон овоо байх онцлогтой холбоотой.  

Хорих ангид байхдаа л  өөрийгөө зурхайч хэмээн өвчигнөж байсан нэгэн суллагдсан хойноо дахиж залилан хийгээд шоронд орсон баримт  их байдаг. Эмэгтэйчүүдийн хориход хүртэл бөө байх төдийгүй хаанаас гаралтайгаасаа хамаараад хоорондоо таардаггүй гэж байгаа. Тэр ч байтугай шоронгоос гарч ирээд улсынхаа ерөнхийлөгчийг “90 саяын” гэх тодтголтойгоор залилаж байсан этгээд одоо Христийн шашин шүтчихсэн пастор болоод хүмүүсийг уйлуулаад явж байх, Алтанцөгц, гал гаргадаг Өнөрмаа нарын үед ч Ромбу гариг, далд ертөнцтэй холбогдоно хэмээн шуугиулж  алдар хүнд олж байсан гэх хүн “Зөн билгийн тулаан”-д гарамгүй сайн тулалдаж сайшаагдаж ч байх жишээтэй.

 Э.Бат Үүл нэгэн хэлэлцүүлэгт “аливаа нийгэмд тодорхой хурц үйл явдал эсвэл хувьсгал болж өнгөрсний дараагаар гэв гэнэт шашин шүтлэг бөө мөргөлд итгэх явдал нийгэмд ихээр гардаг бөгөөд энэ нь нийт массыг хамарсан шинжтэй болж хувирдаг нь хамгийн аймшигтай”  гэж байсан нь ортой мэт.  Ер нь сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа төдийгүй иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгө, эд хөрөнгөөрөө хохироод л үлддэг. Залилагч гэх хэдэн нөхрүүд “дээлээ нөмрөө аавынх руугаа” зүглэн одсоноор  асуудал шийдэгдэх жишээний.

 Аюул: Бөө энэ тэр гэж байгаад айлын хүүхэд үзэж дүвчигнэж байгаад шидээд алчихсан хүн бий  бол өөрийгөө бөө гэж дүвчигнэж бусдыг заналхийлж байгаад байгаад хүнд алуулсан хүн ч байдаг юм. Харин “бусдыг хараах, хараалгуулах” гэсэн гэмт хэрэг манай улсын хуулинд байхгүй учраас үүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь өөрөө хийсвэр шинжтэй зүйл учраас нотолж, шалгах ямарч боломжгүй. Шашин бөө мөргөлөөс зайлсхийж аливаа бодит байдлаар хандах талаар зөвлөвөл Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний шашин шүтэх эс шүтэх эрхэд халдсан, саад хийсэн хэрэг болох биз.  
 Монгол хүний менталитэт болох аливаа зүйлд туйлширч ханддаг энэхүү эмгэг нь улайм цайм өөрсдөө зүтгэсээр байгаад гэмт хэргийн хохирогч болоход хүргэдэг боловч манайхан нэрэлхүү зангаасаа болохоор ч тэрүү ичсэн нэрэндээ ч тэрүү хуулийн байгууллагад ханддаггүй. Бөө, зурхайч лам нарт иртгээд мөнгөө өгсөн, залилуулсан, гал дээгүүр харайгаад салтаагаа түлсэн, хүүгээ бөө болгоно гээд, шашны бүлгэмийнхнээ гэртээ авчираад үнэт зүйл, мөнгөө алдсан, бариачид үзүүлээд тархиа бүр хөдөлгөсөн, хүчиндүүлсэн, амь насаа алдсан гэх эмгэнэлтэй байдалд хүрэхэд бидний өөрсдийн дэмжлэг хамгийн их байдаг.      
Обдоо

Сэтгэгдэл:


Монголд ч бөө нар өдөр болгон л төрж байна даа гэж,
Бичсэн: sitgel цаг: 01:20 PM, 2010-Nov-5 | Холбоос | |


Uugii
Mongol 20.000 buutei boloh ym gsn. Tsowuun tsagaar boo nar ih olshirdog ym gsn. Za tegeed uneheer ongod tengertei ni ch bdg l baih. Xuuramch huniig zalilan mehelj bgaa nuhduud ch tsoongui baigaa baix. Neg talaasaa bas boduushtai l ym bichsen bn.
Бичсэн: Uugii (зочин) цаг: 10:43 AM, 2010-Nov-5 | Холбоос | |


энэ бичилгийн төлөө обдоог мянган бөө зэрэг бөөлвөл яанаа баларсаан...
Бичсэн: g84 цаг: 05:40 PM, 2010-Nov-1 | Холбоос | |


aan tiin
ene ugyyllig yndesnii TOIM setgyyld gargasan bgaa
Бичсэн: Обдоо цаг: 02:53 PM, 2010-Nov-1 | Холбоос | |


Маш зөв сэдэв хөнджээ. Тэр архинаас гаргах гээд эсгийг боолгоод нас барсан залуу манай нэг таньдаг ахын найз нь үнэхээр чадалтай залуу байсан гэж сонссон. Аймар шүү...

G84 гоё хэлжээ инээх
Бичсэн: xvv цаг: 01:38 PM, 2010-Nov-1 | Холбоос | |


Гоё бичжээ
Үнэхээр ийм мунхруулах үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байгаа үед бол бөө мөргөлийг шашны нэг хэлбэр гэхээсээ илүү сайхан мунхруулах хэлбэрээр ашиглаж, хүмүүсийн мэдлэг дутуу байдлыг хөрөнгө мөнгө олох үндэс мэт үзэж байгаа нь гачлантай.
Бичсэн: Зочин цаг: 09:54 AM, 2010-Nov-1 | Холбоос | |


за сонин л юм бна
Бичсэн: гэрэл (зочин) цаг: 06:53 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


Орой орон сууцны хорооллын цонхон доогуур явахаар дандаа л бөөгийн бөмбөр дуулдана. Ийм юманд итгээд явдаг хүмүүс бол ёстой "хөөрхий дөө" л юм.
Бичсэн: dadido цаг: 04:42 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


hahaha
хахаха манайхан нээрээ уул усаа хамгаална гээд л хашгичаад л байдаг. Энэ лсууд нь хашраачихмаар л юм хэхэхэх
Бичсэн: Обдоо цаг: 02:45 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


цаг нь болсон болохоор л бөө олширч байгаа юм шүү дээ
яахав дуучид бүгд бөө ш дээ
Ариунаа жавхлан,... одоо жүжигчид орно. од биш гэхэд бас очнууд шүү дээ тэд чинь...
цөвүүн цагийн үр гэж энэ дээ кккк
өвчтэй хүүхдээ бөө болгох гэж 7 саяыг өгөөд үрэгдсэн хойно нь хувцас хэрэглэлийг нь шатааж буй хүмүүс их л олон байгаадаа цаагуур чинь
сүлжээний бизнес гэдэг чинь ийм л хүчтэй байгаа юм даа юуны чинь орифлем...
одоо Монголчуудын 10% нь бөө боллоо нийлээд бөөлөхөд оюу толгойг буцаан авч авилгачидын гар нь татаж, манай орон дэлхийн дээвэрт гарах юм байгаа биз дээ...
Бичсэн: g84 цаг: 02:10 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


хүлээн авлаа
нөхөрсөг шүүмжлэлийг хүлээн авлаа
Хэн алинийг доромжилох зорилго байхгүй гэдгийг ойлгоорой. Гэхдээ би угаас шашин шүтдэгүй хүн . Энэ миний өөрийн л үзэл бодол юм. 
Бичсэн: Обдоо цаг: 01:39 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


Good
Obodoo! dajgui niitlel bolson bn, barimtai, undeslel saitai, mun busdiig ene buh ayulaas hamgaalj bgaad chin bayarlaj bn shvv. Neg zuil taalagdsangui, yaahav Boo murguliig buruugaar ashiglaj zalilan ene teree hiigeed yavj bgaa humuusiin huvid uneheer ayultai, aimshigtai. Tegeed ch bie biedee haraal eruul hiigeed yavj bn gdg chin uneheer ene tsag ye yamar ih dordson bgaag haruulj bn . Harin ter 90 sayiin nuhriig jaahan medeh yum bn. Tuhain yedee zalilan uildeed neleed yum bolsoniig hen buhen medne. Harin odoo zasraad ih sain hun bolson gene lee shvv. Er n Kriminolgi sudlal deer bdagchlan uridnii gemt zan uiltei nuhduud uurchluguud uhamsralaad yavah heregtei gej posistivistik uzeld bdagchlan uneheer hergee uhamsarlaad zasarsan bol ter huniig huuchin hergeer n ingej eree tseergui bichij ter hunii ner hundiig ingej hamaagui unagaaj bolohgui gedgiig chi nadaar heluuleltgui medej bgaa. Yaahav dee Christiin shashnd durguig chin medne l dee gehdee l bas yag ter hesgiig unshij bh yavtsad jaahan emzegllee tegeed setgegdlee uldeeheer shiidlee.

Za tegeed er n bol mash ih taalgdsan bolood l unshlaa, harin mer ser aldaagaa ahij bitgii davtaarai. PLS.

Amjilt
Бичсэн: Someone whom u know (зочин) цаг: 01:36 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


Тэр архи өгч эсгийнд ороож байгаад галдээр шарж алахад нь аав ээж нь хамт байж миний хүү хэлснийг хий гэжийгаад өөрсдийн гараараа алчихсан гээд бүүр сүүлдээ сэтгэцийн өөрчилтөнд орсон одоо эмчилгээнд байгаа гэж үзэж байгаа эмч нь хэлжийлээ шд.

ямар цаг нь ирэхээр хүмүүс ингэж төвчигнөдөг байна аа. nerd
Бичсэн: Бахархал цаг: 01:16 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


шүүмжилмээр бол нэрээ хэлээд бич
шүүмжилмээр бол хэн гэдгээ бич
Монгол хэлний үг зүйн найруулагч болох гэж бичээгүйг анхаарна уу
Хүнд таалагдах гэж алдаагаа засуулах гэж блогоо бичдэггүй юмаа хө 
гоё шүү гоё шүү
Бичсэн: Обдоо цаг: 12:55 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


Замбармаатай бичмээр юм даа
Найруулга нтр гэж түй ч алгаа.
Аргагүй л Монголоор бичсэн болохоор ойлгож байшд.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:45 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant