Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-10-28
Бөө, мэргэч, төлөгчдийн уршиг.

     Дүр зураг: Нийгэмд болон иргэдийн эрх ашигт гэм хор учруулсан этгээд буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээх нь зүй ёсны хэрэг. Сүүлийн үед амар хялбар аргаар ашиг хонжоо олох зорилгоор бусдыг залилан мэхлэх, итгэл олох замаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар өөрийн эзэмшилд шилжүүлэн авах,  болгоомжгүйгээр амь насыг хөнөөх, бие махбодид нь шарж, түлэн гэмтэл учруулсан гэх мэт бөө удгантай холбоотой хэрэг тасрах янзгүй. Уур амьсгалыг хараад байхад даамжирсан мунхруулсан гэмээр шинжтэй энэ үйлдэлд иргэд өөрдсөө хэдэн сая төгрөгөө үрэн барин алдар нэр устай найдвартай хэмээн шаагилдан, шуугилдан  гүйлдэж байгаад хэргийн учир оршмой. Бөө хэмээгч нь эхний ээлжинд бөө хэмээн тогтоогдсон онгодыг дуудна, одоо торгооно, дараа нь энд тэндхийн уулзалт үзлэгийн цайллагыг даа хэмээн үүрэгдэж залилан мэхлэж хармаа хотыг нь хоосолно. Түлэнхийн  төвөө оргүй болтол нь дүүргэж уйлалдан дуулалдан Эрүүл мэндийн сайдаараа мэдэгдэл хийлгүүлэх... Дүр зураг ердөө ийм.

 Гэмт хэрэг: Түрүү жилийн эхээр Сонгино хайрхан дүүрэгт нэг нөхрийг мөн л энэ нэрийдлээр архи өгөн, эсгийнд боон халуун чулуугаар түлж алсан хэрэгтээ нэг нөхөр “аавын хаалга” татсанаар хүмүүс энэ асуудлыг анзаарч эхэлж байх шиг. 

Бусдыг болгоомжгүй алах гэмт хэргийн улмаас хэдэн хүн нас барж хэдэн хүн нас барсаныг хуулийн байгууллагаас тодруулахад тодорхой тоо мэдээ гаргаагүй байна. Харин  тодорхой тохиолдол бүрийн араас хөөцөлдөж байж олж авсан мэдээллээс үзэхэд энэ хэрэгт Баянзүрх, Сонгино Хайрхан, Чингэлтэй дүүргийн захын хороонуудад ийм гэмт хэрэг үйлдсэн хэмээн 4 хүн эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж 3-ийн зэрэг хүн 3-аас дээш жилийн хорих ял шийтгүүлсэн бол үзмэрч, зурхайч хэмээн бусдыг хохироон ял шийтгүүлсэн жишээг дурдвал дуусахааргүй.       

      Баримт: Залилангийн хэргийнтодорхой жишээг аваад үзэхэд бага ангийн багш байсан компанид цэвэрлэгчээр ажилладаг нэгэн эмэгтэй тухайн компаний захирал эмэгтэйд өөрийгөө бөө хэмээн итгүүлжээ. Итгэл олж авах гэдэг бол залилангийн хэргийн гол шинж бөгөөд ийнхүү олж авсан итгэлд тулгуурлан тухайн эмэгтэйн тархийг угаасаар бүр дэд захирлын албан тушаалд хүрсэн байна. Энэ хугацаандаа захирал эмэгтэйн нөхрийг салахаас нь торгоож байна хэмээн дөвчигнөсөөр түүнээс 30 сая төгрөг, үнэт хөрөнгө, машин тэрэг гээд л бүхэл зүйлийг “гайтуул”-жээ. Түр салсан нөхөр нь эргэж ирэх үед бүх хөрөнгө нь зарагдаж, компани нь сайхь бөөгийнх болсон байсныг  байсныг мэдсэнээр асуудал босч иржээ. Улмаар өөрийгөө захирал болгож гарын зүсэг зурах эрхтэй болсон цэвэрлэгч авгай томорсоор банкнаас зээл аван арилж одсон байна. Одоо энэ хэрэгтээ залиллагч этгээд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 2 дах хэсгээр буюу итгэл эвдэх замаар бусдыг залилан мэхэлж их хэмжээний хохирол учруулсан гэсэн зүйл ангиар шалгагдаж байгаа гэнэ.

Энэ хэргийг шалгасан нэг дүүрэгт л гэхэд бас нэгэн мэргэч Д гэгч эмэгтэйн тархийг угаасаар уван цуван 20 гаран сая төгрөгний хохирол учруулж үүндээ зохих ял шийтгүүлжээ. Энэ төрлийн хэргийг шалгахад гардаг нэг хүндрэл бол гайтуулсан буюу гарлагад гаргаж байгаа эд зүйлийг үнэлэхэд учрах бэрхшээл юм. Нэгэнт байгаа үнэ цэнэтэй зүйлээ шатаалгана, газар булуулна, хаяуулна гэх зэргээр өгчихсөн хойноо тэрнийхээ үнэ өртөгийг хичнээн нэхсэн ч устсан болохоор эргэн үнэлгээ хийхэд хүндрэлтэй байдаг гэнэ. Магадгүй та мухар сүсэгт автан, дарамтлуулан айн барин байж шөнө дөлөөр дуудагдаж аваачиж өгсөн хонины гулууз мах , шатаалгах гэж байгаа тавилга, машиныхаа патиарыг татуулаад, бичлэг хийгээд авчихсан байхад сүүлд шүүх дээр нэхэмжилж болох л юм. Гэвч хоёр чихнээсээ өөр юмгүй мэргэч төлөгч нар маань үрээд зараад эдлээд дуусчихсан болохоо хохирлоо барагдуулах  тоотой л болов уу. . .   

  Яагаад ? : Хавар болох үесээс буюу ичигсэд хөдлөх цаг, ханш нээх үеэр бөө болох гэсэн хүмүүсийг хотын зах голдуу хэсэгт байрлах боловсрол багатай  зальтай этгээдүүд "бөө болгоно" эсвэл өвчнийг нь эмчилж өгнө, аливаа нэгэн асуудлыг нь саатуулна гэх мэтчилэн олон амалж залилуулсан гэх өргөдөл хэзээ хойно цагдаагийн байгууллагад ирдэг. Хотын захын цагдаагийн хэлтэс тасагт ирдэг шалтгаан нь гол төлөв мэргэч, зурхайч,  бөө нар хотын хойд захаар байрладаг нь тэр хавиар тахилга бүхий олон овоо байх онцлогтой холбоотой.  

Хорих ангид байхдаа л  өөрийгөө зурхайч хэмээн өвчигнөж байсан нэгэн суллагдсан хойноо дахиж залилан хийгээд шоронд орсон баримт  их байдаг. Эмэгтэйчүүдийн хориход хүртэл бөө байх төдийгүй хаанаас гаралтайгаасаа хамаараад хоорондоо таардаггүй гэж байгаа. Тэр ч байтугай шоронгоос гарч ирээд улсынхаа ерөнхийлөгчийг “90 саяын” гэх тодтголтойгоор залилаж байсан этгээд одоо Христийн шашин шүтчихсэн пастор болоод хүмүүсийг уйлуулаад явж байх, Алтанцөгц, гал гаргадаг Өнөрмаа нарын үед ч Ромбу гариг, далд ертөнцтэй холбогдоно хэмээн шуугиулж  алдар хүнд олж байсан гэх хүн “Зөн билгийн тулаан”-д гарамгүй сайн тулалдаж сайшаагдаж ч байх жишээтэй.

 Э.Бат Үүл нэгэн хэлэлцүүлэгт “аливаа нийгэмд тодорхой хурц үйл явдал эсвэл хувьсгал болж өнгөрсний дараагаар гэв гэнэт шашин шүтлэг бөө мөргөлд итгэх явдал нийгэмд ихээр гардаг бөгөөд энэ нь нийт массыг хамарсан шинжтэй болж хувирдаг нь хамгийн аймшигтай”  гэж байсан нь ортой мэт.  Ер нь сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа төдийгүй иргэд өөрсдийнхөө өмч хөрөнгө, эд хөрөнгөөрөө хохироод л үлддэг. Залилагч гэх хэдэн нөхрүүд “дээлээ нөмрөө аавынх руугаа” зүглэн одсоноор  асуудал шийдэгдэх жишээний.

 Аюул: Бөө энэ тэр гэж байгаад айлын хүүхэд үзэж дүвчигнэж байгаад шидээд алчихсан хүн бий  бол өөрийгөө бөө гэж дүвчигнэж бусдыг заналхийлж байгаад байгаад хүнд алуулсан хүн ч байдаг юм. Харин “бусдыг хараах, хараалгуулах” гэсэн гэмт хэрэг манай улсын хуулинд байхгүй учраас үүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэж чаддаггүй. Энэ нь өөрөө хийсвэр шинжтэй зүйл учраас нотолж, шалгах ямарч боломжгүй. Шашин бөө мөргөлөөс зайлсхийж аливаа бодит байдлаар хандах талаар зөвлөвөл Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний шашин шүтэх эс шүтэх эрхэд халдсан, саад хийсэн хэрэг болох биз.  
 Монгол хүний менталитэт болох аливаа зүйлд туйлширч ханддаг энэхүү эмгэг нь улайм цайм өөрсдөө зүтгэсээр байгаад гэмт хэргийн хохирогч болоход хүргэдэг боловч манайхан нэрэлхүү зангаасаа болохоор ч тэрүү ичсэн нэрэндээ ч тэрүү хуулийн байгууллагад ханддаггүй. Бөө, зурхайч лам нарт иртгээд мөнгөө өгсөн, залилуулсан, гал дээгүүр харайгаад салтаагаа түлсэн, хүүгээ бөө болгоно гээд, шашны бүлгэмийнхнээ гэртээ авчираад үнэт зүйл, мөнгөө алдсан, бариачид үзүүлээд тархиа бүр хөдөлгөсөн, хүчиндүүлсэн, амь насаа алдсан гэх эмгэнэлтэй байдалд хүрэхэд бидний өөрсдийн дэмжлэг хамгийн их байдаг.      
Обдоо

Сэтгэгдэл:


Бөө, удган, мэргэч төлөгч гэх мэт хүмүүсийг компани байгуулах зөвшөөрөл олгодог шиг зохих байгууллагаас /цагдаа, хууль,шашин/-с өгч, хянаж, татвар авч,хяналт тавьж, тариф тогтоомоор юм. зарим нь замбараагүй мөнгө авч ам гарчихаад ямар ч нөлөөгүй, зарим нь улайм цайм худал хэлээд байхад ч гэсэн өөрөө ирээд хандсан юм даа гээд
түүнд хандсан хүн бүр хэдэн төгрөг өгнө/олны олон гэхээр ийм янзаар хичнээн төгрөг хуримтлагддаг бол/, зарим хэсэг ортой юм хэлдэг ба зарим нь хааяа барин тавин үнэхээрийн юм хэлж л байдаг тэгээд арга засал хийгээд сайхан болчихно л гэдэг гэвч тэр нь ямар ч нөлөөгүй байдаг.Зарим нь бүр учир зүггүй л мөнгө нэхээд унана, бас ч гай болох вий гэсэндээ тэр мөнгийг нь яаж ийгээд олоод өгнө тэглээ гээд нэмэр байхгүй, харин ч бүр доройтох шинжтэй. Нэг оччихоороо хар тамхинд орсон байлтай очоод байх талтай учир нь зарим нэг муу юмандаа сайн юмнууд буцаагаад дуудаад байдаг шиг байгаа юм.Зарим нь утасны дугаар авчихаад залгаад л байна,айж гайхахдаа утсыг авахад ",хүрээд ир чухал шүү" гээд л дууна, тэгээд л ийм шүү тийм шүү гээд л ярьсан болоод л мөнгө нэхдэг иймэрхүү бөө, удган, мэргэч төлөгч нар байх юм. Зарим нь бүүр ямар ч үг дуугарахгүй юу ч асуугаад хэрэггүй би мэдэж байна гэж баахан эрх мэрхтэйгээ ноцолдож байгаад шууд л төчнөөн төгрөг гээд л нэхчихдэг, түүнийг нь өглөө гээд нэмэргүй, улам л асуудал гарна тэгээд л дуудна даа, зарим нь бүр нэг асуудлын төлөө хэд хэдэн удаа өчнөөн мөнгө авчихаад нөлөөлгүй л байдаг./ сарын авдаг цалинг минь хэд нугалаад авна шүү дээ./ Зарим бүр тухайн хүнийхээ талаар танил хүнээс нь сонсчихоод л түүнийгээ өөрөө мэдэрсэн хүн болоод л тэрхүү уймарсан амьтныг дуудаж хэлж өгөөд л мөнгө авна. Үнэндээ би томоогүй сэтгэлээр ч гэдэг юмуу,ид шид гэж бодсондоо ч тэр юмуу, ямар ч гэсэн аврал хайж нэг хүнд хандсанаас хойш тэр хүнтэй өөрийн эрхгүй 20 гаруй жил горьдож уулзсаар бүр диймээрч, өөрийн барьсан итгэлгүй болж байна.Илүү сайхан ажил албатай болгоно гэсээр би горьдож мөнгөө өгсөөр байсан боловч ажлын байр суурь, цалин хөлс багассаар нэг мэдэхнээ нас явчихсан. Ингээд би гомдлын үгээ арга буюу хэлж " Бухын доодохын харж үнэг турж үхнэ "гээч боллоо.Таньд итгэж дуудуулж, авсан цалингаа хэд нугалж явсаар доошилсон уу гэхээс дээшилсэнгүй тооцоод үзсэн чинь 1-2 өрөө байрны мөнгө өгсөн байсан. Мөн нэг удаа машин өгсөн. Гайгүй сайн барууны машин шинээр нь 2003 онд өгсөн.Гэтэл би өөрөө 2 өрөө байраа зарсан ба одоо байр ч үгүй, машин ч үгүй, дахиж авч ч чадаагүй. / Надтай энэ талаар санал нэг хүмүүс олон байгаа байх, ийм байдалд орсон хүмүүс ч байгаа байх/. Ер нь аль болох очихгүй л гандангаар орж номоо уншуулаад, мааниа уншаад, суврагаа тойроод л байхад болох юм билээ. Тэдэнд аль болох очих хэрэггүй юм билээ.Цай сүүнийхээ дээжийг тэнгэр бурхандаа өргөж, ээж ээ, аав аа гэж хашгираад л, нутаг усаа дүрслээд л явахад болох юм билээ. Харин сүүлийн үед би үүнийг л эрхэм болгож явсаар амьдрал ахуй минь өөдлөх шинжтэй. Нэг сул талыг минь мэдчихээрээ түүнийг нь барьж хазайлгасаар улам дордуулаад байдаг юм билээ. Учир нь тэр хандаж байгаа хүнээ мөнгө ГЭЖ төсөөлөөд байдаг юм билээ. Энэ бол увайгүй муу хоёрын хооронд аргатай хүний үнэргүй, нүлэг буян мэдэхгүй амьтдын мөнгө олох арга юм . Зарим нь мөнгөтэй гэдгийг мэдмэгцээ мөнгөн дээр нь тоглолт хийдэг. Миний танил эмэгтэй ийм байдалд орсноо ярьж уйлж байсан. Хөөрхий хүүгий нь өвчнөөс нь аварна чадна гээд өчнөөн жил өчнөөн мөнгө төгрөг, машин, байр авсан мөртлөө ач тусыг ололгүй хүү нь хэвтэрт орж, нас барсан. Миний аав том лам хүн байж хэлмэгдсэн. Орон шоронд ч орохоор байсныг нутгийн мэргэдүүд тусалж, номтой судартай,ачтай буянтай хүнийх нь хувьд хүндэлж,улмаар ар өвөртөө хийж нуусаар 90 онтой золгуулсан. Гэвч миний аав "би эрдэм ухаантай, чадалтай хүн гэж" мэргэ төлгө тавьж, олны сэтгэл санаагаар тоглож яваагүй. Харин ч бүр мэргэч төлөгч ийм янз бүрийн хүн дээр очоод хэрэггүй шүү хувь тавиланг чинь өөрчилчихдөг юм шүү. Харин жилийн засал, хань ижлийн зохицол, газар нутгийн тохироо зэргээ засуулж яв. Түүнээс биш мэргэлүүлж, төлөг тавиулаад хэрэггүй. Дийлэнх хүмүүс ид шидийн юм шиг л юм санаад байх юм . Мэдээж нас нөгчсөн үед алтан савыг нь нээлгээд хонх дамар дуугаргах нь зөв өө, түүнээс биш тэд чинь ид шидтэн биш,за тэгээд энэ талын мэдлэг, жаяг ёсыг нь мэдэхгүй бол үүгээр оролдоод юу хийхэв, гай болно,үүгээрээ явсан хүний амьдрал уруудсан уу гэхээс дээшилдэггүй жамтай, битгий мухар сүсэглэ, тэгвэл яг хар тамхинд л орсонтой ижил шүү гэж сургаж байсан. Өнөөдөр л аавынхаа хэлсэн сургаалийн утга агуулгыг нь маш сайн санаж байна. Харин тухай үедээ огт ойлгоогүй, аавынхаа сургаалыг дагаагүй явсандаа харамсаж байна даа. Иймээс мэргэч төлөгч гэх мэт хүмүүсийг хянах нь тун зөв.дийлэнх хэсэг нь залилан хийгээд байна шүү.
Бас анхаарах нэг зүйл бол их дээд болонЕБ сургуульд зөвхөн орчин үеийн шинжлэх ухааныг л эрхэмлэдэг багшийг л ажиллуулах хууль журам гаргамаар байна. Багшлах эрхийн шалгалт авч багшлах эрх олгодог шиг тэднээс бөө удган, мэргэч төлөгч эсэхийг нь шалгаж,үүнийг бусдын эсрэг ашиглахгүй гэсэн тангараг,гэрээ байгуулмаар байгаа юм. Би багш хүн бөө удган, үр хүүхэд хамаатан садан нь бөө удган ч гэдэг юмуу түүгээрээ далайлгаад түүнийгээ ч ашиглаад бүр ажил дээр зөрчил үүссэний төлөө хохь чинь шүү миний хүү бөө шүү, хүү рүүгээ утасдаад л за юмаа өргөөрэй, нам дараарай, үзүүлээд өгөөрэй гэдэг хүн олон байна шүү. За юмаа өргөөрэй,за шөнөжин суугаад юмаа хийж байгаад өвөөдөө ардын багш цол олгуулчих гэх мэт аймаар юм болно шүү дээ.Бөө удганууд нь ингээд байхлаар яаж улс орон амар амгалан байж, шударга үнэн амьдрах вэ дээ. зарим сургууль, багш нар бүр ажил дээр янз бүрийн хүн авчирч арга чарга хийлгэж байна гээд л, шороо, архи цацаад л байна шүү дээ. Ийм сургуулиуд олон байгаа шүү Энэ талаар боловсролын хуульд сайн тусгаж оруулж өгмөөр байна. Хүний сүсэг бишрэлийн асуудал хуулиар зөвшөөрөгдсөн гэж үзэж болохгүй ээ. Мэргэжлийн онцлог, үйл ажиллагааны чиг хандлагаас хамаараад зарим байгууллага, мэргэжилтэнд хязгаарлалт хийж болоно шүү дээ. Багш, эмчийн ёс зүй гээд л яриад, дэмийн хэрэгтэй хэрэггүй заалт оруулснаас үүнийг оруулж өгвөл боловсролын утга агуулга олонд ойлгогдож, үнэ цэнэ нь дээшилнэ. Үгүй бол нэртэйгээр нь орчин үеийн шинжлэх ухааны боловсрол биш зөвхөн шашины, сүнсний,далд ухамсрын боловсролыг чухалчилж болно шүү дээ. Хоосон сүсэгтэй нэг нь харын муу домоороо энэ орчлон хорвоог сүйрүүлэх нь байна шүү.Өнөөдөр боловсролын байгууллагад чадалтай чансаатай, мэдлэгтэй боловсролтой, сэтгэлтэй, хүмүүжилтэй нь ажиллаж чадахгүй байгаа шүү, ажиллахад айдас түгшүүр дүүрэн, аргагүй эрхэнд амьдралаа зогоохын тулд ажилласан болж, ар өвөрт нь гарч янз бүр болж явна. Учир нь тэр аймшигтангууд чинь хараал ерөөлөөрөө айлгана, бас чи аятайхан байгаарай тэр удган шүү,бөө шүү гэж зөвлөнө ч сүрдүүлнэ ч. Тэгээд тийм юм сонссон хавчилган дунд байгаа амьтны сэтгэл зүйд нөлөөлж аргагүй эрхэнд айна даа. Тэгээд аягүй бол сэтгэл санаагаараа юм болно шүү дээ. яМАР Ч ГЭСЭН Боловсролын байгууллага дээр ийм л юм болж байна.Цаашлаад тийм оюутан ч байна. Бичвэл их зүйл байна даа. Мэргэч төлөгч,бөө,удган тийм л ид шидтэй юм бол үер буух,төр засаг яахыг урьдчилаад мэдээд,таван гэх мэт толгойнуудаа аварчихгүй яасан юм. Тэр битгий хэл улс төрд орж байгаа хүмүүсийг сайн шинжээд авилгал,ар өврийн хаалга, хуйвалдаангүй,хүн чанартай хүмүүсээ төрд гаргачихгүй яасан юм.Ер нь эд нар чинь мэргэжил боловсролгүй,тэгээд хар хор ихтэй, юу ч хийхээс буцахгүй, мөнгө хараад нүд нь хорхой болчихдог,үр хүүхэд, хойч үе , энэ тэр гэх сэтгэлгүй хүмүүс юм.Харин үнэн чадалтай бөө, удган, лам хувраг, мэргэч төлөгч нар авах гээхийн ухааныг мэддэг, хамаа намаагүй юм хийдэггүй, учиргүй мэргэлж төлөглөөд суудаггүй, буян заяа нь дэлгэрсэн, нүд царай зүс нь хүртэл өөр,учрыг тунгаадаг, сургаж, тайлбарлаж, чадах зүйлээ л хийдэг, чадахгүй зүйлээ чадахгүй гэнэ. Тэд ёстой тавилантай юмыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс байдаг юм гэсэн. Түүнээс биш сайн ч муу ч юу ч байсан за би чадна, болгоё гэдэггүй юм билээ. Тэгээд өдөр судартай, цагтай нартай, хязгаартай, хүлээж авах хүнээ авч, үгүй хүнээ үгүй гэдэг гэсэн. Тэд сайн сайхныг ерөөж, муу муухайг урьдчилан сэргийлдэг болохоос за тэр хүнийг болиулаад чамайг дарга болгоё, тэр хүнийг үхүүлээд чамайг аврая гэдэггүй ёстой юм билээ._ Ёстой л нэг сүү ус хоёрыг хольж хутгачихаад салгаж болдоггүйн адил энэ бөө удган , мэргэч зэрэгчид хараа хяналтаа сайжруулахгүй энэ нийгмийн бүх юм ээдэж, гашилж дууслаа.
Бичсэн: Жамсран (зочин) цаг: 16:19, 2018-08-15 | Холбоос | |


Бөө, удган, мэргэч төлөгч гэх мэт хүмүүсийг компани байгуулах эрх авдаг шиг албан ёсны эрхийг/ зөвшөөрөл/ зохих байгууллагаас /цагдаа, хууль,шашин/-с өгч, хянаж, татвар авч,хяналт тавьж, тариф тогтоомоор юм. заримгүй замбараагүй мөнгө авч ам гарчихаад ямар ч нөлөөгүй, заримд нь улаам цайм худал хэлээд байхад ч гэсэн өөрөө ирээд хандсан юм даа гээд хэдэн төгрөг өгнө/олны олон гэхээр ийм янзаар хичнээн төгрөг хуримтлагддаг бол/, зарим хэсэг ортой юм хэлдэг ба зарим нь хааяа барин тавин үнэхээрийн юм хэлж л байдаг тэгээд арга заслаа хийж өгнө гээд хийлээ ч тэр нь ямар ч нөлөөгүй байх юм. Зарим нь бүр улаан цайм л мөнгө нэхээл унана, бас ч гай болох вий гэсэндээ тэр мөнгийг яаж ийгээд олоод өгнө тэглээ гээд нэмэр байхгүй, харин ч бүр доройтох шинжтэй. Нэг оччихоороо хар тамхинд орсон байлтай очоод байх талтай учир нь зарим нэг муу юмандаа сайн буцаагаад дуудаад байдаг юм шиг байгаа юм. бүр уасны дугаар авчихаад л залгаад л байна. айж гайхахдаа авахлаар хүрээд ир чухал шүү гээд л дууна тэгээд л тийм шүү гээд мөнгө нэхдэг иймэрхүү бөө, удган, мэргэч төлөгч нар байх юм. Зарим нь бүүр ямар ч үг дуугарахгүй юу ч асуугаад хэрэггүй би мэдэж байна гэж баахан эрх мэрхтэй ноцолдож байгаад л шууд л төчнөөн төгрөг гээд л нэхчихдэг, түүнийг нь өглөө гээд нэмэргүй, улам л асуудал гарна тэгээд л дуудна даа, зарим нь бүр нэг удаа очсоны төлөө ямар ч нөлөөгүй байхад л дуудсаар байгаад тухайн асуудлаараа дөрөөвчлөөд өчнөөн мөнгө авна. сарын авдаг цалинг минь хэд нугалаад авна шүү дээ. Надтай энэ талаар санал нэг хүмүүс олон байгаа. Ер нь аль болох очихгүй л гандангаар орж номоо уншуулаад, мааниа уншаад, суврагаа тойроод л байхад болох юм билээ. Тэдэнд аль болох очих хэрэггүй юм билээ шүү. Нэг сул талыг минь мэдчихээрээ түүнийг нь барьж хазайлгасаар улам дордуулаад байдаг юм билээ. учир нь тэр хандаж байгаа хүнээсээ л мөнгө салгахын тулд барьцаалаад байдаг юм билээ. Энэ бол увайгүй муу хоёрын хооронд аргатай хүний үнэргүй, нүлэг буян мэдэхгүй амьтдын мөнгө олох арга юм билээ. Зарим нь мөнгөтэй гэдгийг нь мэдмэгцээ мөнгөн дээр нь тоглолт хийгээд байх юм билээ. Миний аав том лам хүн байж хэлмэгдсэн. Орон шоронд ч орохоор байсныг нутгийн мэргэдүүд тусалж, номтой судартай,ачтай буянтай хүнийх нь хувьд хүндэлж,улмаар ар өвөртөө хийж нуусаар 90 онтой золгуулсан. Гэвч минйи аав би эрдэм ухаантай, чадалтай хүн гэж мэргэ төлгө тавьж, олны сэтгэл санаагаар тоглож яваагүй. Харин ч бүр мэргэч төлөгч ийм янз бүрийн хүн дээр очоод хэрэггүй шүү хувь тавилангий чинь өөрчилчихдөг юм шүү. Харин жилийн засал, хань ижлийн зохицол, газар нутгийн тохироо зэргээ засуулж яв. Түүнээс биш мэргэлүүлж, төлөг тавиулаад хэрэггүй. Дийлэнх хүмүүс ид шидийн юм шиг л юм санаад байх юм . Мэдээж нас нөгчсөн үед алтан савыг нь нээлгээд хонх дамар дуугаргах нь зөв өө, түүнээс биш тэд чинь ид шидтэн биш,за тэгээд энэ талын мэдлэг, жаяг ёсыг нь мэдэхгүй үүгээр оролдоод юу хийхэв, гай болно шүү, дээрээсээ үүгээрээ явсан хүний амьдрал уруудсан уу гэхээс дээшилсэн юм байхгүй, битгий мухар сүсэглэ, тэгвэл яг хар тамхинд л орсонтой ижил шүү гэж сургаж байсан. Өнөөдөр хэлсэн сургаалийн утга агуулгыг нь маш сайн санаж байна. Харин тухай үедээ огт ойлгоогүй явсандаа харамсаж байна даа. Иймээс мэргэч төлөгч гэх мэт хүмүүсийг хянах нь тун зөв. дийлэнх хэсэг нь залилан хийгээд байна шүү. Бас анхаарах нэг зүйл бол их дээд болон сургуульд зөвхөн орчин үеийн шинжлэх ухааныг л эрхэмлэдэг багшийг л ажилллуулмаар байна. Багшлах эрхийн шалгалт авч багшлах эрх олгодог шиг тэднээс бөө удган, мэргэч төлөгч эсэхийг нь шалгаж,үүнийг бусдын эсрэг ашиглахгүй гэсэн тангараг, гэрээ байгуулмаар байгаа юм. Би багш хүн бөө удган, үр хүүхэд хамаатан садан нь бөө удган ч гэдэг юмуу түүгээрээ далайлгаад түүнийгээ ч ашиглаад бүр ажил дээр зөрчил үүссэнээ төлөө хохь чинь шүү миний хүү бөө шүү, хүү рүүгээ утасдаад л за юмаа өргөөрэй, нам дараарай, үзүүлээд өгөөрэй гэдэг хүн олон байна шүү. За юмаа өргөөрэй,за шөнөжин суугаад юмаа хийж байгаад өвөөдөө ардын багш цол олгуулчих гэх мэт аймаар юм болно шүү дээ.Бөө удганууд нь ингээд байхлаар яаж улс орон амар амгалан байж, шударга үнэн амьдрах вэ дээ. зарим сургууль, багш нар бүр ажил дээр янз бүрийн хүн авчирч арга чарга хийлгэж байна гээд л, шороо, архи цацаад л байна шүү дээ. Ийм сургуулиуд олон байгаа шүү Энэ талаар боловсролын хуульд сайн тусгаж оруулж өгмөөр байна. Хүний сүсэг бишрэлийн асуудал хуулиар зөвшөөрөгдсөн гэж үзэж болохгүй ээ. Мэргэжлийн онцлог, үйл ажиллагааны чиг хандлагаас хамаараад зарим байгууллага, мэргэжилтэнд хязгаарлалт хийж болоно шүү дээ. Багш, эмчийн ёс зүй гээд л яриад, дэмийн хэрэгтэй хэрэггүй заалт оруулснаас үүнийг оруулж өгвөл боловсролын утга агуулга олонд ойлгогдож, үнэ цэнэ нь дээшилнэ. Үгүй бол нэртэйгээр нь орчин үеийн шинжлэх ухааны боловсрол биш зөвхөн шашины, сүнсний,далд ухамсрын боловсролыг чухалчилж болно шүү дээ. Хоосон сүсэгтэй нэг нь харын муу домоороо энэ орчлон хорвоог сүйрүүлэх нь байна шүү.Өнөөдөр боловсролын байгууллагад чадалтай чансаатай, мэдлэгтэй боловсролтой, сэтгэлтэй, хүмүүжилтэй нь ажиллаж чадахгүй байгаа шүү, ажиллахад айдас түгшүүр дүүрэн, аргагүй эрхэнд амьдралаа зогоохын тулд ажилласан болж, ар өвөрт нь гарч янз бүр болж явна. Учир нь тэр аймшигтангууд чинь хараал ерөөлөөрөө айлгана, бас чи аятайхан байгаарай тэр удган шүү, бөө шүү гэж зөвлөнө ч сүрдүүлнэ ч. Тэгээд тийм юм сонссон хавчилган дунд байгаа амьтны сэтгэл зүйд нөлөөлж аргагүй эрхэнд айна даа. Тэгээд аягүй бол сэтгэл санаагаараа юм болно шүү дээ. яМАР Ч ГЭСЭН Боловсролын байгууллага дээр ийм л юм болж байна. Мэргэч төлөгч, бөө ,удган тийм л ид шидтэй юм бол үер буух, төр засаг яахыг урьдчилаад мэдээд, таван гэх мэт толгойнуудаа аварчихгүй яасан юм. Тэр битгий хэл улс төрд орж байгаа хүмүүсийг сайн шинжээд авилгал,ар өврийн хаалга, хуйвалдаангүй, хүн чанартай хүмүүсээ гаргачихгүй яасан юм. Ер нь эд нар чинь мэргэжил боловсролгүй шахам тэгээд хар хор ихтэй, юу ч хийхээс буцахгүй, мөнгө хараад нүд нь хорхой болчихдог хүмүүс байдаг юм түүнээс үр хүүхэд, хойч үе , энэ тэр гэх сэтгэлгүй хүмүүс. Харин үнэн чадалтай бөө, удган, лам хувраг, мэргэч төлөгч нар авах гээхийн ухааныг мэддэг, хамаа намаагүй юм хийдэггүй, учиргүй мэргэлж төлөглөөд суудаггүй, буян заяа нь дэлгэрсэн, нүд царай зүс нь хүртэл өөр,учрыг тунгаадаг, сургаж, тайлбарлаж, чадах зүйлээ л хийдэг, чадахгүй зүйлээ чадахгүй гэнэ. Тэд ёстой тавилантай юмыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс байдаг юм гэсэн. Түүнээс биш сайн ч муу ч юу ч байсан за би чадна, болгоё гэдэггүй юм билээ. Тэгээд өдөр судартай, цагтай нартай, хязгаартай, хүлээж авах хүнээ авч, үгүй хүнээ үгүй гэдэг гэсэн. Тэд сайн сайхныг ерөөж, муу муухайг урьдчилан сэргийлдэг болохоос за тэр хүнийг болиулаад чамайг дарга болгоё, тэр хүнийг үхүүлээд чамайг аврая гэдэггүй ёстой юм билээ._ Ёстой л нэг сүү ус хоёрыг хольж хутгачихаад салгаж болдоггүйн адил энэ бөө удган , мэргэч зэрэгчид хараа хяналтаа сайжруулахгүй энэ нийгмийн бүх юм ээдэж, гашилж дууслаа.
Бичсэн: Жамсран (зочин) цаг: 15:17, 2018-08-15 | Холбоос | |


Монголд ч бөө нар өдөр болгон л төрж байна даа гэж,
Бичсэн: sitgel цаг: 13:20, 2010-11-05 | Холбоос | |


Uugii
Mongol 20.000 buutei boloh ym gsn. Tsowuun tsagaar boo nar ih olshirdog ym gsn. Za tegeed uneheer ongod tengertei ni ch bdg l baih. Xuuramch huniig zalilan mehelj bgaa nuhduud ch tsoongui baigaa baix. Neg talaasaa bas boduushtai l ym bichsen bn.
Бичсэн: Uugii (зочин) цаг: 10:43, 2010-11-05 | Холбоос | |


энэ бичилгийн төлөө обдоог мянган бөө зэрэг бөөлвөл яанаа баларсаан...
Бичсэн: g84 цаг: 17:40, 2010-11-01 | Холбоос | |


aan tiin
ene ugyyllig yndesnii TOIM setgyyld gargasan bgaa
Бичсэн: Обдоо цаг: 14:53, 2010-11-01 | Холбоос | |


Маш зөв сэдэв хөнджээ. Тэр архинаас гаргах гээд эсгийг боолгоод нас барсан залуу манай нэг таньдаг ахын найз нь үнэхээр чадалтай залуу байсан гэж сонссон. Аймар шүү...

G84 гоё хэлжээ инээх
Бичсэн: xvv цаг: 13:38, 2010-11-01 | Холбоос | |


Гоё бичжээ
Үнэхээр ийм мунхруулах үйл ажиллагаа идэвхитэй явагдаж байгаа үед бол бөө мөргөлийг шашны нэг хэлбэр гэхээсээ илүү сайхан мунхруулах хэлбэрээр ашиглаж, хүмүүсийн мэдлэг дутуу байдлыг хөрөнгө мөнгө олох үндэс мэт үзэж байгаа нь гачлантай.
Бичсэн: Зочин цаг: 09:54, 2010-11-01 | Холбоос | |


за сонин л юм бна
Бичсэн: гэрэл (зочин) цаг: 18:53, 2010-10-28 | Холбоос | |


Орой орон сууцны хорооллын цонхон доогуур явахаар дандаа л бөөгийн бөмбөр дуулдана. Ийм юманд итгээд явдаг хүмүүс бол ёстой "хөөрхий дөө" л юм.
Бичсэн: dadido цаг: 16:42, 2010-10-28 | Холбоос | |


hahaha
хахаха манайхан нээрээ уул усаа хамгаална гээд л хашгичаад л байдаг. Энэ лсууд нь хашраачихмаар л юм хэхэхэх
Бичсэн: Обдоо цаг: 14:45, 2010-10-28 | Холбоос | |


цаг нь болсон болохоор л бөө олширч байгаа юм шүү дээ
яахав дуучид бүгд бөө ш дээ
Ариунаа жавхлан,... одоо жүжигчид орно. од биш гэхэд бас очнууд шүү дээ тэд чинь...
цөвүүн цагийн үр гэж энэ дээ кккк
өвчтэй хүүхдээ бөө болгох гэж 7 саяыг өгөөд үрэгдсэн хойно нь хувцас хэрэглэлийг нь шатааж буй хүмүүс их л олон байгаадаа цаагуур чинь
сүлжээний бизнес гэдэг чинь ийм л хүчтэй байгаа юм даа юуны чинь орифлем...
одоо Монголчуудын 10% нь бөө боллоо нийлээд бөөлөхөд оюу толгойг буцаан авч авилгачидын гар нь татаж, манай орон дэлхийн дээвэрт гарах юм байгаа биз дээ...
Бичсэн: g84 цаг: 14:10, 2010-10-28 | Холбоос | |


хүлээн авлаа
нөхөрсөг шүүмжлэлийг хүлээн авлаа
Хэн алинийг доромжилох зорилго байхгүй гэдгийг ойлгоорой. Гэхдээ би угаас шашин шүтдэгүй хүн . Энэ миний өөрийн л үзэл бодол юм. 
Бичсэн: Обдоо цаг: 13:39, 2010-10-28 | Холбоос | |


Good
Obodoo! dajgui niitlel bolson bn, barimtai, undeslel saitai, mun busdiig ene buh ayulaas hamgaalj bgaad chin bayarlaj bn shvv. Neg zuil taalagdsangui, yaahav Boo murguliig buruugaar ashiglaj zalilan ene teree hiigeed yavj bgaa humuusiin huvid uneheer ayultai, aimshigtai. Tegeed ch bie biedee haraal eruul hiigeed yavj bn gdg chin uneheer ene tsag ye yamar ih dordson bgaag haruulj bn . Harin ter 90 sayiin nuhriig jaahan medeh yum bn. Tuhain yedee zalilan uildeed neleed yum bolsoniig hen buhen medne. Harin odoo zasraad ih sain hun bolson gene lee shvv. Er n Kriminolgi sudlal deer bdagchlan uridnii gemt zan uiltei nuhduud uurchluguud uhamsralaad yavah heregtei gej posistivistik uzeld bdagchlan uneheer hergee uhamsarlaad zasarsan bol ter huniig huuchin hergeer n ingej eree tseergui bichij ter hunii ner hundiig ingej hamaagui unagaaj bolohgui gedgiig chi nadaar heluuleltgui medej bgaa. Yaahav dee Christiin shashnd durguig chin medne l dee gehdee l bas yag ter hesgiig unshij bh yavtsad jaahan emzegllee tegeed setgegdlee uldeeheer shiidlee.

Za tegeed er n bol mash ih taalgdsan bolood l unshlaa, harin mer ser aldaagaa ahij bitgii davtaarai. PLS.

Amjilt
Бичсэн: Someone whom u know (зочин) цаг: 13:36, 2010-10-28 | Холбоос | |


Тэр архи өгч эсгийнд ороож байгаад галдээр шарж алахад нь аав ээж нь хамт байж миний хүү хэлснийг хий гэжийгаад өөрсдийн гараараа алчихсан гээд бүүр сүүлдээ сэтгэцийн өөрчилтөнд орсон одоо эмчилгээнд байгаа гэж үзэж байгаа эмч нь хэлжийлээ шд.

ямар цаг нь ирэхээр хүмүүс ингэж төвчигнөдөг байна аа. nerd
Бичсэн: Бахархал цаг: 13:16, 2010-10-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax