Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Oct-28
Даварсан өмгөөлөгч нар
 Сүүлийн үед даварсан өмгөөлөгч нарын тухай хаа сайгүй л бичих болж. Заримыг нь үл өгүүлэн өгүүлэх нь. 14 настай охины хоолойг боож амь насыг нь хохироон, цогцосыг нь хаясан гэмт хэрэг үйлдсэн залуусын хэрэг шүүхээр эцэслэн хэлэлцэгдэхгүй түмний цухлыг барж байна. Хөөрхий талийгаачийн аав аргаа бараад л талбай дээр гарын үсэг цуглуулж , Ерөнхийлөгчийг шүүх хуралд оролцооч ээ хэмээн захидал бичиж суугаа хэрэг. Шүүх хуралдаа ирэхгүй байгаа өмгөөлөгч нарыг торгох , арга хэмжээ авах талаар талаар Өмгөөллийн тухай хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  тодорхой заалтууд бий. Бүр болохгүй бол ноцтой зөрчил гаргасан өмгөөлөгчийн эрхийг хасаж ч болно. Хүн алчихсан хүмүүс өмгөөлөгчийн хууль бус аргад дулдуйдан инээгээд л явж байдаг ийм даварсан юм гэж юу байдийн. Өмгөөлөгч гэх нөхөд шүүх хурлыг янз бүрээр саатуулж, хойшлуулж явдаг энэ балай жишгийг хааж цаашдаа албадан ирүүлж байсан ч болохгүй юм алга.   
Обод
Сэтгэгдэл:


Үзэл бодол юм доо
Үзэл бодлоо илэрхийлэх нь сайхан шүү Өмгөөлөгч ийм байна тийм байна эсхүл сайн муу гэх мэт өөрсдйин л эрх болхоороо үзэл бодлоо бичих хэрэгтэй. Гэхдээ нэг үнэн зүйл бол аль ч улсад шүүх орших бол өмгөөлөгч байх л болно
Бичсэн: Үзэл бодол (зочин) цаг: 06:39 PM, 2013-Feb-6 | Холбоос | |


Шүүх хуралдаан хойшлогдож байгаа шалтгааны талаар судалгаа авч байна лээ. энэ талаар ямар нэг зүйл хийх гэж байгаагын дохио юм болов уу гэж би бодож байгаашд
Бичсэн: Чойрын Хүү цаг: 03:10 PM, 2010-Nov-1 | Холбоос | |


өмгөөлөгчдийн холбоо тусдаа
Өмгөөлөгчдийн холбоо тусдаа байгууллага. Гэхдээ өмгөөлөгчдийн гэрчилгээн дээр Хууль Зүйн Сайд гарын үсэг зурдаг.
Бичсэн: Обдоо цаг: 09:58 AM, 2010-Oct-29 | Холбоос | |


omgoologchiin holboo tusdaa baiguulaga saNAGDh uym
Бичсэн: upshot_gp цаг: 09:04 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


naad herlenchimeg estoi so gar uym shig bnalee ter hergiin material n gj estoi hun uu ugui uy neeree, omgoologchdiig muulah hereggui neg uchr bgaa naad herlenchimgiichin eej owoo n tom garuud gesen kkk..bi suraa togsood omgoologch boliishd hehe ууртай
Бичсэн: upshot_gp цаг: 09:02 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


тэхх өмгөөлөгч болно гэдэг бол нэлээн хүнд даваа нэлээн арын хаалга бас ихээхэн мөнгө цаг зүтгэл шаардсан ажил болчоод байгааг бүгд л мэдэж байгаа. мань мэтийн бацаанууд бол угаасаа л цаашаа шүү дээ. хэ хэ. гэхдээ өмгөөлөгчийн эрхийг жоохон өндөр шаардлагатай өгдөг болох хэрэгтэй биз. өмгөөлөгч болий гэж бодож явсангүй болохоор мдэх юм алга. зүгээр энд тэнд явж байхад өмгөөлөгч нь хэргээ өмгөөлөх үндэслэл байхгүй хэрэгтэй мөн чиг олон таарсандаа. тэд нар яахав. хүний мөнгийг авсандаа бантаад тэгээд л хуралдаа ирэхгүй хойшлуулаад л байгаа байх. харин бүүр жудаггүй нэгэн нь тэр чигтээ замарч алга болоод ачигдаад явангуут би чадах бүхнээ хийсэн энтр гэсэн юм яриад гарч ирдэг. бас нөгө сайн өмгөөлөгч бол шүүгчийн найз гэсэн хэлц гарахад хүртэл нөлөөлөөд байгаа зүйл бол ердөө л өмгөөлөгч ажлаа хийх боломж монголын хуулиар таг хаалттай байна шүү дээ. дээр нь шүүгч нар нь ч гэсэн хичнээн яриад үндэслээд байхад наадах чинь онол харин би хуулиа барьж шийдэж байнаа гэсэн сэтгэхүйтэй. яагаад онолын үндэслэлээр хэргийг хэрэг биш болгож болохгүй гэж. иймэрхүү жишээ захаас аваад замаар дүүрэн байна дөө. сайн өмгөөлөгч хүн яалт ч байхгүй хүн алцан хэргийг хүн алаагүй гэж биш юмаа гэхэд энэ чинь нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож чаддаг байх ёстой. гэтэл тийм жишээ монголын түүхэнд ганц ч байхгүй. бас өөр зүйл рүү шилжүүлэх замаар ял хөнгөлөх арга бол өмгөөлөгчдийн ашиглаж болох сайн аргуудын нэг. гэтэл хулгай бол хулгай дээрэм бол дээрэм булаалт бол булаалт энтр гээд л дуусаа. төсөөтэй хэрэглээд шийдэж байсан жишээ бол алдарт долоон сарын нэгэн. тэнд зүгээр бүгдээрээ олон арван тэрбумыг галдан шатааж дээрэмдсэн үндэслэлээр наймаас арван жил авсан. ганц чулуу шидсэн хүн яаж яваад дээрэм хийсэн галдан шатаасан болоод байгааг би огтоос ойлгоогүй. өмгөөлөгч нар энэ бүхнийг хараагүй гэж үү. арай чдээ харсан байлгүйдээ. даанч шүүгч нар нь тэрийг нь огтоос сонсоогүй хэ хэ. үнэндээ камерт өртсөн азгүй гарууд л тэгэхэд тэр олон жилийн ялыг авсан шүүдээ. үнэхээр л тийм аймаар галдан шатаасан дээрэм хийсэн нь үнэн юм бол камерт өртөөгүй хичнээн хүн байгаа бол. тэд айж байгаа боловуу. гэнэт нэг камер дээрээс миний бичлэг олдвол яана гэж.
Бичсэн: dao цаг: 08:20 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


Их л учиртай бодох байх. Нөгөө талаар хууль гэдэг чинь туйлын биш харьцангуй байх ёстой л гэж ойлгодог шд. Хуульч хүн тэр дундаа өмгөөлөгч хүн эрх зүйн бүх боломжийг харж байх ёстой биз. Ийм эрх зүйн хийдлийг гаргаж тавьж ашиглаж завхралыг нь харуулж байгаа нь бас баярлууштай. Хувь хүний үүднээс бол муухай л юм
Бичсэн: dadido цаг: 04:49 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


өмгөөлөгчдийн холбоо
өмгөөлөгчдийн холбоо гэдэг чинь бараг хууль зүйн яамны бараг нэг агентлаг шахуу болцорсон юм быиш үү ай. Өөр холбоо байгуулж болохгүй гэсэн хууль гаргаад залуучуудыг хавчиж, шахаж этэр.. Монголд ганцхан өмгөөлөгчдийн холбоо байна ч гэх шиг. жишээ нь Залуу өмгөөлөгчдийн холбоо байж болохгүй юм даа.Цаашдаа ийм байдлаараа байхүгй өөрчлөгдөх л байх даа гэж найднам. Ингэхийн тулд л бичиж байна.
Бичсэн: Обдоо цаг: 02:49 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


unendee unuuh heregtenee umguuluh gartsgui bolgochihson huuliin zavhral l daa minii bodloor bol. umguulii geheer undeslel yu ch bhgui usreed l huuliin dood hemjeeg uguuleh bolomjtoi terniih n undeslel n uvchtei eej jirmesen ehner nyalh nyalzrai huuhed entr l bdag. huulid zaasnaas hungun yal onogduulah yamar ch bolomjgui. heden naizuud niilj darviad deerem hiihed demii yum bishuu geed dagaj yavsand n hurtel 8 jil ugdug huulitai ulsad umguulugchid zailuul uursdiinhuu argaar l umguulj bgaa n ter. medeej ene hetreed ireheeree olnii anhaarliig tataj bna. gehdee zugeer umguulugchiig albadan iruuldeg bolood asuudal shiidegdehgui gedgiig bol harin ch helmeer bnadaa.

umguulugchdud umguulul hiih bolomjiig olgoson huulitai bolgoh heregtei tegehgui bol aluurchniig umguuluh hun oldohoo bna shuu dee odoo ch oldohoo bgaal bna

Бичсэн: dao цаг: 02:23 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


энэ хэрэг
энэ хэрэг нээрээ арай дэндэж байгаа юмаа чёрт гэж
Бичсэн: Обдоо цаг: 01:34 PM, 2010-Oct-28 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant