Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Oct-29
Матаасын нийгэм
60,70,80-аад оны үед анд нөхөд биенийгээ, авгай нөхөр хүртэл бие биений маттдаг байсан гэхэдхилсдэхгүй. Хуйгаар нь хэрэн сүлжсэн их мэдэээлэгчтэй, бууны нохойтой  улс ази дундаа л манайх, хойд  Солонгос хоёр л байсан болов уу. Матаад л унагана, матахыг харин НАХЯ зааж өгч элсүүлнэ. Хүнээр тагнуул хийдэг энэ ажлыг орос ах нар манай улсад тагнуулын үндсэн школ болгож зааж өгсөн гэдэг. Энэ арга одоо ч хэвээрээ тагнуул, гүйцэтгэх ажил нэрийн дор хүний эрх зөрчсөн хууль бусаар эрүүдэн шүүсэн гээд түг түмэн баримт өдрийн хэвлэлийн нүүрнээ өнгөлж байна.
Ер нь гүйцэтгэх, тагнуулынхаа хийх ажлын арга хэлбэрийг хуулиараа ил болгох ёстой атал бүх юмыг "төрийн нууц" нэрийн дор журам гаргаж тэрийг нь өөрсдөө л "мэддэг" сонин соц-тагнуулын арга амьтай бөхтэй оршсоор байна.

                Ийм яриа байдаг: " Тагнуулын болон гүйцэтгэх ажлын байгууллагуудын үйл ажиллагааны талаар гомдол, хов жив хэдий чинээ их гарч баныа. тэр чинээ муу ажиллаж байна. харин хэдий чинээ юм дуулдахгүй байна сайн ажиллаж байна хэмээн дүгнэдэг" гэсэн. Манай тагнуулч, гүйцэтгэх ажилтнуудыг сайн гэж ярьдаг л даа. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тэмдэглэмээр байгаа нь төр биднийг ямар арга хэрэгслээр ямар үндэслэлээр чагнаж байна гэдгээ нууцлаж байгаа явдал  юм. Тухайлбал нэг ийм заалт байна л даа. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд " ... өөрийн үзэмжээр тагнана" гэсэн утгатай. Энэ нь ямар нэг байдлаар иргэдийн  эрх зөрчих эх сурвалж болж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.

               Иргэд бидэнд хамаатай бас нэг зүйл бол ямар арга хэрэгслээр биднийг чагнах тухай юм. Олон улсын жишгээр бид таныг ийм техник, хэрэгслээр ингэж тэгж чагнана, утсан харилцаа чинь ийм хэлбэрээр ингэж ингэж гүйцэтгэгдэнэ, эд хоног байна, тэд хоног байна гэх мэт. Хүнийг тагнах хэлбэрүүдээ ингэж хуульчилсанаар иргэн ямар хэлбэрээр тагнуулынхан таны эрхийг  зөрчиж байгааг мэдэж гомдол гаргах эрхтэй байдаг.

     Гэтэл манайд тагнуулын хууль ч тэр гүйцэтгэх ажлын тухай хууль ч тэр иргэдийн эрх ашгийг хамгаалахгүй харин тухайн байгууллагуудын эрх ашгийг хамгаалсан байх жишээний. Гүйцэтгэх ажил гэж юу вэ гэдгийг наад захын иргэн мэдэх ч үгүй бөгөөд матуулан барин дахин дахин шалгуулж л явдаг.
Нэг дургүй хүрэм жишээ дууллаа л даа. Нэгэн томхон эмнэлгийн дарга нөхрийг ажилчид нэргүй захидал утсан харилцаагаар улирал, сардаа нэг удаа матаж, шалгахгүй байхын аргагүй баримттай устай бичиж шалгуулдаг, ажлыг нь хийлгэдггүй гэнэ. Хэн матсан нь тодорхойгүй, "Хуучин ажиллаж байсан шударга иргэнээс" гэх мэт хаягтай.

     "Өнөөдөр" сонин гарчиглаж байна. Хууль бусаар мод ачиж байгаа нөхрийг 88017777 дугаарын утсанд Байгаль орчны газар мэдээлэл авсаны мөрөөр баричвчилж эрүүгийн хэрэг үүсгэсэн гэнэ. Ёооё л доо. Байгаль орчны газар гүйцэтгэх албаныхнаас илүү мэдээлэл авах аргаа нээлттэй зарлаж байгаад хэрэг илрүүлж байна гээд бод доо.

     Энэ олон матах тугаарууд 19.., 88 ... гэх мэтчилэн төрийн албан хаагчдыг матдаг тусгай тугаарын утас байхад цагдаагийн алба хаагчдыг матдаг бас нэг утас бий. Энэ мэтчилэн банк, хувийн компани хүртэл ажилчдийнхаа талаар элдэв матаасыг зарлаж байгаад л авдаг болж.
Матаас ингэж хөгжвөл бид эргээд матаасын нийгэмдээ очно. матна даа, матна ..
Обдоо              
Сэтгэгдэл:


Матаачийг шагнадаг газар буруутан барагдахгүй гэж би биш өөр нэг хүн хэлсэн байдаг юмаа. хэлээ гаргах
Бичсэн: LetMaidar цаг: 08:33 AM, 2010-Nov-7 | Холбоос | |


upshot_gp
улайх
Бичсэн: Зочин цаг: 08:06 AM, 2010-Nov-7 | Холбоос | |


ДДэлхийн аль ч улс оронд яргалж байж мэдээлэл авдаг арга одоог хүртэл байсаар байгаа. Байх ч болно. Байх ч хэрэгтэй гэж би боддог. Хэн нэгэн хүний бус улс эх орны эрх ашиг бүгдээс чухал шүү дээ эцсийн эцэст. Яахав өчнөөн сая хүн, бүхэл бүтэн улс орны төлөө бол цөөхөөөөн хэдэн хүнийг золигт гаргах явдал угаасаа л дэлхийн бүх тусгай албадын арга барил, өөрөөр хэлбэл нийтийн жишиг юм даа. гуниглах
Бичсэн: amaahai76 цаг: 10:20 PM, 2010-Nov-6 | Холбоос | |


төрийг зөвхөн Ху нам барьдаг байхдаа засгийн газрыг бараг л намын байр болгосон байж л дээ тэгээд төрийн ажил халаатай болохоор бууж л дээ тэгсэн доод хонгилоор дүүрэн бичиг цаас байж гэнэ энэ юу вэ ?
манай юм байгаа юм аваад явнаа гэсэн гэнэ... түүнийг төмөрсүх лантуутангууд л учрыг олж өөрийнхөндөө буян хураасан юм гэдэг юм билээ
Бичсэн: g84 цаг: 03:29 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


Их л тэсвэр шаарддаг юм билээ. Юу ч гэсэн оройн хоолоо хасчихгүй. Дараа хөөр баяртай уулзья. Сониноос тарган хүмүүс хоорондоо бооцоо тавьж турж байгаа сурагтай эхний гурван байр шагналтай гэсэн
Бичсэн: dadido цаг: 01:13 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


Хуулийн дагуу Тагнана гэж байдаггүй юм гэсэн шдээ.

АНУ-ын тагнуулын төв газрын нэг даргын тухай Нэг блог дээр байсан санагдана.
Бичсэн: Зочин цаг: 01:02 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


Магтаалаар мандаж Матаасаар унана аа sleepy
Бичсэн: Чойрын Хүү цаг: 12:54 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


Pooh, ingej matdag bsn ymuu. Mergejil bureer matdag utas n bas tusdaa ain, aimaar ymoo. Eh oron mini yaaj hogjnoo. Ene mataas gedeg chini ym hiih gej zuderch bgaa negniigee mataj doosh n buulgah muu arga ym uu daa. AImaar ууртай
Бичсэн: Lkhagva (зочин) цаг: 12:22 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


эсрэгээрээ бол таргалах уу тэ :р
Бичсэн: dao цаг: 12:18 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


dadido
dadido giin zuvluguund bayrlalaa gehdee heregyyylehed hynd l yum bna
Бичсэн: Обдоо цаг: 12:13 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


гуниглах
Бичсэн: dao цаг: 12:12 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


нээрээ зөвлөгөө өгье.
Хоолныхоо илчлэгийг багасга. Өөрөөр хэлбэл амттай, 2р хоолыг хас. Хар гурил ид, нарийн боов боорцог элдэв хүнс хэрэггүй. Элдэв амтлагч хоолондоо бүү хий, оройн хоолыг яадаг ч байсан март оронд нь тараг уу. Юу ч гэсэн нимгэрдэг л юм билээ. Тэгээд спортоор хичээллэвэл эргээд "курсант" формдоо орох байх
Бичсэн: dadido цаг: 12:12 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


Зорилго нь аргаа зөвтгөдөг тогтолцоог монголд их шүтээд байх шиг. Зарим тагнуулын нөхдүүд бараг эргээд НАХЯ ны тогтолцоогоо мөрөөддөг байх аа
Бичсэн: dadido цаг: 12:03 PM, 2010-Oct-29 | Холбоос | |


Мөрөөрөө зүгээр явжийгаад тэрэнд нь өртдөгийшд. яалтайв. Зарим матсантай нь харин монгол зангаараа гарчий л гэдгийшд одоо яалтайв raised eyebrow
Бичсэн: Бахархал цаг: 11:55 AM, 2010-Oct-29 | Холбоос | |


матсаар явна даа
дуулжил явна даа гэдэг шиг матсаар л явна даа гэдэг дууг залуучуудад зааж өгмөөргүй л банйа.
Бичсэн: Обдоо цаг: 11:09 AM, 2010-Oct-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant