Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-11-04
Намын цагдаа
Би намч бус хүн.  Бас цагтаа цагдаад ч байсан хүн. Гэхдээ өнөөдөр хоёулаа хоржоон хөдөлгөөд болдоггүй ээ. Иргэнээс авсан  татвараар санхүүжин, бидний төлөө ажилладаг цагдаа өнөөдөр хоолонд орох цайны газрын замыг маань хөндөлдөн барин байж  20 гаран минут хомслон ардын хувьсгалт намын их хурлыг хийж байгаа эвэртэн туурайтнуудыг замчлан гүйнэ. Цаана нь төрийн албаны тусгай хамгаалалтынхан хар шилээ зүйн станцаар хүүрнэнэ. "Анхаараарай  анхаараарай наана чинь одоо ямар амьсгаа гүйгээд байгаа юм бэ зогсоо л доо. Замаас гарга " хэмээн мань мэтийгээ хөөж тууна. Хүмүүс тэднийг харах гэж биш цайндаа орох гэж хүлээн зогсоно ...  Намд цагдаа зүтгэх гэж бидний хармаанаас татвар авдаггүй. Хэрэгтэй гэвэл гэрээт хамгаалалтын алба хөлслөх нь яасан юм бол. ... Хол байгаарай хол байгаарай .. болгоомжтой байгаарай хэмээн цагдаа төрийн тусгай алба хоёр намаа хамгаалан гүйлдэнэ. Маадгар алхаж яваа нь намын гишүүн. Манаж яваа нь цагдаа .... Харин эвэртэн туурайтнуудыг хаачихаа мэдэхгүй байгаа халтар доголон нохой л даган гүйж одов... Хүмүүс хоолондоо орох гэж хүлээн зогсоно.     
Обдоо
Сэтгэгдэл:


амаахай чиний зөв цагдаа нарын буруу гэж байхгүй шүү дээ тэд чинь тушаал биелүүлэх үүрэгтэй хүмүүс тэд дээрээс юу гэнэ тэрийг л яг таг биелүүлнэ хамгийн энийн жишээ гэхэд цагдаа нар өвөл боллоо дааржийн гээд дулаан хувцасандаа орку шүү дэээ тэднийг өвлийн хувцасандаа орхийг хүртэл дарга мэддэг шүү дээ ийм л байна
Бичсэн: Зочин цаг: 21:53, 2010-11-28 | Холбоос | |


энэ чинь хөөрхий муу ядарсан цагдаагийн буруу биш байх аа. би өөрөө цагдаад нэлээд хэдэн жил ажиллаж байгаад ахмад цолтой халагдсан хүн. угаасаа засгийн газар, ерөнхий сайдын мэдэлд байж, ерөнхий сайдын тушаалыг биелүүлэх үүрэг нь хуульчлагдчихсан байхад ингэхгүй гээд яах юм бэ? энэ асуудалд цагдаа буруутай бус. харин новшийн авилгач, луйварчингууд буруутай. эх орон, ард түмнийхээ төлөө тахир дутуу болтлоо өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэж явсныхаа хувьд би цагдаагаа өмөөрөх эрхтэй хүн.
Бичсэн: amaahai76 цаг: 22:28, 2010-11-06 | Холбоос | |


яалтай билээ гэж
Бичсэн: sitgel цаг: 13:22, 2010-11-05 | Холбоос | |


хэ хэ. намд үйлчлэх нь бүү хэл хувь хүний зуслангын байшин манаад цалингаа төрөөс авдаг цагдаа нар ч байдгышд.
Бичсэн: dao цаг: 15:22, 2010-11-04 | Холбоос | |


http://www.ulemj.com
Наадуул чинь юу ч хийхээс буцахгүй болсон улс шүү дээ
Бичсэн: Үлэмж (зочин) цаг: 14:40, 2010-11-04 | Холбоос | |


Манай цагдаад нам төрд сэм шургаж, хам иддэг том толгой офицерүүд их болсных.. ууртай
Бичсэн: LetMaidar цаг: 14:37, 2010-11-04 | Холбоос | |


Төрийн төмөр нудрагууд маань мань мэтийнхээ л намалдагыг нээх гээд байдаг болж. Манай нийгэм ч эрэг шураг нь энд тэндээ гарсан сонин л машаан байгаамдаа. Яаж ажлаад яваад байгаан бол доо. Хаашаа явжаган, хир хол явахын чөтгөр болоод Төрийн бөөс болсон нөхөд л мэдэх байх даа smug
Бичсэн: Чойрын Хүү цаг: 14:35, 2010-11-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax