Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-11-09
30 настнууд
 Энэ долоо хоногийн "Тойм" сэтгүүл дээр бичсэн редакцийн зурвас анхаарал татав. Ерөнхийдөө 30 настнуудын тухай бичжээ. Тэд шинэ үе тэд дараагийн үе ч зөнгөөрөө өсч өндийж хэний ч дэмжлэг дуслалцаагүйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа улсууд гэж... 
Нийтлэлч Баатархуяг Монгол Синдикат нийтлэлдээ "Харин одоо үе халах шинэчлэл хийгдэнэ. Гэхдээ энэ нь хаа хамаагүй залуусаар улстөр-санхүүгийн эрх мэдлийг шинэчлэнэ гэсэн үг биш юм. Өнөөдөр МАХН-ыг шинэ харагдуулж байгаа залуус яг энэ түвшиндээ буюу нийслэл, аймгийн ИТХ-ын хэмжээнд царцана. Олонх нь явцын дунд улстөрөөс шахагдан гарсан байх болно. Нэгэн үе Н.Энхбаярын эсрэг зорилгодоо ашиглахаар нийгмийг шинэчлэх хөдөлгөөнүүд болоод диссидентүүдийг санхүүжүүлж байсан элит шинэ давхарга өнөөдөр өөрсдөө оршин тогтнох, угсаа залгамжилсан засаглалаа бэхжүүлэхээр чармайж байна. Өөрөөр хэлбэл хувьсгалын дараахь бужигнаан намжиж, Монголын нийгэмд цоо шинэ давхраажилт бий болж байна. Өнөөдөр тэдний хүүхдүүд 25-35 насанд хүрч байна. МАХН-ынхан Ерөнхийлөгчийн суудлыг алдахгүйн тулд нэр дэвших насны хязгаарыг 45 гэж тогтоогоод сая Ц.Элбэгдоржид алдлаа. Тухайн үед хувьсгалыг гардан удирдаж байсан залуус их сайндаа л 30-тай байсан билээ. Харин санхүүгийн эрх мэдлийг атгагч цөөнх энэ алдааг давтахгүйн тулд яарч байна. 2016 он гэхэд парламентын сонгуульд нэр дэвшигчдийн олонх нь тэдний хүүхдүүд байх болно. Тэр “хүүхдүүд” нь тухайн үед 30-40 насны, барууны аль л нэртэй сургуулийг дүүргэсэн, дүүргээд зогсохгүй мастер, доктор хамгаалсан, өндөр боловсролтой, төрийн албаны туршлагатай, дэлхийн түгээмэл хэлнүүдийг гаргуун эзэмшсэн тийм л хүмүүс байх болно. Өнөөдөр УИХ дахь үе хоорондын хурцадмал тэмцлийн шалтгаан үүнд байна. 
УИХ-ын гишүүн Тэмүжингийн хэлдэг үнэн. “Бидний үеийнхэн бол эгэл борчуулын хүүхдүүд, дотооддоо сургууль дүүргэсэн, асар хөдөлмөрч, авъяастай нь их сайндаа л гадаадын аль нэг сургуульд мастер хамгаалсан ийм л хүмүүс. Амьжиргаагаа тогтоох гэж арван жил зүтгэсэн, хажуугаар нь сурч боловсрох зав багатай, тиймээс оюуны чадвартай, хөдөлмөрч нь жаахан амжилтад хүрсэн. Гэтэл 2016 онд өрсөлдөгчид маань өмнө хэлсэн шиг айхтар “анкеттай” бол ард түмэн хэнийг сонгох нь ойлгомжтой” Өмнөх үе дараа үеэ сайтар бэлдсэн юм. Хүүхдээ Ерөнхий боловсрол эзэмшмэгц гадаадад сургуульд явуулсан. Төгсөөд ирмэгц төрийн байгууллагад жирийн албанд ажиллуулсан. Дараа нь гадаадын аль нэг сургуульд мастер хамгаалуулахаар илгээсэн. Ирмэгц дунд шатны албан тушаалд томилон ажиллуулсан. Одоо олонх нь хүүхдээ доктор хамгаалуулахаар явуулсан байна. Тэд эргэж ирмэгцээ яамны хэмжээнд ажиллана. Дараа нь аавууд нь улстөрөөс холдож, хүүхдүүдээ оруулна. Одоо ч зарим нь бэлтгэж байна. Энэ шинэ үеийнхнийг муулах гээгүй байна, гэхдээ тэдэнд сурч боловсроход ямар ч бэрхшээл байгаагүй юм. Тэд шинэ үеийн цагаан захт давхарга. " гэжээ 
Ерөнхийдөө одооноос хурган дарга болж эхэлж байгаа залуусыг харахад иймэрхүү нийтлэг дүр төрхийг олныг харж болохоор байна. Гэтэл татаасгүй хар зөнгөөрөө нийгэмд хөдөлмөрөөрөө гарч ирж байгаа залууст "хараал идсэн улс төр", "хурган даргын суудал" хамаагүй. 30 настнууд одооноос эхлээд л хэн нь намын дарга хэн нь гар хөл бологч цэрэг болох нь тодорхой болж байна гэхээр нуруу хүйт оргих юм.
Обод
Сэтгэгдэл:


хэрэв чи миний нийтлэлүүдийг цухас уншсан бол хариултыг нь угаасаа олчихсон л байгаа шүү дээ. чиний энд бичээд байгаа зүйл чинь тэр чигээрээ авилгал. гэхдээ хуульчлагдаагүй, өөрөөр хэлбэл хуулийн цоорхой дахь авилгал. бүүр тодорхой хэлбэл нийгмийн шударга бус байдал. хүн бүр мэддэг мөртлөө өнөөгийн эрх мэдэлтнүүд эрх ашгийнхаа үүднээс үүнийг авилгалын тодорхойлолтонд оруулж өгөөгүй юм. үүнийг үгүй хийж байж монгол улс хөгжинө. үгүй бол бид мөхөл рүүгээ мөлхсөөр л байх болно. нийгмийн иймэрхүү сэтгэл зүйг үгүй хийж байж шударга ёс тогтох учиртай. үүний тулд тэмцье гээд л би орилдог. эцэст нь амьтны ад болж гүйцлээ.
Бичсэн: amaahai76 цаг: 23:43, 2010-11-09 | Холбоос | |


яалтайв. whew!
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 14:16, 2010-11-09 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax