Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Nov-23
Нам зам биш
 Төрсөн өдөр дөхөж байхад хамааралгүй юм бичмээр санагдаад. 30 нас хүртлээ юу туулснаа бичээд яахвээ. Угаасаа бидний үеийнхэн өнгөрсөн нийгмийн заримыг амтлаад л авсан улс. 10 хүрэхээс л эхлээд ардчилсан нам, хувьсгалт нам ..... нам нам  хэмээх толхилцол, түлхэлцэлийн хов живийг сонсож, зурагт шагайн, амлалтийн бай, сонгуулийн луйврыг амссаар нэг мэдэхэд 30 насны хаяанд ирчихжээ.
Зах зухаасаа миний үеийн залуус нам бараадан зарим нь овоо дэвшээд авч, зарим нь карер хөөн одсоор. Би ч тэгээд нам мам гэж туйлширч явсангүй. Өөрийнхөө үзэл бодол, хийсэн ажилдаа үнэнч байхыг эрхэмлэдэг болохоор нам хөөсөн замыг үнэндээ дургүй нэгэн.   Саяхандаа өөрийнхөө үеийн ааль дээр уулзаж, нөхөрлөж байсан нэгэн бээртэй таараад жаал жуул ертөнц тойруулж чалчиж суухнээ нам хөөх ашигтай тухай надад ухууладхав. Ер нь ашигтай гэнэ. За тэгээд сонин шагайвал залуус хэрхэн өндөрлөгт амар хялбар аргаар хүрэх тухай бүхэл бүтэн сурах бичиг ч гараад амжиж.  Би ч тас гүрийв. Хэзээ ч нам дагахгүй. Гэтэл мань эр эсрэг нотолгоо гаргаж байна. "Обдоо чи нам дагаагүй мөрөөрө явсанаасаа ямар их боломжийг алдаж байгаагаа харж байна уу. Чамаас муу явсан тэр гэж .... нөхөр одоо чиний хажуугаар хар жийп унаад өнгөрч байна шүү дээ. Гэтэл чи өөрийгөө хар: байр ч үгүй машин ч үгүй албан тушаал ч үгүй. Гэтэл тэр нөхөр чамаас илүү явж байна уу илүү л байгаа үнэн тэр ш тээ." хэмээн хүүрнэх. Бодоод байхнээ яах аргагүй үнэн. Гэхдээ нам миний зам биш. Залуу хүн амар хялбар аргаар хоолоо олж идвэл дараа нь амтгүй байх болно. Тэгээд ч байр машин, албан тушаалын төлөө хүний гутлын ул долоож, цувыг нь сагалдаргалаж, цүнхийг нь үүрч явах хүсэл надад алга. Бардам зан маань үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй нь. Тэгсэн дорохноо хүссэн зүйлээ бичээд, хүссэн зүйлээ хэнээс айхгүй хийчихээд автобусандаа суун, түрээсийн байрандаа амьдарч байх нь надад эрх чөлөө байна. Яагаад гэвэл би хэний ч төлөө ажиллахгүй, хэнээс ч айхгүй, хэнд ч өргүй.
Обдоо 
Сэтгэгдэл:


Agaadai
Tanii tumen zow. Nadad erh choloo baina hamgiin goy ni bi zaluu baina lalalala ...
Бичсэн: Oyunbold G (зочин) цаг: 06:06 PM, 2010-Nov-24 | Холбоос | |


гоё шүү гоё шүү гоё шүү
Бичсэн: arch_tseegii цаг: 11:31 AM, 2010-Nov-24 | Холбоос | |


nam dagasan doldoi nar ih bolson bna lee. neg naiz maani bas tegj uhuulsan.
Бичсэн: dadido цаг: 11:04 AM, 2010-Nov-24 | Холбоос | |


Yag zov гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 10:59 AM, 2010-Nov-24 | Холбоос | |


дэмжиж байна. Амар хялбар амьдралыг сонгодог хүн биш харин зовж байж олсон мөнгө хоол амттай шүү дээ гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 12:28 AM, 2010-Nov-24 | Холбоос | |


Зөв дөө хөө. Нам бол хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн мафи гээд ойлгочход нээх их буруутаад байх юм байхгүй шүү дээ. Нийгэм дэх хамаг муу муухай бүхэн улс төрчид, тэднийг багтааж буй улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагаанаас улбаатай байдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Худлаа амлалт, амлалтаа биелүүлэхийн тулд ард түмний халаасыг суйлдаг, авилгал, гэмт хэрэг энэ бүгд улс төрийн намуудын үйл ажиллагаатай шууд бус ч гэсэн холбоотой л байдаг.
Бичсэн: amaahai76 цаг: 11:04 PM, 2010-Nov-23 | Холбоос | |


Obdoo. Chinii bodol zuw shuu. Bi demjij bna. Bi ch gesen barag joohon ohin bhdaa nam elsej namd ajillaj bailaa. Gehdee namiin uzel bodol, namiin ajil nadad taalagdaagui bolohoor bi namiig hayah bolson. Magadgui tuushtai ajillasan bol neeree uuriin bairtai, unah unaatai boloh bsan ch yum biluu. hen medlee.... kkkk
Бичсэн: Зочин цаг: 02:53 PM, 2010-Nov-23 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 02:08 PM, 2010-Nov-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant