Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Nov-30
Нэргүй бөх, эзэнгүй тэшүүр
 Сүүлийн хэдэн бичлэгүүд дандаа 30 насны тухай л байлаа. Явж явж өнөөдөр энэ настайгаа золгож байна даа. Амьдарлын түүхээ хүүрнэн өгүүлээд юүхэв. Харин хорвоод 9 сар тээж төрүүлсэн хайрт ижийгээ, өсгөж хүмүүжүүлсэн хатуужуулсан аавыгаан би эгшиглэн шүлэглэмээр л байна. Даанч миний авъяас хүрэхгүй юм.
... Намайг төрөхөд 1980 оны  олимпод Оюунболд хэмээх залуу чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулаад удаагүй байсан цаг. Тухайн үедээ бол жинхэнэ бөх байсан даа. Намайг түүний нэрээр нэрлэж шийр хатааж, бөх болоосой гэж, оюунтай эрдэмтэй болд мэт хатаагдсан эр хүн болоосой гэж нэрийг минь ээж, аав минь чихэнд минь гурвантаа шивнээ бизээ.   
Хожим би хувь заяаны тохиолоор 17 настайдаа би энэ агуу бөхтэй таарч түүний багшилдаг чөлөөт бөхийн секцэнд хэдэн сараар хичээллэж, шээсээ шахуулж, тамирчин хүний бэлтгэл гэдэг хүнд хэцүү бэрхийн зах зухаас бага ч атугай амсаж байсан удаатай.  Дараа нь надад тэсвэр тэвчээр мөн ч их хэрэг болсон доо. Бие жижиг ч чөлөөт бөхөөр 10 дугаар анги төгсөтлөө хичээллэж дүүргүүдийн спорт хорооны хооронд болдог тэмцээнд хэд хэд зодоглоод авсан гэж байгаа. Болоогүй ээ хамгийн бага жинд 42 кг. Шавилхаан шар хүү  чөрөг, чөрөг гээд явдаг байсан гэж байгаа.

Бонус: Ээж намайг багад их том эр болно гэж төсөөлдөг байх. Ямар ч эх хүн хүүгээ тэгж бодох нь мэдээж л дээ. 3 настайд "том болод өмсөг" гээд тухайн үеийн сумын хоршооноос норвеги тэшүүр 30-н төгрөгөөр 42 размерийнхийг авч өгсөнийг би одоо болтол өмсөөгүй. Томдоод тэр.  Манай болкон дээр 20 -оод жил зэвэрч хэвтсэндээ хөөрхий. Саяхан хамаатны бацаанууд чарга болгоод модны доор хадаад эд бад хийсэн сураг гарна лээ. Эзнээ хүлээгээд хөгшрөө байлгүй. 

Сэтгэгдэл:


HI TURSUN UDRIIN MEND HURGEI алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 11:51 AM, 2010-Dec-1 | Холбоос | |


баяр хүргэе
Бага байхад ээж минь намайг тэвэрч яваад шатан дээрээс бөхийн шуудаг олж байсан гэсэн. Одоо хүртэл авдранд байдаг юм. Би бөх болоогүй л байна ирмэх
Бичсэн: dadido цаг: 10:59 PM, 2010-Nov-30 | Холбоос | |


төрсөн өдрийн мэнд хүргэе. 30 нас жинхэнэ хийж бүтээдэг нас юм байна лээ шүү хөө.
Бичсэн: amaahai76 цаг: 10:17 PM, 2010-Nov-30 | Холбоос | |


Goyo bichleg bna tursun udriin mend
Бичсэн: Oogiinoo (зочин) цаг: 05:55 PM, 2010-Nov-30 | Холбоос | |


Төөрөг орчлонд өнгө нэмж
Төгөлдөр заяанд мэндэлсэн Обдоодоо
Төрсөн өдрийн мэндийг хүргэе.
Энэ л өдрийг он оноор олныг угтаж, ирэх ирээдүйнхээ замыг засаж яваарай. Сайхан баярлаарай тэврэлт
Бичсэн: Чойрын Хүү цаг: 05:33 PM, 2010-Nov-30 | Холбоос | |


www.ulemj.com
төрсөн өдрийн мэнд сайхан баярлаарай
Бичсэн: www.ulemj.com (зочин) цаг: 05:32 PM, 2010-Nov-30 | Холбоос | |


tegii ирмэх
Бичсэн: dao цаг: 12:04 PM, 2010-Nov-30 | Холбоос | |


sainuu
Сайн байна уу
өнөө орой нэг газар жан жан гэж сууцгаавал ямар вэ
Мэнд хүргэсэнд их баярлалаа
Бичсэн: Обдоо цаг: 12:02 PM, 2010-Nov-30 | Холбоос | |


torson odriin mend hurgie.
bie ni baga ch belcheer ni tom iim gaihaltai huu toruulsen eejid tani bayarlalaa. eejdee talarhal ilerhiileerei.
Бичсэн: tamerlan13 цаг: 11:39 AM, 2010-Nov-30 | Холбоос | |


Төрсөн өдрийн мэндийг өргөн дэвшүүлий...

Баяр хүргий аз жаргал аз жаргал...

сайхан баярлаараа...

Чамайг байхгүйд блогмн болон бид дутдаг шүү. Чи байгаа болохоор бид бүтэн болдгийм... smug smug smug

Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 11:32 AM, 2010-Nov-30 | Холбоос | |


torson odriin mend hvrgeye!az jargal hvsiii! тэврэлт
Бичсэн: Зочин цаг: 11:14 AM, 2010-Nov-30 | Холбоос | |


Төрсөн өдрийн баярын мэнд хүргье! Ажил аьдралд чинь сайн сайхныг хүсье! Ялангуяа судалгааны ажилд чинь. Мэдээж эрүүл байх ёстой болно. Нээрээ! бодоод байсан чинь хэзээ ч билээ дээ би бас нэг удаа гучтай байсан юм шиг байна ш дээ.
Бичсэн: Бум (зочин) цаг: 10:58 AM, 2010-Nov-30 | Холбоос | |


hi
sain uu. Tursun udriin mend hurgeye. Ter teshuur ch tuhai yudee siahn ed baisan huu.
Nomin
Бичсэн: nomin (зочин) цаг: 10:51 AM, 2010-Nov-30 | Холбоос | |


төрсөн өдрийн мэнд.
хэдий биеээр жижиг ч гэлээ та ээждээ том хар хүү нь ...
Бичсэн: bon_bon цаг: 10:16 AM, 2010-Nov-30 | Холбоос | |


Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Их үнэтэй эд авч өгч байжээ, хадгалж байхгүй.
Бичсэн: Арсун (зочин) цаг: 09:41 AM, 2010-Nov-30 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant