Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Dec-5
Блог-2010

Ийм нэртэй арга хэмжээнд манай блогмн -ээс хэдхээн хүн очиж оролцов. Арч цээгий, би, ирийнаа, энхмандах, дадидо, дао ...

Үүднээс нь авахуулаад такс 5 мянган төгрөг, цагдаа цэргийн хамгаалалт гарчихсан тунчиг сүртэй байлаа. Дотор яваад ороход үүдэнд такс олгогч  гэх нэг нөхөр байх бөгөөд үүдний өлгнүүр шахалдаантай, зохион байгуулалт тааруухан байсан нь эхнээсээ мэдэгдэж байсан юм.

Энд ямар нэг блогийн арга хэмжээ гэхээсэ илүү засгийн газрын эсвэл ардын намын "publiс media"-ийн нээлтийн ажиллагаа явагдаж байгаа мэт сэтгэгдэл төрөх авай. Хөтөлбөрийн дагуу уригдсан зочдоос ерөнхий сайд С.Батболд,  эдийн засагч Жаргалсайхан, хас банкны Ганхуяг гэх хэдэн нөхдийг хоймортоо залж өмнө нь нягтрал байхгүй диско баарны том дэлгэц тавьжээ.

Арга хэмжээ ерөнхийдөө шилдэг блогчид шалгаруулах нэрийн дор  эвэртэн туурайтнуудад зориулсан, яг үнэндээ блогчидод төдийлэн хүртээлгүй, зохион байгуулалт тун муутай болсоныг энд тэмдэглэж бичүүштэй байна. Анхны юм алдаа оноотой л байх. Гэхдээ энд блогчид гэхэсээ илүү хаа хамаагүй твиттер, фэйсбүүк,  шалдар булдар хүмүүс их цуглажээ. Таньдагаас Амарсайхан ах Бум эрдэнэ ах,  за тэгээд дээд тал нь 30 аад л хүн блогчид л байсан. Бусдыг нь огт мэдэхгүй, хараагүй, сонсоогүй гял цал хувцасласан хүмүүс дийлэнхи талдаа. Хүнтэй бүдүүлэг харьцаж хашгиралдаж гуугачсан, нус цэрээ хаясан, ганц зураг дараад өг гэхэд үгүй би энд хүнтэй юм ярьж байна гэж хариулсан хэн ч  мэдэхгүй одонцор залуус бас зөндөө гэж байгаа.

Шилдгийг шилдэг гэгдэх блогчид дунд үнэндээ миний таних мэдэх сайн, хандалт ихтэй нэр хүндтэй, лаг хүндэтгэдэг  блогчид нэг ч байсангүй, шалгарсангүй . Сүүлийн үед бичих болсон нэр зүс таних 2,3 блоггер шагнал авсаныг эс тооцвол... Хүмүүс нэг их удлалгүй сүржин нэртэй дархижн газраас явахын мөн болж одоцгоосон. Ардын намын  интернет орчин дах пи ар битгий байгаасай даа. Явж явж блогчид хамгийн эрх чөлөөтэй, хүсэн зүйлээ бичиж, хэнээс ч хараат бус байж .. хэмээн чарлаж бахиралддаг үе багасч байгаа нь энүүгээр битгий эхлээсэй дээ гэж бодож байна даа. Ингэж бичлээ гээд дургүйцвэл тэр л биз. Эцсийн эцэст төсөл, арга хэмжээгээр мөнгө ологчид зөндөө байгаа нь үнэн л юмдаг.  
Дам эх сурвалжаас дууллсан мэдээллээр new media marketing гэх энэ арга ахэмжээг зохион байгуулсан нэгж нь ардын намын нийгмийн ардчилал хөдөлгөөний нэг хэсэг, ардын намын интернэт маркетинг буюу цахим ертөнц дэх нэр хүндийг сайжруулах төсөлд шалгарсан аж ахуйн нэгж гэх. Үүнийхээ эхний үйл ажиллагаа болгож блог-2010 гэх арга хэмжуээг хийсэн гэх нэгэн ч байлаа. Ямарч байсан блогчидод хүсч байсан үр дүн, тэднийг танилцуулах ажилагаа элдэв сонирхолтой арга хэмжээ нэг ч явагдаагүй байсаар дууссан. Блог сайтуудын оролцоо бага, сэтгэл дундуурт үлдсэнээ нуух юун.    Бусад нь ч тийм байна лээ. 
Сэтгэгдэл:


аая аймаар юм болсон байна ш дээ Обдо давс болжээ...
ер юм бүхэнд л байж л байдаг...
сайн ч хэрэг биш, муу ч юм биш л дээ... нэгийг үзэж хоёрыг тунгаагаа бизээ

манай блогмн нэт нэр ч дэвшээгүй юм уу тэгээд гэсэн...
Бичсэн: g84 цаг: 07:59 PM, 2010-Dec-27 | Холбоос | |


Ер нь шилдгийн шилдэг блог гэж юу гэсэн үг вэ. Яагаад хүмүүсийг зүгээр өөрсдөөр нь амар тайван амьдруулаад санал бодлоо чөлөөтэйгээр хэний ч хэмжүүрээр илэрхийлүүлэхгүй заавал хамгийн хамгийнийг шалгаруулж заавал нэг хэмжүүрт оруулж байх ёстой вэ. Бас улстөрчид нь ч юувдээ. Наад чинь ерөөсөө нэрнээсээ авахуулаад л утгагүй арга хэмжээ байсан байна шүүдээ
Бичсэн: зочин (зочин) цаг: 06:08 PM, 2010-Dec-10 | Холбоос | |


Хөөрхийлөлтэй юмаа нээрээ
Хэдий өрөвдмөөр ч гэсэн арга хэмжээ болж байгаа нь яахав дурсгалтай юмдаа хэхэ.
Бичсэн: Сурах Шалтгаан цаг: 02:21 PM, 2010-Dec-10 | Холбоос | |


hundagatai sanal niiljiin.

Бичсэн: Зэрэглээ цаг: 12:26 PM, 2010-Dec-10 | Холбоос | |


hundagatai sanal 1 bnoo. bicheel bicheel uhne shd, shagnal magnal hamaa algaa kkk
Бичсэн: MAR2 цаг: 02:50 PM, 2010-Dec-8 | Холбоос | |


тоглож, тоглуулж...өрөвдөлтэй юм. утга алга.
Бичсэн: Friska (зочин) цаг: 11:36 AM, 2010-Dec-8 | Холбоос | |


Ерөөсөө блог уралдуулах өрсөлдүүлэх шаардлага байна уу? Хүмүүс бүгд сайн дураараа өөрийн үзэл бодол хүсэлээр блог бичдэг. Хаанаас ч юм гэв гэнэт хэний ч мэдэхгүй нэг PR marketing ийн агентлаг гарч ирээд блогчидийг уралдуулаад шагнал гардуулаад тэгээд шагнуулсан блогчид шагнасан агентлагаа, хүнээ, намаа магтаад ингээд л юу өөрийнхөөрөө,чөлөөт блог байх вэ хэн нэгний сонирхолд үйлчилээд эхэлж байгаа юм. Мэдээж блогчидийг таниулах сурталчилах үйл ажиллагаа байж болноо. Гэхдээ энэхүү дээрх үйл ажиллагааны талаарх бусад мэдээллийг уншвал та бүхэн яах аргагүй хуучин МАХНын сурталчилгаанд өөрийн мэдэлгүй оролцсон байна. Бид бүхэн хэн нэгэн намын сайдын өмнө бичсэнээ тайлагнах, нэртэй суутай хүний PR ажилд үйлчилэх гэж блог бичдэггүй. Гэхдээ ирээдүйд ямар нэгэн компаний
байгууллага хувь хүнээс мөнгө аваад блог бичдэг болох байх. Мөнгөөр блог бичигчид баруунд одоо зөндөө болсон.Манайд энэ зүгрүү хөгжих байх.
арай нэг наадах цаадахыг боддог хүмүүс блог бичдэг гэж үзье. Энэ үйл ажиллагаан дээр жишээ нь Ч.Ганхуяг гээд өөрөө блогтой, Тэнгэрийн захирал, Хас банкны захирал асан тэнд байсан байна. Түүний нэр хүнд блогчин, интернэтчин, залуучуудын дунд өндөр. Гэтэл тэр Ганхуяг бол зүгээр л МАХНынхаа PR аар явж байсан байх. Одоо түүнийг сайд болгох талаар яриж байна(http://news.gogo.mn/r/80205). Тэгээд блогчин залуучуудын дуу хоолой, санал МАХНд 2012 сонгуульд хэрэг болох нь гарцаагүй, Ганхуяга гэх мэт хүмүүсээр дамжуулж намдаа татахыг хичээж байх шиг байна... ингээд ургуулан бодоод байвал тодорхой бишүү... Ободтой санал нийлж байна.
Бичсэн: duguilan цаг: 05:45 AM, 2010-Dec-8 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: dadido цаг: 10:47 PM, 2010-Dec-7 | Холбоос | |


fөө хөөрхий
хэзээ миний блог дээр ийм сэтгэгдэл ирдэг болоовдээ хөөрхий. Бахиралдаад л ... за за юутай ч хандсан хүмүүст баярлалаа. Зарим зүйлийг цаг хугацаа харуулдаг хойно ингэсгээд орхилоо.
Бичсэн: Обдоо цаг: 09:07 PM, 2010-Dec-7 | Холбоос | |


Лувсандоржид
Тэр мод энэ тэр тарьж байсан ажлаар чинь чамайг их үнэлж байсан чинь ингээд намын сурталчилгаа хийгээд, энд тэнд очиж өмөөрөөд явдаг болсон юм уу? Нэг л ноотой санагдчихлаа. nerd
Бичсэн: Уншигч, ажиглагч (зочин) цаг: 02:18 AM, 2010-Dec-7 | Холбоос | |


“МОНГОЛ БЛОГЧИД 2010” Ёслолын ажиллагаа сонин содон үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө
“МОНГОЛ БЛОГЧИД 2010” Ёслолын ажиллагаа сонин содон үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө

(“Монгол блогчид 2010” наадмын тухай албан ёсны мэдээлэл)

The New Media Marketing Agency-н санаачилгаар Монголыг блогчдын дэмжлэгтэйгээр Мэдлэг чадвараа нийгмийн хөгжилд харамгүй зориулж буй блогчидоо хүндэтгэж, урамшуулж, нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж олон ажил хийж чадна гэдгийг харуулж, интернет орчин дахь соёлыг дэлгэрүүлж, монгол залуус боломжоо олж хараасай гэсэн зорилгоор зохион байгуулсан “Монгол блогчид 2010” наадам амжилттай болж өндөрлөлөө.
1. Шалгаруулалтын хувьд: Хүссэн блогч бүр өөрийн блогийг бүртгүүлж дэмжигчид нь санал өгөх боломжтой нээлттэй санал асуулгаар 1-р шатны шалгаруулалт явагдлаа. 208 блогч блогоо нэр дэвшүүлэн өрсөлдүүлж 1963 хэрэглэгч бүртгэгдэж 3843 санал, 511 сэтгэгдэл үлдээсэн байна. Ингээд нийтийн санал асуулгаар хамгийн олон санал авсан 36 блогийг 2 шатанд дэвшүүлж, New Media Marketing Agency Index-ээр шалгаруулж, 25 блогийг 3-р шатанд нэр дэвшүүллээ. 25 блогт олны танил блогчид Амай, Нийлэлч ноён Б.Батбаяр, Сэтгүүл, зохиолч А.Амарсайхан, Монголын блогчдын холбооны тэргүүн Б.Батхүү, Блогч Г.Хантулга, “Adsolux” компанийн захирал Д.Дөлмандах, МҮОНТВ-ийн захирал Ц.Оюундарь, “Синглтон” компанийн захирал В.Баярсайхан, Эдийн засагч Д.Жаргалсайхан гэсэн 10 хүн оноо өгч номинаци бүрийн шилдэг блог болон Шилдгийн шилдэг блогийг тодруулсан билээ.
Зарим нэг туршлагатай блогчид өөрсдийн саналаар залуучууддаа боломж олгоё гэж хэлээд оролцохоос татгалзсан. Энэ бол блогч хүний зангараг, ухаалаг зан харагдаж байна. Мөн шүүгч нар болон зохион байгуулагч байгууллагын блогийг шилдэгт өрсөлдүүлээгүй болно.

2. “Нийгмийн сэдэвт” төрөлд өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 5 шилдэг блог
http://lehhh.wordpress.
http://ulstur.blogspot.
http://aanxaa.blog.gogo.
http://www.jargalkhand.blogspot.
http://alimaa.wordpress. эндээс Шүүгч нарын саналаар http://aanxaa.blog.gogo блог Шилдэг нийгмийн сэдэвт блогоор шалгарлаа. Шилдэг нийгмийн сэдэвт блогийн өргөмжлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гардуулж, наадмын ивээн тэтгэгч байгууллага “АПУ” Green Spot-ийн төлөөлөл NEW MEDIA цом, нэрэмжит шагналаа гардууллаа.

3. “Шилдэгт бизнес блог” төрөлд өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 5 шилдэг блог
http://djargal.blogspot.
http://vganzorig.blogspot.
http://mongoliabusinessblog.
http://www.mugmarketing.blogspot.
http://enkhtor.blogspot. эндээс Шүүгч нарын саналаар http://vganzorig.blogspot. блог 2010 оны Шилдэг бизнес блогоор шалгарлаа. Шилдэг Бизнес блогийн өргөмжлөлийг МҮЭ-ийн ерөнхийлөгч С.Ганбаатар гардуулж, наадмын ивээн тэтгэгч “Хас” банк, Вестерн Юнион-ийн төлөөлөл NEW MEDIA цом, нэрэмжит шагналаа гардууллаа.

4. “Олны таашаал хүртсэн” төрөлд өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 5 шилдэг блог
http://enhmandah.blogmn.
http://gegeen.wordpress.
http://www.zayaz.
http://pclavlah.blogspot.
http://www.suuder. эндээс Шүүгч нарын саналаар http://www.suuder. блог 2010 оны Шилдэг “олны таашаал хүртсэн” блогоор шалгарлаа. Шилдэг блогийн өргөмжлөлийг Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгочулуу гардуулж, наадмын ивээн тэтгэгч “Оточ одь” дээд эрүүл мэндийн эмнэлэг болон “Мандухай хатан” компанийн төлөөлөл NEW MEDIA цом, нэрэмжит шагналаа гардууллаа.

5. “Энтертаймент” төрөлд өрсөлдөхөөр шалгарч үлдсэн 5 шилдэг блог
http://moviemn.posterous.
http://www.itismovie.
http://huuy-haay.blogspot.
http://bibbytimes.
http://www.izone. эндээс Шүүгч нарын саналаар http://www.itismovie. блог 2010 оны Шилдэг “Энтертаймент” блогоор шалгарлаа. Шилдэг Бизнес блогийн өргөмжлөлийг Эдийн засагч Д.Жаргалсайхан гардуулж, ивээн тэтгэгч “Fohow” эрүүл мэндийн компанийн Ерөнхий захирал С.Дашдулам NEW MEDIA цом, 1 сая төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр шагналаа.

6. Шилдгийн шилдэг блогоор http://gegeen.wordpress. блог тодорч, өргөмжлөлийг зохиолч сэтгүүлч А.Амарсайхан, Цомыг “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар ёслол төгөлдөр гардуулснаар Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өндөрлөлөө. Энэ үеэр А.Амарсайхан “Залуусыг хөгжүүлэх гол талбар бол блог юм” гэж онцлон хэллээ.

7. Монголын блогчидын холбооны тусгай шагналыг Блогч Гамп, Үлэмж нар авлаа. Мөн “Мандухай хатан” компанийн нэрэмжит шагналыг http://www.zayaz. блог тус тус хүртлээ.

8. “Монгол блогчид 2010” наадмын үеэр зохион байгуулагдсан нэг чухал ажил бол Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан наадмын таксын орлогоор хөгжлийн бэрхшээлтэй 2 иргэнд тусламж үзүүлсэн хүмүүнлэгийн ажил байлаа. Хэдийгээр таксын орлого нь тусламж үзүүлэх хэмжээнд хүрээгүй хэдий ч The New Media Marketing Agency-н залуус цалингаа хандивлаж, Батнасангийн Нэмэхбаяр, Балдорж Мөнххишиг нарт Lenovo брендийн лаптоп, “Мандухай хатан” компанийн иж бүрдэл гоо сайхны бүтээгдэхүүнийг тус бүрд The New Media Marketing Agency-н захирал А.Мэнд-Орших гардуулж цаашдын хийж бүтээх ажил үйлсд нь урам зориг өгснийхөө дараа Монгол блогчид наадам 100 блогчидын уулзалт зохион байгуулах санааг хамтын хамтын санаагаар хэрхэн баяжуулж Монгол блогчиддоо хүндэтгэл үзүүлэх наадам болтлоо хөгжсөн тухай бяцхан түүх үгүүллээ.

Наадмын үеэр Ерөнхий сайд С.Батболд залуусын зохион байгуулж байгаа ажлыг сонирхоё гээд хүрч ирсэн нь Блогчид бидний ажлын тодорхой хэмжээгээр хүндэтгэж, үнэлж буйг харуулсан хэрэг боллоо. Ерөнхий сайдтай интернет орчинд блогчидоо уулзуулж байх боломж олгоё гэж шийдсэн учир Ерөнхий сайдын twitter акунтыг нь нээж олон нийтэд зарлалаа. Сайд ч интернет орчинд залуустай нээллттэй санал бодлоо солилцож байхаа амлаж дараагийн уулзалтын цаг болсон учир явахаар боллоо. Мөн Жааз дуучин Д.Цэцэнбилэг, BEATNEG Family бүжгийн хамтлаг, “Double effect” Bit Box, Моханик хамтлагууд хүрэлцэн ирж уран бүтээлээ өргөсөнөөс гадна Vanquish, Opozit, TG нар The New Media Marketing Agency-н хамт олонд зориулан бүтээсэн бүтээлээ өргөн барьлаа. Наадмын чөлөөт хөтөлбөр болгож наадмын азтангуудыг тодруулж Зураач В.Ундраагийн “Элбэг ширээ” уран зураг, Нэвтрүүлэгч Г.Оюунбатын “Монголын нууц товчоо” сонсдог ном тэргүүтэй бэлэг гардууллаа. Мөн нүүрэн дээрээ сошель лого зураг зуруулах, сошель баатруудтай зургаа татуулах, блогчидод зориулсан нээлттэй микрофон, twitter, facebook, blogspot, wordpress булангуудад гарын үсгээ үлдээх, диско бүжиг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа боллоо. “Монгол блогчид 2011” наадмын уриаг зохиох тэмцээн явагдаж 7 хүн өрсөлдсөнөөс “Сэтгэцгээе Бичицгээе, Сэрцгээе Монголчууд аа” уриагаар Д.Чимидцэрэн, “Мэддэгээ бичиж, Мэддэггүйгээ уншицгаая” уриагаар М.Жамъяанчойжил нар түрүүлж Датаком компаниас домайн хаяг авах эрх, “Монгол эгшиглэн” хамтлагийн Бид Монголдоо хайртай СД-ний эзэн боллоо. Монголын хамгийн анхны сошель нетворк болох Бизнетворк-ийн “Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” бүлгээс амьдралын түвшин доогуур хүүхдүүдэд тусламж үзүүлэхээр зохиож буй Хандивийн Маскарад шоуны хос тасалбарын дуудлага худалдаа болж Индала хэмээх бусгүй 200000₮-өөр худалдаж авлаа. Монгол блогчид 2010 наадам фото зургийн хальснаа ингэж буусан байна. Та очиж амжаагүй бол үзээрэй. 1 хуудас, 2 хуудас.
Наадмын зохион байгуулахад бүх талын туслалцаа үзүүлж бодит ажил хэрэг болгож мэдээллийн технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Ивээн тэтгэгч байгууллагууд
- "Тэнгэр" санхүүгийн нэгдэл
- "Хас" банкны Вестерн Юнион үйлчилгээ
- “АПУ” Green Spot
- "Fohow" хүний хөгжил, эрүүл мэндийн компани
- "Оточ одь" дээд эрүүл мэндийн эмнэлэг
- “Датаком” компани
- “Мандухай Хатан” гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний компани,
- “Телемакс Коммуникэйшн” компаниудад Монгол блогчидынхоо өмнөөс маш их баярлалаа.
Мөн Мэдээллээр дэмжигч байгууллага http://biznetwork. http://gogo. /, http://www.news. /, http://shudarga. /, www.shuud., www.mongolnews. д талархалаа илэрхийлье.

Монгол блогчид нэгдэж чадлаа. Монгол блогчид хамтраад нийгэмдээ хувь нэмэр оруулж чадлаа. Блогийн ач холбогдолыг ойлгуулж чадлаа. Монгол залуус өөрийгөө болон Монгол улсаа дэлхийд таниулах гарцтай боллоо. Монгол блогчидын хамтын ажиллагаа хүчтэй, бодитой, үр дүнтэй байж чадна аа. Дараа жилийн наадмаар илүү олон блогтой, илүү их сонин сайхантай уулзацгаая.
МОНГОЛЫН БЛОГЧИД МАШ ОЛОН БОЛОХ БОЛТУГАЙ!


The New Media Marketing Agency
Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Лувсандорж
2010 оны 12 сарын 6

Эх сурвалж: http://luvsandorj.newmediamarketingagency.com/2010-0
Бичсэн: Luvsandorj цаг: 01:10 AM, 2010-Dec-7 | Холбоос | |


20 blog iin ners bna yy
Бичсэн: montecristo цаг: 10:55 PM, 2010-Dec-6 | Холбоос | |


та минь ээ? шагналд нь тэгээд юу өгч байгаа харагдсан бэ айн? сонирхолтой санагдчихлаа ярзайтал инээх
Бичсэн: amaahai76 цаг: 10:52 PM, 2010-Dec-6 | Холбоос | |


та минь ээ? шагналд нь тэгээд юу өгч байгаа хэрэгдсэн бэ айн? сонирхолтой санагдчихлаа ярзайтал инээх
Бичсэн: amaahai76 цаг: 10:52 PM, 2010-Dec-6 | Холбоос | |


би дандаа юм бүрээс хоцорч явах юмаа.... хэлээ гаргах
Бичсэн: luna цаг: 08:13 PM, 2010-Dec-6 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant