Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Dec-20
 Шилдгийн шилдэг гахай, шилдгийн шилдэг нохой шалгаруулах нь холгүй юм болдог хойно доо. Жил бүрийн эцэст энгэрт нь уяа уяж, энгэрт гадас зоож, гарт нь мод тэврүүлж зогсдог сезон ид дундаа яваастай. Шилдгийн шилдэгтээ шалгарч чадахгүйдээ бухимдсан бачуурсан хөөрхий оюутнууд гадаа нь очиж хүндэтгэлийн арга хэмжээг бусниулсан ч гэх шиг. Явж явж Нэнхбаяр  ч турхирсан ч гэх шиг.  Ажлаа хийхгүй Их хурлын золигнууд нь гадаад руу даргыгаа дагаж гүйлдлээ ч гэх шиг. Ард түмнийг бачууруулаад л. 
Тоорт хаа байна,  палааж хаа байна, пиджаак хаана байна хайгаастай. 
Оны эцэст хүн стресст хамгийн их ордог. Нөхөр нь хордлогод орж эхнэр нь хардлагад орно. Нэг юмаар нөгөө юмыг хааж, хүний ажлаар гүний нүүрийг тахалдаг нь манайхны гэм биш зан. Нэг нь төр удирдсан болж нөгөө нь  удирдуулсан болж уйлалдаж, дулаалдаж, шороо малтаж гүйлдээстэй. Бачуурал, бачуурал бачуурал... эвэртэн, туурайтнууд нь тайлан гэсэн нэрийн дор таван насаа барсан болдоо хөөрхий.  
Сэтгэгдэл:


sanal neg bna shvv ho
Бичсэн: g84 цаг: 11:11 PM, 2010-Dec-24 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Цагаан хараацай цаг: 07:47 PM, 2010-Dec-24 | Холбоос | |


rolling on the floor
Бичсэн: amaahai76 цаг: 10:37 PM, 2010-Dec-20 | Холбоос | |


санаа зовох
Бичсэн: upshot цаг: 09:00 PM, 2010-Dec-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant