Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Dec-25
Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..
 

Хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэсүү..

Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 6-д... итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... хийх эрх чөлөөтэй. гэжээ. Сайхан тунхаг. Социализмын үеийн галавлит эргэн ирж байна.
Хамаагүй сэтгэгдэл бичвэл нэгэн засгийн газрын түшмэлийн шийдвэрээр та шоронд орж болохнээ. Саяхандаа Амундра гэх залуугийн толгойлдог Монгол масс медиа компанийг УИХ-ын гишүүн Эрдэнэ гэх нөхөр шүүхэд өгөөд тусыг эс болсон билээ. Хувалзуудын харшил хөдөлж байх шиг. www.news.mn гэх сайтад үлдээсэн түүний шалдар булдар, авлигын болон порно явдлын талаархи сэтгэгдэлд багтарч үхэхээ шахсан. Идээ бээрийг шахах эрэн сурвалжлагч сэтгүүлчдээ шоронд илгээдэг манайх шиг ардчилалаасаа хорин байраар ухарсан орон хэд хэд бий тухай нулимс цийлэгнүүлэн өгүүлэх Ардын намын нэгэн гишүүний ярьж байгаа үнэний ортой. Тус сэтгүүлч мон ураны Наранхүү гэх нөхрийг насанд хүрээгүй онгон охин авч хүслээ хангадаг тухай бичсэн билээ. Үүнд хүмүүс нэг их гайхаагүй. Хүүхдийн паркт түүний авсан газарт нь нэг ч хүн халдаж чадахгүй байгаа. Магадгүй зарим шалтгааны улмаас хүүхдийн паркт тоглох юмсан гэж хүлээж суусан хүү одоо сахал үс нь ургаад эхнэр хүүхэд авчихсан түүний хүүхэд нь энэ жилээс тоглох нуу үгүй юу?.
Социализм эргэж ирээд сайхан байгаа тухай хорооны даргын үг чихэнд хоногшоод. Одоо удахгүй блогийг боомилих алхам хийгдэж эхэлж байгаа харилцаа холбооны газрын даргын мэдэгдэл бусдад нэг иймэрхүү сэтгэгдэл төрүүлж байна даа :

Сэтгэгдэлүүд:
Харилцаа, холбооны зохицуулах хорооны Т1 үүдэд та нар жинхэнэ Fuck ууд шүү гэж хэлийдаа.

Энэ арай дэндэнэ ээ 
http://sonin.mn/?p=107213
sonin.mn
Монгол улсын Засгийн Газар, Сү.Батболд шууд заавар өгсний дагуу Харилцаа, холбооны зохицуулах хорооноос гаргасан “ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭГЭЭР ВЭБ САЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ ТҮР ЖУРАМ” гэгч интернэт хэрэглэгч олон нийтийн дунд сүүлийн үед ихэд маргаан дэгдээгээд буй билээ.
  • Ganbat Delgersuuri Юу вэ?... Эд одоо утаагаа арилгачихаж чадахгүй байж хүүхдийн тоглоомоор тоглохоо больцгоомоор юм. Нүдэн дээр нь харагдаад, хамар амыг нь хорсгоод байгаа АСУУДЛЫГ шийдчих чадваргүй сульдаатай, оюуны сулралтай хүмүүс ...
  • Obod Oyuk даварцан юмаа Сэтгэгдэл хянана ч гэх шиг Соц үеийн галавлитийг санагдуулав
Сэтгэгдэл:


20 настай дүү
гэхдээ энэ бол инээдтэй зүйл л дээ. ирмэх
Бичсэн: Зочин цаг: 10:59 AM, 2010-Dec-29 | Холбоос | |


айгаад байх юу байна аа? ардчилсан нийгмийн гол зарчим энэ. гэхдээ бусдыг ор үндэсгүй гүтгэвэл мэдээж хариуцлагаа хүлээх хэрэгтэй. үнэнийг, гагцхүү үнэнийг өгүүлсэн хүн л айхгүй байж чадна. харин тэр айгаад, эмээгээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд асуудлыг судалж үзэлгүйгээр зүгээр л компьютерийнхээ ард сууж байгаад толгойдоо орсон зүйлээ бүү бичиж бай. хэрэв тэгвэл өөрсдөө ороогдож онигоонд орно шүү. хэвлэн нийтлэх эрх чөлөө гэдэг чинь зүгээр л чихээр сонсож, нүдээр хальт харснаа ямар ч ухамсаргүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацахын нэр биш. гашуун ч гэсэн үнэн зүйлийг бичихийг хэлж байгаа юм.
Бичсэн: amaahai76 цаг: 11:10 PM, 2010-Dec-28 | Холбоос | |


Харамсалтай нь энэ бичлэгийг уншсан хүн цөөн юм даа. Эрхийн мэдрэмж нэг иймэрхүү юм уу даа л гэж бодогдож байна.
Бичсэн: dadido цаг: 08:50 PM, 2010-Dec-25 | Холбоос | |


20 настай дүү.
гуниглах not talking энэ чинь юу болоод байна даа, хэлэх үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэг үе ард үлдээгүй гэж үү? одоо харин хэлсэн үгнийхээ төлөө биш бичсэн сээгийнийхээ төлөө хариуцлага хүлээн гэдэг... Би айж байна.
Бичсэн: Зочин цаг: 04:29 PM, 2010-Dec-25 | Холбоос | |


хууль зүйн сайд мэтийн хувалзнууд байхад яаж ч эрх зүйт ёс төлөвшихөв яаж ч Үндсэн хууль хэрэгжихэв. Миний мэдэхийн Хоридой мэргэн Баргабаатарыг хүчнийхэн оролдож байсан нь нууц биш
Бичсэн: dadido цаг: 02:24 PM, 2010-Dec-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant