Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2010-Dec-26
10 тэрбум агаарт ..
 

Нийслэлийн төсвийн 10 тэрбумыг агаарын бохирдолд зарцуулахаар төсөвлөсөн тухай мэдээ үзээд бачуураад сууж байна. Уржнан жил 3 тэрбум төгрөг байсан төсвийг түлхүүрийн оосор, үзгэн бал захиалгаар Урд хөршид хийлгүүлж түүн дээр нь "Агаарын бохирдлыг арилгая" гэж бичсэнээр асуудлыг шийдвэрлэж байсан удаатай билээ. Коксжих нүүрс тээвэрлэх үйлдвэрлэх асуудлыг одоо болтол шийдвэрлэж чадаагүй. Ёнтан гэх бондгор түлш айлуудад шахах бизнес амжилтгүй болсон. Нэртэйгээр нь Чингэлтэй уулын орой дээр сэнс барих тухай санал ч гаргаад амжсан. 2011 оны төсвийн 10 тэрбум төгрөгийг яах болдоо хөөрхий. Дашрамд дурдахад саяхан Сүхбаатар дүүргийн засаг даргыг "хотын төв орчмын айлууддаа нүүрс түлүүллээ" хэмээн арга хэмжээ авах гэж байгаа эвэртэн туурайтнууд ам руугаа алгадуулсан тухай яриа гараад байгаа билээ.
Чөтгөр аваг. 10 тэрбум төгрөг шүү дээ ... Эхний элийрлүүд нь 800 тэрбум төгрөг төсвөөс ургуулах шийдвэр гаргаад удаагүй байхад араас нь энэ одоо юу вэ. Сүүлийн үед үнэхээр дэндэж байна. Иргэдийг сохор, дүлий гэж бодоогүй байлтай. Ийнхүү биднээс авсан татварын нэгээхэн хэсэг болох 10 тэрбум төгрөг их шахааны бизнесийн хөрөнгө оруулалт болон одлоо. Тэгээд бас болоогүй ээ хотын иргэдийн амьдрал ахуйг сайжруулах зорилгоор 29 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж байгаа ш тээ. Сайхан санаа.
Лав л миний мэдэхээр 2000 оноос хойш утаа гэж орилж хашгирч явна. Эхний дарга нар нь одоо УИХ-д оччихсон мөн л утааны тухай яриад л сууж байна. Батбаяр,Энхболд гэх эрхэмүүд нийслэлчүүддээ хайртай байсан тухай уруулаа өмөлзүүлэн мэдэгдэж хамрын самсаа бохирч байх хооронд даруй 10 жил өнгөрчээ. Энэ хооронд хотын утаа даруй 10 дахин нэмэгдэж, түүнд зарцуулах төсөв мөн л 10 дахин нэмэгджээ. Нэмэгдэхүүнүүдийн байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэж үнэн юмдаа. Билэгт, Мөнхбаяр нарийн нөхдүүд дарга нарынхаа шийрийг сайн хатаасаар явна...Дуулж л явна даа гэдэг шиг мэдсээр байгаад утаа арилгана гэдэг үгэнд нь хошгирох юм даа маниус ....
Обдоо
Сэтгэгдэл:


Сээгий
Үнээн үнэн. Гэхдээ Чингэлтэй ууланд сэнс байршуулснаас айлынхаа гэрт паар тавьсан нь хамгийн дээр санаа байхөө...
Бичсэн: http://addmanz.wordpress.com (зочин) цаг: 05:14 AM, 2011-Jan-4 | Холбоос | |


10 тэрбум төгрөг ч яамай байна аа. тэртэй тэргүй мөнгөөр хэмжихийн аргагүй их хохирол бидэнд учирчхаад байна. хойшид ч хэмжээлэхийн аргагүй их хохирол учирсаар байх болно. учир нь бидний залгамж үе, балчир хүүхдүүд хордож байна. тэдний үр хүүхдүүд нь кинон дээр гардаг шиг, эсвэл зүгээр л вьетнамд явж байхад тааралддаг шиг мутант хүмүүс болчих вий дээ. тэр үед 10 тэрбумын тухай дурсахын ч хэрэггүй болчихсон байх болно.
Бичсэн: amaahai76 цаг: 11:17 PM, 2010-Dec-28 | Холбоос | |


Not money GIVE me fresh air
Бичсэн: dadido цаг: 10:14 PM, 2010-Dec-28 | Холбоос | |


hehe
"Don't fuck me because government fucks me everyday" гэсэн бичишгтэй футболк хийх төлөвлөгөөг удахгүй хэрэгжүүлнэ
Бичсэн: Обдоо цаг: 11:39 PM, 2010-Dec-27 | Холбоос | |


Unen shuu
Yag unen. bur bodohoor dotor muuhairdiin shdee.
Бичсэн: Dbd цаг: 10:59 PM, 2010-Dec-27 | Холбоос | |


Цаагуураа монголчуудыг устгах гэсэн бодлого ч юм бил үү хэн мэдлээ. Тэр нь эс үйлдлээр илэрч байгаа байх.

Эрдэнэтэд гэр хорооллоо бас салхин дээрээ тавьсан байна лээ. Улаанаа ахаасаа суралцаагүй л юм байх даа

Бичсэн: dadido цаг: 03:18 PM, 2010-Dec-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant