Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-Jan-6
Цалин өндөр ...
 

Цалин өндөр ...

"Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал болох гэж байгаа Австралийн иргэн Рассел Норман Филлипс жилд 300-400 мянган ам.долларын цалин авах санал тавьсан гэнэ. Монгол Улсын сарын төсөв... Гэхдээ олон улсад бол байдаг л нэг жишиг. Гэхдээ иргэдийнхээ мэдэл боловсролыг үнэлж, цалингийн зөв жишиг тогтоож чаддаггүй манай эвэртэн туурайтнуудад бол хэцүүхэн тулган шаардалт.
Өнөөдөр өндөр мэдлэг дадллагатай, ажлын сайн чадвартай иргэнийг үнэлэх систем, тогтолцоо байхгүй учраас гадаадад байгаа нөхдүүд наашаа зүтгэхгүй байх нь бас аргагүй юм. Солонгост овоо хэдэн жил ажил хийж ирсэн нэгэн гэр бүл Монголд огт ажил хийхгүй 2-3 жил болоод буцахын мөн болж байна. Цалин бага учраас хийгээд ч урамгүй гэнэ.
Товчхоон хэлэхэд энэ Австрали нөхрийн бааварлал бидэнд овоо сайн жишиг дагуулж болох талтай юм. Манайхан л болсон хойно даварчихсан хог вэ зайл.. ямар их мөнгө вэ гэхчилэн шуугих биз. Эцсийн эцэст хүнийг гагцхүү мөнгө, санхүүгээр хөшүүрэгдэж, мотивацжуулж, үнэлж ажил хийлгэж үр дүнг нь хүртдэг нь гарцаагүй үнэн. Хүн өөрөө өөрийгөө үнэлэхгүй бол хэн үнэлэх вэ дээ ... мөдхөн цалин өндөр байх шаардлага тавьж байнаа гээд зогсох чадвартай аавын хүү олон байгаасай л гэж хүснэм.
Сэтгэгдэл:


удахгүй цалин пүнлүү нэмэгдэх байлгүй дээ. английн премьер лигт 7 хоногийн 90-180 минутанд хөлбөмбөг тоглоод 200 мянган фунт стерлинг авч байхад энэ ч одоо учиргүй гайхаад байх зүйл үгүй байх аа. харин тэр чинээнээсээ давсан орлогыг байгууллагадаа оруулах хэрэгтэй болох байх даа. тэгж чадах уу үгүй юу гэдэг нь л харин гайхах асуудал болчхоод байна шүү дээ хөө.
Бичсэн: amaahai76 цаг: 06:47 PM, 2011-Jan-9 | Холбоос | |


найзаа буруу бичсэн бололтой 300-400$ мянган чинь ойролцоогоор 500 сая төгрөг 500*12=6 тэрбум төгрөг манай жилийн төсөв 6 тэрбум төгрөг гэж үү эх орноо арай доош нь хийж байгаа юм бишүү хэхэ
Бичсэн: oodhoo цаг: 09:08 PM, 2011-Jan-8 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant