Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-Jan-13
Цээж өвчин
 Ийм нэг өвчин байх. Өөрийгөө сайн, лаг болчихлоо хэмээн хүний яриаг гүйцэд сонсохгүй урдуур нь орж, амандаа орсоноо ярьдаг, томордог нэгэн байхад үг дуугүй нөгөөг тачигнатал загнаж эрх мэдэл, сүр нөлөөг мэдрүүлэхийг оролдох нэгэн ч байдаг. Залуу хүн бүр л ийм үеийг ямар нэг байдлаар дайрч өнгөрдөг. Тэгээд л харилцаан дээрээ алдаж, банга хүртэж болоогүй байна гэдгээ мэдэрч, айж цочиж байж томоожин төлөвшдөг.
7 хоногийн турш нэгэн шүүгчийн туслахад нам дарамтуулав. "Та хэн бэ .... тэр мөн үү. Намайг Мөн байна хэмээн хариулахын зууртгүй "Аан за та нэг ийм ажил тийм судалгаа хийсэн юм байнаа. Манай шүүгчид авчирч өгөх хэрэгтэй байна. Авчир" хэмээн үүрэгдлээ. "Ямар шалтгаанаар яах гэж миний хийсэн судалгааг авах гэж байгаа юм бэ?" хэмээн учирласан боловч "Олон юм ярилгүй авчир" хэмээв. Эхэндээ шинэ ажил аваад хулгайч, хэрэгтэн нартай ижил харьцаж байгаа тэр охиныг нэг их ойшоосонгүй "За тэгээд зав зайгаараа аваарай" хэмээн орхичлоо. Тэгсэн бүр бүтэн сайнд амарч байхад загнаж будаа болгохнээ ай. Сүүлдээ ч үнэхээр тэссэнгүй тас хийтэл намжирдаж орхив. Ахиж ярьсангүй. Бодвол миний хийсэн ажлыг шүүгчийнхээ нэрийг айлган авч магистрынхаа ажилд ашиглах гэж байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэнээ хэлээд л авахгүй дээ. Тэгсэн бол өгөх л байсан юм.
Иймэрхүү байдлаар ажилд дадаад удаагүй байхдаа хүнтэй зөв харьцаж чаддаггүй залуучууд олон болоод байгаа нь харамсалтай. Олон Улсын аль нэг байгууллагад эсвэл аль компанид ахлах маягийн ч юм уу эвтэйхэн ажилд орчихоод тэнгэрт хүрлээ хэмээн эвдэрдэг залуус зөндөө. Тэгээд л эргээд удалгүй цээж өвчин нь дарагдаж, хэн ч биш гэдгээ мэдэрч ном журмандаа ормой. Цээж өвчөөн гэж.. 

Сэтгэгдэл:


Цаг хугацаа бүхнийг эмчилдэг. Өөрөөр хэлбэл цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй.
Бичсэн: amaahai76 цаг: 09:46 PM, 2011-Jan-15 | Холбоос | |


Цээж өвчин гэж хэцүү юм байдаг шиг байгаан. Таниас өөрөө гуйж чадахгүй ичихдээ шүүгчийнхээ нэрийг бариад азаартаж дээ хөөрхий. Одоо яахав залуу хүн гуйж чадалгүй алдаал биз. Энэ бичлэгийг уншиж байгаа бол энэ үнэхээр чоно юмдаа гэж танийг бодож байгаа байхдаа. Тэгээд бас цээж өвчин туссан гэдгээ ойлгоод номондоо тун удахгүй орох байхаа. ход ход
Бичсэн: Turbold цаг: 04:25 PM, 2011-Jan-14 | Холбоос | |


Би бас тэгж хүмүүст харагддаг байх дээ хэхэхэ. Нээрээ ч манай шүүхийн залуучууд хэтэрхий өндөрлөгөөс иргэдтэй харьцаад байдаг шүү. ярзайтал инээх
Бичсэн: Чойрын Хүү цаг: 10:04 AM, 2011-Jan-14 | Холбоос | |


харин тийм
хаа саагүй...
блогмн ээр орйд орсонгүй хүмүүс ихэсчээ гоё байна
Бичсэн: Обдоо цаг: 09:14 AM, 2011-Jan-14 | Холбоос | |


jiguuriin heldgeer aaviin tseej nar haana ch bnaa эргэлзэх
Бичсэн: Gishuut цаг: 04:24 AM, 2011-Jan-14 | Холбоос | |


өө. зочин гэчихсэн байна ш дээ намайг.
Бичсэн: tamerlan13 цаг: 01:22 AM, 2011-Jan-14 | Холбоос | |


цээж өвчин нь бүүр архагшаад сэхэл авахааргүй болсон хүн ч бас байдаг л юм. насаараа дарга хийж хүн загнана гэж боддог байхаа даа тэд ч...
Бичсэн: Зочин цаг: 12:42 AM, 2011-Jan-14 | Холбоос | |


тэр дээрх хүн амьтан загнадагаа гайхуулсан зочин чинь би шүү.
яагаад зочноор орсно гайхаад барахгүй байна.

дао.
Бичсэн: dao цаг: 09:09 PM, 2011-Jan-13 | Холбоос | |


шинэ баян шинэ албан тушаалтан шинэ УИХ ын гишүүн гээд бүгд цээж дээ цээж.
Бичсэн: dadido цаг: 08:44 PM, 2011-Jan-13 | Холбоос | |


би ч гаруудыг тас загнадышд. гэхдээ учир шалтгаангүй загнахгүй л дээ. энгийн юмыг элгийн юм болгоод байхаар нь загнаад засаад ир гээл явуулчдын. энэ цээж өвчин мөн үү :р
Бичсэн: Зочин цаг: 08:06 PM, 2011-Jan-13 | Холбоос | |


Wow. Обдоогийн бичсэнд санал нийлж өөрийгөө бас нэг тийм яваа юм биш биз гэж айлаа. Арай ч тийм биш бололтой.
Бичсэн: StarLight цаг: 07:11 PM, 2011-Jan-13 | Холбоос | |


Багад юу юуны духанд хүрээгүй пээдийдэг нөхдүүдийг аавын цээж гэдэг байлаа. харин тэр аавын цээж чинь ийм байдгийм байна лээ шд ккккк


Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 06:49 PM, 2011-Jan-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant