Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-Jan-14
Блог аюултай
 Д.Энхбат гишүүний блог дээрх сүүлийн бичлэг хөөрхөн санагдав.http://www.enkhbat.mn  Монголын Интернэт: “Италийн мафи Монголд орж ирлээ” гэсэн бичлэгийг үзээрэй. Үүнтэй ижил нэг хөгжилтэй ч гэмээр юм уу явдал болсныг энд бичмээр санагдаад тэссэнгүй. Блог бичдэг залуучууд хүчээ аваад удаагүй байсан цаг. Хэд хэдээрээ нийлэн хуралдаж блогчдын холбоо байгуулах талаар хэлэлцэж нилээдгүй ажил амжуулсан үе. Блогчдын холбоо байгуулах талаар бүртгэлийн газрын нөгөө л нэг ТББ-ын оноосон нэрийн зөвшөөрөл, бүртгэл хөтөлдөг, өгдөг Баагий дээр холбооны хэд маань харайж очиж л дээ. Бичиг баримтаа ян тан бүрдүүлцэн, сүрхий албаны очсон хэдийг маань гоочлоод оноосон нэрийг нь өгөхгүй бэрхшээл учруулсан тухай Зараа андын тухай хуучилсныг дуулаад үнэхээр инээд хүрч билээ. Одоо бодоход инээд биш эмгэнэл ч юм шиг.  
Блог гэдэг үгийг мэдэхгүй төрийн түшмэл маань манай хэдийг нилээд байцаажээ."Яг блог гэж юу гэсэн үг юм бэ? Блоклох юм шиг осолтой биш үү. Орчуулж ойлговол юу гэ вэ" гэхчилэн эрүүдэн шүүсний эцэст мань хэдээс "Интернэт дэх чөлөөт орчинг ашиглан тэмдэглэл хөтлөгч, бүрдүүлэгчдийн холбоо" хэмээсэн нэрийг бодож олсон ч тусыг эс олжээ. Түшмэлд тайлбарлах гэж арга барсан хэд ойролцоо газраас нөүтбүүк авчруулан интернэтэд холбон жишээ баримттай тайлбарласан ч блок гэдэг үгэнд хаширсан эрхэм оноосон нэрийг нь өгөөгүй гэдэг.
Обдоо
Сэтгэгдэл:


Яахавдээ
Ер нь бол Блог гэдгийг мэдэхгүй ч гэсэн сайхан амьдраад явж байгаа хүмүүс зөндөө л байна. Хэт туйлширахаа боль. Болгоомжлол хэрэгтэй.
Бичсэн: хохо (зочин) цаг: 10:00 AM, 2011-Jan-28 | Холбоос | |


арын хаалга, авилгын мөнгөөр төрд шургалсан модон толгой, мөсөн ухаан, мухар гартай утсан хүүхэлдэйнүүд.
Бичсэн: amaahai76 цаг: 09:49 PM, 2011-Jan-15 | Холбоос | |


Лойчихсон Лойлон толгойтнуудаар дүүрсэн Төрийн машин.
Бичсэн: Лхагвасүрэн (зочин) цаг: 06:03 PM, 2011-Jan-14 | Холбоос | |


hehe
Бичсэн: Зочин цаг: 04:34 PM, 2011-Jan-14 | Холбоос | |


he he odoo ch ayultai gej bodoj bgaa humuus bgaad bh shig bdii shu
Бичсэн: dao цаг: 11:43 AM, 2011-Jan-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant