Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-01-21
Гэнэн материалист ба үнэт зүйл
Хорвоо ерөнцийн гарвал үүслийг хоёр байдлаар авч үздэг нөхдийн тухай нийгмийн ухааны хичээлд бүүр арван жилд үзэж байсан минь бүдэг бадаг... Ямар ч гэсэн нэг хэсэг философичид нь материалистууд нөгөө хэсэг нь реалистууд хэмээн хоёр хуваагдан оршмой гээд л эхэлдэг. Реалистууд нь нөгөөдүүлээ "гэнэн материалистууд" гээд нэрлэчихсэн гэж байгаа бас.

Би реалист:
Би реалист байх. Бодит зүйлтэй харьцаж, мэдэрч, аз жаргалыг амталж бас уурлаж инээж бухимдаж, бодит харсан зүйлээ л зүүдэлж, өнөөдөртөө амьдардаг. Хөгшрөөд ирэхийн цагт хүчин буурай болж тахил тэргүүтэн шүтэж, арц ногоо уугиулж, шавар баримал дээр очих байх л даа. Гэхдээ өнөөдөр надад энэ сонин биш. ...Миний татвар хаана явна, төр яагаад араас түгжилдээд байна, буруу зүйлийг жигшиж эсвэл таалагдаагүй зүйлээ хэлж хэнээс ч хараат бус хэнээс ч айхгүй үгээ хэлж, бичиж амьдардаг бүлгээ. Магадгүй далд хүчин, сүнс сүүдэр, чөтгөр, бурхан алин байдаг ч бай надад тэр хамаагүй. Яагаад гэвэл би гэнэн материалист биш.

Үнэт зүйл:
Лалын шашинд бол энэ байгаа амьдрал болд дөнгөж эхлэл. Дараа нь ахиад бас байгаа учраас. Ийм шалтгааны улмаас одоо байгаа амь насаа хайрладаггүй байх л даа. Сэтгэхүй тийм. Харин бид бол "бөмбөг тэсэлнэ" гэж хуурч аваад дамлаад цааш зарчихаж чадах л улс. Сонирхолтой нэг жишээ дурдий. Лалын шашинт нэгэн оронд Авлигын эсрэг үндэсний стратеги хэрэгжүүлж л дээ. Шашны үнэт зүйл дээр нь тулгуурлаж "Энэ насанд авлига авбал дараа насанд ч гэсэн шийтгүүлнэ" гэсэн Коран судрын заалтад голчилож иргэдэд чиглэсэн авлигын чиглэлээр соён гэгээрүүлэх ажил хийдэг юм байна. Энэ нь ч үр дүнтэй. Материалист юм шиг мөртлөө чухаг үнэт зүйлтэй улс.
Харин бидэнд үнэт зүйл бий юу. ?

Үнэт зүйлгүй хүн гэнэн ...
Магадгүй бидний үеийн залуучуудад бол 1990-өөд онд 9-10 настай байхад олж өгсөн эрх чөлөө, ардчилал бол үнэт зүйл гэж ойлгогдог. Тийм биш байсансан бол өнөөдөр би ингээд интернэт ашиглаад гүүглийн блогспот дээр өөрийн гэсэн блогтой болчихоод төр хэмээгчийн хийж байгаа зарим үйлдлийг "таалагдахгүй байна" хэмээгээд сууж чадахгүйсэн. Гэтэл энэ "үнэт зүйл" нь одоо хэсэг хүмүүсийн хармаанд, өмчлөлд оччихсон. Тэд энэ ардчиллалаар олсон үнэт зүйлийг биднийх гэдэг. Тэгээд залуучууд бид чинь юутай болж байнаа ай. Үнэт зүйлгүй чиг баримжаагүй хүн мухар сүсэгт амархан автдаг. Мухар сүсэг шашин шүтэх гэдэг бол өөр ойлголт. Магадгүй зарим нь ийм стресс ихтэй нийгэмд нөгөө дээр дурдсан гэнэн материалистуудын нэгэн болон хувирч ч болох юм.

Омбдоо
Сэтгэгдэл:


Чухамдаа та үнэт зүйл, үнэлэмж хоёроо ялгаж л байгаа байх даа. хүнд ойлгуулахын тулд ялгаад өг л дөө
Бичсэн: Зочин цаг: 14:48, 2012-06-01 | Холбоос | |


хамгийн энгийн үгээр бол материалистууд нь бурханд үл итгэгчид, реалистууд нь аливаа зүйлийг бодит тусгалаар нь хүлээн авагчид, идеалистууд нь бурханд итгэгчид гэж ойлгож болно ш дээ. би дээр бичсэн зүйлсээс заримыг нь нэг л сайн ойлгосонгүй. уучлаарай.
Бичсэн: amaahai76 цаг: 22:14, 2011-01-23 | Холбоос | |


Ta ene realist,materrialist gdg hoyr ugiinhee uchriig meddimu hehe.Yu bichciin инээх
Бичсэн: Genen (зочин) цаг: 09:42, 2011-01-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог



:-)
 
xaax