Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-Jan-27
Баатархуяг
МАН.АН хэвлэн нийтлэх эрхийг уландаа гишгэж коммунизмын зам руу эргэлт буцалтгүй ухарч яваагаа улам бүр нотолсоор байх шиг. Нийтлэлч Баатархуягийг шоронд оруулах гээд улайрч байна л даа. Байгаль орчны сайд Гансүх хотын А бүсэд олон сая төгрөгний өртөгтэй хаустай. Ер нь түүний идэж ууж байгааг нь бүгд л харж байгааш тээ. Ховор болон нэн ховор ан амьтан агнах зөвшөөрөл замбараагаа алдаж хэдэн зуун сая төгрөгөнд хүрчихсэн. Тэрнээс нь сайд, цэрэггүй л тоншиж байдаг. Хажуугаар Оюутолгойн элдэв ажилд туслан гүйцэтгэгчийн тендер энэ тэр гээд. Энэ тухай хэвлэлд бичиж, тухайн асуудлыг дурдаад авсан нийтлэлч Баатархуягийг шоронд хийх гээд байгаа нь улайрлын дүр зургаас илэрхий. Прокуророос 2 удаа хэрэгсэхгүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд 4 удаа буцаж байсан ч энэ үйлдэлд нь заавал ял шийтгэх даалгавар хэрэгжих шатандаа орсон шиг.
Би Баатархуягийгийн нийтлэлийг их уншдаг. Болж буй зүйлд анализ хийж, урьдчилсан дүр зургийг сайтар гаргадаг. Түүнийг нийтлэлийн өнгө аяс чансаагаар дээгүүрт ордог шинэ үеийн сайн нийтлэлчдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэвч өнөөдөр хүнийг хэвлэн нийтлэснийх нь төлөө шоронд илгээдэг моод эргэн ирээд байр суурь нэгэнтээ бэхжижээ. Сайн нийтлэл бичдэг нэгнийг шоронд илгээх замаа бусдынх дуу хоолойг боомилох гэж оролдвол эндүүрэл биз. Гэхдээ л Баатархуягт бусдыг гүтгэсэн хэргээр ял шийтгэчихэж болохоор тийм нөхцөл байдал үүсээд байна. Нийгмийн жоом, бясаануудыг намнадаг сэтгүүл зүй эрх баригчдын гарт ороод дуусаж байгааг энэ үйлдэл тод харуулаа. Миний бодлоор нийтлэлч Баатархуяг Байгаль орчны сайд Гансүхийг 1 сая долларын хаусаа ямар эх үүсвэрээс авахуулах болсоныг шалгуулахаар хүсэлт гаргачихмаар ... Яагаад болохгүй гэж. Баатархуягт харшилтай эрх сайд нар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаснаар бусад нийтлэлчдийг айлгана гэж тооцоолоод байх шиг.

Омбдоо
Сэтгэгдэл:


чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр чөтгөр
Бичсэн: Зочин цаг: 06:04 PM, 2011-May-25 | Холбоос | |


rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor rolling on the floor
Бичсэн: Зочин цаг: 06:03 PM, 2011-May-25 | Холбоос | |


hahah,MANAN dynd tooroooodl,zvg chigq,garah garstq,hongiliin vzvvrt gerel svvmiine gedeg shig teer tend bgaa gereliin hygarhaig dagan bedcheeeedl,ai hoolhiii angel
Бичсэн: zochinnn цаг: 04:19 AM, 2011-Feb-2 | Холбоос | |


Обдоо харин бичлэгийн эхэн дэх 2 намын нэрний товчлолоороо надад их гоё санаа өглөө. Үүнээс хойш эвслийн засгийн газар хийгээд дээрх нэр бүхий улс төрийн хүчнүүдийг МАНАН хэмээн нэрлэсүү.
Бичсэн: amaahai76 цаг: 09:42 PM, 2011-Feb-1 | Холбоос | |


тэгэхээр одоо яах ёстой вэ
Бичсэн: dadido цаг: 03:28 PM, 2011-Jan-30 | Холбоос | |


Монголын нийгэм ээ гэж мөргөлдөөн гарахад ойрхон ч юм шиг. Амьдралын зөрүү дэндүү их болсон. Соронз сэтгүүийнхэнд баярлалаа гэж хэлэхээс аргагүй
Бичсэн: dadido цаг: 08:06 PM, 2011-Jan-27 | Холбоос | |


....
heleed yuhvee
Бичсэн: Обдоо цаг: 04:29 PM, 2011-Jan-27 | Холбоос | |


Манай тогтолцоо хүнийг заавал яллах гээд байдаг хойно. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд нотлогдоогүй л бол хэрэгсэхгүй болго хэрэгтэйшд. Мөн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтанд буцаадаг нь заавал шийтгэх гэсэн оролдлогошд. Нотлогдоогүй л бол хэрэгсэхгүй болгох хэрэгтэй баймаар
Бичсэн: Чойрын Хүү цаг: 04:10 PM, 2011-Jan-27 | Холбоос | |


batuul baatariin twitter entriig unshaad ergeed komunnizmd orohn dee l gej bodson
Бичсэн: dao цаг: 03:29 PM, 2011-Jan-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant