Шинэ блогийн хаяг:
http://www.oyuk-obod.blogspot.com

2011-Feb-7
Бар жилийн есөн алдартан
Арай гэж 2010 оны алдартнуудыг өнгөрөөтөл араас бар жилийн есөн алдартана тодруулах ажиллагаа тун амжилттай явагдлаа. За тэгэхээр эзлүүлсэн байрнаас сонирхоё л доо. Ерөнхий сайд С.Батболд магнайлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Шадар сайд М.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар алдартнаар тодорчээ.

Хийх ёстой ажлаа хийснийх нь төлөө байж болох бүх эвэртэн туурайтнаа есөн алдартан болгож байгаа манай хэвлэл мэдээллийн байгууллага ч гэж дээ. Том гэж үзсэн дарга нартаа зулгуйдаж "бар жилийн есөн алдартан "хэмээх цолыг хайрлалаа. Жилийн жилд шинээр сэтэр зүүсэн дарга нараа ээлжлэн тодруулдаг "Өнөөдөр" сонины байр суур батжиж, хурсан олны мэлмий, чих хоёр нээгдсэн хэвээр. Эндээс үзэхэд хэвлэл мэдээллийн байгууллага төр, засгийн удирдагчдын өнгийг тодорхойлж, тэднийг шалгаруулдаг болж байгаа юм байна л даа.
Дээр дурдсан алдартнууд чухам юу хийж бүтээж ард олондоо хайрлагдан алдаршиж байгааг шалгаруулсан улс нь мэдэх биз. Гайхалтай нь шагнал авсан өндөр албан тушаалтнууд хүүхэд адил хөөрцөглөж, зураг хөргөө ч авахуулсан байх юм. Яалтай ч билээ. Элий элий. Ямар юмных нь алдартан байхав дээ. Залуусын хувьд энэ бол засаглагчдыг шагнал, урамшилд дуртайг нь харах бодит жишээ болж байна даа. Ичиж далдраасай билээ.

Омбдоо

Сэтгэгдэл:


МАНАН, МАНАН, бас дахин МАНАН. Өөр юу ч гэх вэ дээ.
Бичсэн: amaahai76 цаг: 09:58 PM, 2011-Feb-7 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
© Миний блог
idiomatic-dormant